Thursday, March 30, 2006

Бас нэг хүүхэд тэрэгтэй боллоо


Энэ хаврын амралтаараа Цасан маань нэг хүүхдэд тэрэг аваачиж өгөөд ирлээ.
Насанбат гэдэг энэ хүүхэд багын саажилттай гэнэ ээ.

Тэгээд энэ удаад Цасанд тусалсан Баярсайхан, хамт явсан Эрдэмбат, Монголжин нартаа баярлалаа. Бас монголд тэрэг хэрэгтэй хүүхэд хамт хайлцсан Оюун-Эрдэнэд баярласнаа нийт оюутнуудынхаа өмнөөс хэлье.

Thursday, March 23, 2006

Let's go picnic

Та бүхнийг пикникт урьж байна

Хэзээ: 2006 оны 3-р сарын 26 (Ням)
Хаана: Коганэй цэцэрлэгт хүрээлэн
12:00-д JR Chuo Line, Хигаши Коганэй өртөөний хойд гарцан дээр цуглан цааш явна. (Хоцрох хүмүүс Коганэй цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд хаалгаар орж, BBQ-ийн талбайд хүрэлцэн ирээрэй)

Хоол хүнсээ оролцогчид өөрсдөө авна.

Энэ үеэр гар бөмбөг, хөл бөмбөг болон хөгжөөнт тоглоомууд тоглож, хөгжилдөн цэнгэх бөгөөд танилын хүрээгээ өргөжүүлэх сайхан боломжийг бүү алдаарай. Бусад таних мэдэх хүмүүстээ ч гэсэн дамжуулна уу.



Асууж тодруулах зүйл гарвал Ариунаа (080-5652-8640) болон Дэрмээ (080-5080-1525)-тэй холбоо барина уу.

Газрын зураг

Зураг дээр товшвол томорч харагдана.

Thursday, March 16, 2006

Хаврын баяраар нvд хужирлах хөтөлбөр, vзvvлбэрvvд

Home page дээр тавих хөтөлбөр, үзүүлэнгийн танилцуулгыг ийм байдлаар бичиж үзлээ.Санал шүүмжлэлээ ирүүлээрэй.

Хаврын баярын хөтөлбөр, үзүүлэнгийн хэсэг
Хаврын баярт оролцохоор ирсэн зочидоо юугаар хөгжөөж,баярын уур амьсгалыгхэрхэн зугаатай хөгжөөнтэй болгох вэ хэмээх асуудлыг бодож, төлөвлөн, зохион байгуулах ажлыг голлон хийдэг хэсэг бол “Хөтөлбөр үзүүлэнгийн хэсэг” юм. Хаврын баяр маань жил жилд тухайн жилийн онцлог болоод зохион байгуулагчдын хүсэл сонирхолыг тусгасан сэдэвийн дагуу явагддаг билээ. Энэ оны /2006 оны/ Хаврын баярын сэдвийг оюутны холбооны хэсэг нөхөдийн хамт хэлэлцээд
“Оюутан бидний хүргэх монголын өнгөрсөн болоод одоогийн тухай, тэгээд ирээдүйд”(私たち留学生が伝えるモンゴルの過去から今そして未来へ)
хэмээн тогтоцгоолоо. Энэ сэдвийг сонгосон учир нь, юуны түрүүнд энэ онд /2006/ Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол улс түүхийн энэ харгуйг ямар замналаар замнаж ирсэнийг эргэн харж, одоогоо дүгнэн, ирээдүйгээ хэрхэн цогцлуулах вэ хэмээн тунгаахыг чухал ач холбогдолтой юм хэмээн үзсэн явдал байлаа. Мөн түүнчлэн орчин үеийн Монгол, дэлхийн даяарчлалын нөлөөгөөр өөрчлөгдөн буй Монголын соёл, аж амьдралын тухай Японы найз нөхөддөө танилцуулж, мэдээллийн хэрэгслийн нөлөөллөөр бий болсон явцуу төсөөллийг бага ч атугай өөрчлөе гэсэн залуус бидний хүсэл эрмэлзлэлийг энэ сэдэв маань илтгэж байгаа билээ.

