Wednesday, May 14, 2008

Цаашдын Урам уулзалт ба ТА

Хаврын Баяр маань ч дуусч, нэгэн жилийн их арга хэмжээний ард гарч чадлаа. Гар бие оролцсон, хол байдаг ч, баярын өдөр стафф болж ажилласан нийт найзууддаа баярлалаа. Мөн ирэх жилийн Хаврын Баярт эхнээс нь тогоонд нь чанагдаж, насны найзуудтай больё гэвэл www.harumatsuri.net рүү хандах буюу harumatsuri2008@gmail.com руу бичээрэй.

За бидний ЯМОХ маань нэг ажил дууслаа ч, дараагийн ажил хүлээж байдаг жамтай. Бид УРАМ уулзалтаа цогц арга хэмжээ болгохоор зорьж байна. Ирэх жил хүртэл цуврал Урам уулзалтуудыг Токио болон Японы хотуудад зохион байгуулна. Улмаар ирэх жил Япон улс дотроо бүх Японд сурч байгаа оюутнуудын төлөөллөө кэн-бүрээс урин "Нийт Японд суралцагч оюутнуудын Чуулга" хийнэ. Тэгсний үндсэн дээр Монголдоо зун нь уламжлалт нийт гадаадад суралцагч Монгол оюутнуудын чуулган "Эрдэм Симпозиум"-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймд та Японд сурдаг бол эхлээд Урамд, Солонгос, Хятад, Энэтхэг, Турк, Герман, Англи, Америк гээд дэлхийн өнцөг булан бүрээс эх орноо зорин ирэх оны зун харих бол бидэнтэй холбоо бариарай. Энд сэтгэгдэлээ үлдээгээрэй.

No comments: