Showing posts with label Чөлөөт цаг. Show all posts
Showing posts with label Чөлөөт цаг. Show all posts

Friday, June 06, 2008

"Оюутан" Зуны аялалын төлөвлөгөө


Зуны аялалын талаар өмнөх билчлэг дээр мэдээлж байсан бол одоо төлөвлөгөө, маршрутаа танилцуулъя.
Аялалдаа бэлтгэж байна уу оюутнууд аа?Энэ удаад аяллын маань тов, цуглах газар , амралтын газар зэрэг нарийн мэдээллүүд тодорхой болсныг мэдэгдье.

Аялах өдөр: 6 сарын 21-22

Цуглах газар: JR新宿駅西口 新宿センタービル前 (Газрын зурагнаас үзнэ үү)

Цуглах цаг: 10:00 -10:20(Автобуснаас хоцорсон тохиолдолд өөрөө явж очих, эсвэл cancel費 төлөх гэх мэт хүндрэлүүд учрах учир цагаа баримтлахыг нийт оюутнуудаасаа хүсье. )

Хөдлөх цаг: 10:30

Үнэ: Үнэ 11500円 хавьцаа гэж тооцоолж байна. Гэхдээ оролцогчдын тооноос хамаараад өөрчлөгдөх тул эцсийн хариуг бүртгэл дуусахаар мэдэгдэх болно. (Төлбөрийг автобусанд хурааж авна. Үүнд байрлах газар, хоол унд, ирж очих автобусны зардал багтсан болно.)

Байрлах газар: http://www.greenthebell.com/marina/shisetsu.html
10-13 хүний багтаамжтай 4 байшинд хуваагдан орох болно.Ариун цэврийн хэрэгслээ өөрсдөө авчрах шаардлагатай.

Бүгдээрээ ариун цэврийн хэрэгсэл юу бэлдэхээ мэдэж байж магадгүй ч доор наад зах нь юу байвал зохихыг сануулах зорилгоор дурьдаад орхиё.
Үүнд: Шүдний оо, сойз, нүүр гарын саван, алчуур, мөн биеийн алчуур байхад болох байх.

Бүртгүүлэх эцсийн хугацаа: 6 сарын 14
(САНАМЖ: 6 сарын 18-аас хойш cancel хийсэн тохиолдолд нийт зардлын 50%-г төлөх болохыг анхаарна уу)

Бүртгүүлэхийн тулд boldbayar86@yahoo.com хаяг руу нэр, сургууль, утасны дугаар, мэйл хаягаа явуулна уу.

6 сарын 22-ны 17 цаг хавьцаа Токёо-д буцаж ирэхээр төлөвлөж байна.

Зээ манайхаан ядаргаагаа тайлж бүгдээрээ нэг сайхан "Цэнгэн хөгжилдөе" еэээ ееэээ!!!!


Sunday, June 01, 2008

Зуны аялал-2008

Зун цаг хаяанд ирлээ. Жил бүр уламжлал болон 2-р курсийхан маань зохион байгуулсаар ирсэн Далайн аялал маань шинээр ирсэн коохай нартайгаа танилцан, найз нөхдийн хүрээгээ тэлэх, оюутан залуусын дотно сайхан нөхөрлөлийг бий болгох зорилготой билээ. Энэ жилийн далайн аялал "Зуны аялал 2008" -аар Чиба мужийн 九十九里 (Күжүкүри) далайн эрэг рүү аялахаар тогтлоо.
Аялалын зардал хараахан тодорхой болоогүй байгаа боловч өмнө жилүүдийн жишгээр 10000 йен гаран хавьцаа болох болов уу гэж тооцоолж байна.
Номын сан, лекцийн танхимаасаа түр холдон зуны дэлгэр цагийн зугаатай 2 өдрийг далайн эрэг дээр хамтдаа хөгжилдөн өнгөрөөцгөөе.
Аялалд оролцох хүний тоо хязгаарлагдмал байгаа тул яарцгаана уу.
Бүртгүүлэхийн тулд boldbayar86@yahoo.com хаяг руу нэр, сургууль ажил, утасны дугаар, мэйл хаягаа бичин явуулна уу.

Ёкохама Улсын ИС Олон Улсын Бизнэсийн Удирдлага 2-р анги Болдбаяр

Saturday, April 05, 2008

Япон дахь Монгол Оюутны Холбоо

Одоогоос хорин зургаан жилийн өмнө тэртээх 1982 онд тухайн үеийн социалист системтэй, хөрөнгөт ертөнцөд хаалттай БНМАУ-аас(хуучнаар) анхны хэсэг оюутан Япон улсад суралцахаар ирж байлаа. Тэдний дотор одоогийн Монгол улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р. Жигжид гуай багтан ирж Японд суралцагч, төгсөгч гэх нэгэн бүлэг хүмүүсийн эхлэлийг тавьж байжээ. Тэгвэл онц цаг улирсаар суралцагч оюутны тоо ч өсөн нэмэгдсээр өдгөө нэгэн мянга гэх тоог даваад байна. Дээд боловсрол, мэргэжлийн сургууль, магистар, доктор гэх боловсролын бүх шат дамжлаганд, эх орондоо хэрэг болох тулгуур болон туслах олон салбарт суралцаж байна.

1996 онд хэсэг оюутан залуус санаа нэгдэн зохион байгуулалтанд орж Япон дахь Монгол Оюутны Холбоо(ЯМОХ) гэдэг байгууллагыг өлгийдөж авснаар, өдгөө тэр нь оюутан төвтэй, үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг өнөр гэр бүл болоод байгаа. Бүх оюутнууддаа үйл ажиллагаа, хамрагдах хүрээгээ нээлттэй байлгахыг зорьдог ЯМОХ-ны хувьд 2007-2008 оны хичээлийн жилд түүхэндээ анх удаа эмэгтэй тэргүүнтэй болсон.

“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг шиг хол газар, хүний нутагт бие биедээ харамгүй тусалж, дэмжлэг болж хамтдаа хичээж явах нь оюутан бидэнд хэрэгтэй. Энэ үндсэн чиг хандлагыг барин ЯМОХ үйл ажиллагаагаа явуулж байдаг. Нийгэмд болон хэн нэгэнд хэрэг болохуйц сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаагаараа өдгөө Монгол улсыг Японд төлөөлөх хамгийн том байгууллага юм.

Оюутан залуусыг нийгэмд төлөвшүүлэх, баг-хамт олонч байдал, ажил зохион байгуулалт мөн Японы нийгэмд хүмүүстэй яаж харьцах вэ зэргийг суралцахад оюутны холбоо нэлээд түлхүү ажилладаг.

Энэ ч утгаараа гадаад харилцаа сайжирч Япон-Монголын хамтарсан нийгэмлэг, сайн дурын байгууллагууд, Монголд элэгтэй Япончууд, Монголын төрийн болон төрийн бус байгууллагууд, Японд төгсөгч монголчуудын “ЖҮГАМО” нэгдэл мөн зарим нэг гадаад улсад суралцагч оюутнуудынхаа адил төстэй байгууллагуудтай хамтран ажилладаг.

“Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ” гэж ардын зүйр үг байх. Тэгвэл Японд суралцагч Монгол оюутнуудын тоо өсөхийн хэрээр, оюутны холбооны үйл ажиллагаа ч дагаад өсдөг. Бас “Саалиа гэхээр саваа бэлд” гэгчээр оюутны холбооны салбар энэ жилээс Кансай мужид байгуулагдаж байгаа билээ. ЯМОХ гэдэг айл өнөр өтгөн болж эх орны ирээдүй болсон залуусаа нэгтгэн нэгэн зүгт чиглүүлэхэд түүний бамбар нь болж явах учиртай. Тэнд идэвхийлэн суралцах, инээмсэглэн уулзалт, итгэл сэтгэл, ирээдүйн зорилгын нэгэн цогц хамтдаа бий.

Японд суралцагч залуу та хэн боловч ЯМОХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн санасан сэдсэнээ бүтээж, хэн нэгэнд хэрэгтэй юм хийж, хаана ч байхгүй зузаан нөхөрлөлийг бий болгон түүнийхээ нэг нь өөрөө байхыг хүсэхгүй гэж үү? Хэрэв тэгж боддог бол эргэлзэлгүй хүрээд ир.Таныг алгаа тосоод угтан авна...

Тулганд гал бадарч өөдлөн дэвжихийн цагт хүслийн оргил хязгааргүй өөд дүүлэн тэмүүлнэ

Тэр дүүлэх хүслийн жигүүр хүрэх газар нэг л зорилготой, тэр нь эх орон, түүний ирээдүй

Эх орон хүүгээ хүлээнэ, тэднээсээ ирмүүн зориг, итгэл сэтгэл, ирээдүйн зорилгыг нь........ хүлээнэ

Тиймээ “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл

Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон”....Монгол нутаг минь биднийгээ хүлээнэ, бидэнд найдна.

Thursday, October 11, 2007

Монголд хийсэн Эко- tour

Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлсэн ЯМОХ-ны залуусаас хоёр нь Японы төрийн бус байгууллага болох Жи Эн Си-тай хамтран тэдний зохиосон Эко аялалд оролцлоо. Аялал нь 9 сарын 8нд ЖиЭнСи(GNC- http://kyouzon-gnc.com/)-ийн удирдлагууд болох Мяаки Иппэй, Яно Акико гуай нар Монголд очсоноор эхэлсэн. Аялал нийтдээ долоон хоног үргэлжилсэн ба ЖиЭнСи-ийн Монгол дахь салбарынхан болон Японд сурдаг бидний төлөөлөл оролцсон үндсэн бүрэлдэхүүнтэй байлаа. ЖиЭнСи нь Монголд мод тарьж экологийн талаар монголын хүүхэд залуучуудад боловсрол олгох зорилготой сайн дурын байгууллага юм. Энэ удаагийн аялалд ЯМОХ нь өөрсдийн хамтран ажилладаг энэ байгууллагын Монгол дахь үйл ажиллагаатай нь танилцах, цаашид олон талт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилгоор оролцсон билээ. Ингээд 9 сарын 9-нд тус байгууллагын Монгол дахь албан тасалгаанд нь цуглаж аялалынхаа хөтөлбөртэй танилцаад, тэндээсээ ЖиЭнСи-Монголын Төв аймгийн Баянчандмань суманд байгуулсан Мод үржүүлгийн хоёр газартай танилцлаа. Нэг нь сумын төвийн ойролцоо байх ба тэнд хүлэмжин дотор хайлаас, улиас, эгэл нарс зэргийн модыг үржүүлж байгаа харагдана. Цаашлан явж Баруун хажуу гэх уулын аманд байгалийн мод үржүүлгийн газарт очив. Тэнд мөн нэлээд хэдэн төрлийн модыг үрээр үржүүлж байгаа гэх. Модыг ингэж үржүүлээд, биеэ дааж ургах чадвартай болсоных нь дараа байгальд шилжүүлэн суулгах, эсвэл албан байгууллага хувь хүмүүст зарах юм гэв.

Дараагийн өдөр 9 сарын 10-нд нь Улаанбаатараас гуч гаруй километр зайтай орших Шувуун фабрикруу явж тэдний Модел фермд очив. Энэ нь ногоо тарих аж ахуй байлаа. Тэнд нийслэлийн 18, 23, 108-р сургуулийн хүүхдүүдэд ЖиЭнСи-ийн экологийн талаарх хичээл болсоны дараа оюутнууд бид дүү нартаа ЯМОХ-ны талаар болон Японд хэрхэн суралцах тухай ярьж өглөө. Эдгээр сурагч дүү нар маань бүгдээрээ япон хэл судалдаг, ирээдүйд Японд суралцах зорилготой хүүхдүүд ихэнх нь байлаа. Тэдэнд хэрхэн суралцах тухай зөвлөгөөнөөс гадна ирээдүйд ЯМОХ-ныхны халааг авч эх орноо сурталчлах, найз нөхөд, дүү нарынхаа төлөө их зүйлсийг хийх сурагчид байж магадгүй болохоор ЯМОХ-ны талаарх яриаг хийсэн юм. Тэгээд бүгдээрээ дурсгал болгон 21 ширхэг гацуур модыг суулган дурсгалын зураг татууллаа.

Ингээд гурав дахь өдөр буюу 9 сарын 11-нээс бидний Сэлэнгэ аймаг болон Тужийн нарсанд хийх аялал маань эхлэв. ЖиЭнСи нь Монголд ойн түймэрт шатаж дууссан Тужийн нарс одоогийнхоор бол бараг Тужийн хожуул болсон тэр газарт нөхөн суулгалт хийж Монгол орны ногоон бүсийг эргүүлэн авчрах талаар монголчууд биднээс илүүтэйгээр хичээж байгаа сайн дурын байгууллага. Энэ удаад бидэн дээр нэмэгдэж МУИС болон ХААИС-ын ой судлал, ойн инженерийн мэргэжлийн ангийн гурван оюутан цуг явлаа. Зорилго нь хойшид энэ мэргэжлээрээ ажиллах боловсон хүчнүүдэд ой дотор гар аргаар модыг яаж суулгаж байгаатай танилцах, туршлага хуримтлуулах боломжийг олгож байгаа явдал байлаа.

Жин үдээр замд гарсан бид наран буухын алдад зорьсон газар болох Сэлэнгэ аймгийн төвөөс холгүйхэн байх ЖиЭнСи анх мод суулгасан газарт очлоо. 2004 онд суулгасан тэдгээр модод одоо бол том нь нэг метр хүртэлх өндөртэй болтолоо ургасан байв. Ойн захад биднийг Сэлэнгэ аймгийн Ой, ангийн аж ахуйн дарга Жамсран гуай угтан авч тэдгээр суулгасан мод болон жилд яаж ургаж байгаа, тэрийг нь ЖиЭнСи-ийн хүмүүс жил бүр өсөлтийг нь хэмждэг болох тухай тайлбарлаж байлаа. Тэнд модныхоо өсөлтийг хэмжиж, бүгдээрээ дурсгалын зураг татуулаад цааш хөдлөв. Орой харуй бүрий болсон тул шууд хоноглох буудалруугаа очлоо. Дараагийн өдөр нь жинхэнэ ойн гүнд очиж мод тарьсан нэлээд тайлбайгаар явав. Тэд зөвхөн энэ хавар гэхэд нь ерэн га талбайд мод суулгажээ. Мөн ойн гүн дэх Жамсран гуайн мод үржүүлгийн газар болон Сэлэнгэ аймгийн Ойн аж ахуйнхан хорь гаруй жилийн өмнө тарьсан нарсан төгөл одоо бол сайхан ой болсныг үзсээд үнэхээр сэтгэл байвал Монголд маань ч ойг тарьж ургуулж болох юм гэдгийг мэдэрч, бахархах сэтгэл төрж байлаа.

