Friday, August 31, 2007

Хөдөлмөрийн бирж-2007



Германд суралцаж төгссөн найз нөхөд маань гадаадад төгсөгч залуучуудаа дэмжих, тэднийг ажилд зуучлах, гадаадад төгсөгчдийн ажил олгогч байгууллагууд болон оюутан залуусаа мэргэжлийн чиглэлээр, амралтаараа Монголд дадлага хийлгэх зорилгоор Хөдөлмөрийн бирж-2007 гэсэн арга хэмжээ зохиож байгаа юм.
Үүнд нь Монголын шилдэг том аж ахуй нэгжүүд болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд оролцох болсон байна.
Тэд гадаадад төгсөгч залуучууддаа ажил олгогчын байр сууриас энэ арга хэмжээнд оролцож байгаа гэнэ.
"Хөдөлмөрийн бирж-2007" нь 2007 оны 9сарын 10,11-ны өдрүүдэд
Улаанбаатар хотод төр засгийн үйлчилгээний “ЭЛИТ” төвд 10-нд 14:30-18:00, 11-нд 10-15 цагуудад явагдана.
Монголд амарч яваа сэнпай нар маань энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцоорой.
Дашрамд хэлэхэд Германд суралцагч, төгсөгчдийн Холбоо маань "Монгол-Германы гүүр" гэсэн ТТБ-ын статустай үйл ажиллагаагаа явууладаг юм байна.