Tuesday, November 28, 2006

Монголын Эко Форум 3 дахь удаагаа боллоо


"Монголын Эко Форум" гэж Монголын байгаль орчин, экологийн талаар хамтдаа суралцаж, хэлэлцье гэсэн уулзалт 11-р сарын 25-нд 3 дахь удаагаа боллоо. Энэ удаад Монгол улсын элчин сайдын яаманд нийт 80 гаруй хүн оролцлоо. Монгол, япон хүмүүс хамтдаа Монголын байгаль орчин, цаг агаарын талаар эхлээд илтгэлүүдийг сонсож дараагаар эдгээрийн талаар харилцан санал бодлоо солилцлоо.

Энэ удаад нийт гурван илтгэгч хүрэлцэн ирж, тус тусын судалгааны талаар танилцууллаа. Юун түрүүнд салхийг хагалж Японы цаг уурын газрын М.Миками гуай "Зүүн хойд Ази дахь тоосны үүсэл" сэдвээр ярилаа.
「北東アジアの地表面条件とダストの発生について」 三上 正男 (国土交通省気象庁気象研究所環境・応用気象研究部第二研究室長)
Түүний дараа мөн япон судлаач Киотогийн их сургуулийн багш Т.Нагата Туул голын усны цэвэршлийг Монгол судлаачидтай хамт судалсан талаараа сонирхолтой мэдээллүүд хүргэлээ.
「ウランバートル市内ツール川の水質と水循環について」永田 俊 (京都大学生態学研究センター教授)
Япон судлаачдын илтгэлээс дутахгүй сонирхолтой, мэдээлэл өгсөн илтгэлийг Киотогийн Их сургуулийн хуулийн ухааны судлалын П.Наранбаяр тавилаа. Тэрбээр Монголын Байгаль орчны яаманд ажиллаж байсан туршлаган дээрээ тулгуурлан японы бусад яамдуудтай харицуулсан судалгаагаа танилцууллаа.
「モンゴルにおける環境行政の現況報告-中央省庁を中心に-」
ナランバヤル, P. (京都大学法学研究科)
Эдгээр илтгэлийн дараагаар нийт сонсогчидынхоо дунд хэлэлцүүлэг боллоо. Япон улсад сурч байгаа оюутнуудаас мөн оролцсон ажээ. Эцэст нь цааш цаашдын хэлэлцүүлэгт оюутнууддаа идэвхтэй оролцож ахмадуудтай үзэл бодлоо солилцох завшааныг бүү алдаасай гэж хэлмээр байна.

No comments: