Showing posts with label Мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээлэл. Show all posts

Monday, June 01, 2009

Далайн аялал 2009

Зохиогдох өдөр: 2009-06-20, 21

Зун цаг хаяанд ирлээ. 2-р курсийнхан маань жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Далайн аялал " маань шинээр ирсэн коохай нартайгаа танилцан, найз нөхдийнхөө хүрээг тэлэх, оюутан залуусын хооронд дотно сайхан нөхөрлөлийг бий болгох зорилготой билээ.

Энэ жилийн "Далайн аялал 2009"-өөр Шизуока мужийн алдарт 伊豆 хойгийн далайн эрэг рүү аялахаар тогтлоо.

Номын сан, лекцийн танхимаасаа түр холдон зуны дэлгэр цагийн зугаатай 2 өдрийг далайн эрэг дээр хамтдаа хөгжилдөн өнгөрөөцгөөе.

Аялалд оролцох хүний тоо хязгаарлагдмал байгаа тул та бүхэн яарцгаана уу.

Бүртгэлийн хугацаа: 6/1-6/7 (Эцсийн хугацаа 6/14)

Бүртгэх хүний тоо: 40

Байрлах газар: http://www.at-s.com/bin/yell/yell0020.asp?id=C844078831

16-20 хүний багтаамжтай 2 байшинд хуваагдан орох болно. Ариун цэврийн хэрэгслээ өөрсдөө авчрах шаардлагатай.

Цуглах газар: JR新宿駅西口 新宿センタービル前 (Газрын зурагнаас үзнэ үү http://www.tatemono.com/buil/jan/ricchi1.html )

Цуглах цаг: 6 сарын 20-ны 10:00 -10:20 (Автобуснаас хоцорсон тохиолдолд өөрөө явж очих, эсвэл cancel費 төлөх гэх мэт хүндрэлүүд учрах тул цагаа баримтлахыг нийт оюутнуудаасаа хүсье. )

Үнэ: 12000円 (Бүртгүүлэх өдрөө төлнө)*

Төлбөр төлөх: Зохион байгуулагчтай уулзаж бэлэн мөнгөөр төлөх, эсвэл доорх данс руу шилжүүлэх (зохион байгуулагчтай заавал холбогдож ямар данснаас явуулахаа хэлэх шаардлагатай)

三菱東京UFJ銀行 武蔵境支店 普通預金 アマルサイハン エンフマンライ464-1761707

*Бүртгэлээ цуцалсан тохиолдолд цуцалсан өдрөөсөө хамаараад үнийн тодорхой хувийг төлөх болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй:

6/8-6/13 - 10%

6/14-6/17 - 20%

6/18-6/20 - 50%

Холбогдох зохион байгуулагч: Энхманлай 080-3438-2613, manlai_lp@yahoo.comЭнэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй

Дэлгэрнаран 080-3438-2411, delgernaran@gmail.comЭнэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй

(Бүртгүүлэхдээ нэр, сургууль, утасны дугаар, мэйл хаягаа хэлнэ үү.)

Friday, January 09, 2009

"Урам" уулзалт

2009 оны 1 сарын 11

Энэ долоо хоногийн ням гаригт дахин Урам уулзалт болохоор боллоо . Энэ удаагийн уулзалтыг Японд суралцаж төгсөөд цаашид ажиллах сонирхолтой оюутан залуустаа зориулаад, "Ажил хайх" (就職活動) гэсэн сэдвийн дор нээж байна.

Японд ажилд орохын тулд хувь хүнээс бас нэлээд хүч хөдөлмөр, авъяас шаарддаг болно. Хувийн хэрэг материалаа бүрдүүлэхээс авахуулаад ажиллах эрхээ авах хүртэл нэлээд олон шат дамжлага, шалгуурыг давж гарах ёстой болдог. Яг л энэ бүх шат дамжлагыг нь даваад одоо Японд ажиллаж буй 4-н сэнпай маань ирж, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, ажил хайхад юуг анхаарах болон, юу хийх хэрэгтэй болдог талаар бодит зөвлөгөөг бидэнд өгөхөөр болоод байна.

Эдийн засгийн хямралаас болоод шинээр орох гэж буй ажилчдын гэрээ цуцлагдах, эсвэл хуучин гэрээний ажилчдаа халах, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах явдал сүүлийн үед ихсэж байгаа болохоор өмнө нь ажлаа амжилттай олоод, гялалзаж байгаа дээд үеийнхнээсээ зөвлөгөө авна гэдэг бол бидэнд том боломж билээ.
Дараах хүмүүс ирж яриа хийнэ:
1. Ариунзаяа (Nikko Citigroup Limited)
2. Баяраа (ドイツ銀行グループ: ドイツ証券株式会社)
3. Мандухай (CMR研究所: Architecture office)
4. Ариунаа (ダイキン工業株式会社)

Цаашид Японд ажиллах сонирхолтой оюутан та бүхэнд маш хэрэгтэй, өгөөжтэй яриа болно гэж найдаж байна. Та бүхэн өргөнөөр оролцоорой !

Хэзээ: 2009 оны 1 сарын 11, ням гариг 12:00 -16:00 цаг
Хаана: 一橋大学 西キャンパス 講義室301号

Хитоцүбаши Их сургууль Баруун кампус

301 тоот Хичээлийн танхим

Зохион байгуулагч: ЯМОХ (www.yamoh.org)
Утас: 080-3437-4075
Цахим шуудан: eboldbayar@gmail.com

Thursday, January 01, 2009

Шинэ жилийн мэнд хүргэе

Happy new year

Шинэ он гарлаа
Шинэ жил ирлээ
Ай хөө шинэ жил минь
Амархан сайн байна уу?



гээд л юу юугүй он солигдож 2008 он тэртээ ард хоцорч хэдийн өнгөрсөн жил болж орхилоо. 2009 он маань бидний урдаа барьсан зорилгын биелэх эхлэл болж сайхан цэлмэг өдрөөр эхэлж байна.
Сэтгэл сэргээд бүхнийг хийж амжуулах хүсэл зориг хэн бүхэнд минь төрөө байхаа.
Наран ургах зүгийн Япон оронд суралцаж буй залуус бид эх нутагтаа байгаа элгэн садан, эх дэлхийгээр тарж суугаа элэг нэгт Монгол түмнээсээ арай түрүүлж энэ жилийн эхний наран мандахыг харсан байхаа.

Ингээд Японд суралцаж буй нийт оюутнууд найз нөхөддөө шинэ жилийн мэнд хүргэе.
Та нар маань ингэхэд гэр бүл, ах дүү хамаатан садандаа шинэ оны мэнд дэвшүүлэхээ мартаагүй байхаа гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаа Япон дахь Монгол Оюутны Холбооны хувьд ч нийт гишүүд, оюутан залуусынхаа хүчээр хийх бүтээх гэсэн ажлуудаа ихэнхийг нь амжуулсан сайхан жил байлаа.
Урьд өмнө хийж ирсэн Хаврын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, Сагсан бөмбөгийн тэмцээнээ өргөжүүлэн "СПОРТ Наадам" болгон амжилттай зохион байгуулсан бөгөөд, нэгэн жилээ үдэж, шинэ оноо угтахаар "Оюутан шинэ жил-2009"-ыг зохион байгуулж, оюутан залуус маань нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлсэн сайхан арга хэмжээ болсон.

Үүнээс гадна эрдэм мэдлэгийн "Урам" уулзалт, шинэ оюутнуудаа тосож авах "Угталт" уулзалт болон оюутнууд ирээдүйд Монгол орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа болон юу хийвэл зохих талаарх санал асуулга гэх мэт олон арга хэмжээг зохиож, өнгөрсөн нэг жилийг ардаа үдлээ.
Ирэх жил маань Оюутны Холбооны хувьд ч, нийт оюутан залууст маань ч ээлтэй сайхан жил болоосой гэж хүсээд та бүхэндээ
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД дэвшүүлье.



Friday, November 07, 2008

"Миний Эх Орон" сэдэвт зохиол бүтээлийн уралдаан

"Миний Эх Орон" сэдэвт зохиол бүтээлийн цуврал уралдааны 2-р уралдааныг зарлаж байна.

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү, Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму... О.Дашбалбар
МИНИЙ ЭХ ОРОН
Элэг зүрхэнд дэндүү ойрхон
Эх нутгаа санан зүүдэлж
Ээнэгшин дасч Гадаадад суугаа
Элгэн садан Монголчуудынхаа дунд www.bayanmongol.com багаас

"Миний Эх Орон" сэдэвт зохиол бүтээлийн цуврал уралдааны 2-р уралдааныг зарлаж байна.

Энэ удаагийн уралдааныг Орос орноо сураар одсон, Эх нутгаа эрмэлзэж элгэн саднаа санагалзан “Буурал ээж минь” шүлгээ тэрлэсэн, 2 настай Ро шүлгийн зохиогч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн (1908-1986) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна.
Зорилго: Монгол хүн сэтгэл зүрхний гүндээ эх орноо хэрхэн тээж явааг харуулах, хойчийг залгамжлах залуу үеийнхээ эх орон, элгэн садан, эх түүх, алдарт хүмүүс, монгол ахуй соёлоороо бахархах үзлийг дэмжихэд оршино.
Хоёрдугаар уралдааны нэр: ТЭНГЭРЛЭГ ЭХ ОРОН МИНЬ

"Миний Эх Орон" сэдвийн дор “Тэнгэрлэг ЭХ ОРОН минь” чөлөөт бичлэгийн 2-р уралдаанд эх орны тухай чөлөөт сэдвээр шүлэг, дууны үг, бодрол агуулсан өгүүлэл, эх орон, элгэн саднаа санасан өр зүрхнийхээ гүнээс ундрах сэтгэлийн харамгүй үг, санамж захиас үг, сэтгэлээ нээсэн тэмдэглэл, орчуулга зэрэг чөлөөт зохион бичлэгийг монгол хэлээр бичин ирүүлнэ.

Тодотгол: Гадаад улсад суугаа монголчууд оролцоно.Уралдаанд нас харгалзахгүй. Хүүхэд залуус болоод ахмад буурлууд бүтээлээ ирүүлэхийг чухалчилна. Тусгайлсан бичлэгийн төрөл заагаагүй. Хүүхдийн (16 нас хүртэлх) болон насанд хүрэгчдийн 2 ангилалаар шагналтай.

Хугацаа, хаяг: Бүтээлийг 2008 оны 11 сарын 26-ний дотор daanjuur@gmail.comЭнэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхижүүлэх хэрэгтэй. цахим хаягаар хүлээн авч дүнг BayanMongol.com интернет (цахим оюут) хуудсаар дамжуулан нийтэд зарлана. Уралдаанд гэж хаяглан овог, нэр, хүйс, нас,хаягаа тодорхой явуулна уу.

Бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр интернет (цахим оюут) хуудсаар дамжуулж олны хүртээл болгоно.
Шагнал: Шагналын сан 1000$.

Хүүхдийн (16 нас хүртэлх) шагнал
1-р байр 200$ (Эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн зохиол, дагалдах шагнал, CD, DүD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Марко Поло ба дэлхийг нээхүй” ном, дагалдах шагнал, CD, DүD, мөнгөн шагнал)
3-р байр 100$ (Хүн гүрэн, Бурханы ташуур ном” 100$, дагалдах шагнал, CD, DүD, мөнгөн шагнал)
Оролцсон хүүхдүүдэд, тусгай шагналт байранд урамшуулал, шагналтай

Насанд хүрэгчдийн шагнал
1-р байр 200$ (Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, CD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, CD, мөнгөн шагнал)
3-р байр 100$ (Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, CD, мөнгөн шагнал)

Уралдааны шагнал, тусгай шагналд:

* Монголч эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном
* Уран бүтээлчид, зохиолчдын гарын үсэгтэй ном, CD, DүD
* Соён гэгээрүүлэгч Насан-Очирын Наваан-Юндэнгийн ном
* Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн ном, Миний нутаг
* Эрдэмтэн Бямбын Ринченгийн ном
* Эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн ном, Short story international
* Тэнгэрлэг яруу найрагч Очирбатын Дашбалбарын ном
* Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн ном
* Бусад нэрт зохиолчдын номоос
* Бурхан багшийн сургааль ном, The Teaching of Buddha
* Хүн гүрэн, Аттилла хааны ялалтын нууцууд, үictory Secrets of Attila the Hun
* Хүн гүрэн, Аттилла хаан,Домог түүх, Attila, King of the Huns: Man and myth
* Үлэг гүрвэлийн ангуучид, Dragon Hunter, Roy Chapman Andrews
* Монголын үлэг гүрвэлийн өндөг олдворууд, Dragon Bones and Dinosaur Eggsz
* Чингис хаан ном, Genghis Khan by Brent, Peter Ludwig
* Монголчууд ном, The Mongols by Morgan, David
* Төмөрлөн хаан, Дэлхийн байлдан дагуулагч, Tamerlane, Conqueror of the World
* Хувилай хааны амьдрал цаг үе ном, Khubilai Khan by Rossabi
* Бусад шагналууд дагалдана

Зохион байгуулагчид:

1. mongolinternet.com Монгол Интернет компани
2. medeelel.com Мэдээлэл Баг
3. baigal.com “Хутай билиг" Уламжлалт анагаах ухааны төв
4. zamdaan.com Замдаан сэтгүүл
5. mashbat-film.com Машбат филм
6. Найз, нөхөд, уралдааныг дэмчигч олон

Friday, October 24, 2008

ЯМОХ Удирдах Зөвлөлийн сонгууль

Сайн байцгаана уу, Эрхэм хүндэт Оюутан залуус, анд найз нараа?
Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтган гүнээ мэхийн ёслоё.

Та бүгдийн хичээл сурлага өндөр үү?
Юутай ч шинэ хичээлийн улирал эхэлсэн болохоор бүгдээрээ дор бүрнээ завгүй, хичээж байгаа байх гэж бодном. Та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэхийн ялдамд нэгэн зарыг хүргэх гэсэн юм.

Япон дахь Монгол Оюутны Холбоо(ЯМОХ) маань 10 дугаар сарын 13-ны өдөр өнгөрсөн нэгэн жилийнхээ ажлын тайланг тавьж, дүгнэлтээ хийгээд байгаа билээ. Харьцангуй цөөхөн оюутнууд, гишүүд ирж оролцсон нь бидний зүгээс зарлалаа оройтуулсных байх гэж дүгнэж байгаа. Та бүхнээсээ түмэнтээ хүлцэл өчье.
Одоо ч бас хэдийгээр оройтон хүргэж байгаа ч ЯМОХ-г ирэх жил удирдан чиглүүлж явах оюутан залуусаа сонгох "Удирдах Зөвлөлийн СОНГУУЛЬ" болох гэж байгааг дуулгаж байгаадаа баяртай байна.

УЗ СОНГУУЛЬ нь 2008 оны 11 дүгээр сарын 3-нд (Цаг нь хараахан тодорхойгүй)
Токио хотод байрлах Монгол Улсын Элчин Сайдын Яамны Хурлын танхимд болохоор төлөвлөгдөж байна.


Ирэх жил бид бүхэнд олон сайхан ажлыг төлөвлөж, биднийг хооронд нь уулзуулж байх олон сайхан боломжийг бий болгох, авъяаслаг охид, залуусаа сэтгэл нэгдэн сонгох, нэг үгээр бидний үүрэг гэж хэлж болох өдөр тул та бүхэн бүгдээрээ хүрэлцэн ирнэ үү?

Мөн та өөрийн санасан ажил, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд ЯМОХ гэдэг байгууллага танд хамгийн ойр байдаг, таны хамгийн ойрын түнш чинь юм. Тиймээс ЯМОХ-ны Удирдах Зөвлөлд нэрээ дэвшүүлэн сонгогдож, нэгэн жилийг шинэ найзуудтайгаа, шинэ орчинд мөн шинэ зүйлийг туршин хэрэгжүүлж үзэх их үр бүтээлийн жил болгоосой гэж, би ЯМОХ-ны гишүүн, Удирдах Зөвлөлийн гишүүн байж, оюутан насныхаа 3 жилийг энэ хамт олонтойгоо дурсамж дүүрэн өнгөрүүлсэн сэнпаи болохын хувьд танд санал болгож, мөн таныг заавал нэрээ дэвшүүлээсэй гэж хүсэж байна.

Монголын ирээдүйг авч явах бидний залуусын хамтын ажиллагаа(team work), тэр гар нийлсэн бүтээлч сэтгэлгээний үр дүнг харах ДУРСАМЖ дүүрэн, ХАРИУЦЛАГА-тай бөгөөд адал явдал, амжилт бүтээлийн нэгэн жил таныг дуудаж байна.
Хожим хойно дурсах дурсамж, хойшдын ажил үйлсийнхээ алтан түншийг олж авах, хүмүүсийн хоорондын итгэлцэл, тэр л нандин харилцааны учгийг та ЯМОХ-ны УЗ-ийн гишүүд болон нийт гишүүд дэмжигчдийн оролцоотойгоор бий болгож чадна.

Эрхэм ОЮУТАН та хэн ч байсан Таны өмнө ЯМОХ-ны хаалга үргэлж нээлттэй.
Та тэр босгыг даван, МОРИЛОН орно уу?

Та нарыгаа бүгдээрээ ирнэ гэж хүлээж байна.
Залуусаа 11 сарын 3-нд уулзацгаая!!!

ЯМОХ Удирдах ЗӨВЛӨЛ Сонгуулийг Зохион байгуулах Хороо

Гангасүрэгтэн Бяхарсүрэнгийн Мөнхтуг

Wednesday, October 22, 2008

Сайн байцгаана уу оюутан залуусаа.

Та бүхнийг төлөөлөн үйл ажиллагаа явуулсаар ирсэн Япон дахь Монгол Оюутны Холбооны 2007-2008
оны удирдах зөвлөлийн сонгуульт хугацаа дуусахад
хэдхэн хоног үлдээд байна. Үүнийгээ угтаж бид энэ нэг жилийн туршид хийсэн бүтээсэн, ойлгосон мэдэрсэн зүйлсээ тайлагнаж 10 сарын 13ны өдөр оюутнуудтайгаа уулзсан юм.

Оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд маань байснаас гадна бидний үйл ажиллагааг байнга дэмждэг идэвхитэй гишүүд маань бас ирж бид бүхний энэ нэг жилийн хугацаан дахь тайланг маань сонирхсон.

Энэ нэг жилийин хугацаагаа бид хийсэн, бүтээсэн, ойлгосон, суралцсан нэг жил байсан гэж дүгнэж болох юм. 5 гишүүн маань 1-р курсын оюутнууд байсан учир мэдэхгүй чадахгүй, бас туршлага багатай гээд олон зүйл тулгарч байсан хэдий ч энэ бүхнийг амжилттай даван гарч үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөд бэлдээд байна. Бид оюутыи холбоонд байснаар дан ганц оюутны холбооны ажлыг хийж сурах төдийгүй өөрсдийн амьдралд цаашид хэрэг болохуйц олон зүйлсийг сурч мэдэн цаашид хэрэгжүүлэх чадварыг бага ч гэсэн эзэмшиж чадсандаа баяртай байна.

Ингээд та бүхэнтэй ирэх 2008-2009оны ЯМОХын удирдах зөвлөлийн сонгууль дээр 2008 оны 11 сарын 3 ны өдөр уулзахаа тэсэн ядан хүлээж байна.

ЯМОХ-ны Удирдах Зөвлөл

Wednesday, September 17, 2008

ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр гадаадад сурч, ажиллаж байгаа Монголчууддаа хандан энэхүү захидлыг илгээж байгаа бөгөөд, Засгийн Газрын хэвлэл мэдээллийн албанаас ирүүлсэн эхийг бүрэн эхээр нь нийтлэж байна.


s.bayar.jpegХээрийн галуу нисэн үл хүрэх газарт аж төрөн суугаа угсаа гарваль, удам судар нэгт ахан дүүс Та нарынхаа амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын Засгийн газар харийн нутагт ажил амьдралынхаа мөрийг хөөж яваа элгэн садан Та нартаа хандаж байна. Ардчиллын ачаар Монгол орон хаяа сөхөн хаалгаа нээж, монголчууд дэлхийн дайдад хөл тавих болсон тэр өдрөөс эхлэн хүний газар, гүний нутагт сайн ажил, сайхан амьдрал хайн одоцгоосон та нарыгаа эх орон, улс үндэстэн чинь аав, ээжтэй тань адил санан дурсаж, тосон хүлээсээр байгаа билээ.

Бидний монголчууд тэртээх газар орон, шинэ ертөнцийг танин мэдэхийн эрмэлзэл жигүүртэй төрсөн ард түмэн. Илдний ирээр ертөнцийг хураасан хүлэг баатруудаас эхлээд ном, номхролд гэгээрэхээр Жагар, Төвдийг зорьж, бурхны ариун сургаалыг түгээсэн хувраг мэргэдийг хүртэлх өвөг дээдсийн минь нэр алдар дэлхийн түүхэнд дурайж буй. Сумын шуудангаар гараад Зөвлөлт Улс, Европ тивийг зорьсон ХХ зууны сэхээтнүүдээс эхлээд жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэх малчин ардаа хүртэл ертөнцийг таньж, нүд тайлахыг оршин тогтнох хийгээд хөгжин дээшлэхийн нэгэн түлхүүр хэмээн эрт мэдэрсэн үндэстэн билээ, бид.

Соёл иргэншлийн их ертөнцөд нэвтрэх санал сэдэл, тэвчээр хатуужил, эрэл эгээрлийн “түүчээ” нь Та нар маань мөн. Олж авсан боловсрол мэдлэгтээ итгэж, хаа ч болов нутагшин амьдрах чадвартаа найдаж одсон Та нарыгаа манай үндэстний хамгийн зоримог, өөртөө итгэлтэй, юуг ч бүтээх увидастай тэр хэсгийн төлөөлөл хэмээн бид гүнээ хүндэлдэг.

Харийн нутаг, гадаад орчныг хөндлөнгөөс биш ойрын зайнаас, бүр дотроос нь харж нээсэн өнөө цагийн монголчуудын нүд Та нарынх л байсан. Хүмүүс урьд нь албан томилолт, арилжааны хэргээр л хааяа зорчдог байсан, эсвэл монгол хүн огт хүрч чадаагүй газар орон руу Та нар одсон. Хүний газар, гүний нутаг дахь монгол үндэстний нэгэн хэсэг, эзэн Чингисийн байгуулсан их голомтын тасархай нь Та нар маань билээ. Монгол гэдэг нэрийг толь бичгээс л харж мэддэг, мэдлээ гэхэд будилсан түүхийн бурангуй ойлголттой, аугаа дээдсийг минь “талын зэрлэгүүд” мэтээр төсөөлдөг харь хүмүүсийн дунд амьдрахаар явсан Та нарын эр зориг, аж амьдралын төлөөх гайхамшигт эрмэлзэл монгол хүний үр хойчдоо хэлэх үлгэр сургаал болон үлдэх учиртай.

“Харь халуун хоёрт зүтгэж яваа аав ээжийнхээ, ах эгчийнхээ хөлс шингэсэн мөнгийг чихэр, бурамнаас өгөхгүй, эрдэм мэдлэгт зориулна” хэмээн өхөөрдөм гартаа ном тэвэрч суугаа хүүхдийг харахад хэний ч нүдэнд нулимс хурна аа.

Та нар маань хүний газар хөлөө олж ажиллаж амьдраад зогсохгүй, эх орныхоо мянга мянган өрх бүлийг тэжээн тэтгэж, түм түмэн хүүхдийг сайхан ирээдүйтэй нь золгуулж байна. Та нарын хөлс шингэсэн мөнгөөр олон арван орон сууц ашиглалтад орж, зуу зуун гэр бүлийн амьжиргаа өөдлөн дэгжиж байдаг аа.

