Thursday, November 29, 2007

Морин хуурын сургалтын тайлан

Өмнө нь зарлаж байсанчлан 11-р сарын 22-ны өдөр ЯМОХ-оос зохион байгуулсан Морин хуурын үнэгүй сургалт маань амжилттай болж өнгөрлөө.
Монгол, Япон нийт 16 хүн хамрагдсан энэ сургалтанд маань Монгол Улсын Морин хуурын чуулгаас А.Дэлгэрмаа, Д.Шинэцог, Г.Бөхчулуун, Л.Мөнхжаргал нарын дөрвөн морин хуурч
хүрэлцэн ирж багшилсан билээ.
Сурагчид маань төрөл бүрийн нас болон мэргэжилтэй хүмүүс байсан ч бүгд морин хуурны талаар анхны мэдэгдэхүүнтэй болоод буцсан гэж найдаж байна. Сургалтын үеэр мөн Монгол дээл өмсүүлж, зураг авахуулах булан ажиллуулсан нь сурагчдын маань сэтгэлд нийцсэн бололтой, тийм ч амархан дээлээ тайлж өгөхгүй байсныг нуух юун. Сургалтын дараа сурагчдаасаа сэтгэгдлийг нь асуувал, “Маш хөгжилтэй байлаа”, “ Мөнгө төлөөд ч гэсэн сургалтанд хамрагдмаар байна”, “Монгол явж үзэх юм сан” гэцгээж байсан юм.

Цаашдаа ч ЯМОХ-оос энэ төрлийн сургалтыг тогтмол явуулах төлөвлөгөөтэй байгаа тул энэ удаа оролцож чадаагүй хүн бүр дараагийн сургалтанд заавал ирэхийг урьж байна!!
Эцэст нь энэ удаагийн сургалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Морин хуурын чуулгын хамт олон болон WORD TRADERS (
www.wordtraders.co.jp ) компанийн хамт олон, тусалсан нийт оюутнууддаа талархсанаа илэрхийлье.

2 comments:

Unknown said...

Зав байсан бол очих байсан. Даанч семинарын хичээлтэй байж таараад, яах ч аргагүй байлаа. Гоё болсон юм шиг байна. Оцүкарээ(Сайн ажиллаа шүү та нар минь)

Anonymous said...

Сайхан үйл ажиллагаа зохион байгуулжээ.