Friday, January 22, 2010

Хаврын Баярын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой хүн хайж байна


Сайн байцгаана уу? Оюутан залуучуудаа.

Өдөр ирэх тусам гадаа хүйтэрч өвөл цаг ид дундаа орж байгаа ч ЯМОХ-ын Удирдах зөвлөлийн гишүүд маань Хаврын Баярын ажилдаа аль хэдийн ханьцуу шамлан орсон байгаа билээ. Энэ жилийн Хаврын Баяр маань “Хөх тэнгэрийн оронд 20 жил салхилсан салхи” сэдэвтэйгээр 2010 оны 5 сарын 2, 3ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Хаврын баяр бол Япон улсад суралцаж буй Монгол оюутнууд цөм болон, Япон улсын иргэдэд Монгол хэл, ёс заншил, түүх, урлаг соёлоо танилцуулдаг баяр билээ. Олон найз нөхөд болон япончуудын тус дэмжлэгтэйгээр баяраа зохион байгуулж, цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх нь “Хаврын баяр”-ын нэгэн зорилго юм. Энэ баяр нь Япон оронд зохион байгуулагддаг Монголыг танилцуулах хамгийн том баяр юм. Энэ утгаараа Монголоо гэсэн залуучууддаа Хаврын Баярыг зохион байгуулахад хүч нэмэрлээчээ хэмээн уриалж байна.

Хийх ажил маш их тул та сонирхсон ажилаа хийж болно. Жишээ нь Япончуудад Монгол үлгэр ярьж өгөх, үндэсний тоглоом наадгай зааж өгөх, загвар үзүүлэх, хоол хийх, хог ялгах гээд янз бүрийн зөндөө ажилууд байгаа. Япон оронд Монголоо суртчилах энэ ажилд өөрийн хүч хөдөлмөрөө нэмэрлэх чин хүсэлтэй залуус та бүхэн бидэнтэй доорх хаягаар холбоо барина уу!

Хаврын баяр дээр ирээд хуушуур бууз идчээд буцах бус энэ 2 өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлцгээе!

Холбоо барих Утас : 080-3531-7619

Email: hb.bosyuu@gmail.com

Нэр, утасны дугаар, сургууль, mail хаяг, юу хийх сонирхолтой байгаагаа бичээд явуулаарай. Одоохондоо юу хийхээ шийдээгүй бол бичихгүй байсан ч болно. Доор бичсэнээс өөр ажилууд ч байгаа.

(ЖичСайн дурын ажил болохоор цалин хөлс байхгүй гэдгийг анхааруулъя!)

Ажлын жагсаалт:

1. Дээл өмсөж үзэхэд туслах 4 хүн

2. Үндэсний тоглоом тоглуулах 4 хүн( хариуцах 1 хүн,1өдөрт 2,2оороо)

3. Үлгэр ярих 3 хүн (хариуцах 1 хүн, 1,1 өдөрт 1,1ээрээ)

4. Монголын талаарх асуулт хариулт 2 хүн(хариуцах 1 хүн)

5. Stamp rally 4 хүн, (хариуцах 1 хүн)

6. Фото зургийн уралдаан 2 хүн (хариуцах 1 хүн, энэ чиглэлээр суралцдаг эсвэл мэргэжлийн хүн байвал сайн)

7. Фото зургийн үзэсгэлэн 2 хүн(хариуцах 1 хүн, энэ чиглэлээр суралцдаг эсвэл мэргэжлийн хүн байвал сайн)

8. Кино үзүүлэх 2 хүн(хариуцах 1 хүн, энэ чиглэлээр суралцдаг эсвэл мэргэжлийн хүн байвал сайн)

9. Бөхийн засуул 4, шүүгч 4 хүн(хариуцах 1 хүн)

10. Зохион бичлэгийн уралдаан 4 хүн(хариуцах 1 хүн)

11. Гэр барих, буулгах, хүмүүст тайлбарлах 20 хүн(хариуцах 1 хүн)

12. Морин хуур хүмүүст зааж өгөх 1 хүн

No comments: