Tuesday, October 30, 2007

Удирдах зөвлөлийн сонгууль болж өнгөрлөө

10-р сарын 20-нд нэг жилийн хийсэн ажлаа тайлагнасан хуучин удирдах зөвлөлийн сонгуульт хугацаа дуусч байгаатай холбогдуулан 10-р сарын 27-нд шинэ Удирдах зөвлөлийн сонгууль болж өнгөрлөө.

Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн
Сонгуулийн түр хороонд сургуулиа төгсч, оюутан биш болж буй, УЗ-ийн хуучин гишүүд болох Х.Зоригт, Г.Суурь нар орсон бөгөөд Н.Бямбадорж сэмпай хянагчаар ажиллав.

ЭСЯ-ны Боловсрол соёл хариуцсан 3-р нарийн бичгийн дарга С.Болорчимэг үг хэлэв

ЭСЯ-нд боловсрол (оюутан) хариуцсан хэсэгт бүтцийн өөрчлөлт орсон аж. Биднийг хариуцаж, хамтран ажиллах С.Болорчимэг эгч маань Токио, Аоморид суралцаж байсан, бидний сэмпай ажээ. Цаашдаа ЭСЯ нь ЯМОХ-той нягт холбоотой ажиллах талаар анхааран ажиллах болно гэж дурьдаад "Монголтойгоо холбоотой байж, сайхан хамтран ажиллацгаая" хэмээн уриалав.

Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа, нэр дэвшигчидтэй танилцав

Нэр дэвшигчид:
  1. Б.Мөнхтуг Чиба ИС 3-р курс
  2. Ж.Болдмаа Тоокёо ИС 2-р курс
  3. С.Дашцэрэн Тоокёо ИС 3-р курс
  4. Б.Тунгалаг Чиба ИС 1-р курс
  5. Ш.Буянжаргал Чиба ИС 3-р курс
  6. Б.Бэнчинсүрэн Ёкохама ИС 2-р курс
  7. С.Сайнбаяр Тоокёо ИС 1-р курс
  8. Б.Булган Кайцү ИС 3-р курс
  9. Б.Түмэнцэнгэл Ёкохама ИС 1-р курс
  10. Т.Тэмүлэн Хитоцүбаши ИС 1-р курс
  11. Ж.Дамдинцэрэн Хэлний сургууль
  12. Э.Болдбаяр Ёкохама ИС 1-р курс
  13. С.Энхбаяр Хитоцүбаши ИС 1-р курс
  14. Ц.Дэлгэрцэцэг Хитоцүбаши ИС 1-р курс
  15. Б.Энхзол Хитоцүбаши ИС 1-р курс
  16. Ц.Гэрэлт Тоокёо ИС 1-р курс

Нэр дэвшигчид өөрсдийнхөө танилцуулгыг хийв.

Санал хураалт

Ийнхүү санал хураалт болж, 23 санал ирснээс хүчинтэй санал 23 байв.
Шинээр УЗ-ийн гишүүнд сонгогдогсод авсан саналынхаа дарааллаар:

22 Б.Мөнхтуг, Чиба ИС

21 С.Энхбаяр, Хитоцүбаши ИС

21 Ц.Гэрэлт, Тоокёогийн ИС

20 Б.Бэнчинсүрэн, Ёкохама УИС

19 Ж.Болдмаа, Тоокёогийн ИС

15 Б.Булган, Каэцү ИС

14 Б.Тунгалаг, Чиба ИС

14 Т.Тэмүлэн, Хитоцүбаши ИС

12 Б.Энхзол, Хитоцүбаши ИС

Ийнхүү шинэ УЗ бүрэлдэж, хамтдаа зураг авахуулсны дараа тэргүүнээ сонголоо. УЗ-ийн гишүүдийн санал хураалтын дүнд Тоокёогийн ИС-ийн 2-р курсийн оюутан Ж.Болдмаа ЯМОХ-ын тэргүүнээр сонгогдов. Тэрээр ЯМОХ-ын анхны эмэгтэй тэргүүн болж байна.

Шинээр сонгогдсон тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүддээ баяр хүргээд, ажилд нь амжилт хүсье.

Sunday, October 21, 2007

ЯМОХ-ын тайлангийн хурал болж өндөрлөлөө

Өчигдөр (10 сарын 20-ны өдөр) ЯМОХ-ын 2006-2007 оны тайлангийн хурал Монгол Улсын Элчин сайдын яаманд амжилттай болж өндөрлөлөө. Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн, алдаа оноо, цаашид анхаарах зүйлсийн талаар санаа сэтгэгдлээ нээлттэй солилцоцгоосон юм. Ингээд хурлын тайланг та бүхэнд сонирхуулъя.

Дашрамд дурдахад ЯМОХ 2007-2008 -ын Удирдах Зөвлөлийн сонгууль 10 сарын 27ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулагдах бөгөөд Оюутан та хэн боловч өөрийгөө нэр дэвшүүлэх боломжтой. Зорилго нэгт найз нөхөдтэйгөө шинийг сэдэж, сургуульд сурдаггүй олон юмыг хамтын ажиллагаагаар олж авч өөрийгөө нээх алтан боломж тул та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

2007 оны 10-н сарын 20 (Бямба)

Япон Улс дахь Монгол Улсын ЭСЯ


ХУРЛЫН ТАЙЛАН

14:40~)   Танилцах цаг

Оролцогчид(цагаан толгойн дарааллаар): Д.Батдэрэм, Б.Булган, Гэрэлт Г.Золзаяа, Х.Зоригт, Б.Мандухай, Б. Мөнхтуг,Б. Тунгалаг, Т.Түвшингэрэл,

(~15:06 ЯМОХ-ын ТЭРГҮҮН Б.Мөнхтуг Нэг жилийн тайланг танилцуулав.

Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргээд өнгөрсөн нэгэн хичээлийн жилийн хугацаанд ЯМОХ-оос зохион байгуулж ирсэн ажлууд болон, түүний гүйцэтгэлийн талаар хэлэцэх тайлангийн хурлыг эхлүүлж байна.

2006 оны 11-н сарын 18-наас 2007 оны 10-н сарын 20-ний өдөр хүртэл Б.Мөнхтуг, Д. Батдэрэм , Х. Зоригт, Т.Түвшингэрэл, Г. Золзаяа, Т. Номиндарь, С.Дашцэрэн, Г.Суурь, Ж.Болдмаа нарын есөн хүний бүрэлдэхүүнтэй Удирдах Зөвлөл ажиллаа.

Өнгөрсөн жилийн арга хэмжээнүүд

2006 оны 11 сарын 18. Шинэ УЗ-н сонгууль.

11 сарын 23. Удирдах зөвлөл ажлаа хүлээж авлаа

11 сарын 25. Эко Форум. (Монголын байгаль орчин, түүнийг хамгаалах)

12 сарын 16 Хаврын баярын бэлтгэл хурал

12 сарын 23. Сагсны тэмцээн.

12 сарын 27. Шинэ жил.

2007 он 1 сарын 16 ХБ-ыг ЗБХ-ны хурал эхлэв

2 сарын 3. Күнитачи дүүргийн фестивалд “Монголын жил”-ийг хамтран зохион байгуулав.

2 сарын 23. Р. Жигжид гуай элчин сайдаар тоймлогдсоныг тэмдэглэх үдэшлэг.

2 сарын 25. “Цагаан сар” хандивын үдэшлэг.

2 сарын 26. Батхүү багштай уулзалт.

2 сарын 27. Ерөнхийлөгчийн хүлээн авалт.

3 сарын 1. Бизнес форум.

3 сарын 5-6. Өвлийн аялал.

3 сарын 7. Тошиба компанитай танилцах арга хэмжээ.

3 сарын 9. Тообү коминканд Монголын өдөрлөгийг хамтран зохион байгуулсан.

3 сарын 11. Урам уулзалт. Голлон зохион байгуулагч Зоригт.

3 сарын 17. Эко Форум. Монгол дахь байгаль орчны талаар.

4 сарын 12. Угталт

4 сарын 26. Радио Нихон-д ярилцлага өгөв

4 сарын 29-30. Хаврын баяр. Бэлтгэл ажил болон дууссаны дараах ажиллагаа.

4 Сарын 30 Номин талст концерт

5 сарын 17-20. Аомори кэн Шарики мура Эко-аялал

6 сарын 2. Эко Форум @ Токиогийн ИС.

6 сарын 9. Күнитачи Олон Улсын арга хэмжээ, Сайтама хот дахь Тоглоомын өдөрлөг.

6 сарын 23-24. Зуны аялал (Япон дахь оюутнууд хоорондоо танилцах, 2-р курсыхан зохион байгуулав.)

7 сарын 6. ЭСЯ-ын боловсрол соёл хариуцсан 3-р нарийн бичгийн дарга Э.Сарантогосын үдэлт.

7 сарын 22. Чёофү дүүргийн Олон Улсын Фестивал.

8, 9-р сар Зун Монгол дахь ажлууд

А. Найрамдал зуслан дээр “Хог-Байгаль орчин” сэдэвт хөтөлбөр.

Б. Дархан-Уул аймаг Хонгор суманд ажиллав (Инээмсэглэж Уулзах Ертөнц)

В. 8 сарын 29. ”УБ телевиз” –ийн “Хогондоо” нэвтрүүлэгт оролцов.

Г. Жи Эн Си-Эко аялал

10-н сарын 6. Глобал Фестивалд оролцсон. (Олон Улсын Хамтын Ажиллагааны Өдөр)

Бусад: Байнга цахим мэйл, утсаар ирсэн Монголтой холбоотой хүсэлтүүдийг нийтэд хүргэж харилцан зөвлөлдсөний үндсэн дээр шийдвэрлэж байв. Шаардлагатай үед нийтээр дамжуулалгүй холбогдох хүнтэй нь холбох буюу нийтэд цацаж байв.

Ажлын гүйцэтгэл: Нийт төлөвлөж байсан ажлын 95 %-ийн биелэлттэй байгаа. Мөн гүйцэтгэлийн шатандаа явж байгаа ажил бол

1. Цахим хуудасны ү.а-г дуусгаж амжсангүй.

2. Монголд “Оюутны Төгөл” байгуулах ажлын эхний шатыг тавьсан.

Үүн дээр нэмэхэд өнгөрсөн жилийн хугацаанд төлөвлөгдөж байснаас Японы Токиогоос өөр төвлөрсөн мужуудад суралцаж байгаа оюутнуудыгаа Холбоо гэх мэтийн зохион байгуулалтын ямар нэгэн хэлбэрт орж үйл ажиллагаа явуулахад нь туслах, тэдэндээ хүрч ажиллах гэсэн зорилго байсан. Гэвч энэ ажил маань биелэл болж чадаагүй.
Мөн түүнчлэн ЯМОХ-г Монголд албан ёсоор бүртгүүлэх байсан нь бас хэрэгжээгүй байна.
Иймд дутуу үлдээсэн болон ажил болоогүй төлөвлөгөөгөө дараагийн Удирдах Зөвлөлийнхөнд ажил болгохыг хүсэх.

(~15:28 Гадаад Харилцааны Албаны тайлан


Б.Мөнхтуг, Д.Батдэрэм

Байгууллагын дотоод өвлөж авсан соёлыг баримтлан, зохистой шинэчлэлийг харилцан хүлээн авч ажилласан болно. Хийж чадсан зүйлсээс гадна, ажиллах явцдаа олж авсан шинэ санаа, ухаарал, сургамжаа шинэ албаныханд өвлүүлэх тал дээр цаашдаа анхаарах болно. Хийхээр төлөвлөгдөөд явж байгаа зүйлс бас бий.

Гадаад харилцааны алба ЯМОХ-той урьд нь хамтран ажиллаж байсан байгууллагуудтайгаа үргэлжлүүлэн хамтран ажиллаж Монголыг сурталчах үйл ажиллагааг зохион байгуулахад бусад ажлын албуудтайгаа уялдан Японы ТББ, АББ-уудтай хамтран ажиллаа. Энэ явцад шинээр бас бидэнтэй хамтран ажиллах санал нэлээдгүй гарч ирсэн.

Энэ жил шинээр хамтран ажиллах хүсэлт ирсэн байгууллагууд:

1. モンゴルを支援する会

2. Чоно Групп

3. “Монгол -Германы Гүүр” ТББ

4. Монголын хамтлаг дуучдын төлөөлөгч

5. "Монгол Туургатны хуралдай" ТББ

Хүсэлт

l Уламжлалт спортын арга хэмжээг тасалдуулалгүй зохион байгуулалт сайтаагаар зохион байгуулах

l Бусад арга хэмжээний тухайд нийт Оюутны Холбооны гишүүдтэйгээ сайтар зөвлөлдөж байж шийдэх. Байгууллага доторх холбоонд гар утас болон гар утасны мэйлинг листийг ашиглах

l Санхүүгийн тал дээр баттай тогтохын тулд спонсор олох ажлыг албан ёсоор шийдэл болгох.

l Бүх Японд сурч буй оюутнууд эвлэлдэн нэгдэхэд нь өөрсдийн соёл, туршлагаасаа хуваалцах.


(15:47) Санхүүгийн Алба


Т.Номиндарь, Г..Золзаяа

Золзаяагийн санал:

1. Сагсны тэмцээний зохион байгуулалтыг сайжруулах.

Шагналын санг өсгөх: Сагсны тэмцээнд тоглогчдоосоо шүүгч гаргах.

2. Шинэ жил.

Оролцогчдоос хураамж авахдаа мэйл хаягийг нь бичиж авч цаашдаа холбоотой байх.

3. Цагаан сар.

Үнэхээр шинэлэг арга хэмжээ болсон. Үргэлжлүүлж авч яваасай.

4. Хамтлаг урих.

Эртнээс санхүүгийн бэлтгэлийг сайн хийвэл сайшаалтай арга хэмжээ.

5. Спонсор.

Олон улсын утасны компаниас 2 сардаа 10 мянган йэн ордог. Үүнийг нэмэгдүүлэх, үр ашигтай зарцуулахад анхаарууштай.

6. Цахим шийдэл.

Сайн дурын үндсэн дээрх ажлын гүйцэтгэл удаашралтай байгаа тул мэргэжлийн байгууллагад даатгах.

Номиндарийн санал:

1. Хувийн зардлаар суралцдаг оюутнуудыг өргөнөөр оролцуулах тал дээр уян хатан бодлого барих.

2. Баклавраар сурч байгаа оюутнуудаас бусад магистр зэрэг бусад хөтөлбөрийн оюутнуудыг өргөнөөр оролцуулах.

3. УЗ-н гишүүд нь ямар нэг шалтгаантай болсон үед орлох орлогчтой болох.


(16:02) Мэдээлэл Сурталчилгааны Алба


Х.Зоригт, Т.Түвшингэрэл

Мэдээлэл сурталчилгааны албаны гүйцэтгэх үйл ажиллагаануудад ЯМОХ-ын цахим хуудас болон блогийг тогтмол ажиллуулах, бусад гишүүдийг мэдээллээр хангах, гишүүнчлэлийг хариуцах гэх мэтийн үйл ажиллагаанууд хамрагддаг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийхийг төлөвлөж байсан зүйлс, түүний явц, үр дүнгээс жагсаан дурдвал:

1. ЯМОХ 2007 бүрэлдсэнээс хойш эхэн хавьцаа эрчимтэй дурдагдаж байсан сэдвүүдийн нэг нь сурч буй мэргэжлээрээ хоорондоо ярилцаж, мэдлэгээ хуваалцах орчинг бий болгох асуудал байсан бөгөөд энэ хүрээн дор http://www.erdem-yamoh.blogspot.com/ хаяг бүхий блог нээсэн. Одоогоор 2 бичлэгтэй байна.

2. Цахим хуудсыг шинэчлэх, гишүүнчлэлийг цахим хуудсаар дамжуулан хийх талаар яригдаж байсан боловч цахим хуудсыг шинэчилж, байнгын ажилд оруулж чадаагүй. Шинээр гишүүн бүртгэх журмын эх хийгдсэн.

3. 1 жилийн хугацаанд ЯМОХ-ын гишүүдийн ЯМОХ блог дээр үйлдсэн бичлэгийн тоо 37 байна.

4. Хаврын баярын мэдээлэл сурталчилгааг (цахим хуудас, брошюр, тараах материал, дүрс бичлэг, гэрэл зураг) хариуцан ажилласан.

5. Өөрсдөдөө байгаа хурлын тайлангууд болон бусад файлуудыг ЯМОХ-ын google дээрх групп-д оруулсан.

6. Япон дахь монголчуудад зориулсан SNS сайт VIMO-гоор дамжуулан ЯМОХ-ын үйл ажиллагааг сурталчилж ирсэн. VIMO сайт нь ЯМОХ-ыг дэмжиж хамтран ажиллаж буй бөгөөд among-той хамтдаа Японд буй монголчуудад мэдээлэл түгээх нэг суваг болж байна.

Цаашид анхаарах, сайжруулбал зохих зүйлс:

1. ЯМОХ-д гаднаас хандахад Гадаад харилцааны алба, тэргүүнтэй холбогдож буй. Тэгэхээр мэдээллийн хуримтлал Гадаад харилцааны алба, тэргүүнд төвлөрч байгаа нь Мэдээлэл сурталчилгааны албаны ажил үүрэгтэй давхардал үүсгэж байгаа. Иймд бүтэц зохион байгуулалтыг илүү сайжруулах шаардлагатай.

2. Удирдах зөвлөлийн гишүүн бус боловч идэвхтэй оюутнуудад тодорхой ажил хариуцуулж өгөх.

3. Эрдэм-ЯМОХ блогийн үйл ажиллагааг цаашид зогсоолгүй авч явж, улмаар Япон дахь монгол оюутнуудын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах нь зүйтэй.

4. Өмнөх бичиг баримтуудыг дижитал хэлбэрт оруулж хадгалах.

5. Сарын мэдээ ирэх сарын төлөвлөгөөний мэйлийг сэргээх.

(16:18) Бодлого Төлөвлөлтийн Алба


Г.Суурь,С. Дашцэрэн, Ж.Болдмаа

Дашцэрэнгийн санал:

1. Албаны үүрэг, хариуцлагыг дахин хянах ёстой. Бодит байдал дээр бусад алба нь бодлого чиглүүлэлтийг хийдэг.

2. Хаврын баяр. Энэ арга хэмжээний сүрэнд дарагдаад бусад ЯМОХ-ын ажил нь цалгарддаг. Тиймд Хаврын баярт хамрагдалгүй бусад ажлаа авч явах албыг гаргах.

3. Япон оюутнуудыг Монголтой холбох арга хэмжээг санаачлан, боловсруулж хэрэгжүүлэх.

4. Цагаан сар дээр ажлын хуваарилалт, үүрэг хүлээн авалтыг тодорхойлж чадаагүйгээс таагүй харилцаа үүдсэн.

5. Уламжлалт арга хэмжээг зохион байгуулахад үүнийг сайжруулах тал дээр урьдчилан ярьж байх.

6. Зуны аялал. Уг нь Тойрог сангийн арга хэмжээ байсан. Албан ёсоор хариуцан зохион байгуулах хүн, байгууллагыг тодорхойлох. Жил бүр хоёрдугаар курсийнхэн хийнэ гэж тогтсон ч, албан ёсоор тодорхойлж нийтэд түгээх.

7. Гишүүнчлэлийг тодорхойлж, санхүүжилтийг авч явах.

Болдмаагийн санал:

Суурийн санал:

1. Гишүүн элсүүлэх дээр идэвхтэй ажиллаж, хэрэгжүүлэх.

2. Сагсны тэмцээн дээр оюутнууд хоорондоо танилцах цаг гаргах. Мөн охидын оролцоог албан ёсоор оролцуулах.

ЗАВСАРЛАГА

Цай ууж, боов идэцгээв. :)


(~17:15 ЯМОХ-н НЭГ жилийг зургаар эргэн харахад


Тэргүүн Б.Мөнхтуг нэг жилийн үйл явдлыг эргэн харуулсан presentation хийж тавьсан.


Нэмэлт. Монгол улсын Онцгой Байдлын Ерөнхий Газрын (ослоор амиа алдагсад болон гэмтэж бэртсэн) аврагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэх зорилгоор зохиосон хандивын аяны тайлан.

Анхааруулга. Асуулт, шүүмжлэлээ тухай бүрд нь асууж болно.

Friday, October 12, 2007

ЯМОХ - Сонгууль

ЯМОХ-г 2007-2008 оны хичээлийн жилд удирдаж явах оюутан залуусаа тодруулах Удидах зөвлөлийн сонгууль 2007 оны 10-р сарын 27-ны өдрийн 14:00 цагаас Япон дахь Монгол улсын ЭСЯ -нд болно.
Энэ сонгууль нь Японд суралцаж байгаа хэн бүхэнд нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй байх болно.
Та өөрийгөө үнэлж чаддаг бол бусадтайгаа хамтаар их зүйлийг бүтээхийн төлөө нэгэн баг болж ажиллая гэсэн сэтгэлтэй бол бас
Та өөртөө итгэлтэй байвал ЯМОХ-ын УЗ-д сонгогдон найзуудтайгаа хамт хийхээр зорьж байсан ажлаа хамтран бүтээх боломжтой болно чадна.
ЯМОХ бол таны орон зай. ЯМОХ таныг хүлээж байна.
Ирээд нэрээ дэвшүүлээд сонгогдох тань үлдлээ.

ЯМОХ - Тайлангийн хурал

ЯМОХ-ын УЗ-ийн 2006-2007 оны хичээлийн жилд зохиосон, оролцсон үйл ажиллагаагаа тайлагнах хурлыг хийх гэж байна.
Өнгөрсөн нэгэн жилийн хугацаанд юу амжуулж, хийж бүтээсэн болон түүнийхээ талаар танилцуулах энэхүү хуралд нийт оюутан залуус та бүхнийгээ өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Мөн энэхүү хугацаанд ЯМОХ-ыг төлөөлж үйл ажиллагаанд оролцсон удирдах зөвлөлийнхөн болон нийт оюутнуудаа хүрэлцэн ирж өөрийн хийсэн ажлаа бусаддаа танилцуулаарай гэж хичээнгүйлэн хүсье.

Хэзээ: 2007 он 10 сарын 20 Бямба
Эхлэх цаг: 14:00 цаг
Хаана: Япон дахь МУ-ын ЭСЯ

ЯМОХ-ын Удирдах Зөвлөл
Тэргүүн Б.Мөнхтуг

Thursday, October 11, 2007

Монголд хийсэн Эко- tour

Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлсэн ЯМОХ-ны залуусаас хоёр нь Японы төрийн бус байгууллага болох Жи Эн Си-тай хамтран тэдний зохиосон Эко аялалд оролцлоо. Аялал нь 9 сарын 8нд ЖиЭнСи(GNC- http://kyouzon-gnc.com/)-ийн удирдлагууд болох Мяаки Иппэй, Яно Акико гуай нар Монголд очсоноор эхэлсэн. Аялал нийтдээ долоон хоног үргэлжилсэн ба ЖиЭнСи-ийн Монгол дахь салбарынхан болон Японд сурдаг бидний төлөөлөл оролцсон үндсэн бүрэлдэхүүнтэй байлаа. ЖиЭнСи нь Монголд мод тарьж экологийн талаар монголын хүүхэд залуучуудад боловсрол олгох зорилготой сайн дурын байгууллага юм. Энэ удаагийн аялалд ЯМОХ нь өөрсдийн хамтран ажилладаг энэ байгууллагын Монгол дахь үйл ажиллагаатай нь танилцах, цаашид олон талт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилгоор оролцсон билээ. Ингээд 9 сарын 9-нд тус байгууллагын Монгол дахь албан тасалгаанд нь цуглаж аялалынхаа хөтөлбөртэй танилцаад, тэндээсээ ЖиЭнСи-Монголын Төв аймгийн Баянчандмань суманд байгуулсан Мод үржүүлгийн хоёр газартай танилцлаа. Нэг нь сумын төвийн ойролцоо байх ба тэнд хүлэмжин дотор хайлаас, улиас, эгэл нарс зэргийн модыг үржүүлж байгаа харагдана. Цаашлан явж Баруун хажуу гэх уулын аманд байгалийн мод үржүүлгийн газарт очив. Тэнд мөн нэлээд хэдэн төрлийн модыг үрээр үржүүлж байгаа гэх. Модыг ингэж үржүүлээд, биеэ дааж ургах чадвартай болсоных нь дараа байгальд шилжүүлэн суулгах, эсвэл албан байгууллага хувь хүмүүст зарах юм гэв.

Дараагийн өдөр 9 сарын 10-нд нь Улаанбаатараас гуч гаруй километр зайтай орших Шувуун фабрикруу явж тэдний Модел фермд очив. Энэ нь ногоо тарих аж ахуй байлаа. Тэнд нийслэлийн 18, 23, 108-р сургуулийн хүүхдүүдэд ЖиЭнСи-ийн экологийн талаарх хичээл болсоны дараа оюутнууд бид дүү нартаа ЯМОХ-ны талаар болон Японд хэрхэн суралцах тухай ярьж өглөө. Эдгээр сурагч дүү нар маань бүгдээрээ япон хэл судалдаг, ирээдүйд Японд суралцах зорилготой хүүхдүүд ихэнх нь байлаа. Тэдэнд хэрхэн суралцах тухай зөвлөгөөнөөс гадна ирээдүйд ЯМОХ-ныхны халааг авч эх орноо сурталчлах, найз нөхөд, дүү нарынхаа төлөө их зүйлсийг хийх сурагчид байж магадгүй болохоор ЯМОХ-ны талаарх яриаг хийсэн юм. Тэгээд бүгдээрээ дурсгал болгон 21 ширхэг гацуур модыг суулган дурсгалын зураг татууллаа.

Ингээд гурав дахь өдөр буюу 9 сарын 11-нээс бидний Сэлэнгэ аймаг болон Тужийн нарсанд хийх аялал маань эхлэв. ЖиЭнСи нь Монголд ойн түймэрт шатаж дууссан Тужийн нарс одоогийнхоор бол бараг Тужийн хожуул болсон тэр газарт нөхөн суулгалт хийж Монгол орны ногоон бүсийг эргүүлэн авчрах талаар монголчууд биднээс илүүтэйгээр хичээж байгаа сайн дурын байгууллага. Энэ удаад бидэн дээр нэмэгдэж МУИС болон ХААИС-ын ой судлал, ойн инженерийн мэргэжлийн ангийн гурван оюутан цуг явлаа. Зорилго нь хойшид энэ мэргэжлээрээ ажиллах боловсон хүчнүүдэд ой дотор гар аргаар модыг яаж суулгаж байгаатай танилцах, туршлага хуримтлуулах боломжийг олгож байгаа явдал байлаа.

Жин үдээр замд гарсан бид наран буухын алдад зорьсон газар болох Сэлэнгэ аймгийн төвөөс холгүйхэн байх ЖиЭнСи анх мод суулгасан газарт очлоо. 2004 онд суулгасан тэдгээр модод одоо бол том нь нэг метр хүртэлх өндөртэй болтолоо ургасан байв. Ойн захад биднийг Сэлэнгэ аймгийн Ой, ангийн аж ахуйн дарга Жамсран гуай угтан авч тэдгээр суулгасан мод болон жилд яаж ургаж байгаа, тэрийг нь ЖиЭнСи-ийн хүмүүс жил бүр өсөлтийг нь хэмждэг болох тухай тайлбарлаж байлаа. Тэнд модныхоо өсөлтийг хэмжиж, бүгдээрээ дурсгалын зураг татуулаад цааш хөдлөв. Орой харуй бүрий болсон тул шууд хоноглох буудалруугаа очлоо. Дараагийн өдөр нь жинхэнэ ойн гүнд очиж мод тарьсан нэлээд тайлбайгаар явав. Тэд зөвхөн энэ хавар гэхэд нь ерэн га талбайд мод суулгажээ. Мөн ойн гүн дэх Жамсран гуайн мод үржүүлгийн газар болон Сэлэнгэ аймгийн Ойн аж ахуйнхан хорь гаруй жилийн өмнө тарьсан нарсан төгөл одоо бол сайхан ой болсныг үзсээд үнэхээр сэтгэл байвал Монголд маань ч ойг тарьж ургуулж болох юм гэдгийг мэдэрч, бахархах сэтгэл төрж байлаа.

Тэр оройдоо Дархан уул аймагт хонож, амраад маргааш нь Улаанбаатар хотод ирж Монголын Экологийн боловсролын төв, 18-р сургууль, 108-р сургууль зэрэг ЖиЭнСи-тэй хамтын ажиллагаатай газруудаар явж тэдний мод тарьж тохижуулсан талбай, цэцэрлэгийг сонирхов. Үнэхээр Монголыг гэсэн сэтгэлтэй тэдгээр хүмүүсийн сайхан сэтгэлийн дэмээр Монголд ямар их зүйл хийгдэж байгааг ойлгож байв. 9 сарын 14-ний өдөр Хөгжим бүжгийн сургууль болон өнчин хүүхдийн асрамжийн газраар орж тэнд экологийн сургалт явуулж, оройдоо хүлээн авалт хийн, бүх хамтран ажиллаж байгаа хүмүүсээ урин ажлаа дүгнэж энэ удаагийн ЯМОХ нь ЖиЭнСи-ийн Монгол дахь үйл ажиллагаатай танилцах Эко аялал маань өндөрлөлөө. Японд суралцагч Монгол Оюутны Холбоо маань ч цаашид Монголынхоо ногоон бүсэд хувь нэмэр болохоор өөрсдийн гэсэн төгөлийг байгуулах буй заа гэсэн бэлэг дэмбэрэлтэй үгээр энэхүү аялалын тухай танилцуулгаа өндөрлөе.