Tuesday, November 28, 2006

Монголын Эко Форум 3 дахь удаагаа боллоо


"Монголын Эко Форум" гэж Монголын байгаль орчин, экологийн талаар хамтдаа суралцаж, хэлэлцье гэсэн уулзалт 11-р сарын 25-нд 3 дахь удаагаа боллоо. Энэ удаад Монгол улсын элчин сайдын яаманд нийт 80 гаруй хүн оролцлоо. Монгол, япон хүмүүс хамтдаа Монголын байгаль орчин, цаг агаарын талаар эхлээд илтгэлүүдийг сонсож дараагаар эдгээрийн талаар харилцан санал бодлоо солилцлоо.

Энэ удаад нийт гурван илтгэгч хүрэлцэн ирж, тус тусын судалгааны талаар танилцууллаа. Юун түрүүнд салхийг хагалж Японы цаг уурын газрын М.Миками гуай "Зүүн хойд Ази дахь тоосны үүсэл" сэдвээр ярилаа.
「北東アジアの地表面条件とダストの発生について」 三上 正男 (国土交通省気象庁気象研究所環境・応用気象研究部第二研究室長)
Түүний дараа мөн япон судлаач Киотогийн их сургуулийн багш Т.Нагата Туул голын усны цэвэршлийг Монгол судлаачидтай хамт судалсан талаараа сонирхолтой мэдээллүүд хүргэлээ.
「ウランバートル市内ツール川の水質と水循環について」永田 俊 (京都大学生態学研究センター教授)
Япон судлаачдын илтгэлээс дутахгүй сонирхолтой, мэдээлэл өгсөн илтгэлийг Киотогийн Их сургуулийн хуулийн ухааны судлалын П.Наранбаяр тавилаа. Тэрбээр Монголын Байгаль орчны яаманд ажиллаж байсан туршлаган дээрээ тулгуурлан японы бусад яамдуудтай харицуулсан судалгаагаа танилцууллаа.
「モンゴルにおける環境行政の現況報告-中央省庁を中心に-」
ナランバヤル, P. (京都大学法学研究科)
Эдгээр илтгэлийн дараагаар нийт сонсогчидынхоо дунд хэлэлцүүлэг боллоо. Япон улсад сурч байгаа оюутнуудаас мөн оролцсон ажээ. Эцэст нь цааш цаашдын хэлэлцүүлэгт оюутнууддаа идэвхтэй оролцож ахмадуудтай үзэл бодлоо солилцох завшааныг бүү алдаасай гэж хэлмээр байна.

Tuesday, November 21, 2006

11.23-нд цахим уулзацгаая

Бүгдэд нь оройн мэнд!

11 сарын 23-ны орой 9 цагаас 10:30-ийн хооронд аль болох зав гаргаж ЯМОХ-ын цахим уулзалтанд (Yahoo Messengeriin Conference) оролцохыг урьж байна.

Энэ удаагийн цахим уулзалтаар бүх оюутнуудтайгаа уулзаж (Ямохын төлөө санаа тавьж явдаг хэн бүхэнд нээлттэй учир бүгд оролцоорой)

Уулзалтын хөтөлбөр
1. Эхний 40 минутанд 2006-2007 оны хичээлийн жилд ЯМОХ-оос зохион байгуулах арга хэмжээ болон Ямохын цаашдын үйл ажиллагааны талаар нээлттэй санал солилцоё. Шинэ санаа оноо авч, хэрэгуүүлж болох арга хэмжээний жагсаалтыг үүсгэх юм. Санаа оноо байвал дэвшүүлэх замаар жагсаалтаа хийх.

2. Манай оюутнууд дундаас бие биенээсээ суралцая уриан дор, юун түрүүнд компьютер дээр "Криллээр бичиж сурцгаая!" гэсэн арга хэмжээг зохиох санал гарсан. Үүнийг хэзээ яаж, ямар арга замаар хэрэгжүүлэх вэ гэдгийг хэлэлцэх.

3. Сүүлд нь Шинэ Удирдах Зөвлөл нь албан ёсоор өмнөх удирдах зөвлөлөөсөө албан бичиг, тамга тэмдэгээ хүлээж авах өдөр буюу дараагийн Ямохын уулзалтыг товлох.

"Дараагийн уулзалтан дээрээ ажлаа хүлээлцсэний дараа бүгдээрээ Оюутнуудынхаа шинэ жил болон сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах талаар ярилцах."

Эцэст нь нэмж бичихэд Японд сурч байгаа бүх л оюутан Ямох-ын гишүүд болохоор та нар минь Ямохын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бүгдийг хамтран хийцгээе.
За пүрэв гаригийн 9 цагаас уулзацгаая.

Жич: Энэхүү цахим уулзалтыг 7 хоног бүрийн пүрэв гаригт орой 9-н цагаас тогтмол хийж байхаар тохирсон байгаа болно.

Тугаа
(Yahoo ID: tug_m83)

Monday, November 20, 2006

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдэв

Нэг жил амжилттай ажилласан, ЯМОХ-ын түүхэн дэх анхны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 18-ны сонгуулиар шинэчлэгдлээ. Шинэ бүрэлдэхүүн (цагаан толгойн дарааллаар):

Д.Батдэрэм (Хитоцүбаши Их Сургууль, 3-р курс)
Ж.Болдмаа (Токиогийн Их Сургууль, 1-р курс)
С.Дашцэрэн (Токиогийн Их Сургууль, 2-р курс)
Г.Золзаяа (Чиба Их Сургууль, 2-р курс)
Х.Зоригт (Хитоцүбаши Их Сургууль, 3-р курс)
Б.Мөнхтуг (Чиба Их Сургууль, 2-р курс)
Т.Номиндарь (Чиба Их Сургууль, 2-р курс)
Г.Суурь (Ёкохама Улсын Их Сургууль, 3-р курс)
Т.Түвшингэрэл (Олон Улсын Аялал Жуулчлалын Мэргэжлийн Сургууль, 1-р курс)

Удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцээд Б.Мөнхтугийг ЯМОХ-ын тэргүүнээр сонгосон болно.

