Friday, October 31, 2008

Сонгуулийн цаг тодорхой боллоо

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт оюутнуудаа.
ЯМОХ-ын Удирдах Зөвлөлийн сонгуулийн цаг тодорхой боллоо.
Сонгууль

Хэзээ: 2008 оны 11 дүгээр сарын 3-нын Даваа гараг 14:00-16:00 цаг
Хаана: Монгол Улсаас Япон Улсад Суугаа Элчин Сайдын Яамны Хурлын танхим
-д явагдах болно.

Сонгуулийн дүрмийг дараах нийтлэлдээ тодорхой бичих бөгөөд, сонгуульд нэрээ дэвшүүлэх оюутнууд өөрсдийн Мөрийн Хөтөлбөрийг 11-р сарын 2-ны 24:00 цаг хүртэл gerelt531@gmail.com хаяг руу илгээх буюу сонгуулийн өдөр хэвлэмэл байдлаар авчирна уу. Мөн сонгуулийн өдөр хүрэлцэн ирж чадахгүй бол тэр тухайгаа мөрийн хөтөлбөрийн хамт дээрх хаяг руу илгээнэ үү.

Эцэст нь хэлэхэд, ЯМОХ гэдэг өнөр гэр бүлийн хаалга танд үргэлж нээлттэй. ЯМОХ-ын Удирдах Зөвлөлд орсноор дотроо тээж явсан, бодож явсан зүйлсээ хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Оюутан насаа улам хөгжилтэйгээр өнгөрүүлэхийг хүсч байгаа бол ЯМОХ-ын Удирдах Зөвлөлийн сонгууль руу урагшаа !!

Жич: Удирдах Зөвлөлд нэрээ дэвшүүлэхгүй ч өөрсдийнхөө төлөөлөл болсон оюутнуудад саналаа өгөх, тэднийг дэмжих хэн хүнийг сонгуульдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.


Friday, October 24, 2008

ЯМОХ Удирдах Зөвлөлийн сонгууль

Сайн байцгаана уу, Эрхэм хүндэт Оюутан залуус, анд найз нараа?
Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтган гүнээ мэхийн ёслоё.

Та бүгдийн хичээл сурлага өндөр үү?
Юутай ч шинэ хичээлийн улирал эхэлсэн болохоор бүгдээрээ дор бүрнээ завгүй, хичээж байгаа байх гэж бодном. Та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэхийн ялдамд нэгэн зарыг хүргэх гэсэн юм.

Япон дахь Монгол Оюутны Холбоо(ЯМОХ) маань 10 дугаар сарын 13-ны өдөр өнгөрсөн нэгэн жилийнхээ ажлын тайланг тавьж, дүгнэлтээ хийгээд байгаа билээ. Харьцангуй цөөхөн оюутнууд, гишүүд ирж оролцсон нь бидний зүгээс зарлалаа оройтуулсных байх гэж дүгнэж байгаа. Та бүхнээсээ түмэнтээ хүлцэл өчье.
Одоо ч бас хэдийгээр оройтон хүргэж байгаа ч ЯМОХ-г ирэх жил удирдан чиглүүлж явах оюутан залуусаа сонгох "Удирдах Зөвлөлийн СОНГУУЛЬ" болох гэж байгааг дуулгаж байгаадаа баяртай байна.

УЗ СОНГУУЛЬ нь 2008 оны 11 дүгээр сарын 3-нд (Цаг нь хараахан тодорхойгүй)
Токио хотод байрлах Монгол Улсын Элчин Сайдын Яамны Хурлын танхимд болохоор төлөвлөгдөж байна.


Ирэх жил бид бүхэнд олон сайхан ажлыг төлөвлөж, биднийг хооронд нь уулзуулж байх олон сайхан боломжийг бий болгох, авъяаслаг охид, залуусаа сэтгэл нэгдэн сонгох, нэг үгээр бидний үүрэг гэж хэлж болох өдөр тул та бүхэн бүгдээрээ хүрэлцэн ирнэ үү?

Мөн та өөрийн санасан ажил, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд ЯМОХ гэдэг байгууллага танд хамгийн ойр байдаг, таны хамгийн ойрын түнш чинь юм. Тиймээс ЯМОХ-ны Удирдах Зөвлөлд нэрээ дэвшүүлэн сонгогдож, нэгэн жилийг шинэ найзуудтайгаа, шинэ орчинд мөн шинэ зүйлийг туршин хэрэгжүүлж үзэх их үр бүтээлийн жил болгоосой гэж, би ЯМОХ-ны гишүүн, Удирдах Зөвлөлийн гишүүн байж, оюутан насныхаа 3 жилийг энэ хамт олонтойгоо дурсамж дүүрэн өнгөрүүлсэн сэнпаи болохын хувьд танд санал болгож, мөн таныг заавал нэрээ дэвшүүлээсэй гэж хүсэж байна.

Монголын ирээдүйг авч явах бидний залуусын хамтын ажиллагаа(team work), тэр гар нийлсэн бүтээлч сэтгэлгээний үр дүнг харах ДУРСАМЖ дүүрэн, ХАРИУЦЛАГА-тай бөгөөд адал явдал, амжилт бүтээлийн нэгэн жил таныг дуудаж байна.
Хожим хойно дурсах дурсамж, хойшдын ажил үйлсийнхээ алтан түншийг олж авах, хүмүүсийн хоорондын итгэлцэл, тэр л нандин харилцааны учгийг та ЯМОХ-ны УЗ-ийн гишүүд болон нийт гишүүд дэмжигчдийн оролцоотойгоор бий болгож чадна.

Эрхэм ОЮУТАН та хэн ч байсан Таны өмнө ЯМОХ-ны хаалга үргэлж нээлттэй.
Та тэр босгыг даван, МОРИЛОН орно уу?

Та нарыгаа бүгдээрээ ирнэ гэж хүлээж байна.
Залуусаа 11 сарын 3-нд уулзацгаая!!!

ЯМОХ Удирдах ЗӨВЛӨЛ Сонгуулийг Зохион байгуулах Хороо

Гангасүрэгтэн Бяхарсүрэнгийн Мөнхтуг

Wednesday, October 22, 2008

Сайн байцгаана уу оюутан залуусаа.

Та бүхнийг төлөөлөн үйл ажиллагаа явуулсаар ирсэн Япон дахь Монгол Оюутны Холбооны 2007-2008
оны удирдах зөвлөлийн сонгуульт хугацаа дуусахад
хэдхэн хоног үлдээд байна. Үүнийгээ угтаж бид энэ нэг жилийн туршид хийсэн бүтээсэн, ойлгосон мэдэрсэн зүйлсээ тайлагнаж 10 сарын 13ны өдөр оюутнуудтайгаа уулзсан юм.

Оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд маань байснаас гадна бидний үйл ажиллагааг байнга дэмждэг идэвхитэй гишүүд маань бас ирж бид бүхний энэ нэг жилийн хугацаан дахь тайланг маань сонирхсон.

Энэ нэг жилийин хугацаагаа бид хийсэн, бүтээсэн, ойлгосон, суралцсан нэг жил байсан гэж дүгнэж болох юм. 5 гишүүн маань 1-р курсын оюутнууд байсан учир мэдэхгүй чадахгүй, бас туршлага багатай гээд олон зүйл тулгарч байсан хэдий ч энэ бүхнийг амжилттай даван гарч үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөд бэлдээд байна. Бид оюутыи холбоонд байснаар дан ганц оюутны холбооны ажлыг хийж сурах төдийгүй өөрсдийн амьдралд цаашид хэрэг болохуйц олон зүйлсийг сурч мэдэн цаашид хэрэгжүүлэх чадварыг бага ч гэсэн эзэмшиж чадсандаа баяртай байна.

Ингээд та бүхэнтэй ирэх 2008-2009оны ЯМОХын удирдах зөвлөлийн сонгууль дээр 2008 оны 11 сарын 3 ны өдөр уулзахаа тэсэн ядан хүлээж байна.

ЯМОХ-ны Удирдах Зөвлөл

Sunday, October 12, 2008

2008.10.13 YAMOH-n tailan boloh gazar

  (Cyrill usgiin font ashiglah bolomjgui baisan tul latin usgeer galiglan bichiv)

   2008 onii 10-r sariin 13nd boloh YAMOH-n Tailan hural 13:30 tsagaas 16 tsagiin hoorond Mongol Ulsaas Yapon Ulsad Suugaa  Elchin Saidiin Yamnii hurliin tanhimd boloh bolno. Gol haalgaar oron receptionoos zuvshuurul avch 2 davhar luu garna uu. Boloh gazriin talaar medeelliig oroituulsand hultsel uchyu. 
   

   


   

Thursday, October 09, 2008

ЯМОХ энэ 2007-2008 онд юу хийв?

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт оюутан залуус аа.
Алтан шаргал намар айлчилж, та бүхний маань хичээл сургууль эхлээд, шинэ гараа шинэ зорилгоор дүүрэн байгаа гэдэгт итгэж байна.

"ЯМОХ, ЯМОХ" хэмээн байнга сондог нэгнээс авахуулаад, "ЯМОХ гэж юу вэ?" гэж бодож буй хэн хүнгүй ЯМОХ-ын үйл ажиллагааны талаар сонсохыг хүсч байгаа байх. Удахгүй ээлж халаагаа солих "ЯМОХ-ын Удирдах Зөвлөлийн Сонгууль"-аасаа урьтаж, бид өөрсдийн нэг жилийн үйл ажиллагаагаа дүгнэн, тайлангаа тавих гэж байна.

Тайлан маань дараах байдлаар явагдах болно.

Хэзээ : 2008 оны 10-р сарын 13-ны өдөр (Даваа гараг) 13:30 - 16:00 цагийн хооронд
Хаана : Хараахан шийдэгдээгүй. 10-р сарын 12-нд блог болон веб хуудсаараа дамжуулан эцсийн байдлаар мэдэгдэх болно.
(Монгол Улсаас Япон Улсад Суугаа Элчин Сайдын Яам, Хурлын танхимыг төлөвлөж байна http://embmong.com/main.php?map=showmap&do=aboutus )
Хэрхэн: Удирдах Зөвлөлийн гишүүд тус тусын хариуцсан хэсгийн үйл ажиллагааны тайланг зураг слайд ашиглан тавина
Хэн оролцож болох: ЯМОХ-ын үйл ажиллагааг сонирхсон, үйл ажиллагаанд оролцдог хэн бүхэн оролцох эрхтэй
Холбоо барих хаяг: te.utopia@gmail.com Тэмүлэн

ЯМОХ-ын үйл ажиллагаанд оролцдог, оролцох хүсэлтэй эсвэл Монгол Оюутнуудтайгаа уулзалдах, хамтран ажиллах хүсэлтэй хүн бүрт бидний хаалга нээлттэй.