Showing posts with label Хаврын баяр. Show all posts
Showing posts with label Хаврын баяр. Show all posts

Friday, January 22, 2010

Хаврын Баярын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой хүн хайж байна


Сайн байцгаана уу? Оюутан залуучуудаа.

Өдөр ирэх тусам гадаа хүйтэрч өвөл цаг ид дундаа орж байгаа ч ЯМОХ-ын Удирдах зөвлөлийн гишүүд маань Хаврын Баярын ажилдаа аль хэдийн ханьцуу шамлан орсон байгаа билээ. Энэ жилийн Хаврын Баяр маань “Хөх тэнгэрийн оронд 20 жил салхилсан салхи” сэдэвтэйгээр 2010 оны 5 сарын 2, 3ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Хаврын баяр бол Япон улсад суралцаж буй Монгол оюутнууд цөм болон, Япон улсын иргэдэд Монгол хэл, ёс заншил, түүх, урлаг соёлоо танилцуулдаг баяр билээ. Олон найз нөхөд болон япончуудын тус дэмжлэгтэйгээр баяраа зохион байгуулж, цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх нь “Хаврын баяр”-ын нэгэн зорилго юм. Энэ баяр нь Япон оронд зохион байгуулагддаг Монголыг танилцуулах хамгийн том баяр юм. Энэ утгаараа Монголоо гэсэн залуучууддаа Хаврын Баярыг зохион байгуулахад хүч нэмэрлээчээ хэмээн уриалж байна.

Хийх ажил маш их тул та сонирхсон ажилаа хийж болно. Жишээ нь Япончуудад Монгол үлгэр ярьж өгөх, үндэсний тоглоом наадгай зааж өгөх, загвар үзүүлэх, хоол хийх, хог ялгах гээд янз бүрийн зөндөө ажилууд байгаа. Япон оронд Монголоо суртчилах энэ ажилд өөрийн хүч хөдөлмөрөө нэмэрлэх чин хүсэлтэй залуус та бүхэн бидэнтэй доорх хаягаар холбоо барина уу!

Хаврын баяр дээр ирээд хуушуур бууз идчээд буцах бус энэ 2 өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлцгээе!

Холбоо барих Утас : 080-3531-7619

Email: hb.bosyuu@gmail.com

Нэр, утасны дугаар, сургууль, mail хаяг, юу хийх сонирхолтой байгаагаа бичээд явуулаарай. Одоохондоо юу хийхээ шийдээгүй бол бичихгүй байсан ч болно. Доор бичсэнээс өөр ажилууд ч байгаа.

(Жич:Сайн дурын ажил болохоор цалин хөлс байхгүй гэдгийг анхааруулъя!)

Ажлын жагсаалт:

1. Дээл өмсөж үзэхэд туслах 4 хүн

2. Үндэсний тоглоом тоглуулах 4 хүн( хариуцах 1 хүн,1өдөрт 2,2оороо)

3. Үлгэр ярих 3 хүн (хариуцах 1 хүн, 1,1 өдөрт 1,1ээрээ)

4. Монголын талаарх асуулт хариулт 2 хүн(хариуцах 1 хүн)

5. Stamp rally 4 хүн, (хариуцах 1 хүн)

6. Фото зургийн уралдаан 2 хүн (хариуцах 1 хүн, энэ чиглэлээр суралцдаг эсвэл мэргэжлийн хүн байвал сайн)

7. Фото зургийн үзэсгэлэн 2 хүн(хариуцах 1 хүн, энэ чиглэлээр суралцдаг эсвэл мэргэжлийн хүн байвал сайн)

8. Кино үзүүлэх 2 хүн(хариуцах 1 хүн, энэ чиглэлээр суралцдаг эсвэл мэргэжлийн хүн байвал сайн)

9. Бөхийн засуул 4, шүүгч 4 хүн(хариуцах 1 хүн)

10. Зохион бичлэгийн уралдаан 4 хүн(хариуцах 1 хүн)

11. Гэр барих, буулгах, хүмүүст тайлбарлах 20 хүн(хариуцах 1 хүн)

12. Морин хуур хүмүүст зааж өгөх 1 хүн

Thursday, February 21, 2008

"Хаврын баяр-2008"-ын Сурталчилгааны хуудас

"Хаврын баяр-2008"-ыг сурталчлах хүрээнд тараагдах "тараах хуудас" бэлэн боллоо. Олон хүний хүч хөдөлмөр, ур ухаан оролцсон болохоор их сайхан хуудас боллоо. Яг л бүхнийг урин даллах мэт Монгол эр мориндоо мордож, наадмын зүг зорин айсуй. Ийм дүр зургийг энэ удаагийн тараах хуудсаараа үзүүлж, эх орноо сурталчилан таниулахыг зорьж байгаа бидний хэдэн оюутны хүсэл зоригийг илтгэх.
Энэхүү хуудсыг хийхэд бидэнд өөрийн хүч чармайлтыг гарган тусалсан Японы Чиба Их Сургуулийн Түүхийн гуравдугаар ангийн оюутан Рафаэл Мизаэл Дэ Оливерад талархаж байгаагаа илэрхийлж байна. Хэдийгээр Монголын тухай сайн мэдэхгүй гадаад хүн ч гэсэн эх орныг маань сурталчлах энэхүү арга хэмжээнд маань өөрийн бололцоогоор тусалж, бидэнд нэг том ажлыг маань нугалж өгсөн юм.
Мөн энэхүү тараах хуудсыг хийхэд ашиглагдсан "Наадам" зургийг зурсан зураач Э. Амарсайханд талархал илэрхийлж байна. Зураач Э. Амарсайхан нь "Хаврын баяр-2007"-ын үеэр өөрийн зурсан зургаар үзэсгэлэн гаргаж баярт маань нэгэн шинэ өнгө төрхийг нэмж өгч байсан. Түүний өнгөрсөн жилийн Хаврын баяраар гаргасан үзэсгэлэнд тавигдсан зургаас энэ удаагийн Хаврын баярын тараах хуудсанд ашиглахыг тэрээр зөвшөөрсөн юм.
Ийнхүү хаврын баярын ЗБХ болон бусад бидэнд тусалсан сайхан сэтгэлт хүмүүсийн дэмээр "тараах хуудас" маань бэлэн болоод байна.

Sunday, December 09, 2007

"Хаврын баяр- 2008"-ын уриа


Ирэх жил Япон дахь Монголын Оюутны Холбооноос зохион байгуулах Хаврын Баяр 2008-ын уриаг Япон дахь нийт Монголчууд та бүхний саналыг хүлээн авсны үндсэн дээр сонгон шалгаруулахаар болж байгаа юм. Иймд та бүхэн өөрсдийн санал болгож буй уриаг бидэнд чөлөөтэй илгээнэ үү..

Хаврын Баяр 2007-гийн уриа みんなでつくろう、モンゴルのみらい

Хүлээн авах эцсийн хугацаа: 2007 оны 12 сарын 31

Саналыг хүлээн авах хэлбэр: Энэ тэмдэглэлд сэтгэгдэл хэлбэрээр үлдээх, эсвэл te_paradise@yahoo.com гэсэн хаяг уруу илгээж болно

Шаардлага: Уриа нь Япон хэлээр байх ба хэт урт биш байх

ЯМОХ-ын мэдээллийн алба

Friday, March 23, 2007

Хаврын баярын үеэр ХАйКУ шүлгийн тэмцээн болно.

Японы Токио хотод жил бүр уламжлал болон зохиогдож байгаа Хаврын баярыг хүлээн суугаа нутаг нэгтнүүд олон бизээ. Энэ жилийн програмд хайкү шүлгийн тэмцээн нэмэгдлээ.

17 үсгээр бодол саналаа илэрхийлдэг шүлгийн энэ төрөл зөвхөн японоор зогсохгүй, дэлхий дахинд дэлгэрсээр байна.

Энэ удаад зохиогдох гэж буй ХАйКҮ тэмцээний сэдэв нь, "Миний доторхи Монгол" (私の中のモンゴル) нэртэй.
Өөрийн дотор буй Монголоо хэрхэн илэрхийлж болох вэ?
Хамгийн түрүүнд юуг онцолмоор байна вэ? Монголыг мэдэхгүй хүмүүст, монголд очиж үзээгүй бүхэнд яаж тайлбарламаар байна вэ?
Хайкү бичээд үзэхгүй юмуу? Оролдож үзээд болмоор байвал уралдаад үзээрэй! Аз болж аймар гоё шагнал авчих ч юм билүү. Бас монголд хайртай, сонирхолтой япон танилууддаа ч гэсэн энэ тухай дуулгачихаарай. Юмыг яаж мэдэх вэ, таны зарын ачаар түүний бүтээл олны танил болох ч юм билүү.

За тэгээд сонирхсон хүмүүс хаврын баярын хуудаснаас нарийн ширийнийг мэдээрэй.
http://harumatsuri.net/2007/index.htm
http://harumatsuri.net/2007/haikushirase.pdf

Б.Зука

Thursday, March 15, 2007

"Хаврын баяр"-ын үеэр таны туслалцаа хэрэг болно

Оюутан залуусын оргилуун гал халуун сэтгэл, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэлээр жил бүр зохион байгуулагдаж ирсэн "Хаврын баяр" Монголыг танилцуулах баяр (арга хэмжээ) маань болоход ердөө л сар хагасын хугацаа үлдээд байна. Энэ жил найм дахь удаагаа зохиогдох гэж байгаа "Хаврын баяр2007" маань "Монгол-Японы найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ой, Монгол дахь Японы жил" гэсэн түүхэн он цагтай давхцаж байгаа билээ. Японд эх орноо сурталчлах, таниулах хүсэлтэй хүмүүс их олон байдаг байх. Тиймдээ ч бид буцааж нэхэх хариу горьдолгүйгээр нэгэн сэтгэлээр сайхан Монгол орноо сурталчилж, таниулж байдаг билээ. Хаврын баярыг зохион байгуулалцаж байгаа найз нөхдөд тань одоо л таны тус хэрэг болоод байна.
"Хаврын баяр2007" үеэр олон хэсэгт хүн хүчний туслалцаа хэрэгтэй байгаа бөгөөд эхнээс нь шат дараатайгаар танилцуулаад явах болохоор та өөрийн хүссэн хэсэгтээ орж туслалцвал бид их талархах болно.
Хаврын Баяр 2007-оор уламжлал болсон загварын шоу зохион байгуулж ирсэн. Энэ удаад ч бас төлөвлөөд явж байгаа ба нийтдээ хорин хүний бүрэлдэхүүнтэй байх.Түүний арав нь Монгол, арав нь Япон хүн байх болно. Тус тус арван хүний тав нь Монгол дээл, тав нь Япон Кимоно өмсөх юм(таван Монгол хүн дээл өмсөж, таван Монгол хүн Кимоно өмсөнө. Мөн ялгаагүйгээр Япончууд тав нь дээл, тав нь Кимоно өмсөх болно).
Өөрийн дээлээ өмсөөд оролцох сонирхолтой, эсвэл дээлгүй ч гэсэн загварын шоунд оролцох хүсэлтэй таван Монгол хүн(сурдаг, ажилдаг харгалзахгүйгээр), Кимоно өмсөж тайзан дээр гарах хүсэлтэй таван хүнийг хайж байна. Мөн дээл өмсөж үзмээр байгаа таван Япон оюутныг хайж байгаа тул, найз нөхдөөсөө энэ тухай сонирхож байгаа хүн байвал урьж оролцуулахыг хүсье.
Та оролцохыг хүсвэл boykanaa@gmail.com -рүү "е-шуудан" бичээрэй.
Хаврын баяр маань ашгийн бус үйл ажиллагаа тул ямарваа нэгэн цалин хөлс олгохгүй болохыг анхааруулъя. Бүгдээрээ сайн дураараа идэвхтэйгээр оролцвол туйлын ихээр баярлах болно.
Удахгүй бусад хэсгүүдийн тухай танилцуулан сайн дураараа туслахыг хүмүүсийгхайх болно.

Хаврын баярыг зохион байгуулах хороо
Тайзны хэсэг

Monday, January 22, 2007

"Хүчээ нэгтгэцгээе! Эх орныхоо маргаашийн (ирээдүйн) төлөө"

1 сарын 20-нд (Бям) бид ээлжит " Хаврын Баяр"-ын бэлтгэл хурлаа хийцгээлээ. Энэ жилийн сэдвээ шийдэх гэсэн гол зорилго маань ч биелэв. Оюутнуудынхаа гаргасан санаануудыг нийт зохион байгуулагчидтайгаа хэлэлцэн, зөвшилдсөний үндсэн дээр "みんなでつくろう! モンゴルの明日(未来)" буюу монголоор үгчлэн орчуулбал "Хүчээ нэгтгэцгээе! Эх орныхоо маргаашийн (ирээдүйн) төлөө" гэж эцэслэн шийдлээ.


* Энэ жилийн баярын сэдэвийн учиг

Яагаад ийм сэдвээр энэ жил баяраа зохион байгуулсан бэ гэдгээ одоо тайлбарлая. Энэ жил оюутнуудаас маань япон улсад сурч, ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа цуглан уулзаж чөлөөтөй санал бодлоо солилцоё гэсэн санаа олон гарсан юм л даа. Хаврын Баяр маань жил бүр эх орныхоо урлаг соёл, ёс заншил, түүхийг япон хүмүүст танилцуулж ирсэн уламжлалаа хадгалж үлдэхийн зэрэгцээ, хамгийн их монголчууд цугладаг жилдээ ганц удаагийн энэ баяраараа сайхан санал бодлоо солилцоё!

Эндэх амьдралынхаа талаар
Эх орныхоо талаар гээд бидэнд хөөрөлдөх сэдэв олон байх учиртай. Япон улсад дөнгөж ирээд буй кохай ч бай, олон жил болж буй сэнпай ч гэсэн олонтойгоо хуваалцая гэж бодож явдаг зүйл олон бий байх. Тулгамдаад буй асуудлууд байвал хамтдаа ярилцвал болохдоо л болно. Мөн бид хэдий хол буй ч бидний зүрх сэтгэл үргэлж эх орныхоо зүг цохилж байдаг билээ. Гэтэл бодит байдал дээр эх орноосоо алс багагүй хугацаа өнгөрөхөд Монголынхоо мэдээллээр аргагүй цангадаг билээ. Бас хөөрөлдөөд суух, хань ч үгүйлэгдэнэ.

Одоо эх оронд минь ямар үйл явдал болж байгаа бол, юу өөрчлөгдөө бол гэхчлэн хөврөн гарах асуултууддаа хамтдаа хариу өгцгөөе. Эрдмийн их аянд яваа оюутан, эрдэмтэдтэйгээ эх орныхоо хөгжлийн талаар хөөрөлдөе. Бас бодит байдалд үнэлгээ хийж, өөрийнхөө оролцооны талаар бодоцгооё. Бид юу хийж чадах билээ, хамтдаа тунгаая.


* За яавал зорилгодоо хүрэхээр арга хэмжээ болох вэ

Аливааг хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэл юун түрүүнд байгаад дараа нь түүндээ хүрэх арга замаа боддог билээ. Тэрхүү арга зам нь янз бүр байж болно. Бид энэ арга хэмжээгээ хэрхэн зохион байгуулах талаар нарийн тодорхойгоор зөвлөлдөн гаргах хэрэгтэй. Олны хүч оломгүй далай гэдэг шиг хэдий чинээ олон хүний дуу хоолой, гар хөдөлмөр оролцоно төдий чинээ үр өгөөжтөй хүнд нэгийг хүргэж чадсан ажил болно буй заа.

Тиймд нийт япон улсад суралцаж буй оюутнууд, ажиллаж амьдарч буй монголчууддаа хүчээ нийлүүлэн оролцохыг уриалж байна.

Д.Батдэрэм

Sunday, January 14, 2007

Хүсэлт , уриалга

ЯМОХ нь Монгол оюутнуудаа түшиглэн , японы сайхан сэтгэлт хүмүүс болон сайн дурын байгууллагуудтай хамтран "Эх орон- Монгол Улс"-аа сурталчлах, Японы ард түмэнд таниулах зорилгоор "Хаврын баяр" гэгдэх сайхан арга хэмжээг зохиодог болсон билээ. Энэ жил найм дахъ удаагаа зохион байгуулагдах гэж байгаа "Хаврын баяр" маань жилээс жилд өргөжин одоо тавин мянган хүн үзэж сонирхдог, Японд Монголыг сурталчилдаг хамгийн том арга хэмжээ, баяр болжээ. "Хаврын баяр"-ыг маань Япон дахъ Монголын Элчин Сайдын Яам болон Японы Гадаад Хэргийн Яамууд дэмжиж хамтран ажилладаг билээ.
Одоогоор "Хаврын баяр-2007"-ын бэлтгэл ажил нь эхлээд явж байна. Энэ жилийн "Хаврын баяр" 2007 оны 4 сарын 29, 30-ны амралтын өдрүүдээр Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд болно. Өнгөрсөн жил"Их Монгол-800" жилийн ойн дээр зохиогдож байсан бол энэ удаа ч бас түүнээс дутуугүй Монгол Япон хоёр улсын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн дээр хийгдэх болсноороо онцлогтой билээ.
Сэтгэл байвал юуг ч хийж бүтээж болдог гэдэг билээ. Тиймээс бидний зүгээс та нартаа хандан эх орноо сурталчлах, таниулах зорилготой энэхүү арга хэмжээг зохиоход бидэнд туслан, хамтран ажиллаач гэж хүсэх байна. Үүнд:
  • "Хаврын баяр"-ын ЗБХ-ны бүрэлдэхүүнд багтан, гар биеээр туслах хүмүүс бидэнтэй холбоо барина уу?
  • Монголын урлаг соёлын хүмүүс хамтран ажиллавал бидний зүгээс маш их баяртай байх болно. Ардын болон орчин үеийн эстрад урлагийнхан, бүжигчид, уран нугараачид маань "Хаврын баяр-2007"-г ЗБХ-нд хандана уу?
  • "Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос" гэдэг билээ. Бидний хийх гэж буй арга хэмжээнд маань санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх хүн албан байгууллага байвал бидний доорх дансруу маань хандана уу?
  • "Хаврын баяр" болох тухайн өдрүүдэд өөрийн байгууллагаа сурталчлах, хоол хүнс хийж зарах хүмүүс холбоо барьж хамтран ажиллана уу?
Эх орноо сурталчилна гэдэг бидний хувьд эрхэм зорилго ба Монгол хүн болж төрсний бахархал болой.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!