Энэхүү сэдвийнхээ дагуу Хаврын баяраар зохиогдох арга хэмжээнүүдийг дурдвал,
1. Тайзан дээрх тоглолт, үзүүлбэрүүд
· Монгол ардын дуу, хөгжим болоод бүжиг /Дэлгэрэнгүйг үзэх Link/
· Орчин үеийн дуу хөгжим : Дуучин Отгоо
2. Тайзнаас гадуурх хөтөлбөр, үзүүлэнгүүд
· Монголын түүх соёлыг танилцуулах “Монгол Академи” хөтөлбөр
· Монгол ардын үлгэрээр дамжуулан эх нутгийнхаа ёс заншил, аж амьдралтай танилцуулах "Монгол ардын үлгэрүүдийг сонсоцгооё" хөтөлбөр
· Өдтэй захианаас эхэлсэн Монголын өртөө, шуудангийн түүхийг өнөөгийн маркнаас уншицгаая “Монгол маркны үзэсгэлэн”
· Хүмүүн бичиг хэмээн нэрлэгдэх “Монгол бичгийн үзэсгэлэн”
· Монгол үндэсний хувцасны онцлогийн талаар танилцуулах “Монгол үндэсний хувцастай танилцан өмсөж үзэх булан”
· Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны томоохон хэсэг тоглоомын тухай танилцуулах “Монгол тоглоомын булан”. Энэ буланд үзэгчидтэгээ хамтран олс татах, шагай харвах зэрэг хөгжөөнтэй арга хэмжээнүүдийг төлөлвлөж байна.
· Монголын өнөөгийн дүр төрх гэрэл зургийн хальснаа, “Гэрэл зургийн үзэсгэлэн”
3. Монгол бөхийн барилдааныг сумочид маань хөгжөөж, монгол бөхийн үүслийн талаарх түүх, домгийг танилцуулах “Бөхийн барилдаан” хөтөлбөр
4.Хаврын баярын хамгийн том сюрприз- Чингис хааны тухай шинэ киног бүтээж буй Кадокава продакшнтай хамтарсан үзүүлбэр

Эдгээр хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулж буй нь монгол оюутнууд бөгөөд монголтой холбоо харилцаатай төрийн бус байгууллагуудын сайн сэтгэлтнүүд туслан дэмждэг билээ. Иймд оюутан залуус, Японд ажиллаж амьдардаг хэн бүхэн энэ баярт оролцох бүрэн боломжтой бөгөөд олон олон хүмүүс санаа оноогоо ирүүлж хамтран хөгжилдөх баяр болоосой гэдэг хүсэл биднийг эзэмдэн байгааг энд тэмдэглэе. Шинэ найз нөхөдтэй болж, амралтынхаа өдрийг зугаатай өнгөрүүлэхийн хамт эх нутгаа дурсахыг хүсвэл бидэнтэй холбоо бариарай.

Япон дахь монгол оюутны холбоо
Танилцуулгыг бичсэн Ариунаа байлаа.

Wednesday, March 08, 2006

Хаврын баяр хаяанд ирлээ!

Юун түрүүнд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэндийг хүргэе!

Өнөөдөр манай сургуулийн оюутны хотхонд цугларч,

1. Холбооны дүрэм
2. Журам бичих аргачлал
3. Жилийн төлөвлөгөөт ажил гэх мэтийн талаар ярилцлаа.

Гарчигнаасаа тэс хөндлөн зүйл бичлээ гэж бодсон бол яг тийм. Дундаасаа арайхийж л
гол сэдэв болох Хаврын баяр луугаа орсон юм.

1. Цахим хуудас 3-н сарын 11-ээс хойш ажилд орно.
2. "Монгол ардын үлгэрүүдийг сонсоцгооё" хөтөлбөрийн явцыг хурдасгах
3. Талбайн зохицуулалтыг хянах
4. Төсвийн бүрдэлтийг түргэсгэх

Эдгээрийг ярьлаа.

... Одоо 4-н сар гээд шинэ хичээлийн жил эхэлж, шинэ оюутнууд ч ирэх болно.