Эзэн Чингисийн тал нутагт түгэн дэлгэрч, сумыг аймагтай, малчны хотыг нийслэлтэй нь холбон тэлж байгаа орчин үеийн холбоо мэдээллийн технологийн шинэчлэлийн үр дүн та нарт минь ч ач тусаа өгч, Монголынхоо тухай шинэ соргог мэдээ мэдээллээр байнга хангагдаж яваа гэдэгт итгэж байна.

Манай эх орон өөрийн гэсэн нүдээр харвал өндийж, өөдөлж явна. Арван найман жилийн өмнө дундаж цалин 5 ам.доллар байсан бол өдгөө доод хэмжээг нь 100 болгон тогтоогоод байна. “Чамлахаар чанга атгах” хэмжээний л мөнгө. Ерөөс өнгөрсөн жилүүдэд бид бэрхшээл хүндрэл багагүй амссан ч, цөөнгүй амжилт олж бас чадсан. Үүнийгээ бид чамлах биш харин бататгах хэрэгтэй. Мөн даяаршин нягтарч байгаа хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэхийг хичээн чармайх ёстой.

Хүн төрөлхтний гадаад бодлогын түүхэнд “Pax Mongolica” буюу “Монголын их энх амгалан байдал” гэсэн хэллэг хүртэл бий. Түүх сөхвөөс, бид дэлхийн хоёрдугаар дайнд ялагч гүрнүүдийн эвслийн бодитой гишүүний нэг байлаа. Өдгөө манай хөвгүүд Ирак болоод дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах их үйлсэд оролцож, даян дэлхийн амар амгаланд хувь нэмрээ оруулж байна. Бидний монголчууд хөгжлийнхээ эрэмбэ, эдийн засгийн далайцаараа тэргүүлэгч болж хараахан чадаагүй хэдий ч ертөнц дахины үйл хэрэгт хэр чинээгээрээ нэмэртэй яваа нь бидний бахархал.

Хэдхэн хоногийн өмнө “Бээжин-2008” олимпоос манай тамирчид бидний мөрөөддөг байсан баяр хөөрийг бэлэглэж, энгэртээ хос алт, хос мөнгө, дөрвийн дөрвөн медальтай ирлээ. Энэ гайхамшигт цаг мөчүүдэд та нар минь эх орноороо хэчнээн их бахархаж “Би монгол хүн шүү” хэмээн хүний нутгийг цочтол хашгирмаар, цээжээ дэлдэн гүймээр байсныг би сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Би ч гэсэн та нараасаа ялгаагүй л байв даа.

Ердөө гуравхан хоногийн өмнө Паралимпийн байт сурын төрөлд Баатаржав маань бас дахин алтан медаль зүүлээ.

Олимп хэмээх хүн төрөлхтний спортын их наадам алив улс үндэстний цог хийморь, золбоо жавхлангийн хэмжүүр байдаг. Та бидний эх орны хийморь лундаа өөдөө байгааг цөмөөрөө харж урамшлаа.

Та бидний эх орон Монгол Улс маань хөгжлийнхөө нэгэн том бэлчирт ирлээ. Энэ бэлчрийг аль гарцаар нь туулахаас хамаг юм хамаарах болоод байна. Манай орны ашигт малтмалын аугаа их нөөц баялаг, Евро-азийн ирээдүйн авто болон өнөөгийн агаарын замын уулзварт оршсон байрлал, ардчиллын үрээр бүрэлдсэн нээлттэй гадаад бодлого гэхчлэнгийн олон таатай хүчин зүйлс биднийг богино хугацаанд огцом өөдлөх, хөгжлийн дээд эрэмбэ рүү хөтлөх үүд хаалгыг нээж байна.

Гэхдээ хаалга нээгдэж байгаа ч гэлээ, бид тэр хаалганы босгыг давж амжаагүй байна.

Энэ алтан босгоор эвээ нийлүүлж, эрхэм хүслээ нийтгэн алхаж орох зорилгыг эш болгон МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулахаар бид зөвшилцөн шийдвэрлээд байна. Үүсэн ужгирсан бэрхшээлийг гэтэлж, өөдлөн дэвжихийн саруул замаар замнахын тулд бид нэгдсэн бодлого, нийлэн нягтарсан хүсэл зоригтой байх нь монгол түмэнд тохиосон түүхэн сонголтын өгөөжийг үр ашигтай амсан хүртэх гол нөхцөл мөн гэж үзсэний учир бид энэ алхмыг хийлээ. Бид эвтэй байхдаа ямагт хүчтэй байсан ард түмэн.

Чухам тийм ч учраас монголчууд эв нөхөрлөлийг эрхмийн дээд гэж үзсээр ирсэн зон олон. Бие биеийн эрдэм ухаан, боломж нөөцөд түшиглэж, нэгэн санаа нэгдмэл зорилготой байх энэ монгол ухаан харийн нутагт аж төрөн суугаа Та бүхэнд ч хамаатай гэдгийг хэлүүлэх юун. Монголын үр сад эх орондоо ч, хүний нутагт ч дэм дэмэндээ амьдрах чин сэтгэлтэй байгаасай гэж миний бие хүсэж байна.

Өнөөдөр Монголын иргэд дэлхийн өнцөг булан бүхэнд хүрчээ. Казахстан, Солонгос, АНУ-д хэдэн арван мянгаараа ажиллаж, амьдарч, сурч байна. Монгол хэлээр гардаг сайтуудаар орж байгаа хандалтыг ажиглавал дэлхийн 188 орноос өдөр болгон сэтгэлийн үгээ илгээж байгаа нь харагдлаа. Англи, Герман, Японоос эхлээд Тонга, Коста Рика, Сенегал улсаас хүртэл өдөрт зуугаас дээш хандалт бүртгэгдэж байх юм. Хүний газар зүтгэж, зовж олж байгаа олз ашиг чинь энд бидний халаасалж болохоос илүү байгаа учраас л та нар маань хүлэг морь янцгаасан хээр талдаа ирж чадахгүй байгаа билээ.

Хүний нутагт дуссан хөлс чинь одоохондоо унасан газартаа унагаснаас ахиу үнэлэгдэж байгаа болохоор л Та хэд маань Цагаан сарын Шинийн нэгэнд цэнхэр хангайнхаа овоонд мөргөж чадахгүй бэтгэрч суугааг тань бид ойлгодог.

Ингэж яваа нь та нарын буруу биш ээ. Хэрвээ зоригоо чангалан холыг зориогүй бол бэтгэртлээ санаж суугаа үр чинь хоолоор дутуу, жил жилийн Цагаан сарын идээ будаанаасаа “хүүгийн минь хишиг” хэмээн хадгалж байгаа аав ээж тань бэлээр гуцуу явах байсан.

Та нар тэндээ хэр боломжоороо, ямар ч байсан энд байсантайгаа харьцуулахад “арай дээр” амьдарч байгаа болохоор эргэн харьж чадахгүй байгааг чинь бид мэднэ. Бас буурал дээдсээ буцах замд нь үдэж, Бурхны оронд залах ёсонд ирж чадалгүй элгэндээ бэтгэрсэн нь олон гэдгийг бас гадарлана. Учир нь, талын монгол айл шиг ирсэн зочин болгонд нохойгоо хорьж, үүдээ нээж өгч, цайгаа даргилуулдаггүй ихэмсэг гүрнүүдэд нуугдаж хаагдахын гачланг та нар минь амсаж яваа. Нэг гаргавал эргээд оруулдаггүй оньс хатуу үүдийг нь бүрмөсөн хаалгачихгүйн тулд тийнхүү зовлонгоо нууж, жаргалыг хурайлан суугааг чинь мэдэрч байна. Гэхдээ улс орноо, өрх бүлээ тэтгэн тэжээх гэж яваа ариун үйлс, үнэн сэтгэлийг тань монгол нутгийн тэнгэр Чингис хааныг ивээсэн шигээ ивээнэ ээ. Бас “Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн эцэг дээдсийн ариун сургаалыг дагасны хүчинд болж, бүтэж яваагаа мартахын учиргүй биз ээ.

Гадаад орнуудад сурч, ажиллаж, амьдарч яваа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах Монгол төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны нэгэн чухал зорилт байх болно. Та нартаа эдийн засгийн хийгээд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тусгаар Монголын иргэний тань хувьд эрх ашгийг чинь дээдлэн хамгаалах, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхэд тань туслах зэрэг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлан батлуулахын төлөө би ажиллах болно.

Улсын хийгээд өрх бүлийн орлого ундарч эхлэх сайхан ирээдүй бидэнд байна. Таны тэнд олдог мөнгийг энд адил хэмжээтэй авч чадахгүй ч ядаж талыг нь тоолон өвөртөлж болох боломж бүрдэж байна. Өнөөдөр авч чадахгүй гэлээ ч маргааш авч чадах боломж харагдаж эхлэв. Хэдийгээр бэрхшээл, хүндрэл чамгүй байгаа ч манангийн цаана мандах нар байгаа нь ойлгомжтой. Монголчууд мэдрэмжтэй, зөнтэй ард түмэн. Найман зууны тэртээ Онон голын хөвөөнд өнчин өрөөсний зовлон дунд загас, мангирханаар Тэмүүжин хүүгээ тэжээж суусан Өүлэн эх түүнийг хожмоо дэлхийн эзэн болохыг мэдэрч л байв даа.

Аавын бийд хүн таньсан, агтын бийд газар үзсэн та нарын тус эх оронд чинь өдгөө хэрэгтэй байна. Та нар хөгжингүй улс үндэстний дотоодод хөндлөнгөөс орсон хүмүүс учраас тэдний хөгжлийн нууц, дэвшлийн гогцоог хэвшил, дэвшилдээ дассан өөрсдөөс нь илүү тод харж байгаа биз. Та бүхэн эх нутагтаа байгаа бидэнтэйгээ харьцуулахад хөгжлийн дээд эрэмбэ рүү шилжин, нүд тайлсан шинэ цагийнхан тул энд бидний юу нь болохгүй, ямар юман дээр буруутах гээд байгааг хамгийн соргог мэдэрч байгаа нь дамжиггүй.

Та нар суугуул холын нутгаасаа уугуул төрөлх орон гэртээ нэг л сайхан өдөр эргэж ирнэ. Хүний газар бөхийж олдог мөнгийг эх орондоо гэдийж олдог болчихлоор аавын хүүхдүүд төрсөн голомт, өссөн үүрэндээ буцаж ирэлгүй хаачнам билээ.

Тэр цагт та бүхний сурсан, мэдсэн бүхэн Монголын минь хөгжил дэвшилд алттай жишимгүй үнэтэй болохын учир энэ захидлыг илгээж байгаа юм. Сурсан мэдсэн гэхээр зөвхөн бакалавр, магистрийн диплом санаанд буудаг нь өрөөсгөл ойлголт биз ээ. Хүний газар ажиллаж амьдрахдаа сурсан харсан бүхэн, байшин шавардахаас эхлээд байгаль орчинд ээлтэй технологи эзэмших хүртэл, хүн хуурч, ажил оромдохыг жигшихээс эхлээд хуулийн хүрээнд амьдарч сурсан чинь хүртэл энд байгаа бидэнд хэрэгтэй болж байна. Архи дарсгүй амьдарч байсан аж төрөх хэвшлээс тань эхлээд ажиглаж мэдэрсэн бүхэн чинь бидэндээ үлгэрлэх жишээ болох нь байна.

Нарны эрт, насны залууд газар үзэж нүд тайлсан хэсэг нь улс үндэстнийхээ хөгжлийн түүчээ болдог нь уламжлал. ХХ зуунд Монголын мянга мянган залуус хуучин Зөвлөлт Улс болон Зүүн Европын орнуудад боловсрол эзэмшсэн байдаг. Чухамдаа тэд л өнөөгийн тусгаар тогтносон, соёлжиж иргэншсэн Монгол орны хөгжлийн “түүчээ” болсон. Тэд боловсрол мэдлэгээр үлгэрлээд зогсоогүй боловсон амьдралын хэв маяг, эс ширхэг бүрийг биеэр дэлгэрүүлэгчид байлаа. Үе тэнгийнхэн нь тэднийг хүндэтгэн бахархаж, даган дуурайсаар соёлжиж, иргэншсэн билээ. Харин өдгөө та нарын ээлж ирж байна.

Ази хэлбэрийн хөгжлийн удирдлагаас эхлээд Америк маягийн хөгжингүй ардчилал, Англи саксоны ёсорхуу шинэтгэл, аль нь давуу болоод онцлог шинжтэйг дотроос нь Та бүхэн харж байгаа билээ. Тэдний аль нь манайд дэвшил болохыг, аль эсвэл “монголчлоод” буруугаар эргүүлчих гэмтэйг ч бас бодолхийлэн тунгаасан болов уу. Чухам энэ үзсэн мэдэрсэн мэдлэгээрээ туслахыг эх орон чинь хүсэн хүлээж байна.

Та нар ар гэр, ах дүүсийнхээ амь зуулгыг амжилттай тэтгэж ирсэн шигээ өдгөө эх орноо мэдсэн сурсан, харсан үзсэнээрээ гийгүүлэн мялаах цаг ирлээ гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.

Тал нутагтаа өөрийн бизнесээ цэцэглүүлж, хүний газар хүйтэн халуунд зүдэн олдгоосоо илүү их баялгийг бүтээж, хишиг буяныг нь хүртэх, хурдан хөлгийн шандас шалгасан талаараа хуй салхи мэт дураараа давхин амсхийх цаг нэгэнт ойртжээ. Энүүхэн гүвээний цаана байгаа тэр цагийг авчрах их үйл хэрэгт та нарын минь оролцоо, зүтгэл үнэхээр хэрэгтэй байна.

Иймд Та бүхэн өөрсдийн санаж бодсон, ойлгож мэдэрсэн, олж харсан, ер нь Монгол эх орноо хөгжүүлэхэд яахын аргагүй нэмэр болно гэж үзсэн мэдлэгээ, тэр ч бүү хэл давтагдаж мэдэх алдаа завхралын талаарх сэрэмж сэлтээ, бага жижиг гэлтгүй бизнес хийх арга хөтөлбөр, бүтэн төслөөс эхлээд ганц өгүүлбэрт багтах саналаа хүртэл Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны
press.office@prime.pmis.gov.mnЭнэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. ,
эсвэл
info@open-government.mnЭнэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар ирүүлнэ үү?


Та нарыгаа санан хүлээх элгэн садан, эх орон, улс үндэстнийг тань төлөөлж хүндэтгэн ёсолсон,

Монгол Улсын Ерөнхий сайд Санжаагийн Баяр

2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот

Friday, August 22, 2008

Экологийн боловсролын төвийн байрыг булаах нь

Ийм мэдээлэл сонинд гарсан байна. Экологийн боловсролын төв нь Японы GNC-Japan гэдэг байгууллагатай хамтран өөрийн байрныхаа гадаа нийслэлд өөр байхгүй гэж хэлж болохоор, жижигхэн цогц цэцэрлэг байгуулаад байгаа билээ. Хотын ногоон үзэмжинд их хувь нэмэр оруулж байгаа, Монголдоо ховорхонд тооцогдох судалгааны төв юм.
Энэ төв байхгүй болбол Монгол улс Шинжлэх Ухааны хувьд нэгэн шат уруудаж, оюутнууд хичээл хийх орчингүй болж, хүүхэд багачууд тоглох газар нэгээр хорогдож, хосууд болзох газар ч бас байхгүй болно гэсэн үг.
Байрнаас гадна сайхан цэцэрлэг, хүлэмж байхгүй болно гэдэг нь үнэхээр харамсалтай юм.
Мөн Япон-Монгол хоёр улсын иргэд, олон нийтийн байгууллагын хамтарсан бүтээл устана гэсэн үг. Энэ нь хоёр улсын иргэд, байгууллагын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж, цаашид Японы хөрөнгө оруулалт багасах үр дагавартай болно. Ингээд эх сурвалжийн мэдээллийг хүргэе.

Улсдаа ганц байдаг эмийн ховор ургамал, модлог буттай МУИС-ийн харьяа "Байгаль эх лицей", "Экологийн боловс­рол" төвийн байрыг Нийс­лэлийн өмчийн харилцааны газар(НӨХГ) булаацалдан хэдэн жилийн нүүр үзэж бай­на.

Өнгөрсөн хавар мөн л сургуулийг лацдаж, багш, сурагчдыг багагүй санд­раас­ныг манай сонин мэдээлж байсан билээ. Харин өнгөрсөн ням гаригийн өглөө дахиад л НӨХГ-ынхан очжээ. Энэ удаа тэд хичээлийн танхимын цонх, шалыг нь эвдэж сүйт­гэсэн талаарх мэдээллийг уншигч та авсан байх. Болсон үйл явдал юунаас улбаатайг нэхэн сурвалжиллаа. Бид­нийг очиход цэцэрлэгт хү­рээ­лэн­гийн хашааны хаал­гыг гин­жээр ороож цоожилсон байв. Дотроос харуул нь гарч ирээд "Бид чинь ийм л бай­далтай байраа хамгаалж бай­на шүү дээ" гэсээр хаалгаа он­гойлгов.

Сургуулийн байрыг гадна талаас нь харахад нэг давхрын найман цонхыг ра­маар нь мулт татаж, он­гойлгожээ. Хичээлийн байр руу орж нөхцөл байдлыг ажих гэтэл хаалган дээр хэд хэдэн хүсэлт, шаардлага гэмээр бичээс наасан байв. Тэр нь "Хотын төвийн ногоон бай­гууламжийг хэвээр үл­дээе", "Хүүхдийн сурах эрхийг бүү боогдуул", "Төрийн өмчийн сургууль нийслэлийн байранд үйл ажиллагаа явуулж бо­лохгүй гэж үү", "МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн байрыг луйвардан авагчдаа бузар савраа тат" гэжээ. Ингээд дотогш орвол анги танхимыг орвонгоор нь эр­гүүлсэн байлаа. Дөрвөн ан­гийн найман цонхыг сүйтгэс­нээс гадна шалны банзыг хуулаад овойлгожээ. Халд­лага болдог өдөр харуулд гарсан С.Батчулуунтай уул­заж болсон явдлыг тод­руулсан юм.

-Хэдэн цагийн үед сур­гууль руу халдсан юм бэ. Тэд шууд дайрсан хэрэг үү?
-НӨХГ-ын Ашиглалтын захиргааны дарга Г.Баттулга, н.Алтансүх нар 17-ны буюу амралтын өдөр 08.30 цагт ирсэн юм. Нэрээ хэлээд хаал­­га тогшихоор нь он­гойл­гоогүй. Гэтэл цаанаас нь эрэгтэй, эмэгтэй нийлсэн 12 хүн шууд цонх хагалаад дайрч эхэлсэн. Би ч захир­луудыг дуудлаа. Тэд ч яа­равчлан ирцгээсэн л дээ. Захирал ямар учраас ингэж байгааг нь асуухад "Эзэн нь юм аа мэдэж байна. Засвар хийх гэж байна" гээд сүйтгээд байв. Хэсэг хугацаанд мар­галдсаны эцэст "Теле­ви­зийнхнийг дуудаж бичлэг хийлгэнэ" гэтэл зугтаад яв­чихсан.

-Засвар хийх гэж бай­гаагаа урьд нь та нарт дуулгасан уу?
-Үгүй ээ. Тэдний энэхүү үйлдэл нь манай хамгаалал­тын албаны болон хэд хэдэн эрх зөрчсөн танхай үйлдэл л дээ.

-Үймээний үеэр анги танхимаас эд хогшил ал­даг­дсан уу?
-Ханан дээр хадчихсан байсан химийн томъёотой самбарыг хулгайлаад аваад зугатаж байсныг араас нь хөөж бариад олж авсан шүү. Харин багш сурагчид хичээл эхлэхээр ирж юмаа бүртгэх байх. Тэр үед хичнээн зүйл алга болсон нь мэдэгдэх байх даа гэв. Яагаад, ямар учраас энэ байрыг Нийслэлийн өмчийн газар булаацалдаад байгааг "Байгал эх лицей" сургуулийн захирал Т.Буяндэлгэр, "Эко­логийн боловсрол" төвийн захирал М.Цогбадрах нартай уулзаж, дараах тодруулгыг бэлтгэлээ.

"Улсын сургууль бол төр­ийн өмч байдаг болохоор хэзээ ч түрээс төлж, үйл ажиллагаагаа явуулддаггүй. МУИС хичээлийнхээ дотуур байрууддаа түрээс төлдөггүй. Тэгэхээр тус сургуулийн харь­яа Монголдоо ганц байгаа "Байгаль эх лицей" мөн л түрээс төлж боловсрол олгох учиргүй. Тийм гэрээ ч байх­гүй" гэж дээрх хүмүүс тайл­барлаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр НӨХГ тус байрыг өмчирхөж, сар бүр 30 мянган төгрөгийн түрээс тө­лөхийг шаарддаг байна. Яа­гаад НӨХГ түрээсийн мөнгө нэхэж, байр булаацалдаад байна вэ? 1999 оны УИХ-ын 29 дүгээр тогтоолоор энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Нийс­лэлийн өмчид бүртгэчихсэн юм байна. Тиймээс НӨХГ байрныхаа ашиглалтыг сайж­руулж, мөнгө олох зорилгоор "Байгаль эх лицей", "Эко­логийн боловсрол" төвийг удаа дараа хөөж, түрээс нэхэх болжээ.

Нийслэлд ганцхан үлдээд байгаа тэрхүү хотын төвийн ногоон байгууламжийн түүхэн замналыг товчхон дурдъя. 1957 оноос тэнд Залуу бай­гальчдын станц үйл ажил­лагаа явуулж байв. Тухайн үед тэнд хүнсний ногоо, тө­рөл бүрийн цэцэг, суулгац тарьж, ан амьтан үржүүлдэг байлаа. 1997 онд Засгийн газраас "Бүх нийтийн эко­логийн боловсрол" хэмээх хөтөлбөрийг баталж, Залуу байгальчдын станцын үйл ажиллагааг Гэгээрлийн яамны харьяа болгожээ. Хөтөл­бөр­ийн хүрээнд дугуйлан хи­чээл­лүүлдэг байсан гэдэг. Харин 1998 онд Гэгээрлийн яам МУИС-д шилжүүлсэн байна. Ингээд МУИС хууль тогтоомжийн дагуу өөрийн харьяандаа лицейг байгуулав. Тэр үеэс экологид сонир­холтой, авьяастай хүүхдүү­дийг их сургуулийн эрдлэмтэн багш нарын нөөц болол­цоо­гоор сургаж ирсэн билээ.

Анх дөрвөн га талбайд монгол орны байгалийн сан хөмрөгийг цогцоор нь арвиж­уулж байсан цэцэрлэгт хү­рээ­лэн өнөөдөр 0.9 га хү­рэхгүй газартай болжээ. Жил бүр эрх мэдэлтнүүд хэдэн талаас нь "идсээр" байгаад иймхэн болгосон гэнэ. Тэр байтугай өнгөрсөн хавар гү­ний худгийг эвдэж, оронд нь хоёр адилхан барилга босгож байлаа. Тэрхүү сан хөмрөгт одоо 500 гаруй ургамал ур­гадгаас 270-аад нь модлог буттай. Мөн Монгол орны ой, хээр талд ургадаггүй нэн ховор ургамал ч бий. Лицей байгуулагдсанаар тэдгээр ургамалд анхааралаа нэмэг­дүүлэн төрөл, зүйлийг нь нэмэгдүүлээд зогсохгүй эр­дэмтэн, багш нарын судал­гааны ажлын гол цөм болдог байна. Гэтэл 2006 оны найм­дугаар сарын 16-ны өдөр НӨМХГ-ын дэд даргын гарын үсэгтэй бичиг сургуулийн удирдлагуудад иржээ. "НӨХГ байраа авч хөдөлмөрийн бирж байгуулах болсноо мэдэгдье. 25-ны дотор суллаж өгнө үү" гэж шаардсан байна. Хичээл­ийн шинэ жил эхэлж байсан болохоор татгалзсан хариу өгснөөр энэ асуудал хэсэг хугацаанд намжсанаа дахиад манджээ. НӨХГ-аас дөрөв таван хүн сургууль дээр ирж "Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр байрын ашиг орлогыг сайжруулах" тушаал гарсныг танилцуулсан байна. Байрны ашиглалтад хяналт тавьж, мөнгө олох зорилгоор төлөөлөгч тавих болсноо мэ­дэгджээ. Тэгэхдээ НӨХГ-ын хоёр ажилтныг сар бүр 140 мянган төгрөгөөр цалинж­уулж, ажлын байр гаргаж өгөхийг шаардсан байна. Энэ шаардлага ч тэдний хүслээр болжээ. Төлөөлөгчид ч тусгай өрөөнд сууж, байгууллагын дотоод бүхий л үйл ажил­лагаанд оролцоод эхэлсэн гэнэ. Харин сургуулийн за­хиргаа үүнийг эсэргүүцэж болиулахаар шийдэн, ашиг­гүй орон тоо байна гэдгийг нь НӨХГ-ын даргад ойлгуулсны эцэст хоёр тал зөвшилцөд хүрчээ. Хамтарч мод тарьж, экологийн боловсрол олгох болж, санамж бичигт гарын үсэг зурахаар Нийслэлийн Засаг дарга байсан Ц.Бат­баяр, МУИС-ын захирал Ц.Ган­­цог нар өдөр товлосон байна. Гэтэл энэ нь бүтээгүй аж.

Өнгөрсөн зургадугаар сарын 5-нд НӨХГ-аас хэсэг хүн ирж хичээлийн байрыг лац­даад, маргааш нь хүлээл­гэж өгөхийг тулгажээ. Тэр өдөр нь сурагчид эхнийхээ шалгалтыг өгөх байсан уч­раас "Лацдахаа боль" гэж тэднээс хүсэхэд "Эзэн нь юм аа мэдэж байна. Та нарын үйл ажиллагаа бидэнд хамаагүй" хэмээн авирлажээ. Аргаа барсан сургуулийн удир­д­лагууд лацыг мултлан сураг­чидынхаа шалгалтыг өгүүл­с­нийхээ дараа нь БСШУ-ны сайд Л.Болормаа болон С.Баяр сайд нарт албан бичиг хүргүүлсэн байдаг. Харам­салтай нь тэр бичгийнхээ хариуг одоо болтол авч чадаагүй аж. Түүнээс хойш элдэв хэл ам гаргалгүй байж байтал тийнхүү өнгөрсөн амралтын өдөр НӨХГ сур­гуулийн байрыг булаахыг оролдсон байна. Тэрхүү тан­хай балмад үйлдлийг НӨХГ тайлбарлахдаа "Өөрийн байрандаа засвар хийхээр очиход хаалгаа онгойлгож өгөхгүй байсан юм. Тэгээд цонхноос нь эхэлж засвар­лахаар болсон. "Байгаль эх лицей", "Экологийн болов­срол" төвийг 2003 оноос эх­лэн түрээсээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч шаар­д­­лагыг биелүүлээгүй. Тэд бусдын өмчинд дураараа халдаад байна. Харин тус сургууль тэр байрыг цаашид аваад явж чадвал, мөн тү­рээсээ төлчихвөл үлдэж бо­лох юм" гэлээ.

М.Мєнхцэцэг

Мэдээллийн эх сурвалж:

Thursday, June 12, 2008

Харамсалтай мэдээ

Японы олон нийтийн байгууллагуудаас Монголд үйл ажиллагаагаа явуулдаг ТББ, Ашгийн бус байгууллагууд цөөнгүй. Тэдний нэг болох GNC Japan төрийн бус байгууллагаас Оюутны Холбоонд ирүүлсэн нэгэн мэдээг хүргэж байна.
Хэдийгээр нэлээд дээр гарсан мэдээ ч хуучрах ёсгүй мэдээ болохоор нь цааш нь уламжилж байгаа минь энэ.

Энэ мэдээг товчлон сийрүүлж, өөрийн бодлоо нэмлээ:

Монгол улсын газар нийт газар нутгийн гуравны хоёр хэсгийг эзлэх талбайтай байдаг аж. Гэтэл сүүлийн долоон жилд тэрхүү газар доорх мөстлөгийн зузаан нь 1-2 метрээр багасч, нимгэрсэн гэдэг нь Монголын Байгаль орчныг судлах Төв болон бусад газрын хамтарсан судалгаагаар 2007 оны 11 сарын 24-нд тодорхой болсон байна.

Энэ хүү газрын доорх мөстлөгтэй давхрага нь юунд ашигтай вэ гэдэг асуулт гарч ирэх байх.
Тэгвэл энэ мөстлөгтэй давхрага хайлбал юун түрүүн одоо болж байгаа цөлжилт гэдэг асуудлыг зогсооход маш хэцүү болох юм. Хэдхэн жилийн дараа гэхэд

Тал хээр нутагтай билээ
Таван хошуу малтай билээ
Тараг айраг элбэгтэй билээ
гэдэг шүлгийг Монголчууд бид уншиж чадахааргүй болох юм шиг байна. Хээр тал минь элсээр хучигдаж, мал аж ахуй маань хэцүү байдалд орно. Улмаар устах ч аюул нүүрлэх магадлалтай. Тэгвэл бид айраг, цагаа, ааруулаа идэж чадахаа байхаас гадна эдгээр үгс бидний үгсийн сангаас гээгдэх байхдаа.
Дээр нь газар доорхи их хэмжээний хүлэмжийн хий агаарт дэгдэх аюултай болох ажгуу. Метан гэх зэрэг эдгээр хий нь энэхүү давхрагаар газрын гадарга дээр гарахаас хамгаалагдаж байдаг бололтой. Хэрэв метан зэрэг хүлэмжийн хий агаарт дэгдвэл дулааралтыг эрс түргэсгэх аюултай ажээ.

Энэхүү судалгааны баг Налайх дүүрэгт хөрсөнд шинжилгээ хийсэн ба урьд нь 1999 онд хийсэн судалгаагаар 4-6 метр байсан мөстлөгийн зузаан 2006 он гэхэд 2-4 метр болж нимгэрсэн байна.
Судалгааны багийнхны баталж байгаагаар Монголын дундаж агаарын хэм сүүлийн 60 жилд 1.82 хэмээр өссөн, Улаанбаатар хот орчимд 2.31 хэмээр өссөн зэргийг харьцуулж үзээд энэ байдлаар бол дахин хорин жил өнгөрөхөд Налайх дүүрэг орчмын мөстлөгтэй давхрага бүрэн хайлж алга болно гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
........................................................................................................................................
Японы мэдээллийн сувгаар: Монгол устаж, алга болох уу? гэх зэрэг мэдээлэл гарч байна.
Нийт нутаг дэвсгэрийн гуравны хоёрт нь байдаг мөстлөгтэй давхрага нь хайлбал Монголд бүх нутгийг хамарсан цөлжилт болох ба энэ нь Монгол устаж байгаа гэж хэлж байгаатай бараг агаар нэгэн зүйл бололтой.

Бусдаар хэлүүлэлтгүй бид ч гэсэн тэгж бодох байх.
Ногоон тал минь байхгүй болж оронд нь шар тал, элс болон хувирах. Хавартаа өндөрт эргэлдэх шороон үүл нүүр нүдгүй гуядах болно. Монголын өнө эртнээс уламжлалтай нүүдэлчний "Мал аж ахуй " маань устаж эдийн засаг, соёлын салбарт томоос том хохирол амсах болох нь.

Цаашилбал энэ нь Монгол төдийгүй, дэлхий нийтийг хамрах аюулын харанга дэлдэж байна.
(Энэхүү мэдээг явуулсан GNC Japan төрийн бус байгууллагын Яно Акико гуайд баярлалаа)

事務局の矢野です 

モンゴル国 永久凍土についての ショッキングな記事を二つ送り
ます。

今は、とにかく、たち止まらずにできる限り解決につながると考えうるアクションし続けていきなさい!
と言っているような気がします。
モンゴル政府が 今年、急にセレンゲでの植林を200haも実施したことがうなづけますね
・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・
2007.11.25 【環境】温暖化の影響でモンゴルの凍土減少進む

地球温暖化が進む中、モンゴルの永久凍土の厚さが7年間で1~2メートルも減少していたことが、
国立環境研究所と慶応大の共同研究で24日、明らかになった。

20年後には観測地付近の永久凍土は完全に消失すると予測され、このままでは土地の乾燥化が
進んで草原がなくなり、住民の遊牧活動に大きな影響を与える懸念があるという。

モンゴルには国土の3分の2にわたる広大な永久凍土が存在するが、まとまった観測データは
ほとんどなかった。凍土が解けると、地下に蓄えられている強力な温室効果ガスのメタンが大気中に放出され、
温暖化をさらに加速させる悪循環を招く恐れも指摘されており、今後、さらに詳しい調査が必要になりそうだ。

同研究所の王勤学アジア水環境研究室長らは、ウランバートルから南に数十キロの場所に位置する
ナラヘ地区で、地中探査レーダーを使い地下の凍土の状況と内部構造を調査。99年には4~6メートル
あった凍土の厚さが、06年には2~3メートルになっていた。誤差を考慮すると、減少は1~2メートルになるという。

モンゴルの年平均気温は40年から04年の間に1・82度上昇。特にウランバートルでは2・31度上がった。
研究チームは、気温が今のペースで上がれば永久凍土の温度も上昇し、20年後にはナラヘ地区の
永久凍土は完全に消失するとしている。

研究チームは「永久凍土の消失速度は予想をはるかに超えており、道路や建築物にも大きな被害が出る
可能性がある」と対策強化を呼び掛けている。

・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・
★モンゴルが消える!? 「永久凍土」温暖化で溶け…20年後には全土が砂漠化?
30日に再来日した横綱朝青龍の母国モンゴルが、大変なことになっていた。全国土の3分の2を占める「永久凍土」が、温暖化の影響で7年間に2メートル近くも減少していたのだ。このままいけば、20年以内にウランバートル周辺の永久凍土が消滅し、モンゴル全土が砂漠化するなど、国全体が存亡の危機に立たされることになる。横綱の血と汗の結晶であり、籠城でも役立った「ドリームランド」も風前のともしびかも!!

永久凍土とは摂氏0度以下で、地中の水分が2年以上凍結している土壌のこと。厚さは数十メートルから数百メートルまでさまざまで、不連続の永久凍土としてはモンゴル南部が南限とされている。

永久凍土が溶け出すと、土地の乾燥化が急激に進んで森林や草原が消失し、さらなる温暖化を招く悪循環を引き起こす。ただでさえ、遊牧民の過剰放牧で広大な草原を消失しているモンゴル国民にとっては、まさに死活問題だ。

この問題を26日、中国・北京で開催された日蒙中3国の国際会議で発表した、環境省地球環境局の塚本直也室長(45)は、次のように語る。

「温暖化は、公式報告では100年で0.74度の上昇といわれていました。しかし、実際には60年で3.4度も上昇し、永久凍土が激減したのです。20年後にモンゴル全土が砂漠化したら、日本では黄砂の被害が甚大です。また、これまで遊牧が主要産業だったモンゴルで食料自給ができなくなるなど、アジアの安定、食料安定の観点からも由々しき問題です」

ウランバートル市民も、この報道にショックを隠せない。元東大生でIT企業経営者のハグワスレン・ジャザグ氏(33)は当初、17日付地元紙に「女性同伴のバーで大暴れ」などと報じられた朝青龍に関する取材と勘違いしたが、本紙の取材趣旨を聞いて愕然(がくぜん)。「それは大変。もはや朝青龍騒動どころではないですね。大陸全体の乾燥化が進めば、日本人にとっても他人事では済まないはずです」と、危機感をあらわにした。

これまでは、モンゴルの永久凍土に関する観測データがほとんどなかったが、今回、永久凍土が溶けることで、地下に蓄えられている強力な温室効果ガスのメタンが大気中に放出され、温暖化がさらに加速する悪循環が続いていることが、数値上も確認されている。

モンゴル永久凍土の変動を研究する北海道大大学院の杉本敦子教授も「ユーラシア大陸の東半分は、世界でも類を見ない広大な永久凍土が南北に広がり、その南限がモンゴル。いまや、“壊れゆく大陸”といってもよいでしょう。モンゴルの危機は、地球全体の危機です」と警鐘を鳴らしている。(ZAKZAK 2007/12/03)

Tuesday, June 10, 2008

Бидний зорилго- Монголын ирээдүй

Сайн байцгаана уу
Японы өнцөг булан бүрт байгаа оюутан залуусаа!!
Оюутан та юуны төлөө, юуг зорьж, сурч боловсорч явна вэ ?

Эх орныхоо тухай боддоггүй, санаа зовнидоггүй, монгол хүн гэж байхгүй билээ.
 Та Монгол улсынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
Монгол орныхоо төлөө таны, бидний хийж чадах зүйл, хувь нэмэр гэж юу вэ?
Монголын ирээдүй болсон бид сурсан мэдлэг, санаа бодол, зорилгоо бусад найз нөхөд, үе тэнгийн залуустайгаа хуваалцаж баймаар байна. Үүний тулд яах вэ?
Гэх мэт олон олон асуулт биднээс хариулт нэхэн хүлээж байна.

Энэ асуултуудын хариултыг бүгдээрээ хамтран хайвал ямар вэ?
Тэгвэл "Дэм дэмэндээ дээс эрчиндээ " гэдгийн адилаар оюутан залуус бид оюун санаа, хүч чадлаа нэгтгэвээс эргэлзээгүй нэгэн үр дүнд хүрнэ гэж итгэж байна.
Тиймээс ч энэ удаа Япон дахь Монгол Оюутаны холбоо (ЯМОХ), Япон улсын Сасагава Энхтайваны Сан(笹川平和財団)-тай хамтран モンゴル留学生意識調査 буюу Оюутан залуусын үзэл бодол , ирээдүйд юу хийх вэ гэх мэт санаа оноог мэдэх, нэгтгэх зорилготой судалгааг явуулах гэж байна.
Судалгаа нь 6 сарын 15-наас 7сарын 11хүртэл үргэлжлэх бөгөөд хамтран ажиллах сонирхолтой хүн бүгд судалгааны багт орж болно.
Сонирхсон хүмүүсээс бүрдсэн судалгааны нэгэн багийг байгуулах бөгөөд, тэр нь оюутан залуус бид, эх орныхоо төлөө, бас өөрийнхөө ирээдүйн төлөө хийх зүйл юу вэ гэдгийг нэгтгэн гаргах зорилготой ажиллах юм.
Судалгааны үр дүнгээс Монголд хэрэгтэй, цаашид хэрэгжүүлэх боломжтой санаа гарч ирвэл түүнийг төсөл болгон Сасагава Энхтайваны сангын дэмжлэгтэйгээр Монголд хэрэгжүүлэх боломжтой болох юм. Бидэнд ийм том боломж олдоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл та бидний хүсэл эрмэлзлэл, хийе гэж бодож явдаг зүйл маань мөрөөдөл биш, бодит байдал дээр хэрэгжих боломж гарч ирж байна гэсэн үг.
Хэдийгээр шалгалт шүүлэг маань ойртож байгаа ч бүгдээрээ чадлынхаа хэрээр сэтгэл, цаг заваа гаргахыг хичээнгүйлэн хүснэм. Оюутан та, бидний гарт Монгол эх орны маань ирээдүй байна!!

Бид Судалгаатайгаа холбогдуулан 6 сарын 14-ны Бямба гарагт хуралдах гэж байна.
Үзэл бодлоо солилцоё, судалгаанд хамтран ажиллая гэсэн сонирхолтой Японы Өнцөг булан бүрийн Монгол оюутануудыг хуралд хүрэлцэн ирэхийг хүсэж байна.

Хэзээ, хаана:
Өдөр цаг: 6сарын 14 ны 14:00-17:00
Болох газар: Токио хот, 日本財団ビル4階 大会議室
Холбогдох хаяг:утас: 090-9963-1598
майл хаяг: benchin.by@gmail.com

Жич:
# Хуралд оролцох хүний тоо хязгаартай тул яаран бүртгүүлээрэй
# Токио орчимоос өөр газараас ирэх хүний замын зардалыг ярилцсаны үндсэн дээр тодорхой хувийг гаргах боломжтой(хүний тоо хязгаартай)
#Судалгаа маань зорилго ямар нэгэн ашгийн бус ,цэвэр сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа.

Оюутан залуусаа бидний идэвхи зүтгэлийн үзүүрт гэрэлт бамбар асаж байна.
Бид тэр гэрэлт бамбарыг даган гэлдрэлгүй, түүнийг барьж бусдыгаа дагуулан явцгаая.

Япон дахь Монгол Оюутны Холбоо
Удирдах Зөвлөл

Saturday, April 05, 2008

Япон дахь Монгол Оюутны Холбоо

Одоогоос хорин зургаан жилийн өмнө тэртээх 1982 онд тухайн үеийн социалист системтэй, хөрөнгөт ертөнцөд хаалттай БНМАУ-аас(хуучнаар) анхны хэсэг оюутан Япон улсад суралцахаар ирж байлаа. Тэдний дотор одоогийн Монгол улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р. Жигжид гуай багтан ирж Японд суралцагч, төгсөгч гэх нэгэн бүлэг хүмүүсийн эхлэлийг тавьж байжээ. Тэгвэл онц цаг улирсаар суралцагч оюутны тоо ч өсөн нэмэгдсээр өдгөө нэгэн мянга гэх тоог даваад байна. Дээд боловсрол, мэргэжлийн сургууль, магистар, доктор гэх боловсролын бүх шат дамжлаганд, эх орондоо хэрэг болох тулгуур болон туслах олон салбарт суралцаж байна.

1996 онд хэсэг оюутан залуус санаа нэгдэн зохион байгуулалтанд орж Япон дахь Монгол Оюутны Холбоо(ЯМОХ) гэдэг байгууллагыг өлгийдөж авснаар, өдгөө тэр нь оюутан төвтэй, үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг өнөр гэр бүл болоод байгаа. Бүх оюутнууддаа үйл ажиллагаа, хамрагдах хүрээгээ нээлттэй байлгахыг зорьдог ЯМОХ-ны хувьд 2007-2008 оны хичээлийн жилд түүхэндээ анх удаа эмэгтэй тэргүүнтэй болсон.

“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг шиг хол газар, хүний нутагт бие биедээ харамгүй тусалж, дэмжлэг болж хамтдаа хичээж явах нь оюутан бидэнд хэрэгтэй. Энэ үндсэн чиг хандлагыг барин ЯМОХ үйл ажиллагаагаа явуулж байдаг. Нийгэмд болон хэн нэгэнд хэрэг болохуйц сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаагаараа өдгөө Монгол улсыг Японд төлөөлөх хамгийн том байгууллага юм.

Оюутан залуусыг нийгэмд төлөвшүүлэх, баг-хамт олонч байдал, ажил зохион байгуулалт мөн Японы нийгэмд хүмүүстэй яаж харьцах вэ зэргийг суралцахад оюутны холбоо нэлээд түлхүү ажилладаг.

Энэ ч утгаараа гадаад харилцаа сайжирч Япон-Монголын хамтарсан нийгэмлэг, сайн дурын байгууллагууд, Монголд элэгтэй Япончууд, Монголын төрийн болон төрийн бус байгууллагууд, Японд төгсөгч монголчуудын “ЖҮГАМО” нэгдэл мөн зарим нэг гадаад улсад суралцагч оюутнуудынхаа адил төстэй байгууллагуудтай хамтран ажилладаг.

“Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ” гэж ардын зүйр үг байх. Тэгвэл Японд суралцагч Монгол оюутнуудын тоо өсөхийн хэрээр, оюутны холбооны үйл ажиллагаа ч дагаад өсдөг. Бас “Саалиа гэхээр саваа бэлд” гэгчээр оюутны холбооны салбар энэ жилээс Кансай мужид байгуулагдаж байгаа билээ. ЯМОХ гэдэг айл өнөр өтгөн болж эх орны ирээдүй болсон залуусаа нэгтгэн нэгэн зүгт чиглүүлэхэд түүний бамбар нь болж явах учиртай. Тэнд идэвхийлэн суралцах, инээмсэглэн уулзалт, итгэл сэтгэл, ирээдүйн зорилгын нэгэн цогц хамтдаа бий.

Японд суралцагч залуу та хэн боловч ЯМОХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн санасан сэдсэнээ бүтээж, хэн нэгэнд хэрэгтэй юм хийж, хаана ч байхгүй зузаан нөхөрлөлийг бий болгон түүнийхээ нэг нь өөрөө байхыг хүсэхгүй гэж үү? Хэрэв тэгж боддог бол эргэлзэлгүй хүрээд ир.Таныг алгаа тосоод угтан авна...

Тулганд гал бадарч өөдлөн дэвжихийн цагт хүслийн оргил хязгааргүй өөд дүүлэн тэмүүлнэ

Тэр дүүлэх хүслийн жигүүр хүрэх газар нэг л зорилготой, тэр нь эх орон, түүний ирээдүй

Эх орон хүүгээ хүлээнэ, тэднээсээ ирмүүн зориг, итгэл сэтгэл, ирээдүйн зорилгыг нь........ хүлээнэ

Тиймээ “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл

Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон”....Монгол нутаг минь биднийгээ хүлээнэ, бидэнд найдна.

Thursday, February 21, 2008

"Урам" уулзалт

Японд суралцагч оюутнууд хоорондоо мэргэжил, мэдлэг, мэдээллээ солилцох зорилгоор тогтмол зохион байгуулагддаг "Урам" уулзалт удахгүй болох гэж байна.
Энэ удаагийн "Урам " уулзалтыг оюутан залуустаа зориулан "Миний мэргэжил Миний эх оронд " нэрийн дор нээж байна. Өөрийн мэргэжил, гүнзгийрүүлэн суралцаж буй чиглэлийнхээ тухай, судалж буй ухагдахуун, мургэжил маань Монгол орны хөгжилд ямар байдлаар нэмэр болж чадах вэ зэрэг сэдвээр илтгэл, ярилцлага хэлбэрээр явагдана. Байгалийн болон нийгмийн ухааны чиглэлээр аль алинаар ярилцах тул бүх оюутнуудад маань сонирхолтой байх болов уу! ТА бүгдийг хүлээж байна.
Дашрамд илтгэл тавих сонирхолтой ахлах болон мастер ,доктор курсийн оюутанууд холбоо барьж бидэнтэй хамтран ажиллана уу?
Хэзээ: 2008 оны 3 сарын 22, Ням гариг 10-14 цаг
Болох газар: Токиогийн их сургуулийн Комаба кампус Communication Plaza
(最寄り駅:駒場東大前駅、井の頭線)
Дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагчаас авна уу.
Зохион байгуулагч: ЯМОХ
Хариуцагч Ц.Гэрэлт Токиогийн их сургууль,Эдийн Засгийн 2-р анги
утас: 090-9991-4989
Цахилгаан шуудан: gerelt531@softbank.ne.jp

Tuesday, November 27, 2007

ЯМОХ -ны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

Сагсны тэмцээн
Эрхэм хүндэт оюутан залуус, найз нөхдөө...!
Улиран өнгөрөх 2007 оны алжаалаа тайлах, шинэ оны эрч хүчээ олж авах та бидний нөхөрлөл, эв хамтын бэлэгдэл "ЯМОХ-Сагсан бөмбөгийн шилжин явах цомын тэмцээн" удахгүй болох гэж байна. Тэмцээн 2007 оны 12 сарын 23-ны өглөө 9 цагаас эхэлнэ.
Цаг хугацаа гэдэг харавсан сум шиг өнгөрч, нэгэн жлийг тойроход бид дахин уулзах болжээ. Та бүхэнтэйгээ уулзах тэр ерөөлт өдрийг тэсэн ядан хүлээж байна.


Тэмцээний зар

Хэзээ: 2007оны 12 сарын 23 (Ням)
Өглөө 9 цагт (Заал өглөө 8цаг 30 минутанд онгойно)
Хаана: Токио хот Нэрима дүүрэг Хикаригаока 2-р дунд сургууль
(
練馬区立光が丘第二中学校体育館)

Үүнээс өмнө гурван ч удаа зохион байгуулагдаж байсан бидний мэдэх газар.


Зургийг томруулж харахын тулд дээр нь хулганаараа товших .

Тэмцээний хөтөлбөр


9:00 Бие халаалт

9:30 Багуудын бүртгэл дуусч, тэмцээний оноолтыг гаргана

10:00 Нээлт (төрийн дуулал)

10.05 2006 оны тэмцээний аварга багаас Цомоо хүлээн авах

10:10 Багуудын танилцуулга

10:30 Хэсгийн тоглолт

14:00 Хосын шидэлт болон Үдийн завсарлага


15:00
Хагас шигшээ болон шигшээ тоглолт

16:00 Аварга багтай нөхөрсөг тоглолт

17:00 Шагнал гардуулах


Жич: Зохион байгуулалтын явцаас хөтөлбөр өөрчлөгдөх явдал байж магад.


Тэмцээний зорилго:
Спорт гэдэг бол агуу зүйл бөгөөд түүнд хүмүүсийг хооронд нь нэгдэн нийлүүлэх, өөрийн дүрмийнхээ дагуу харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох чадвар байдаг.

Сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байгаа гол зорилго нь үе тэнгийнхээ оюутан залуучуудтайгаа танилцаж,
хамтдаа цагаа үр бүтээлтэйгээр хөгжилдөн өнгөрүүлэхэд оршиж буй. Сагсан бөмбөгийн тэмцээнийг үзэж сонирхож
найзуудыгаа дэмжихээр ирж буй, болон өөрөө оролцож тоглохоор болсон залуусынхаа
хооронд нөхөрсөг харилцаа үүсгэж бие биеэ улам дотно таних. Цаашид олон арга хэмжээг хамтран зохион байгуулах, хэн нэгэнд тус болохуйц зүйлийг хийж чаддаг болохын тулд бие биенээ танин мэдэхүйн гол зорилгыг агуулж буй болно.

Тэмцээний дүрэм

1. Багуудыг бүртгэж авах. Багууд мэдүүлгийн маягтанд багийн нэр болон багийн тоглогчдыг танилцуулж бичих үүрэгтэй.
Баг болон орох хангалттай тамирчингүй тоглогчид тухайн өдөр зохион байгуулагчдад хандаж багтаа тоглогч авах хүсэлтэйгээ
нийтэд зарлуулж болно. Гэхдээ бүртгэл дууссан тохиолдолд бүртгэж авах боломжгүй юм.

Тэмцээнд эмэгтэй 4-өөс олонгүй, эрэгтэй 12-аас олонгүй багийг бүртгэж авна. Эрэгтэй багууд гурав гурваараа сугалаагаар дөрвөн хэсэгт хуваагдан тойргоор тоглоно.

Зааланд хоёр талд хэсгийн тоглолтууд зэрэг явагдах.

Эрэгтэй, эмэгтэй багуудын тоглолт ээлжлэн явагдах.

2.Баг бүр (хэдэн тоглогчтойгоосоо үл хамааран ) бүртгүүлэхдээ ¥5000-ийг зохион байгуулагчдад хураалгаж тэмцээнд оролцох эрхээ авах.
Энэхүү хураамж нь тэмцээний шагналын сан болно. Бүртгэл 9.30 хүртэл явагдана.

3.
10:00 цагаас тэмцээнийг нээж эхний тоглолтууд явагдаж эхлэх.
Тэмцээний нээлтийн ажиллагаа нь нийт баг тамирчид талбай дээр жагсаж, Монгол улсын төрийн дуулал
эгшиглэснээр албан ёсоор эхэлнэ.

Тоглолтын турш шүүгчид тоглолтыг удирдах бөгөөд, тэднийг хүндэтгэж харьцах.

Ямар нэгэн зүй бус харьцаа гаргавал баг, тамирчдыг тоглолтоос хасах хүртэлх арга хэмжээг авна.

4. Багуудыг сугалаагаар 4- хэсэгт хуваана. Хэсэг бүрт, багууд хоорондоо тойргоор тоглоно.
Хожлын онооны эрэмбээр нь хэсэг бүрээс 1 баг, нийтдээ 4 хэсгээс нэгээр гарах 4 баг хагас шигшээ тоглолтонд оролцох эрхтэй болно.

5. Хагас шигшээ тоглолт хасагдах журмаар явагдана. Хагас шигшээд багуудын оноолтыг сугалаагаар шийднэ.

Эмэгтэй багууд цөөхөн тул тойргоор тоглож аварга багаа тодруулах.

6. Хэсгээс дараах байдлаар багуудыг шалгаруулан хагас шигшээ тоглолтонд оролцуулах

  • Багуудын хожлын тоог үндэслэн нэг хэсгээс баг
  • 2 багийн хожлын тоо тэнцсэн тохиолдолд аль нь хожсон болохыг харгалзан, хожсон баг нь цаашид тоглох
  • 2 буюу түүнээс дээш багийн оноо тэнцсэн тохиолдолд оноо тоолно.

Жич:Энэ нь нэг хэсэгт хэдэн баг орсноос хамааран өөрчлөгдөх боломжтой.

7. Хагас шигшээгээс шалгарсан 2 баг шигшээ тоглолтод оролцоно.
Шигшээ тоглолтонд хожсон баг 2007оны сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорно.

8. Тоглолтын хугацаа
Эрэгтэй багийн тоглолт бүр талдаа 6 минутаар 2 үе тоглоно. Бие халаалтыг өмнөх багуудийн тоглолт дууссанаас хойш 4 минутын дотор хийх. Эмэгтэй багууд талдаа 5 минутаар хоёр үе тоглоно.
Time out болон торгуулийн шидэлтийн үед л зөвхөн цагийг зогсооно.

Жич:Хэсгийн тоглолтын үед багийн алдааг тоолж тав болсон тохиолдолд торгуулийн шидэлтийг эсрэг багаар нь хийлгэх.

Тоглогч гэмтэж бэртсэн үеийн аргагүй тохиолдолд шүүгчийн зөвшөөрлөөр тоглолтын цагийг зогсоож болно.

9. Тэмцээний шүүгч
Баг бүрээс тэмцээний шүүгч нэг хүнийг сонгон гаргах. Шүүгч өөрийн багийн тоглолтыг шүүхгүй.
Нэг тоглолтыг 2 шүүгчтэйгээр явуулна. Тоглолт зөвхөн шүүгчийн шийдвэрээс хамаарах тул
ХАРИУЦЛАГАТАЙ, МЭДЛЭГТЭЙ хүнээ шүүгчээр томилно уу .

10. Шагнал.
Тэмцээнээс тэргүүн байр ,
хоёрдугаар байр,
шилдэг тоглогч тус тус нэгийг шалгаруулна.

Тэргүүн байрыг "Шилжин явах цом", баярын бичиг, шагналын сангийн 3/6 мөнгөн шагналаар шагнана.
Хоёрдугаар байрыг баярын бичиг, шагналын сангийн 2/6 мөнгөн шагналаар шагнана.
Шилдэг тоглогч баярын бичиг, шагналын сангийн 1/6 мөнгөн шагналаар шагнана.


Жич: Бүх баярын бичгийг хэвлэх зардлыг тухайн шагналын сангаас гаргах.

Хос шидэлтийн тэмцээн

Хэсгийн тоглолтын дараа, тэмцээнийг хөгжилтэй, сонирхолтой болгох үүднээс Хос шидэлтийн тэмцээнийг зохионо.

Эрэгтэй эмэгтэй тус бүр нэг хүнээс бүрдэх багууд оролцоно. Тоглогчид болон хөгжөөн дэмжигчдээс хэн ч оролцох эрхтэй. Нийт 12 хүртлэх хосыг бүртгэнэ.

Оролцогч бүр уг тэмцээний шагналын фонд болгож ¥500-г зохион байгуулагчдад хураалгана. Эрэгтэй, эмэгтэй хүн тус бүр хураалгана.

Түрүүлсэн хосод баярын бичиг, мөнгөн шагнал өгөх. Баярын бичгийг хэвлэх зардлыг тухайн шагналын сангаас гаргах.

Хос шидэлтийн тэмцээн дүрэм:

1.Эхний үед, эрэгтэй оролцогч бүр гурван онооны зураасны гадна талаас, дуртай газраасаа шиднэ. Харин эмэгтэй оролцогчид гурван секундын талбайн гадна талд, дуртай байрлалаасаа шидэх.

2. Хосуудын оролцогч бүр 6 шидэлтийг нэг нэгээрээ ээлжлэн шидэх замаар 1.00 минутын хугацаанд гүйцэтгэх. Хугацаандаа амжаагүй шидэлтийг хүчингүйд тооцох.

3.Нэг оролтыг нэг оноо гэж тооцно.

4.Нийт оролцогч хосуудын онооны нийлбэр эрэмбээр эхний 4 хос, хос шидэлтийн тэмцээний шувтаргын тоглолтонд оролцох эрхтэй болно.

5.Шувтаргын тоглолтонд оролцогч 4 хосын 8 оролцогч, дахин 6 удаа шидэлт гүйцэтгэж хамгийн их оноотой нь уг тэмцээний аваргаар шалгарна.

Шидэлтийг эхний үетэй адил дүрмээр гүйцэтгэнэ.

6.Шаардлагатай бол оноо тэнцсэн тоглогчид нэмэлт 3 шидэлт хийж, хайнаагаа салгана.

Анхааруулга:

  1. Японы хуулиар дунд сургууль дээр архи, тамхи хэрэглэх нь хориотой тул, тамхийг зөвхөн тусгай заагдсан газар татах,
  2. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.

3.Тэмцээний зааланд гадуур өмсдөг гуталтай орохгүй байх. Боломжтой бол гэрээсээ дулаан улавчаа бариад ирж ч болно.

4.Тэмцээнд оролцогчид эхлэх цагаас хоцрохгүй байх хэрэгтэй.Хоцорсон багийг тэмцээнээс хасах болно.

5.Тэмцээн эхэлсэнээс хойш талбай дээр эсрэг баг, хөгжөөн дэмжигчдээ хүндэтгэн аль болох хоцрохгүй байх

6.Хоцорсон тохиолдолд 3 минутаас илүү хүлээхгүй бөгөөд эсрэг багт хожлыг өгөх.

Мэдүүлэг
Дээрхийг сайтар уншиж танилцсаны үндсэн дээр, зөвшөөрч байвал доорхи хаягаар багийн урьдчилсан мэдүүлгээ өгнө үү.

Бүртгэж авах багийн тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлэх.

и-мэйл: mongoltug at gmail dot com

Хүндэтгэсэн Тэмцээнийг зохион байгуулах хороо
Япон дахь Монгол Оюутны Холбоо

Saturday, November 24, 2007

АН-ын дарга Ц.Элбэгдоржийн Япон дахь Монголчуудтай хийх уулзалтын зар


Монголын АН-ын дарга Ц.Элбэгдорж болон хэсэг УИХ-ын гишүүд Япон улсын Гадаад хэргийн яамны урилгаар тус улсад айлчлах үеэрээ Тоокёогийн Гадаад Хэл Соёлын Дээд сургуульд лекц уншиж, монгол иргэдтэй уулзахаар болсон тул та бүхэн өргөнөөр ирж оролцоно уу.