Холбоо барих утас , хаяг , данс:
e-шуудан: mongoltug@gmail.com
batderem@gmail.com
утас: 080-5335-1028

Хаврын баярын данс:
Tokyo Mitsubishi Bank Koganei branch(223)
account №: 1010567
name: Havriin bayar

   ハワリンバヤル銀行口座
   東京三菱銀行 小金井支店(223)
   講座番号: 普1010567 
   名義 : ハワリンバヤル
"Хаврын баяр-2007"-ыг ЗБХ
Япон дахъ Монгол Оюутны Холбоо



Saturday, May 13, 2006

“Хаврын баяр 2006”-г эргэн нэг харахад

2006 оны 5 дугаар сар 9
Бичсэн Д. Батдэрэм



Энэ жилийн Хаврын баяр маань єргєн дэлгэр сайхан болж єндєрлєлєє. Япон дахь монголчууд маань маш идэвх санаачлагатайгаар оролцсоноос гадна монгол улсаас олон алдартангууд бас хvрэлцэн ирсэн байлаа.
Япон дахь хамгийн єргєн дэлгэр баяраа зорин ирэгсэд маань сэтгэл хангалуун байсан нь лавтай биз ээ. Энэ нь яахын аргагvй баярыг зохион байгуулахад оролцогсодын санаа эх орноо таниулах гэсэн нэгэн сэтгэлийн vзvvрт зангилагдаж байсны гэрч гэлтэй. Эх орон гэдэг vг бидэнд ээж аав, элгэн нутаг, хэл соёл, урлаг тvvхээс маань єєрцгvй сонсогддог шиг бид ч бас энэ бvхнийг баяртаа шингээхийг зорьсон билээ. Морин хуурын эгшиглэнт аятай, рок хєгжмийн аяанд уярч, євгєдєєс уламжлагдсан єргєє гэрт одоогийн тухай хvvрнэсэн цоглог залуус... Энэ бvхэн “Бид эрт эдvгээгээ харж ирээдvйг зєгнєнє” баярын маань сэдэв тэр чигээрээ байсан гэлтэй.


Хvсэлт
Дараа дараагийн жилийн энэ арга хэмжээг бодож та бvхэнд нэгэн хvсэлт тавья. Ирэх жилийн хаврын баярт та бvхнээс єєрсдийнхєє хувь нэмэрийг оролцуулж єєрийнхєє сэтгэгдэлээ бичиж vлдээхийг хvсье. Yvнд,
1. Баярт оролцож тєрсєн сэтгэгдэл
2. Анзаарсан зvйлс (Ололттой бас дутагдалтай санагдсан зvйлс )
3. Баяр ерєнхийд нь хийж болмоор санагдсан шинэ санаа

P.S Дэрмээгийхээ бичсэнийг тавчихлаа. хихи Єєрєє бичихээс залхуурав...

Thursday, April 06, 2006

Havrin bayar gej chuham yunii bayar bilee?

Хаврын баяр

Сакурагийн дэлбээтэй цуг дэлбээлдэг хавар цагийг угтан баясах “Хаврын баяр” бол холын японд суугаа бидний хамтдаа наадах сайхан баяр билээ.Үе үеийн оюутнуудын хоорондоо танилцаж хөгжих, халуун нутгаа дурсан наадах, Япон андууддаа нутгаа танилцуулах халуун хүсэл шингэсэн Хаврын баяр маань өдгөө 6 дахь удаагаа тэмдэглэгдэх гэж байна.

Хаврын баярын гол зорилго нь монгол оюутан залуусын хамтын нөхөрлөлийг өргөжүүлэхийн сацуу Японы ард олонд Монгол орноо танилцуулах явдал билээ.

Хаврын баяр маань жил жилд тухайн жилийн онцлог болоод зохион байгуулагчдын хүсэл сонирхолыг тусгасан сэдэвийн дагуу явагдана. 2006 оны Хаврын баярын сэдвийг оюутны холбооны гишүүдийн саналаар

“Бид Монголын эрт эдүгээг танилцуулж ирээдүйгээ зөгнөнө”

( 私達が伝えるモンゴルの過去から今、そして未来へ)

хэмээн тогтоод байна.

Уг сэдвийг сонгосон учир нь, юуны түрүүнд 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиосон явдал байлаа.Найман зууны хугацаанд бидний өвөг дээдэс маань ямар замналаар замнаж ирсэнийг эргэн харж, одоогоо дүгнэн, ирээдүйгээ хэрхэн цогцлуулах вэ хэмээн тунгаах нь өнөөгийн залуус бидний хувьд чухал ач холбогдолтой билээ. Мөн түүнчлэн өнөө үеийн Монголын соёл, аж амьдралын тухай Японы найз нөхөддөө танилцуулж, мэдээллийн хэрэгслийн нөлөөгөөр бий болсон явцуу төсөөллийг бага ч атугай өөрчлөе гэсэн залуус бидний хүсэл эрмэлзлэлийг энэ сэдэв маань илтгэж байгаа билээ.

2006 оны Хаврын баяраар зохиогдох арга хэмжээнүүд

1. Тайзан дээрх тоглолт, үзүүлбэрүүд

· Монгол ардын дуу, хөгжим болоод бүжиг

· Орчин үеийн дуу хөгжим : Дуучин Отгоо

2. Тайзнаас гадуурх хөтөлбөр, үзүүлэнгүүд

· “Монголын түүх соёлоос суралцъя ” хөтөлбөр: Монголын түүх соёлыг танилцуулах зорилгоор зохион байгуулагдана.

· “Монгол ардын үлгэрүүдийг сонсоцгооё” хөтөлбөр:Монгол ардын үлгэрээр дамжуулан эх нутгийнхаа ёс заншил, аж амьдралтай танилцуулах хөтөлбөр юм.

· “Монгол маркны үзэсгэлэн”: Ур билиг төгс зураачдын гараар бүтээгдсэн монголын түүхийн сэдэвт маркийг дэлгэн үзүүлнэ.

· “Монгол бичигтэй танилцах булан”:Хүмүүн бичигээ олонд танилцуулж, уран бичигтэнийг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болно.

· “Монгол үндэсний хувцастай танилцан, өмсөж үзэх булан”:Монгол үндэсний хувцас, түүний онцлогийг таниулах булан юм.

· “Монгол тоглоомын булан”:Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны томоохон хэсэг болох үндэсний тоглоомуудыг танилцуулна. Мөн энэ буланд үзэгчидийн оролцоотойгоор олс татах, шагай харвах зэрэг хөгжөөнтэй арга хэмжээнүүдийг зохиохоор төлөлвлөж байна.

· “Гэрэл зургийн үзэсгэлэн”:Монголын орны үзэсгэлэнт байгаль, аж амьдрал болоод хотын дүр төрхийг гэрэл зургаас харж танилцах боломжтой юм.

3. “Монгол үндэсний Бөхийн барилдаан”

Үндэсний бөхийн барилдааныг сумочид маань хөгжөөх бөгөөд, бөхийн чадварлаг тайлбарлагч монгол бөхийн үүслийн талаарх түүх, домгийг танилцуулана.

4. Хаврын баярын сурприс

Чингис хааны тухай шинэ киноог бүтээсэн Кадокава продакшнтай хамтарсан үзүүлбэр

Хаврын баярыг зохион байгуулагчид, оролцогчид нь

Та,Бид бүгд

Хаврын баярын хөтөлбөр, арга хэмжээнүүдийг Монгол Япон хоёр орны оюутнууд болоод Монголтой холбоо харилцаатай ажиллдаг Японы төрийн бус байгууллагын сайн дурынхан хамтран зохион байгуулдаг билээ.Оюутан залуус, Японд ажиллаж амьдардаг хэн бүхэн энэ баярт оролцох бүрэн боломжтой бөгөөд олон олон хүмүүс санаа оноогоо ирүүлж хамтран хөгжилдөх баяр болоосой гэдэг хүсэл биднийг эзэмдэн байгааг энд тэмдэглэе.Мөн Хаврын баярыг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож хөгжөөнтөй, дурсамжтай хөтөлбөрүүдийг зохион явуулахыг уриж байна.

Хаврын баярын цахим хуудасны хаяг:

http://www.harumatsuri.net/

Бидэнтэй шууд холбогдох хаяг:

Гүйцэтгэх зөвлөл: harumatsuri-owner@yahoogroups.jp буюу

Япон дахь Монгол Оюутны Холбоо : yamokh-owner@yahoogroups.jp

Шинэ найз нөхөдтэй болж, амралтынхаа өдрийг зугаатай өнгөрүүлэхийн хамт эх нутгаа дурсахыг хүсвэл бидэнтэй холбоо бариарай.

Хаврын баяр 2006-г Зохион Байгуулах Хороо

Г.Ариунаа

Япон дахь Монгол Оюутны Холбоо

Хитоцүбаши Их Сургууль, 4-р анги

Thursday, March 16, 2006

Хаврын баяраар нvд хужирлах хөтөлбөр, vзvvлбэрvvд

Home page дээр тавих хөтөлбөр, үзүүлэнгийн танилцуулгыг ийм байдлаар бичиж үзлээ.Санал шүүмжлэлээ ирүүлээрэй.

Хаврын баярын хөтөлбөр, үзүүлэнгийн хэсэг
Хаврын баярт оролцохоор ирсэн зочидоо юугаар хөгжөөж,баярын уур амьсгалыгхэрхэн зугаатай хөгжөөнтэй болгох вэ хэмээх асуудлыг бодож, төлөвлөн, зохион байгуулах ажлыг голлон хийдэг хэсэг бол “Хөтөлбөр үзүүлэнгийн хэсэг” юм. Хаврын баяр маань жил жилд тухайн жилийн онцлог болоод зохион байгуулагчдын хүсэл сонирхолыг тусгасан сэдэвийн дагуу явагддаг билээ. Энэ оны /2006 оны/ Хаврын баярын сэдвийг оюутны холбооны хэсэг нөхөдийн хамт хэлэлцээд
“Оюутан бидний хүргэх монголын өнгөрсөн болоод одоогийн тухай, тэгээд ирээдүйд”(私たち留学生が伝えるモンゴルの過去から今そして未来へ)
хэмээн тогтоцгоолоо. Энэ сэдвийг сонгосон учир нь, юуны түрүүнд энэ онд /2006/ Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол улс түүхийн энэ харгуйг ямар замналаар замнаж ирсэнийг эргэн харж, одоогоо дүгнэн, ирээдүйгээ хэрхэн цогцлуулах вэ хэмээн тунгаахыг чухал ач холбогдолтой юм хэмээн үзсэн явдал байлаа. Мөн түүнчлэн орчин үеийн Монгол, дэлхийн даяарчлалын нөлөөгөөр өөрчлөгдөн буй Монголын соёл, аж амьдралын тухай Японы найз нөхөддөө танилцуулж, мэдээллийн хэрэгслийн нөлөөллөөр бий болсон явцуу төсөөллийг бага ч атугай өөрчлөе гэсэн залуус бидний хүсэл эрмэлзлэлийг энэ сэдэв маань илтгэж байгаа билээ.

Энэхүү сэдвийнхээ дагуу Хаврын баяраар зохиогдох арга хэмжээнүүдийг дурдвал,
1. Тайзан дээрх тоглолт, үзүүлбэрүүд
· Монгол ардын дуу, хөгжим болоод бүжиг /Дэлгэрэнгүйг үзэх Link/
· Орчин үеийн дуу хөгжим : Дуучин Отгоо
2. Тайзнаас гадуурх хөтөлбөр, үзүүлэнгүүд
· Монголын түүх соёлыг танилцуулах “Монгол Академи” хөтөлбөр
· Монгол ардын үлгэрээр дамжуулан эх нутгийнхаа ёс заншил, аж амьдралтай танилцуулах "Монгол ардын үлгэрүүдийг сонсоцгооё" хөтөлбөр
· Өдтэй захианаас эхэлсэн Монголын өртөө, шуудангийн түүхийг өнөөгийн маркнаас уншицгаая “Монгол маркны үзэсгэлэн”
· Хүмүүн бичиг хэмээн нэрлэгдэх “Монгол бичгийн үзэсгэлэн”
· Монгол үндэсний хувцасны онцлогийн талаар танилцуулах “Монгол үндэсний хувцастай танилцан өмсөж үзэх булан”
· Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны томоохон хэсэг тоглоомын тухай танилцуулах “Монгол тоглоомын булан”. Энэ буланд үзэгчидтэгээ хамтран олс татах, шагай харвах зэрэг хөгжөөнтэй арга хэмжээнүүдийг төлөлвлөж байна.
· Монголын өнөөгийн дүр төрх гэрэл зургийн хальснаа, “Гэрэл зургийн үзэсгэлэн”
3. Монгол бөхийн барилдааныг сумочид маань хөгжөөж, монгол бөхийн үүслийн талаарх түүх, домгийг танилцуулах “Бөхийн барилдаан” хөтөлбөр
4.Хаврын баярын хамгийн том сюрприз- Чингис хааны тухай шинэ киног бүтээж буй Кадокава продакшнтай хамтарсан үзүүлбэр

Эдгээр хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулж буй нь монгол оюутнууд бөгөөд монголтой холбоо харилцаатай төрийн бус байгууллагуудын сайн сэтгэлтнүүд туслан дэмждэг билээ. Иймд оюутан залуус, Японд ажиллаж амьдардаг хэн бүхэн энэ баярт оролцох бүрэн боломжтой бөгөөд олон олон хүмүүс санаа оноогоо ирүүлж хамтран хөгжилдөх баяр болоосой гэдэг хүсэл биднийг эзэмдэн байгааг энд тэмдэглэе. Шинэ найз нөхөдтэй болж, амралтынхаа өдрийг зугаатай өнгөрүүлэхийн хамт эх нутгаа дурсахыг хүсвэл бидэнтэй холбоо бариарай.

Япон дахь монгол оюутны холбоо
Танилцуулгыг бичсэн Ариунаа байлаа.

