Friday, February 24, 2006

Япон дахь "Монголын жил"

Өнөөдөр Японы Парламентын Зөвлөхүүдийн Танхимын байранд Япон дахь "Монголын жил", Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, улмаар ирэх жил тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Монгол дахь "Японы жил"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг зохион байгуулах хуралд Дэрмээ бид хоёр оролцох завшаан тохиолдов. Яагаад гэвэл бидний зохион байгуулдаг "Хаврын баяр" маань жилийн хөтөлбөрт нь орох юм байна л даа. Тэгэхээр ийм том ойн арга хэмжээний нэг хэсэг болж байгаагийн хувьд бид Хаврын баяртаа идэвхтэйгээр оролцож, амжилттай зохион байгуулах шаардлага тулгарч байна. Нэг бодлын энэ том ойгоор далимдуулж баяраа сурталчлах сайхан боломж гарч байгааг алдчихгүй юмсан.

Оюутны холбоо маань ойн арга хэмжээний хүрээнд Хаврын баяраа оруулах хэдий ч ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисст оролцох боломжгүй гэсэн байр суурьтай байгаа. Учир нь ЯМОХ маань улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн бодлого барьдаг бол энэ комисст Японы улс төрчид олноор орж байгаа юм байна.

Хурлын үеэр Монголд элчин сайд байсан Ханада сан болон Эко-Монгол форумын ажилтан, мөн Никкэй Шимбүнд Чингисийн тухай өгүүлэл цувралаар нийтлүүлж буй зохиолч Сакайя, Чингисийн тухай "Хөх чоно (蒼き狼)" хэмээх киног хийх гэж буй Кадокава Продакшны төлөөлөгч, Монголтой холбоотой ажилладаг Итабаши дүүргийн төлөөлөгч гээд олон хүмүүстэй нэрийн хуудас солилцов.

Никкэй Шимбүнийг 後援 (дэмжигч) гэсэн байдлаар Хаврын баярыг зохион байгуулахад оролцож, баярыг сурталчлуулах талаар ярьж өгнө үү гэж зохиолч Сакайя-гаас гуйв.

Тэгээд хурлын дараа Казама Кэн (風間健) гэдэг нэрээр кикбоксын дэлхийн аварга болж явсан, каратэч, цагтаа Брюс Ли-тэй хамт кинонд тоглож байсан алдартай хүн бид 2-ыг үдийн хоолонд урьж, сургааль сонсгов. хэхэ. Ер нь өөрийгөө мундаг хүн гэж хэлдэг, тэгээд би ийм мундаг болохоороо залуучуудад туслах ёстой гэсэн философиор амьдардаг хүн юм байна. Ухаантай хүмүүсийн яриаг сонсоод урам орох шиг болдог шүү. Өнгөрсөн шөнө Торино-2006-гийн уран гулгалтын тэмцээнийг үзээд цурам ч хийгээгүй миний нойр огт хүрсэнгүй. хэхэ. Ярьж чаддаг, ярьснаа хийдэг, шинэ санаа гаргадаг хүн юм аа гэсэн бодол төрөв. Өөрийнх нь хэлснээр бол К-1-ийг үүсгэсэн юм байна. Тэгээд Масато, Ямамото "Кид"-ийн тоглолтын продюсерээр ажиллаж байсан, энэ жил "Кид"-ийг Монголд аваачих гэж байгаа гэх мэтчилэн яриа өрнүүлэв. Отгонтэнгэр Их Сургууль энэ хүнийг зочин багшаар урьж ажиллуулснаар Монголтой холбогдсон юм байна. Тэгээд "залуу хүмүүсийг дэмжих дуртай болохоор та нарыг ч гэсэн дэмжинэ ээ, 遊びに来て下さい, та нар залуу хүмүүс, ирээдүйд Монгол Японы холбогч гүүр болох хүмүүс тул алдаа гаргахаас айж болохгүй, алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй, алдаа гэдэг зүйл байгаа болохоор л амжилт гэдэг зүйл байдаг юм" гэхчлэн баахан "философи"-дов.

Энд тэндээс хүмүүс дэмжинэ гээд байхад бид ингээд бараг л зүгээр шахуу байгаадаа дүгнэлт хийж, дараа долоо хоногоос хандив цуглуулах, цахим хуудсаа хийх гээд ажлаа эрчимтэй хийх хэрэгтэй юм байна гэж бодлоо.

Нэг өдөр "дур"-наасаа болж нойргүй хоночоод одоо "гандан буурахгүй" Нагано руу цанаар гулгахаар явах гэж байгаа Зоригт байлаа. Сэтгэл хөдлөөд баахан урт бичлэг үйлдчихлээ. Уучлаарай. Өнөөдрөөс буцаад хүйтэрчихлээ, хүмүүс ханиад томуунаас сэргийлээрэй.では、行って来ます。

PS: Урам-ын тэмдэглэлийг энэ долоо хоногт бичиж амжсангүй, тэсэн ядан хүлээж байгаа хүмүүсийг дараагийн долоо хоног хүртэл хүлээлгэх болж байгаадаа хүлцэл өчье.

Monday, February 20, 2006

2/18 "Урам" уулзалт болон бусад мэдээ

Хагас сайнд эхлээд 11-ээс Хаврын баярыг зохиоход голлон оролцож байгаа Дэрмээ, Бамбууш, Зоригт болон Абэ, Үчида, Марүока, Сатоо нарын хүмүүс уулзаж ярилцаад, 1 цагаас Хаврын баярыг зохион байгуулах хорооны 2 дахь хурал болов. Оюутнуудын шалгалт шүүлэг гээд үйл ажиллагаагаа сар гаруй бараг явуулаагүй болохоор өмнөх хурлаас хойш ахисан ажил бараг байхгүй байлаа. Үлдэж буй 2 сар гаруйн хугацаанд баярын төсвөө бүрдүүлэхээс эхлээд л олон ажлыг эрчимтэйгээр хийхгүй бол болохгүй болжээ.

Дараа нь 3 хагасаас энэ оны анхны "Урам" уулзалт болов. Хитоцүбаши Их Сургуульд энэ хавар магистраа хамгаалж байгаа, манай ЯМОХ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан Г.Золжаргал сэнпай маань "Валютын хямрал"-ын талаар илтгэл тавьсан нь маш сонирхолтой байж, олон ч асуулт гарч байлаа. "Урам" уулзалтаас хийсэн, илтгэлийн агуулга бүхий тэмдэглэлийг удахгүй та бүхэнд хүргэх болно.
Японд 87-97 онд амьдарч, сурч байсан, "Таван Богд" компанийн захирал Баатарсайхан ах уулзалтын дундуур орж ирэн бидэнтэй халуун дотно яриа өрнүүлсэн нь азтай хэрэг боллоо. ЖУГАМО (Японд төгсөгч Монголчуудын Холбоо), Монголд бизнес эрхлэх, Японы бизнес ертөнцийн тухай, өөрийн туршлага гээд л олон сэдвээр ярилцав.

Уулзалт дуусгаад "уламжлал ёсоор" Шибүягийн BLDY-д оройн хоол идээд тарцгаав. Зураг дээр уулзалтанд ирсэн хүмүүс байна.

24-нд парламентын ордонд Япон дахь Монголын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулах үйл ажиллагаа, хүлээн авалт болно. Бидний зохиох Хаврын баяр маань энэ жилийн гол үйл явдлуудын нэгэнд орж байгаагийн хувьд Дэрмээ, Зоригт, Үчида, Абэ нар Хаврын баярыг зохиодог хүмүүсийг төлөөлж очихоор боллоо. Мөн Хаврын баярыг зохион байгуулах хорооны дараагийн хурал 3-р сарын 4-нд болох юм.

Wednesday, February 15, 2006

Хурдаа гэж....

Сайн байцгаана уу
Мэдээг оройтуулан тавиж байгаад хүлцэл өчье. 2 сарын 8ны өдөр Хурд хамтлагийн Ганбаяр, Наранбаатар /Наяа/ нартай ЯМОХоо төлөөлөн Дэрмээ, Бамбууш, миний бие уулзалт хийгээд ирлээ. Хаврын баярын үерээр Японд ирж тоглолт хийх бодолтой байгаа бөгөөд ЯМОХоос тоглолтын заал олж өгөөч гэсэн хүсэлт тавилаа. Тоглолт хийх газараа 六本木-д төлөвлөсөн боловч миний хайснаар бол олдохгүй шинжтэй. Олдсон ганц газар нь
http://www.sumitomo-rd.co.jp/izumig_gallery/
Oрох хүний тоо нь бага юм байна лээ. Хагассайн өдөр уулзалдахаараа сайхан хөөрөлдөцгөөе

Monday, February 13, 2006

Мацv Такако, Монгол 800

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Япон дахь Монголын жилийг тохиолдуулан Японд Монголыг сурталчлах сайн санааны элчээр ажиллах саналыг Японы Гадаад Хэргийн Яамаар дамжуулан "хайрт" Мацv Такакод тавьсан боловч албан ёсоор татгалзсан хариу авсныг мэдэгдэхэд таатай байна аа. :-)
Нээрээ ч Асашорюv байхад тvvгээр яах ч билээ, гээл vv.

Уг нь бvтсэн бол тvvнийг Хаврын баяртаа оролцуулах боломж нээгдэх байсан юм.

Үүний өмнө бас "Монгол 800" хамтлагийг урьсан бөгөөд, тэд Хаврын баяраар ирж тоглохоос татгалзаагүй хэдий ч Окинавагаас Тоокёо орох замын зардал, байр хоолны зардал, мөн хөгжим тоног төхөөрөмжийн зардал биднээс нэхсэн тул бид чадахгүй нь гэсэн хариу өгсөн билээ.

Saturday, February 11, 2006

ЯМОХ "гэр"-тэй болов

Өнөөдөр өглөө Онодэра гуайн Heartland дэлгүүрт очиж, тэдний компанийн давстай чингэлгээр хамт ачигдаж ирсэн, ЯМОХ-ын 5 ханатай гэрийг буулгав. Тээврийн зардал биднээс гаралгүй гэртэй болж, Хаврын баярын үеэр бусдаас зээлэх шаардлагагүй болсон нь баярлууштай.
Гэхдээ гэрийг маань үнэгүй тээвэрлэж авчирсны нь төлөөсөнд 1 дэх өдөр шалгалттай хэрнээ хагас өдөр зарцуулан тэдний компанийн давсыг бас буулгаснаа хэлэх нь зүйтэй байх. Ямар ч байсан өнөөдөр сайхан сэтгэл гарган ирж ажилласан Дэрмээ, Батсүрэн, Даваа, Баагий нарт баярласнаа илэрхийлье. Цэлмэг, дулаахан сайхан ч өдөр байлаа. 60кг-ийн жинтэй миний бие 50кг-ийн давс өргөж bodybuilding-ээр хичээллэснээ дурьдахад таатай байна аа чэкшэк.

Жич: Энэ долоо хоногт "Хурд" хамтлагийн ахлагч Ганбаяртай манай 3 гишүүн уулзсан байгаа. Уулзалтанд очсон гишүүд тун удахгүй энд "тайлан мэдээлэл" тавих байх аа гэж найдаж байна. Уулзалтын үр дүнг мэдэхийг тэсэн ядан хүлээж байгаа шүү.

Дуучин Отгоогийн гарын vсэгтэй СиДи


За манай яруу алдарт оюутнуудын арми эрдмийн эх далайд хэр умбаснаа шалгуулаад л 2 долоо хоног ч өнгөрөв үү дээ.

Энэ хооронд энд ажлаар ирээд байгаа дуучин Отгоо болон продьюсер Тайшир нартай уулзалдаж энэ жилийн Хаврын Баяр 2006 дээрээ ая дууны бэлэг барьж өгнө үү гэсэн албан ёсны хүсэлтээ тавиад ирлээ.

Хагас сайн өдөр (2 сарын 6) байсан болохоор дараа нь бас Хаврын Баярынхаа болон Оюутны холбооныхоо талаар жаал ярив. Түүний дотор японы монголд тус ажил эрхэлдэг сайн дурын байгууллагуудын талаар онцлон ярилцлаа.

Бүр тодорхой мэдэхийг хүсвэл "comment" бичиж үлдээхийг хүсье.