Sunday, August 13, 2006

Зуны амралт

4-н сард эхэлсэн энэ жилийн хичээлийн эхний улирал дуусч амралт эхэллээ. Миний хувьд хичээлийн семинаараараа орон нутаг руу яваад ирлээ. Бас харих замаараа японд ирээд хэлний бэлтгэл хийсэн сургуулиараа бас дайрлаа.

Ер нь амралтаа оюутнууд маань янз бүрээр өнгөрөөж байгаа байх. Урлаг, спортын клуб секцэндээ хичээл амраад төвлөрөх боломжтой болж байгаа нэг нь байвал, амьдрал дээр гарах эхний алхамаа эрэлхийлж ажлын газар дадлага хийж "интаан"-д хүчээ сорьж байгаа нь бас бий. Их сургуульд ороод оюутан насаа дурсамжаар дүүрэн өнгөрөөх гэж амралт, аялал, цугларалт бас хийж байгаа байх аа.

Тухай бүртээ амралтаа яаж өнгөрөөлөө ч, аль аль нь ирээдүйн төлөө буй заа. Дараагийн шинэ улирал, шинэ хүсэл, шинэ зорилгод тань амжилт хүсье.

No comments: