Monday, January 23, 2006

Сурталчилна гэж нарийн эд байна!


За ажлын шинэ өдөр эхлээд бүгдэнд нь шинэ долоо хоногийн мэнд хүргэе.

Өнгөрсөн бямба гаригт Зоригтын маань бичиж байсанчлан сурталчилгаа болон хандив цуглуулах хэсгийнхэн маань уулзалдаж халуун раамэн идэцгээлээ(それがメインじゃなかったけどね xэ xэ). Хоцроод очсон чинь Зоригт, Боргил 2 маань ирчихсэн байлаа. Бас дараа нь тараад цас хараад баярлаад Төгсөөтөй сайхан цасаар жаал тоглов.

Ярьсан гол зүйлсээ Даваа гээд ирээгүй бусаддаа танилцуулахад:

Өнгөрсөн жилийн сурталчилгааны тайлантай танилцаад, хажуугаар нь бас биднийг цуглахад тусалж офисоо хэрэглүүлсэн Абэ гуайн ажлын тайланг үзлээ.

Ерөнхийдөө энэ жилийнхээ хаврын баяраа юу гэж танилцуулах талаар мэдээллийн хэрэгсэлийнхэнд зориулж ямар мэдээлэл хүргэх вэ гэдгээ ярилцлаа. Нэг гэр бүлийн сэтгүүлээс аль хэдий нь хүсэлт ирээд байгаа юм байна л даа.

За дараа нь танилцуулах нэг зүйл бол өнөөдөр Чиба ороод нөгөө хүсэн хүлээж байсан зургаа аваад ирлээ. Бас далимд нь сайхан дайлуулаад халуун дотно яриа өрнүүллээ, маш их баярласн шүү.

Friday, January 20, 2006

Хаврын баярын сурталчилгааны хэсгийн уулзалт

Бүгдийн хичээл ном сайн биз дээ?

Маргааш Тоокёод цастай өдөр болох шинжтэй. Гэсэн хэдий ч Хаврын баярын сурталчилгааны хэсгийн уулзалт болох гэж байгааг зохих хүмүүс нь мэдэж байгаа байх аа.

Ирж уулзалтанд оролцон, Хаврын баярын сурталчилгаанд хувь нэмрээ оруулмаар байгаа хүмүүс 11:50-д JR Очаномизү өртөөнд цугларна уу.

Ямар ч байсан миний бие, мөн Даваа, Төгсөө, Дэрмээ нар хүрэлцэн ирэх байх. Бусад хүмүүс ч гэсэн сонирхож байвал ирж болно шүү. Хүйтэн өдөр болох тул хувцсаа тохируулж өмсөөрэй.

Thursday, January 19, 2006

hariutslaga&uureg

Surtei nertei garchig bna uu? Bi ooroo ch surdchihlee hehe... za yunii omno ta nart ene odriin mendiig hurgey! Bas uusgen baiguulsan 2taa talarhaj bna. Tiim ee odoohondoo bi ted bidiin ali ni bolohoo medehgui l bna. Gehdee Yamohd negdehdee busdiin toloo yamar negen zuil hiiye gej bodsnoos yum. Anh end ireh bolsondoo mash ih bayrlaj bsnaasaa bolood ter bolgon olon zuil tungaaj bodoogui bilee. Ter ued ooriigoo zugeer l mash aztai baina daa gej bodoj bsnaas bish minii orond irj boloh bsan olon huuhduudiin omno ih baga hemjeegeer hariutslaga huleej bgaagaa uhamsarlaagui bilee. Mon ulsaa toloolon surah gedeg yamar tom utgatai zuil bolohiig ch gesen medeegui bsan yum. Yamoh bolon Toirgiin hiij bgaa ajiluud taalagdaad, bi ch gesen yamar negen hereg bolohgui bgaa gej bodoj bna.
Tiim bolohoor imakara ganbarimasu...Yoroshiku
P.S joohon utga dutuu bgaa bol orshoogoorei, bichih gej oroldoj bgaa ni ,;)

Ирээдvйн ЯМОХ-н тухай "Эргэцvvлэл" by Bambuush

Ер нь бүгд л Ямох Ямох гээд л яриад байдаг. Японд байдаг бүх оюутнуудыг нэгтгэсэн, асар том байгууллага гэж боддог хүмүүс ч нилээдгүй байдаг байх. Yнэхээр тийм бол ч сайхан л даа. Даанч хараахан тэр хэмжээнд хүрээгүй л байна. Одоогоор байгаа оюутнууд маань цаг зав, чєлєєгєє ашиглаад үйл ажиллагаагаа явуулж л байна. Үүнд талархахаас єєр аргагүй.
Гэхдээ сүүлийн үед японд байдаг оюутнууд маань Ямох гэж чухам юу вэ гэдгийг ойлгож харьцдаг болж байгаад маш их баяртай байгаа. Надад ч гэсэн "тэд" гэсэн нүдээр хардаг үе байсан. Одоо бол "бид". Ийм болохын тулд нилээдгүй хугацаа зарцуулсан. Одоо бол анхнаасаа "бид" гэсэн ойлголттойгоор ханддаг "Нээлттэй" ЯМОХ бол бидний зорьж буй зорилт юм. "Бид"-ний дундах хэн нэгэнд ирсэн мэдээлэл нь бусдад нь цаг алдалгүй хүргэгдэж, хэн нэгэнд хэрэгтэй тусламжийг єєр нэг нь зааж тусладаг ЯМОХ л жинхэнэ утгаараа ЯМОХ юм.

ЯМОХ-ын тухай эргэцvvлэл

2 жилийн өмнөх Зоригт, өнөөгийн Зоригт хоёр ЯМОХ-ын талаар тэс өөр төсөөлөлтэй ажээ. "Тэд" гэдэг үг "Бид" болж өөрчлөгдсөнөөс үзэхэд л ойлгомжтой.

Ер нь ЯМОХ гэж юуны төлөө байгууллага юм бэ? "Тойрог", ЭМОС гээд бусад клуб, байгууллагуудаас юугаараа ялгаатай вэ? Энэ асуултанд би нэрнээсээ бусдаар ямар ч ялгаагүй л гэж хэлнэ. Гэтэл ЯМОХ-ыг социалист нийгмийн үеийн Оюутны байгууллага (энд оюутан гэсэн сэтэр зүүсэн бүх хүний төлөө үйл ажиллагаа явуулах ёстой гэж үздэг хүмүүс орно), эсвэл өдгөөгийн Монголын их дээд сургуулиудын оюутны холбоо шиг сургуулиасаа төсөв авдаг (энд мөнгө төгрөг, карьерын хойноос хөөцөлдсөн бэртэгчингүүд цугласан гэж үздэг хүмүүс орно) гэж андуу ташаа ойлгодог нөхөд маш олон байдаг нь харамсалтай. ЯМОХ бол хэдэн ядуу оюутан цаг зав гарган нийгэмд хэрэгтэй зүйл хийн бусдын төлөө ажиллангаа өөрсдөө найз нөхөдтэй болж байгаа ердийн л нэг клуб юм. Адилхан л хэдэн оюутан санаачилгаараа цугласан, болохоор энэ утгаараа Тойрог, ЭМОС зэргээс огтхон ч ялгаагүй ээ. Өнөөдөр ЭМОС, Тойрог хоёр шүүмжлэлээс илүү магтаал сонсч байна, харин ЯМОХ-ыг ойлгохыг оролддоггүй хүн олон.

ЯМОХ өнөөдөр оюутны шинэ жил зохион байгуулж, ингэснээрээ нэг ахиц гаргасан, тэгвэл зөвхөн гишүүдийн шинэ жил зохиодог болсон тэр цагт хүмүүс ЯМОХ-ыг ЭМОС, Тойргоос ялгаагүй юм байна шүү гэдгийг ойлгох байх гэж би боддог юм. ЯМОХ-ын үүд хаалга энд суралцдаг оюутнуудад нээлттэй боловч, үйл ажиллагаа нь зөвхөн ЯМОХ-ынхонд л хүртээлтэй болсон цагт сонгодог утгаараа Оюутны холбоо маань үйл ажиллагаагаа явуулж байна гэж хэлж чадах болох юм. Бид гарааны шугамнаасаа дөнгөж хөдөлж байна, харин хэр удаан явж байж дээрх зорилгодоо хүрэхийг гагцхүү бидний хичээл зүтгэл л мэднэ.

Би ЯМОХ-ын ирээдүйд итгэдэг.

saihan sanaa ^^

Bugdeeree heleltsvel buruugui. yoroshiku

営業マンか俺? хэ хэ

За ингээд бичлэгээ хийгээд эхэлсэн гоё байна шүү.

Манайхан шалгалтуудаа дуусаад улам ч цоглогоор түрлэг өргөн орж ирцгээнэ биз дээ.
我々よ若き力!

Өнөөдөр сагсны тэмцээн болсон Хикаригаокагийн дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
Ёмогида гуай бас захиралд нь баярласнаа илэрхийлээд ирлээ.

Аа бас "Хаврын баяр 2006"-ынхаа үнэлэлт дүгнэлтийн яриа (反省会) хийх заалаа
аваад ирлээ. Эрүүний шөл багахан ууснаа хэлэхээ мартах нь. Гадаа жаахан салхитай
байсныг ч хэлэх үү, аятайхан байлаа. (Өнгөрсөн жил бид энэ нийтийн хэрэглээний заалыг
бас гуйж хэрэглэсэн юм л даа. Тэр үеээр уух юмаа асгаж шал, танхимыг бохирдуулж л дээ.
Тэгээд энэ жил ийм явдал дахин давтагдвал заалаа хэрэглүүлэхгүй гэнэ ээ. Тэр ч аргагүй юм. Бид ч бас хүмүүс угаасаа бохирдуулна байх, тиймд энэ арга хэмжээгээ больё гэх биш
хамт байх нөхөдтөйгөө "цэвэрхэн" хөөрөлдөе. ( ^ o ^ ) /

Дэрэм байлаа~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Wednesday, January 18, 2006

ЯМОХ-оороо блог бичицгээе

Дэрмээ мань 2 ярьж байгаад өнөөдөр ийм блог байвал зүгээр юм байна гэж шийдлээ.

Хэдүүлээ энд ЯМОХ-ын тухай төрсөн бодлуудаас гадна, хийсэн ажлууд, бүүр цаашлаад ЯМОХ-оороо хийдэг 遊び、飲み会 зэрэг зүйлсээ бичицгээе. Нэлээн хэдэн бичлэгтэй болсны дараа 公開 хийвэл зүгээр байх.