Тэр оройдоо Дархан уул аймагт хонож, амраад маргааш нь Улаанбаатар хотод ирж Монголын Экологийн боловсролын төв, 18-р сургууль, 108-р сургууль зэрэг ЖиЭнСи-тэй хамтын ажиллагаатай газруудаар явж тэдний мод тарьж тохижуулсан талбай, цэцэрлэгийг сонирхов. Үнэхээр Монголыг гэсэн сэтгэлтэй тэдгээр хүмүүсийн сайхан сэтгэлийн дэмээр Монголд ямар их зүйл хийгдэж байгааг ойлгож байв. 9 сарын 14-ний өдөр Хөгжим бүжгийн сургууль болон өнчин хүүхдийн асрамжийн газраар орж тэнд экологийн сургалт явуулж, оройдоо хүлээн авалт хийн, бүх хамтран ажиллаж байгаа хүмүүсээ урин ажлаа дүгнэж энэ удаагийн ЯМОХ нь ЖиЭнСи-ийн Монгол дахь үйл ажиллагаатай танилцах Эко аялал маань өндөрлөлөө. Японд суралцагч Монгол Оюутны Холбоо маань ч цаашид Монголынхоо ногоон бүсэд хувь нэмэр болохоор өөрсдийн гэсэн төгөлийг байгуулах буй заа гэсэн бэлэг дэмбэрэлтэй үгээр энэхүү аялалын тухай танилцуулгаа өндөрлөе.

Monday, July 23, 2007

Чёофү дүүргийн" World summer festival" боллоо.

Тоокёо хотын Чёофү дүүргийн Тазүкүри соёлын төвд 2007 оны 7сарын 22-нд " World summer festival" нэртэй арга хэмжээ боллоо.
Монгол, Япон, Аргентин, Филиппин, Индонез, Хятад гэх зэрэг таван тивийн 14 улсын хүмүүс оролцсон, даян дэлхийн энх тайвныг бэлгэдэхүйц арга хэмжээ байлаа. Оролцсон хүмүүс өөрийн улсынхаа урлаг соёлын нэг хэсгээс бусаддаа болон Япончуудад сонирхуулсан мэргэжлийн түвшингийнх биш ч сайхан концерт боллоо. Дуулж, хуурдан бас бүжиглэв. Монгол оюутнуудаас Тугаа, Дэрмээ, Майка гурав нь энэ арга хэмжээнд оролцлоо.
Арга хэмжээг зохион байгуулагч Чёофү дүүргийн Олон улсын Найрамдал Хамтын Ажиллагааны төв нь урьдаас бидэнтэй хамтран ажиллаж ирсэн ба өнгөрсөн өвөл "Цагаан сар" арга хэмжээгээ зохиох үед маань заал олоход тусалж байсан юм.
Энэ наадамд Монгол оюутнууд оролцооч гэж аль 4 сард бидэнд санал тавьж байсан бөгөөд "Эх орноо сурталчлаач "гэсэн тэдний саналыг хүлээн авсан юм.
Дөрвөн сарын үеэр жаахан завгүй байсан болохоор мунгинаж яваад цахим сүлжээгээрээ цацаагүй юм шиг байна. Оролцогчдынхоо нэрсийг факсдаарай гэхээр нь санаад коохайгаа оролцуулаад дээр нь Монгол бүжгийн номер гаргаач гэсэн тэдний хүсэлтээр "Хаврын баяр-2007" дээр бүжиглэж байсан Оогийд хэлээд гурвуулаа оролцохоор болсон ч аргагүй шалтгаанаар бүжигчин маань оролцож чадахгүй болсон. Сандраад таньдаг өвөрмонгол залуугаа хуур тоглоод өгөөч гэсэнд тэр маань зөвшөөрсөн ч бие нь өвдөөд яг арга хэмжээнд ирж чадахгүй болов.
Эцэст нь аргагүйн эрхэнд Дэрэм, Майка хоёрынхоо дэмээр би гарч хөгжимгүйгээр дуу дуулж нэг юм арга хэмжээг өндөрлөв.
Ер нь хойшдоо иймэрхүү арга хэмжээнд сайн бэлдээд, алдаа гаргалгүй оролцох ёстой юм байна. Юманд хариуцлагатай хандаж сурах нь бидний амьдралаас олж авах нэг чухал хичээл маань шүү дээ. Бага ч гэлгүй эх орноо сурталчилж чадаж л байвал энэ маягаар олон улсын болон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох нь бас сэтгэлд ч өег байх юм.

Жич: Харамсалтай нь арга хэмжээнд зураг буулгагчгүй очоод зураг авч чадсангүй.

Sunday, March 18, 2007

Ээлжит Монголын Эко Форум боллоо

3-н сарын 17-ны өдөр Япон дахь Монгол улсын Элчин Сайдын Яаманд Монголын байгаль орчинд санаа тавьж, энэ талаар олон талт үйл ажиллагаа явуулдаг Японы төрийн бүс байгууллагууд оролцсон Эко сургалт семинар боллоо. Монгол судлаач эрдэмтэд болон Монголд мод тарьдаг төрийн бус байгууллагын төлөөлөл болсон хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. Тэд Монголд мод тарих талаар өөрсдийн туршлагыг солилцон дээрээс нь хүндрэлтэй талуудыг ч авч хэлэлцэн, шийдвэрлэх гарцыг ярилцаж байлаа.

Оролцогчид тайлангуудтай танилцсаны дараа санал сэтгэгдэлээ солилцсон юм. Энэ үеэр Монголчууд бид эх орондоо мод тарих үйлсэд оролцдоггүй болохыг шүүмжлэхээс гадна энэ тал дээр дан ганц гадаад хүмүүс, тэр дотроо япончууд зүтгээд, мэрийгээд үр дүн бага байна гэдгийг онцолж байлаа.

Энэ үеэр ЯМОХ-ын тэргүүн Мөнхтугаас нийт оюутнуудын оролцоог дэмжиж, энэ тал дээр хамтран ажиллах бололцоо бий гэдгийг дурьдаж байлаа.
Мөн Японд суралцагч, ажиллагч Монголчуудын нэр дээр төгөл бий болговол сайхнаа гэсэн яриа ч өрнөсөн юм.

http://news.mymongol.com/page.asp?mmCategory=mongol&ID=4272

Saturday, February 10, 2007

Олон улсын оюутны өвлийн спорт өдөрлөг


Уламжлалт Олон улсын оюутны өвлийн спорт өдөрлөг 15 дахь удаагаа, энэ жил 2.27-3.2, 3.7-3.10-ны хооронд, Нагоно-гийн 峰の原高原スキー場 –д зохион байгуулагдах гэж байна.

Тус өдөрлөгийн үеэр цана, snowboard-ын сургалтанд хамрагдах боломжтой бөгөөд гутал өмсөх аргаас эхлүүлэн бүгдийг анхан шатнаас зааж өгөх учир анх гулгах гэж байгаа хүнд ч гэсэн сайхан боломж олдох нь. Түүгээр зогсохгүй Японы тооцоогоо хувааж төлдөг заншил, Олон улсын хуримлалт зэрэг сонирхолтой сэдвүүдийн талаар бусадтай санаа бодлоо солилцох арга хэмжээ зохион байгуулагдах аж. Өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Saturday, January 13, 2007

ЯМОХ-ны статусын тухай

ЯМОХ-ны түүх бичигдэж эхлээд даруй арван жил болжээ. Энэ хугацаанд ЯМОХ нь Японд суралцагч Монгол оюутнуудаа төлөөлөн , тэдэнтэйгээ хамтран маш олон ажлыг зохиож ирсэн. Одоо ч зохиосоор байгаа билээ. Арван жилийн түүхтэй байгууллага маань оюутнуудаа , цаашилбал улсаа төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг болтлоо хүрээгээ тэлж байгаа билээ. ЯМОХ гэж хандсан хүмүүсийн тоо өсөж, бидэнтэй харилцаа холбоотой байгууллага хүмүүс ч олон болсон билээ. Энэ бол бидний үйл ажиллагааны цар хүрээг хэмжих үзүүлэлт болж чадах болов уу.
Энэ удаа би ЯМОХ гэж юу вэ? гэдэг талаар бодлоо. Өөрөөр хэлбэл энэ байгууллагын статусын талаар бодож үзлээ. Гэхдээ бидний төлөөлөл болсон ЯМОХ маань улсын бүртгэл гэж байдаггүй юм байна. Тиймээс ЯМОХ-г бүртгэлтэй болгох талаар бодолцох хэрэгтэй болов уу гэж одоогийн ЯМОХ-ны УЗ-өөс хүсэх байна.
Одоог хүртэл бүртгэл энэ тэр байхгүй болоод л байсан, хойшдоо ч болох байх гэж хэлэх хүмүүс байж магадгүй. Гэтэл үйл ажиллагаандаа байууллага гэдэг статустай явдаг, ямар нэг байдлаар Монгол улсыг ч төлөөлөх явдал байдаг энэ нэгдэл( хараахан бүртгэлгүй байгаа учраас ингэж хэлэв)бүртгэлгүй байж болохгүй байх.
ЯМОХ-г албан ёсны статустай болгох шалтгаануудыг

  • Хувь хүнээс ялгаж салгах ойлголт
  • Хуулийн хүрээнд хариуцлага үүрэх чадвартай байх
  • Оюутнуудаа төлөөлөх бүрэн чадвартай байх
гэх мэтээр жагсааж болох ахуй.

Sunday, October 29, 2006

Такао ууланд гарцгаая!

10 сар дуусч нэгэнтээ намар
болжээ. Бас навчис биднийг дуудна...

11-н сарын 4-нд 12 цагт Такаосангүчи
буудал (高尾山口駅) цуглаад, цаашаа ууланд
гарья.

Нийт 6-н зам байгаагаас тэр өдрөө аль зам
гэдгээ бүгдээрээ шийдье. Гэхдээ 4, 6 гэсэн
2 зам их таалагдсан.

Бороо орвол энэ өдөр явахгүй.

Wednesday, October 18, 2006

ОУ-ын оюутнуудтай ширээний теннисээр өрсөлдөцгөөе!


Энэ сарын 22(Ням)-ний өдөр олон улсын оюутнуудын дунд ширээний теннисний тэмцээн Комаба хотхонд болох гэж байна. Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж сонирхоно уу. Мөн тус тэмцээн нь багийн тэмцээн тул, найзуудаа уриалан багаа бүрдүүлж мэдүүлгээ өгөхөө мартуузай.

Япон улсад суралцаж буй гадаад оюутнуудын дунд ийм арга хэмжээ зохион байгуулж буй "Гадаад оюутнуудтай спортын холбоо" нь цааш цаашдаа ч бас тэмцээн уралдаан олныг зохиох тул өргөнөөр оролцоорой гэж бидэнд захиа ирүүлсэн байлаа. Тус холбооны тэргүүн нь мэргэжлийн дугуйн спортын тамирчин байсан бөгөөд, гадаадад зохиогддог олон улсын тэмцээнүүдэд уралдаж байхдаа эх нутгаасаа хол тэмцээн уралдаанд орохын хүнд бэрхийг биеэрээ амссан гэдэг. Тэрээр удалгүй зодог тайлсныхаа дараа японд сурч буй оюутнуудыг дэмжих гэж энэ үйл ажиллагаагаа эхэлжээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Tuesday, October 10, 2006

Ээлжит "Хорхогны баяр" болох нь

Жил бүр Япон Монголын Соёлын харилцааны нийгэмлэг (日本・モンゴル文化促進協会) -ээс
зохион байгуулдаг 「モンゴルヒツジ(ホルホグ)パーテイ」-Хонины баяр энэ жил 11-н сарын 12-нд болох гэж байна. Энэ өдрийн хөтөлбөр бол одоогийн байдлаар хоёр хонь гаргаж хорхог хийж идэх төлөвлөгөөтөй байгаа гэж бидэнд ирүүлсэн мэйлэндээ дурьдсан байлаа. Хонь гаргаж чаддаг залуус байвал бас энэ чадвараараа японд гайхуулах боломж бас гарч байна.

Тус японд амьдарч байгаа монголчууд болон япончуудтай хамтаараа хорхог хийж иддэг өдөрлөгийг голлон зохион байгуулагч нь монголд элэгтэй Танака гэдэг япон хүн байдаг бөгөөд манай "Хаврын баяр"-ыг маань их дэмждэг нэгэн билээ.

Хэзээ: 11-н сарын 12 (Ням) Өглөө 10-н цагаас эхэлнэ. (Ойролцоогоор 5-н цагт тарна.)
Хаана: 神奈川県清川村の山小屋
Яаж очих вэ: 小田急線本厚木駅より神奈中バス(宮が瀬あるいは上煤が谷行)で煤が谷
停留所下車、徒歩15分ぐらい (Буугаад хаашаа явахыг заасан цаас байна байх.)
Хэд вэ: Монгол оюутан бол 500円, бусад 3000円




Wednesday, April 05, 2006

Yapon xelnii xicheeliin tuxai. 電話で日本語で正しく話せますか?

Oyutnuuddaa zoriulj yapon xeleer bolovson biznesiin xeliin talaar surgalt yavuulax gej bna. NTT-d ajillaj bsan yapon mergejilteng oyutny xolboonoos urij zaalgax bolno.

Xaana Takadanobaba ekigiin Kouban saashaagaa bi daguulaad yavya. Shuud ochix buyu xotsrox xun bval deerx xaygaar olood ireerei.

Xezee 3/20(Davaa)-nii 17:45

Bi ooroo bol jaal baito xiij uzeed ene bol mash chuxal chadvar yum bna aa gedgiig oilgoson yum. Uchir ni utasny naanaas tsaad xundee ooriigoo xen boloxyg zovoor tailbarlax ni zovxon ugnees l shaltgaalax uchir l daa. Bas deerees ni xundetgesen xellegiig xerxen xereglex geed er ni xetsuu bolood irne.

Tegeed ene uyeer zavgui ch irj chadaagui xumuustee zoriulj HP deeree neg zuil tavix uchir xoishluulalshgui chuxal ajiltai xumuus sanaa amar baij bolno.

Asuuj todruulax zuil bval 080-5080-1525 ruu xolboo barina uu.

ーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーーー
日本語訳:

皆さんこんにちは。

今日は在日モンゴル留学生会(YAMOKH)が開いている”日本語教室”について書きたいと思います。

これは外国人であれば誰もが経験したであろうことです。会話が電話になると、しかもビジネス会話つまりお客さんから業者へ、それとも業者からお客さんになると難しいことです。

ですから、それだけでなくビジネスtoビジネス会話を電話でスムーズにできる教室は第一の授業です。

先生は元NTTの社員であった難波多津子さんです。モンゴルに親しい方で、留学生に日本語指導を無料でしてくださる方です。

Thursday, March 23, 2006

Let's go picnic

Та бүхнийг пикникт урьж байна

Хэзээ: 2006 оны 3-р сарын 26 (Ням)
Хаана: Коганэй цэцэрлэгт хүрээлэн
12:00-д JR Chuo Line, Хигаши Коганэй өртөөний хойд гарцан дээр цуглан цааш явна. (Хоцрох хүмүүс Коганэй цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд хаалгаар орж, BBQ-ийн талбайд хүрэлцэн ирээрэй)

Хоол хүнсээ оролцогчид өөрсдөө авна.

Энэ үеэр гар бөмбөг, хөл бөмбөг болон хөгжөөнт тоглоомууд тоглож, хөгжилдөн цэнгэх бөгөөд танилын хүрээгээ өргөжүүлэх сайхан боломжийг бүү алдаарай. Бусад таних мэдэх хүмүүстээ ч гэсэн дамжуулна уу.



Асууж тодруулах зүйл гарвал Ариунаа (080-5652-8640) болон Дэрмээ (080-5080-1525)-тэй холбоо барина уу.

Газрын зураг

Зураг дээр товшвол томорч харагдана.