Sunday, October 29, 2006

Такао ууланд гарцгаая!

10 сар дуусч нэгэнтээ намар
болжээ. Бас навчис биднийг дуудна...

11-н сарын 4-нд 12 цагт Такаосангүчи
буудал (高尾山口駅) цуглаад, цаашаа ууланд
гарья.

Нийт 6-н зам байгаагаас тэр өдрөө аль зам
гэдгээ бүгдээрээ шийдье. Гэхдээ 4, 6 гэсэн
2 зам их таалагдсан.

Бороо орвол энэ өдөр явахгүй.

Tuesday, October 24, 2006

Оюутнуудаараа цуглацгаая

Японд сурч буй оюутнуудын нээлттэй уулзалт 11-н сарын 5-нд 14-н цагт элчин сайдын яаман дээр болох гэж байна. Бүх оюутнуудыг оролцохыг урьж байна.

Тус өдөр ямохын тайлан болон цаашдын төлөвлөгөөг танилцуулсны дараагаар,
уламжлалт арга хэмжээ болон шинэ ажлын талаарх чөлөөт цаг гарах юм. Тус шинэ ажил гэдэг нь японд сурч байгаа оюутнууд өөрсдийн өдөр тутмын бодож явдаг зүйл болон, тулгамдсан асуудлаа хуваалцахад чиглэгдсэн байх болно. Тэгснээр бид цаашдаа юу хамтдаа юу хийж чадах вэ гэдэг талаараа ярилцан, үйл ажиллагаандаа тусгах боломжтой болох юм аа.

Мөн өөрийн саналаа бидэнд урьдчилан бичгээр ирүүлбэл тус өдрийн хөтөлбөрт тусгах боломжтой болно.


ИС-уудын өдөрлөгүүд

Японы ИС-уудын оюутнууд бие даан зохион байгуулдаг өдөрлөгүүдийн улирал яг өдийгөөр эд болдог билээ. Оюутнууд нийлж өөрсдийнхөө хичээллэдэг спорт, соёлын клубээ танилцуулах нэг талбар юм. Тэднийг үзэхээр бусад оюутнууд болон найз нөхөд нь, мөн ойр хавийн оршин суугчид олноор ирдэг тухайн орон нутгийнхаа томоохон үйл явдал гэсэн ч хилсдэхгүй байх аа.
Ингээд манай монгол оюутнууд суралцдаг их сургуулиудын өдөрлөгүүдийг танилцуулья.

11-н сарын 6-10 Ази Номхон Далайн Рицүмэйкан ИС "Монголын долоо хоног"
11-н сарын 11, 12 Батлан хамгаалахын ИС


Өөрийнхөө сургуулийн баярыг танилцуулахыг хүсвэл batderem at gmail.com руу мэйл илгээнэ үү.

Wednesday, October 18, 2006

ОУ-ын оюутнуудтай ширээний теннисээр өрсөлдөцгөөе!


Энэ сарын 22(Ням)-ний өдөр олон улсын оюутнуудын дунд ширээний теннисний тэмцээн Комаба хотхонд болох гэж байна. Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж сонирхоно уу. Мөн тус тэмцээн нь багийн тэмцээн тул, найзуудаа уриалан багаа бүрдүүлж мэдүүлгээ өгөхөө мартуузай.

Япон улсад суралцаж буй гадаад оюутнуудын дунд ийм арга хэмжээ зохион байгуулж буй "Гадаад оюутнуудтай спортын холбоо" нь цааш цаашдаа ч бас тэмцээн уралдаан олныг зохиох тул өргөнөөр оролцоорой гэж бидэнд захиа ирүүлсэн байлаа. Тус холбооны тэргүүн нь мэргэжлийн дугуйн спортын тамирчин байсан бөгөөд, гадаадад зохиогддог олон улсын тэмцээнүүдэд уралдаж байхдаа эх нутгаасаа хол тэмцээн уралдаанд орохын хүнд бэрхийг биеэрээ амссан гэдэг. Тэрээр удалгүй зодог тайлсныхаа дараа японд сурч буй оюутнуудыг дэмжих гэж энэ үйл ажиллагаагаа эхэлжээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Tuesday, October 10, 2006

Ээлжит "Хорхогны баяр" болох нь

Жил бүр Япон Монголын Соёлын харилцааны нийгэмлэг (日本・モンゴル文化促進協会) -ээс
зохион байгуулдаг 「モンゴルヒツジ(ホルホグ)パーテイ」-Хонины баяр энэ жил 11-н сарын 12-нд болох гэж байна. Энэ өдрийн хөтөлбөр бол одоогийн байдлаар хоёр хонь гаргаж хорхог хийж идэх төлөвлөгөөтөй байгаа гэж бидэнд ирүүлсэн мэйлэндээ дурьдсан байлаа. Хонь гаргаж чаддаг залуус байвал бас энэ чадвараараа японд гайхуулах боломж бас гарч байна.

Тус японд амьдарч байгаа монголчууд болон япончуудтай хамтаараа хорхог хийж иддэг өдөрлөгийг голлон зохион байгуулагч нь монголд элэгтэй Танака гэдэг япон хүн байдаг бөгөөд манай "Хаврын баяр"-ыг маань их дэмждэг нэгэн билээ.

Хэзээ: 11-н сарын 12 (Ням) Өглөө 10-н цагаас эхэлнэ. (Ойролцоогоор 5-н цагт тарна.)
Хаана: 神奈川県清川村の山小屋
Яаж очих вэ: 小田急線本厚木駅より神奈中バス(宮が瀬あるいは上煤が谷行)で煤が谷
停留所下車、徒歩15分ぐらい (Буугаад хаашаа явахыг заасан цаас байна байх.)
Хэд вэ: Монгол оюутан бол 500円, бусад 3000円