Saturday, September 30, 2006

Шинэ хичээлийн улирал эхэллээ

Зуны амралт дуусч оюутнууд эрч хүч дүүрнээр сурлага, спортдоо шамдах гэж байгаа байх аа.
Блог маань ч бас хэсэг хугацаанд хөл хөдөлгөөн багатай байсан ч, шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан дахин шинэ мэдээллээр дүүрэн бичлэгүүдийг оюутнууддаа хүргэх болно. Энэ 10 сар бол бас эргэн нэг харвал шинэ Удирдах Зөвлөл маань яг нэг жилийг ардаа орхиж, залгамж халаа үедээ хийсэн ажлуудаа тайлагнах ач холбогдолтой нэгэн мөчлөг тохиож байна аа.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн арга хэмжээнүүдийн бэлтгэл зэрэг биднийг хүлээж байгаа билээ. Тиймд спорт тэмцээн зохион байгуулж оролцох дуртай мөн судалж сурч байгаа салбарын мэдлэгийг хуваалцаж, тайлагная гэсэн оюутнуудтайгаа бид дуртайя мэдээллээ хуваалцаж хамтрах болно оо.

Мөн бусад оюутнуудтайгаа байнгын холбоотой байж чөлөөт цагаа шинэ соргог үйл явдал, дадлага туршлагаар дүүрэн өнгөрөөе гэсэн оюутнуудаа бид холбооныхоо гүйцэтгэх багтаа урьж байгаа болохыг мэдээллэхийг хүслээ. Бидний энэ жилийн төлөвлөгөөг эндээс харна уу.

Энэ жилийн маань үлдэж байгаа сарууд бидэнд эрдэм мэдлэг, сурч мэдсэн зүйлээр арвин байг.

No comments: