Friday, January 09, 2009

"Урам" уулзалт

2009 оны 1 сарын 11

Энэ долоо хоногийн ням гаригт дахин Урам уулзалт болохоор боллоо . Энэ удаагийн уулзалтыг Японд суралцаж төгсөөд цаашид ажиллах сонирхолтой оюутан залуустаа зориулаад, "Ажил хайх" (就職活動) гэсэн сэдвийн дор нээж байна.

Японд ажилд орохын тулд хувь хүнээс бас нэлээд хүч хөдөлмөр, авъяас шаарддаг болно. Хувийн хэрэг материалаа бүрдүүлэхээс авахуулаад ажиллах эрхээ авах хүртэл нэлээд олон шат дамжлага, шалгуурыг давж гарах ёстой болдог. Яг л энэ бүх шат дамжлагыг нь даваад одоо Японд ажиллаж буй 4-н сэнпай маань ирж, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, ажил хайхад юуг анхаарах болон, юу хийх хэрэгтэй болдог талаар бодит зөвлөгөөг бидэнд өгөхөөр болоод байна.

Эдийн засгийн хямралаас болоод шинээр орох гэж буй ажилчдын гэрээ цуцлагдах, эсвэл хуучин гэрээний ажилчдаа халах, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах явдал сүүлийн үед ихсэж байгаа болохоор өмнө нь ажлаа амжилттай олоод, гялалзаж байгаа дээд үеийнхнээсээ зөвлөгөө авна гэдэг бол бидэнд том боломж билээ.
Дараах хүмүүс ирж яриа хийнэ:
1. Ариунзаяа (Nikko Citigroup Limited)
2. Баяраа (ドイツ銀行グループ: ドイツ証券株式会社)
3. Мандухай (CMR研究所: Architecture office)
4. Ариунаа (ダイキン工業株式会社)

Цаашид Японд ажиллах сонирхолтой оюутан та бүхэнд маш хэрэгтэй, өгөөжтэй яриа болно гэж найдаж байна. Та бүхэн өргөнөөр оролцоорой !

Хэзээ: 2009 оны 1 сарын 11, ням гариг 12:00 -16:00 цаг
Хаана: 一橋大学 西キャンパス 講義室301号

Хитоцүбаши Их сургууль Баруун кампус

301 тоот Хичээлийн танхим

Зохион байгуулагч: ЯМОХ (www.yamoh.org)
Утас: 080-3437-4075
Цахим шуудан: eboldbayar@gmail.com

4 comments:

Anonymous said...

хоногын - хоногийн
залуусдаа - залуустаа

Amka said...

Ямар орой зарладаг юм бэ. 2хон өдрийн өмнө.

Unknown said...

Алдааг хэлж өгсөн зочиндоо баярлалаа.
ЯМОХ-ны цахим хуудсанд тавигдсан мэдээллийг хуулж тавихдаа алдааг нь анзаарсангүй.
Засаад орхиё байз.

Амжи-д: ЯМОХ-ын цахим хуудсанд өмнө нь тавигдсан байсан юм.
Ер нь гэнэт шийдэгдээд хийсэн байж магадгүй.

denar said...

お疲れ様でした。