Шинэ удирдах зөвлөл маань амжилттай ажиллан, улам олон ажлуудыг амжуулан, үйл ажиллагаагаа өргөжин тэлэх болтугай.

Tuesday, November 07, 2006

11-н сарын 18-нд шинэ удирдах зөвлөлийн сонгуульд урьж байна

11-н сарын 5-ны өдөр болсон хурлаар 11-н сарын 18-нд албан ёсоор дараагийн удирдах зөвлөлийн сонгуулийг явуулахаар боллоо. Тус сонгуульд бүх оюутнууд нээлттэй оролцох эрхтэй ба идэвхтэй гэж боддог найзаа тодорхойлж болох юм. Тэгэхдээ энэ линкэн дэх асуултууданд хариулан yamokh-owner@yahoogroups.jp гэсэн хаягаар хавсаргаж ирүүлнэ үү. Үндсэндээ тэр 11-н сарын 17-ны дотор хүртэл илгээж болох ч, хэвлэх ажил бий тул 16-ны дотор ирүүлэхийг хүсье.

Дашрамд дурьдахад, энэ жил оюутны холбоо (ЯМОХ) байгуулагдсаны 10-н жилийн ой болж буй бөгөөд тус 5-ны өдөр одоогийн удирдах зөвлөл нь ажлаа хүлээж аваад 1 жил 6-гаа дахь өдөр байлаа.

Монгол Эко-форум

Энэ жилийн 4-р сард шаваа тавьсан Монгол эко-форум гурав дахь удаагийн симпозиумтайгаа золгох гэж байна. Энэ удаагийн симпозиум нь Япон улс дахь Монголын Элчин сайдын яаманд 11-р сарын 25-нд 13 цагаасзохиогдох гэж байна. Симпозиумын дараа босоо хүлээн авалттай бөгөөд уг арга хэмжээнд оролцоход 1000 йен, хүлээн авалтад оролцох бол 3000 йен (оюутнууд 2000 йен) болно. Энэ удаа жижигхэн газар зохиогдож буй тул хүний тоо хязгаартай юм байна. Та эх орныхоо байгаль орчинд санаа тавьж явдаг бол энэ арга хэмжээнд заавал оролцоорой. Дэлгэрэнгүйг доорх японоор бичсэн хэсгээс уншина уу.

モンゴル国建国800周記念事業
「第3回モンゴルの環境は今-環境問題の最前線-」


主 催:モンゴルエコフォーラム(MEF)
共 催:駐日モンゴル国大使館、国際連合大学ゼロエミッションフォーラム、びわ湖・フブスグル湖交流協会
後 援:モンゴル国外務省、モンゴル国環境省、日本国環境省、外務省、農林水産省、通商経済産業省、国土交通省、独立行政法人 国際協力機構、独立行政法人環境再生機構 地球環境基金、独立行政法人 緑資源機構、社団法人日本水環境学会、社団法人環境科学会、環境アセスメント学会、日本生態学会、日本草地学会、建国800年記念実行委員会、日本モンゴル親善協会、その他(申請中を含む)
ご案内:
   「モンゴルエコフォーラム(MEF)」はモンゴルの環境に関心をよせている多方面の方々と自然環境、人文社会科学の研究者が集まり、モンゴルの環境情報を日本国内のみならず現地へ発信・還流することを目的の一つとして発足した団体です。「モンゴルの環境は今」シリーズは2005年5月の第1回から会を重ね、第3回を下記のプログラムで開催いたしますので、是非、ご参加くださいますようにご案内をいたします。

日 時:
 2006年11月25日(土)13:10~17:30(閉会後レセプション)
場 所: 駐日モンゴル大使館 (東京都渋谷区神山町21-4:渋谷駅徒歩10分)
会 費: 資料代1000円 (会員は無料) 尚、レセプション参加費3000円(学生:2000円)
言 語: 日本語、モンゴル語(一部逐次通訳)
プログラム
12:30  開 場 (受付開始)
13:10  来賓ご挨拶 (ジグジッド大使、環境省、外務省:調整中)
13:30  基調講演  「いまモンゴルの環境問題対応になにが必要」
                                        吉良 竜夫 (モンゴルエコフォーラム会長)
14:00  「北東アジアの地表面条件とダストの発生について」
               三上 正男 (国土交通省気象庁気象研究所環境・応用気象研究部第二研究室長)
14:40  「ウランバートル市内ツール川の水質と水循環について」(仮題)
                                     永田 俊 (京都大学生態学研究センター教授)
15:20  (休 憩)  
15:40  「モンゴルにおける環境行政の現況報告-中央省庁を中心に-」
ナランバヤル, P. (京都大学法学研究科)
16:20  全体討議 「モンゴルでの環境調査・研究を現場で活かすには」
                                鈴木 基之 (モンゴルエコフォーラム副会長)
17:30  閉 会 (閉会後レセプション) 
 
申し込み先:
氏名(ローマ字併記)、所属、連絡先(住所、E-mail、電話・FAX番号)を記載の上、11月18日までに下記へお申し込みください(会場の都合により先着順とさせていただきます)
モンゴルエコフォーラム事務局(〒150-0044 東京都渋谷区円山町5-3玉川屋ビル4階)
E-mail : michikon@mx.biwa.ne.jp   FAX : 03-5456-9185