Monday, July 23, 2007

Чёофү дүүргийн" World summer festival" боллоо.

Тоокёо хотын Чёофү дүүргийн Тазүкүри соёлын төвд 2007 оны 7сарын 22-нд " World summer festival" нэртэй арга хэмжээ боллоо.
Монгол, Япон, Аргентин, Филиппин, Индонез, Хятад гэх зэрэг таван тивийн 14 улсын хүмүүс оролцсон, даян дэлхийн энх тайвныг бэлгэдэхүйц арга хэмжээ байлаа. Оролцсон хүмүүс өөрийн улсынхаа урлаг соёлын нэг хэсгээс бусаддаа болон Япончуудад сонирхуулсан мэргэжлийн түвшингийнх биш ч сайхан концерт боллоо. Дуулж, хуурдан бас бүжиглэв. Монгол оюутнуудаас Тугаа, Дэрмээ, Майка гурав нь энэ арга хэмжээнд оролцлоо.
Арга хэмжээг зохион байгуулагч Чёофү дүүргийн Олон улсын Найрамдал Хамтын Ажиллагааны төв нь урьдаас бидэнтэй хамтран ажиллаж ирсэн ба өнгөрсөн өвөл "Цагаан сар" арга хэмжээгээ зохиох үед маань заал олоход тусалж байсан юм.
Энэ наадамд Монгол оюутнууд оролцооч гэж аль 4 сард бидэнд санал тавьж байсан бөгөөд "Эх орноо сурталчлаач "гэсэн тэдний саналыг хүлээн авсан юм.
Дөрвөн сарын үеэр жаахан завгүй байсан болохоор мунгинаж яваад цахим сүлжээгээрээ цацаагүй юм шиг байна. Оролцогчдынхоо нэрсийг факсдаарай гэхээр нь санаад коохайгаа оролцуулаад дээр нь Монгол бүжгийн номер гаргаач гэсэн тэдний хүсэлтээр "Хаврын баяр-2007" дээр бүжиглэж байсан Оогийд хэлээд гурвуулаа оролцохоор болсон ч аргагүй шалтгаанаар бүжигчин маань оролцож чадахгүй болсон. Сандраад таньдаг өвөрмонгол залуугаа хуур тоглоод өгөөч гэсэнд тэр маань зөвшөөрсөн ч бие нь өвдөөд яг арга хэмжээнд ирж чадахгүй болов.
Эцэст нь аргагүйн эрхэнд Дэрэм, Майка хоёрынхоо дэмээр би гарч хөгжимгүйгээр дуу дуулж нэг юм арга хэмжээг өндөрлөв.
Ер нь хойшдоо иймэрхүү арга хэмжээнд сайн бэлдээд, алдаа гаргалгүй оролцох ёстой юм байна. Юманд хариуцлагатай хандаж сурах нь бидний амьдралаас олж авах нэг чухал хичээл маань шүү дээ. Бага ч гэлгүй эх орноо сурталчилж чадаж л байвал энэ маягаар олон улсын болон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох нь бас сэтгэлд ч өег байх юм.

Жич: Харамсалтай нь арга хэмжээнд зураг буулгагчгүй очоод зураг авч чадсангүй.