Wednesday, March 08, 2006

Хаврын баяр хаяанд ирлээ!

Юун түрүүнд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэндийг хүргэе!

Өнөөдөр манай сургуулийн оюутны хотхонд цугларч,

1. Холбооны дүрэм
2. Журам бичих аргачлал
3. Жилийн төлөвлөгөөт ажил гэх мэтийн талаар ярилцлаа.

Гарчигнаасаа тэс хөндлөн зүйл бичлээ гэж бодсон бол яг тийм. Дундаасаа арайхийж л
гол сэдэв болох Хаврын баяр луугаа орсон юм.

1. Цахим хуудас 3-н сарын 11-ээс хойш ажилд орно.
2. "Монгол ардын үлгэрүүдийг сонсоцгооё" хөтөлбөрийн явцыг хурдасгах
3. Талбайн зохицуулалтыг хянах
4. Төсвийн бүрдэлтийг түргэсгэх

Эдгээрийг ярьлаа.

... Одоо 4-н сар гээд шинэ хичээлийн жил эхэлж, шинэ оюутнууд ч ирэх болно.

Saturday, February 11, 2006

Дуучин Отгоогийн гарын vсэгтэй СиДи


За манай яруу алдарт оюутнуудын арми эрдмийн эх далайд хэр умбаснаа шалгуулаад л 2 долоо хоног ч өнгөрөв үү дээ.

Энэ хооронд энд ажлаар ирээд байгаа дуучин Отгоо болон продьюсер Тайшир нартай уулзалдаж энэ жилийн Хаврын Баяр 2006 дээрээ ая дууны бэлэг барьж өгнө үү гэсэн албан ёсны хүсэлтээ тавиад ирлээ.

Хагас сайн өдөр (2 сарын 6) байсан болохоор дараа нь бас Хаврын Баярынхаа болон Оюутны холбооныхоо талаар жаал ярив. Түүний дотор японы монголд тус ажил эрхэлдэг сайн дурын байгууллагуудын талаар онцлон ярилцлаа.

Бүр тодорхой мэдэхийг хүсвэл "comment" бичиж үлдээхийг хүсье.

Monday, January 23, 2006

Сурталчилна гэж нарийн эд байна!


За ажлын шинэ өдөр эхлээд бүгдэнд нь шинэ долоо хоногийн мэнд хүргэе.

Өнгөрсөн бямба гаригт Зоригтын маань бичиж байсанчлан сурталчилгаа болон хандив цуглуулах хэсгийнхэн маань уулзалдаж халуун раамэн идэцгээлээ(それがメインじゃなかったけどね xэ xэ). Хоцроод очсон чинь Зоригт, Боргил 2 маань ирчихсэн байлаа. Бас дараа нь тараад цас хараад баярлаад Төгсөөтөй сайхан цасаар жаал тоглов.

Ярьсан гол зүйлсээ Даваа гээд ирээгүй бусаддаа танилцуулахад:

Өнгөрсөн жилийн сурталчилгааны тайлантай танилцаад, хажуугаар нь бас биднийг цуглахад тусалж офисоо хэрэглүүлсэн Абэ гуайн ажлын тайланг үзлээ.

Ерөнхийдөө энэ жилийнхээ хаврын баяраа юу гэж танилцуулах талаар мэдээллийн хэрэгсэлийнхэнд зориулж ямар мэдээлэл хүргэх вэ гэдгээ ярилцлаа. Нэг гэр бүлийн сэтгүүлээс аль хэдий нь хүсэлт ирээд байгаа юм байна л даа.

За дараа нь танилцуулах нэг зүйл бол өнөөдөр Чиба ороод нөгөө хүсэн хүлээж байсан зургаа аваад ирлээ. Бас далимд нь сайхан дайлуулаад халуун дотно яриа өрнүүллээ, маш их баярласн шүү.

Friday, January 20, 2006

Хаврын баярын сурталчилгааны хэсгийн уулзалт

Бүгдийн хичээл ном сайн биз дээ?

Маргааш Тоокёод цастай өдөр болох шинжтэй. Гэсэн хэдий ч Хаврын баярын сурталчилгааны хэсгийн уулзалт болох гэж байгааг зохих хүмүүс нь мэдэж байгаа байх аа.

Ирж уулзалтанд оролцон, Хаврын баярын сурталчилгаанд хувь нэмрээ оруулмаар байгаа хүмүүс 11:50-д JR Очаномизү өртөөнд цугларна уу.

Ямар ч байсан миний бие, мөн Даваа, Төгсөө, Дэрмээ нар хүрэлцэн ирэх байх. Бусад хүмүүс ч гэсэн сонирхож байвал ирж болно шүү. Хүйтэн өдөр болох тул хувцсаа тохируулж өмсөөрэй.