Thursday, February 21, 2008

"Хаврын баяр-2008"-ын Сурталчилгааны хуудас

"Хаврын баяр-2008"-ыг сурталчлах хүрээнд тараагдах "тараах хуудас" бэлэн боллоо. Олон хүний хүч хөдөлмөр, ур ухаан оролцсон болохоор их сайхан хуудас боллоо. Яг л бүхнийг урин даллах мэт Монгол эр мориндоо мордож, наадмын зүг зорин айсуй. Ийм дүр зургийг энэ удаагийн тараах хуудсаараа үзүүлж, эх орноо сурталчилан таниулахыг зорьж байгаа бидний хэдэн оюутны хүсэл зоригийг илтгэх.
Энэхүү хуудсыг хийхэд бидэнд өөрийн хүч чармайлтыг гарган тусалсан Японы Чиба Их Сургуулийн Түүхийн гуравдугаар ангийн оюутан Рафаэл Мизаэл Дэ Оливерад талархаж байгаагаа илэрхийлж байна. Хэдийгээр Монголын тухай сайн мэдэхгүй гадаад хүн ч гэсэн эх орныг маань сурталчлах энэхүү арга хэмжээнд маань өөрийн бололцоогоор тусалж, бидэнд нэг том ажлыг маань нугалж өгсөн юм.
Мөн энэхүү тараах хуудсыг хийхэд ашиглагдсан "Наадам" зургийг зурсан зураач Э. Амарсайханд талархал илэрхийлж байна. Зураач Э. Амарсайхан нь "Хаврын баяр-2007"-ын үеэр өөрийн зурсан зургаар үзэсгэлэн гаргаж баярт маань нэгэн шинэ өнгө төрхийг нэмж өгч байсан. Түүний өнгөрсөн жилийн Хаврын баяраар гаргасан үзэсгэлэнд тавигдсан зургаас энэ удаагийн Хаврын баярын тараах хуудсанд ашиглахыг тэрээр зөвшөөрсөн юм.
Ийнхүү хаврын баярын ЗБХ болон бусад бидэнд тусалсан сайхан сэтгэлт хүмүүсийн дэмээр "тараах хуудас" маань бэлэн болоод байна.

No comments: