Tuesday, June 19, 2007

Зуны аялал 2007

Зуны аялалдаа бэлдэцгээж байгаа биз дээ?

Дахин сануулахад бид 6-р сарын 23-ны 10:15 цагт JR新宿駅西口 新宿センタービル前-д цугларах болно. Газрын зургийг http://www.mapfan.com/m.cgi?MAP=E139.41.56.0N35.41.16.2&ZM=11- ээс үзнэ үү.
Чибад байдаг зарим нэг хүмүүс шууд яваад очьё гэсэн санал гаргасан боловч, автобусаа хүнийхээ тоогоор захиалсан тул илүү их зардалтай болж, бусад хүмүүстээ төвөг удах магадлалтай тул хамт автобусаараа хөдлөхийг хүсье. Зайлшгүй шалтгаанаар өглөө цуглахад амжихгүй бол бидний мэйл хаягаар харилцана уу.

Зарим нэгэн хүмүүс очих газрынхаа веб хуудсаас мэдээд авчихсан байж магадгүй ч аялалдаа юу авч явах вэ гэдгийг мэдээлье.
Очих газарт маань үсний шампунь, биеийн саван, нүүр гар, ванны алчуур бэлэн байх болно. Харин шүдний оо сойз, нүүр цэвэрлэгч, нүүрний саван зэрэг байхгүй болохыг анхаарна уу.
Мөн бүх байшин интернэтэд холбогдсон тул яаралтай хийх ажилтай гэсэн хүмүүс нөүтбүкээ авч очоод ажлаа амжуулж болох юм (Мэдээж амрах гэж очсон гэсэн зорилгоо умартахгүйгээр).


Monday, June 18, 2007

Яаралтай!! Зуны аялал 2007

Та бидний хүсэн хүлээсэн зуны аялал хүртэл ердөө 5-хан хоног үлдлээ. Өмнө нь бичсэн бичлэгээс очих газрынхаа талаар бага ч гэсэн мэдээлэл авч чадсан байх гэж найдаж байна. Энэ удаад 23-ны өдөр цуглах газар болон цагийг мэдэгдэе.

Цуглах газар: JR新宿駅西口 新宿センタービル前 (Газрын зурагнаас үзнэ үү)

Цуглах цаг: 10:15 минут (Цагаасаа хоцрохгүй байхыг хүсье.
Хоцорсон тохиолдолд өөрийн биеэр тухайн газар явж очих
ба зөрүү мөнгийг олгохгүй болохыг анхаарна уу)
Автобусны компаниас явуулсан газрын зураг: http://www.mapfan.com/m.cgi?MAP=E139.41.56.0N35.41.16.2&ZM=11

Хөдлөх цаг: 11:00 цаг

Үнэ: 12000 иен (Төлбөрийг автобусанд хурааж авах болно.
Аль болох мөнгөө тааруулж өгнө үү. )

Үнэнд багтах зүйлс: Байрлах газар, хоол унд,
ирж очих автобусны зардал

Хоноглох газар: バーネットビレッジ 4-н байшинд тус тус
10-аас 15-уулаа хуваагдан орох болно.
Дэлгэрэнгүйг http://www.burnet.jp/

Буцаж ирэх: Одоогийн байдлаар тухайн газраас 24-ний 13 цагт хөдлөхөөр төлөвлөөд байна. Токёо хүртэл ойролцоогоор 2 цаг хагас явна.

Жич: Олуулаа тоглож болохоор тоглоом( бөмбөг, дээс, олс, юу л бол юу)чадах чинээгээрээ авчрахыг бодоорой. Мөн зөөврийн сиди эсвэл кассетны хөгжим, I-pod залгаж болох дифузер авчирч чадах хүн байвал бидэн рүү холбоо барина уу. Энэ аялалыг мартагдашгүй дурсамж болгохын төлөө бүгдээрээ хамтдаа хичээцгээе!!

Ямар нэгэн асууж тодруулах зүйл, санал хүсэлт байвал бидэнтэй доорх хаягаар харилцана уу.

Болор-Эрдэнэ bookkii84@yahoo.com

Болдмаа boykanaa@gmail.com

Tuesday, June 12, 2007

Зуны аялал 2007

Өмнө зарласны дагуу энэ жилийн зуны аялал маань Чиба мужийн Күжүкүри-д зохиогдохоор болсон. Байрлах газар нь Burnet Village-р шийдэгдсэн бөгөөд, дэлгэрэнгүй мэдээллийг www.burnet.jp -р авна уу. Бүртгэл дуусахад хэдхэн хоног үлдсэн тул энэ сарын 16-ны дотор bookkii84@yahoo.com хаягаар бүртгүүлнэ үү. Бүртгүүлэхдээ нэр, сургууль, утасны дугаар, мэйл хаягаа бичиж явуулна уу. Хамтдаа далайн зүг урагшаа!!

Monday, June 11, 2007

Зуны амралтаараа Монголд

Удахгүй Зуны амралт. Энэ зун амралтаараа Монголд зохиох
Зуны ажиллагаанд оролцох оюутан, залуучуудыг хайж байна.

Бид Япон оронд суралцахаас гадна харихдаа тэдний энэ өндөр хөгжсөн соёлоос
манай эх оронд хэрэгтэй зүйлсийг биедээ наах нь хамгийн чухал зүйлсийн нэг билээ.
Энэ ч утгаараа Японы хогийн системийн талаар, бас Монголын нөхцөлд хогний
асуудлыг яаж шийдвэрлэж болох талаар сургалт семинар зохиох болоод байгаа билээ.
Эх орондоо сурч байгаа оюутнууд залуучууд, сурагчид маань энэ талаар юу бодож
яваа тухай санал бодлоо хуваалцах зорилготой.
Өнөө үед тулгамдаад байгаа байгаль орчны асуудлыг цэгцлэхэд хувь хүн, иргэн тэгээд
оюутан залуус бид юу хийж чадах вэ?гэдгийг өөрсдийн биеэр мэдэрч энэ ажилд сэтгэл
гарган оролцвол та бүхэндээ чин сэтгэлээсээ талархах болно.
Одоогоор багийн гишүүдийг бүртгэх ажлийг эхлүүлээд байгаа болно. Нэг зүйлийг хэлэхэд
Монгол харихгүй ч энэ ажилд гар бие оролцох боломжтой шүү. Сэнпай нар туршлагаасаа
хуваалцана гэдэгт найдаж байна.
Ер нь иймэрхүү ажлаа мод тарих гэх мэтээр цаашид улажлал болгон зохиох бодолтой байгаа.
Бүгдээрээ хамтдаа бага ч болов хэрэгтэй зүйл хийж чадвал тэр маань бидний амьдралд
томоос том хичээл, дурсамж болж чадах байх.
Та нарыгаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Б.Мөнхтуг

☆Сүлжээгээр ирсэн мэйлийг засваргүйгээр нийтлэв.

гэсэн мэйлээр оролцохыг хүсэгчид хандаарай.
Бид цаашдаа yahoo messenger дээр конфэрэнс хийх болохоор
yahoo-ийн хаяг тавьлаа.

Уржнангийн вооркшопийн тухай дүрс бичлэгийг зохиогчоос нь зөвшөөрлийг нь
аваад доор тавилаа.

Monday, June 04, 2007

Зуны аялал 2007


Зун цаг, зун цаг гоёхон доо
Зугаатай цэнгэлтэй сайхан даа.

Зун цаг хаяанд ирлээ. Жил бүр уламжлал болгон 2-р курсийхан маань зохион байгуулсаар ирсэн Зуны аялал нь мартагдашгүй сайхан дурсамжаар дүүрэн болж өнгөрдөг билээ. Шинэ ирсэн коохай нартайгаа танилцах, хоорондоо улам дотносож сайхан амрах зорилготойгоор зохиогддог аялал маань энэ жил 6 сарын 23,24-нд зохион байгуулагдах болсныг зарлахад таатай байна. "Зуны аялал 2007" -аар Чиба мужийн 九十九里 (Күжүкүри) далайн эрэг рүү аялахаар тогтлоо.
Аяллын зардал хараахан тодорхой болоогүй байгаа боловч өмнө жилүүдийн жишгээр 10000 эн гаран хавьцаа болох болов уу гэж тооцоолж байна. Тодорхой болсны дараа дахин зарлах болно.
Аялалд оролцох хүний тоо хязгаарлагдмал байгаа тул яарцгаана уу.
Бүртгүүлэхийн тулд bookkii84@yahoo.com хаяг руу нэр, сургууль ажил, утасны дугаар, мэйл хаягаа бичин явуулна уу.
<< Далайн зүг! >>

Олон улсын симпозиум -д оролцоцгооё

Японд суралцаж буй гадаад оюутнуудад зориулан, Токиогийн Олон улсын солилцооны төвд 7 сарын 1-ний өдөр Олон улсын симпозиум зохион байгуулагдах гэж байна. "Японд суралцахын үнэ цэнэ" гэсэн сэдвийн дор явагдах уг симпозиумын үеэр Монгол улсаас Японд улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жигжид гуай оролцон, өөрийн японд улсад суралцаж байсан туршлагынхаа талаар хуваалцах болно. Олон жилийн туршлага хуримтлуулсан орон орны төлөөлөгчдийн яриаг сонсох алтан боломж олдох нь. Уг үйл ажиллагааны талаарх тодорхой мэдээллийг эндээс авна уу.
Симпозиумд оролцох хүсэлтэй хүмүүсийг 6.15 хүртэл бүртгэж авах болно.
Бүртгэж авах хаяг: tnomindari@yahoo.com