Monday, May 18, 2009

"Хаврын баяр-2009"Зохион байгуулах хорооны талархал

Японы олон нийтийн амралтын өдрүүд болох "Алтан долоо хоног" үеэр буюу 2009 оны 5 сарын 3,4-нд Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд "Хаврын баяр-2009" наадам маань амжилттай зохион байгуулагдаж өндөрлөөд байна. Хаврын налгар сайхан өдөр, тэнгэрт бөртийх ч үүлгүй цэлмэг. Яг л эх орныг маань санагдуулах аж. Энэ өдрүүдэд эх орноо сурталчлах наадам маань "Таны мэдэхгүй Монгол?! Монголыг танин мэдэхүйн аялал" сэдвийн доор Японд суралцагч оюутан залуусын нөр их хүчин чармайлт, сайхан сэтгэлт Япон түншүүдийн маань оролцоотойгоор хоёр хоног нижгэр зохион байгуулагдлаа.

Японы өнцөг булан бүрээс цуглах элэг нэгт Монголчууд, Монгол түмэнд элэгтэй япончууд мөн тухайн өдөр цэцэрлэгт хүрээлэнгээр дайрч гарах олон хүмүүс манай баярыг сонирхож байлаа.
Тэдний таван түм гэсэн тоонд хүрсэн гэх үзүүлэлт гаргасан байлаа.
Эх орноо гэсэн оюутан залуус Япон дахь Монгол Оюутны Холбоо цөм, багана нь болж Хаврын баярын Зохион байгуулах Хороог бүрдүүлж бидэнд тусалдаг Японы сайн дурын байгууллага, хувь хүмүүстэй хамтран Хаврын баяраа энэ жил 10 дахь удаагаа зохиогоод байна. Арван нэгдэх хавартайгаа золгож, арав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Хаврын баяраар маань Монгол орныхоо онцлог, хүн ардын аж амьдрал, Монгол ахуйгаа бүх талаар харуулахыг хичээж байлаа.

Үргэлжлэлийг: http://www.harumatsuri.net/index.php?page=calendar&e_id=57