1. Айлчлалын хугацаа: 2007 оны 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 3.
2. Бүрэлдэхүүн: АН-ын дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Энхболд, С.Баярцогт, Л.Гантөмөр нар.
3. Лекц-уулзалтын огноо: 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр (Баасан)
4. Газар: Тоокёогийн Гадаад Хэл Соёлын Дээд сургууль, Asia-Africa Kenkyu Center
5. Хугацаа: Лекц (13:30-15:00) Сэдэв: "Монголын шилжилтийн үе болон түүний сургамж"
Уулзалт (15:00-16:00) Япон улсад сурч, ажиллаж буй монгол иргэдтэй хийх санал асуултын уулзалт

6. Уг линкээр болох газрын хаягийг авах боломжтой.
http://www.tufs.ac.jp/info/map-and-contact.html
JR中央線(ちゅうおうせん)の武蔵境(むさしさかい)駅で
西武多摩川線(せいぶたまがわせん)に乗り換えて2つ目,
多磨(たま)駅で下車,徒歩5-6分
東京外国語大学、AA研304マルチメディア会議室


7. Уулзалтын хугацаа 1 цаг тул , уулзалтыг илүү үр дүнтэй цэгцтэй явуулах, ирэхийг хүсч буй боловч ирж амжихгүй хүмүүсийн асуултанд хариу авах гэсэн үүднээс асуух асуултыг урьдчилан e-mail -р хүлээн авч байгаа тул өөрийн хүссэн асуулт, нэр зэргийг доорх хаяг уруу илгээнэ үү.
           te_paradise@yahoo.com

Энэхүү зарлал нь аливаа улс төрийн намыг дэмжих
зорилготой бус Японы гадаад хэргийн яам болон
Монгол улсын элчин сайдын яамны хүсэлтийн
дагуу хүргэж байна.


Sunday, October 21, 2007

ЯМОХ-ын тайлангийн хурал болж өндөрлөлөө

Өчигдөр (10 сарын 20-ны өдөр) ЯМОХ-ын 2006-2007 оны тайлангийн хурал Монгол Улсын Элчин сайдын яаманд амжилттай болж өндөрлөлөө. Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн, алдаа оноо, цаашид анхаарах зүйлсийн талаар санаа сэтгэгдлээ нээлттэй солилцоцгоосон юм. Ингээд хурлын тайланг та бүхэнд сонирхуулъя.

Дашрамд дурдахад ЯМОХ 2007-2008 -ын Удирдах Зөвлөлийн сонгууль 10 сарын 27ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулагдах бөгөөд Оюутан та хэн боловч өөрийгөө нэр дэвшүүлэх боломжтой. Зорилго нэгт найз нөхөдтэйгөө шинийг сэдэж, сургуульд сурдаггүй олон юмыг хамтын ажиллагаагаар олж авч өөрийгөө нээх алтан боломж тул та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

2007 оны 10-н сарын 20 (Бямба)

Япон Улс дахь Монгол Улсын ЭСЯ


ХУРЛЫН ТАЙЛАН

(14:40~)   Танилцах цаг

Оролцогчид(цагаан толгойн дарааллаар): Д.Батдэрэм, Б.Булган, Гэрэлт Г.Золзаяа, Х.Зоригт, Б.Мандухай, Б. Мөнхтуг,Б. Тунгалаг, Т.Түвшингэрэл,

(~15:06) ЯМОХ-ын ТЭРГҮҮН Б.Мөнхтуг Нэг жилийн тайланг танилцуулав.

Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргээд өнгөрсөн нэгэн хичээлийн жилийн хугацаанд ЯМОХ-оос зохион байгуулж ирсэн ажлууд болон, түүний гүйцэтгэлийн талаар хэлэцэх тайлангийн хурлыг эхлүүлж байна.

2006 оны 11-н сарын 18-наас 2007 оны 10-н сарын 20-ний өдөр хүртэл Б.Мөнхтуг, Д. Батдэрэм , Х. Зоригт, Т.Түвшингэрэл, Г. Золзаяа, Т. Номиндарь, С.Дашцэрэн, Г.Суурь, Ж.Болдмаа нарын есөн хүний бүрэлдэхүүнтэй Удирдах Зөвлөл ажиллаа.

Өнгөрсөн жилийн арга хэмжээнүүд

2006 оны 11 сарын 18. Шинэ УЗ-н сонгууль.

11 сарын 23. Удирдах зөвлөл ажлаа хүлээж авлаа

11 сарын 25. Эко Форум. (Монголын байгаль орчин, түүнийг хамгаалах)

12 сарын 16 Хаврын баярын бэлтгэл хурал

12 сарын 23. Сагсны тэмцээн.

12 сарын 27. Шинэ жил.

2007 он 1 сарын 16 ХБ-ыг ЗБХ-ны хурал эхлэв

2 сарын 3. Күнитачи дүүргийн фестивалд “Монголын жил”-ийг хамтран зохион байгуулав.

2 сарын 23. Р. Жигжид гуай элчин сайдаар тоймлогдсоныг тэмдэглэх үдэшлэг.

2 сарын 25. “Цагаан сар” хандивын үдэшлэг.

2 сарын 26. Батхүү багштай уулзалт.

2 сарын 27. Ерөнхийлөгчийн хүлээн авалт.

3 сарын 1. Бизнес форум.

3 сарын 5-6. Өвлийн аялал.

3 сарын 7. Тошиба компанитай танилцах арга хэмжээ.

3 сарын 9. Тообү коминканд Монголын өдөрлөгийг хамтран зохион байгуулсан.

3 сарын 11. Урам уулзалт. Голлон зохион байгуулагч Зоригт.

3 сарын 17. Эко Форум. Монгол дахь байгаль орчны талаар.

4 сарын 12. Угталт

4 сарын 26. Радио Нихон-д ярилцлага өгөв

4 сарын 29-30. Хаврын баяр. Бэлтгэл ажил болон дууссаны дараах ажиллагаа.

4 Сарын 30 Номин талст концерт

5 сарын 17-20. Аомори кэн Шарики мура Эко-аялал

6 сарын 2. Эко Форум @ Токиогийн ИС.

6 сарын 9. Күнитачи Олон Улсын арга хэмжээ, Сайтама хот дахь Тоглоомын өдөрлөг.

6 сарын 23-24. Зуны аялал (Япон дахь оюутнууд хоорондоо танилцах, 2-р курсыхан зохион байгуулав.)

7 сарын 6. ЭСЯ-ын боловсрол соёл хариуцсан 3-р нарийн бичгийн дарга Э.Сарантогосын үдэлт.

7 сарын 22. Чёофү дүүргийн Олон Улсын Фестивал.

8, 9-р сар Зун Монгол дахь ажлууд

А. Найрамдал зуслан дээр “Хог-Байгаль орчин” сэдэвт хөтөлбөр.

Б. Дархан-Уул аймаг Хонгор суманд ажиллав (Инээмсэглэж Уулзах Ертөнц)

В. 8 сарын 29. ”УБ телевиз” –ийн “Хогондоо” нэвтрүүлэгт оролцов.

Г. Жи Эн Си-Эко аялал

10-н сарын 6. Глобал Фестивалд оролцсон. (Олон Улсын Хамтын Ажиллагааны Өдөр)

Бусад: Байнга цахим мэйл, утсаар ирсэн Монголтой холбоотой хүсэлтүүдийг нийтэд хүргэж харилцан зөвлөлдсөний үндсэн дээр шийдвэрлэж байв. Шаардлагатай үед нийтээр дамжуулалгүй холбогдох хүнтэй нь холбох буюу нийтэд цацаж байв.

Ажлын гүйцэтгэл: Нийт төлөвлөж байсан ажлын 95 %-ийн биелэлттэй байгаа. Мөн гүйцэтгэлийн шатандаа явж байгаа ажил бол

1. Цахим хуудасны ү.а-г дуусгаж амжсангүй.

2. Монголд “Оюутны Төгөл” байгуулах ажлын эхний шатыг тавьсан.

Үүн дээр нэмэхэд өнгөрсөн жилийн хугацаанд төлөвлөгдөж байснаас Японы Токиогоос өөр төвлөрсөн мужуудад суралцаж байгаа оюутнуудыгаа Холбоо гэх мэтийн зохион байгуулалтын ямар нэгэн хэлбэрт орж үйл ажиллагаа явуулахад нь туслах, тэдэндээ хүрч ажиллах гэсэн зорилго байсан. Гэвч энэ ажил маань биелэл болж чадаагүй.
Мөн түүнчлэн ЯМОХ-г Монголд албан ёсоор бүртгүүлэх байсан нь бас хэрэгжээгүй байна.
Иймд дутуу үлдээсэн болон ажил болоогүй төлөвлөгөөгөө дараагийн Удирдах Зөвлөлийнхөнд ажил болгохыг хүсэх.

(~15:28) Гадаад Харилцааны Албаны тайлан


Б.Мөнхтуг, Д.Батдэрэм

Байгууллагын дотоод өвлөж авсан соёлыг баримтлан, зохистой шинэчлэлийг харилцан хүлээн авч ажилласан болно. Хийж чадсан зүйлсээс гадна, ажиллах явцдаа олж авсан шинэ санаа, ухаарал, сургамжаа шинэ албаныханд өвлүүлэх тал дээр цаашдаа анхаарах болно. Хийхээр төлөвлөгдөөд явж байгаа зүйлс бас бий.

Гадаад харилцааны алба ЯМОХ-той урьд нь хамтран ажиллаж байсан байгууллагуудтайгаа үргэлжлүүлэн хамтран ажиллаж Монголыг сурталчах үйл ажиллагааг зохион байгуулахад бусад ажлын албуудтайгаа уялдан Японы ТББ, АББ-уудтай хамтран ажиллаа. Энэ явцад шинээр бас бидэнтэй хамтран ажиллах санал нэлээдгүй гарч ирсэн.

Энэ жил шинээр хамтран ажиллах хүсэлт ирсэн байгууллагууд:

1. モンゴルを支援する会

2. Чоно Групп

3. “Монгол -Германы Гүүр” ТББ

4. Монголын хамтлаг дуучдын төлөөлөгч

5. "Монгол Туургатны хуралдай" ТББ

Хүсэлт

l Уламжлалт спортын арга хэмжээг тасалдуулалгүй зохион байгуулалт сайтаагаар зохион байгуулах

l Бусад арга хэмжээний тухайд нийт Оюутны Холбооны гишүүдтэйгээ сайтар зөвлөлдөж байж шийдэх. Байгууллага доторх холбоонд гар утас болон гар утасны мэйлинг листийг ашиглах

l Санхүүгийн тал дээр баттай тогтохын тулд спонсор олох ажлыг албан ёсоор шийдэл болгох.

l Бүх Японд сурч буй оюутнууд эвлэлдэн нэгдэхэд нь өөрсдийн соёл, туршлагаасаа хуваалцах.


(~15:47) Санхүүгийн Алба


Т.Номиндарь, Г..Золзаяа

Золзаяагийн санал:

1. Сагсны тэмцээний зохион байгуулалтыг сайжруулах.

Шагналын санг өсгөх: Сагсны тэмцээнд тоглогчдоосоо шүүгч гаргах.

2. Шинэ жил.

Оролцогчдоос хураамж авахдаа мэйл хаягийг нь бичиж авч цаашдаа холбоотой байх.

3. Цагаан сар.

Үнэхээр шинэлэг арга хэмжээ болсон. Үргэлжлүүлж авч яваасай.

4. Хамтлаг урих.

Эртнээс санхүүгийн бэлтгэлийг сайн хийвэл сайшаалтай арга хэмжээ.

5. Спонсор.

Олон улсын утасны компаниас 2 сардаа 10 мянган йэн ордог. Үүнийг нэмэгдүүлэх, үр ашигтай зарцуулахад анхаарууштай.

6. Цахим шийдэл.

Сайн дурын үндсэн дээрх ажлын гүйцэтгэл удаашралтай байгаа тул мэргэжлийн байгууллагад даатгах.

Номиндарийн санал:

1. Хувийн зардлаар суралцдаг оюутнуудыг өргөнөөр оролцуулах тал дээр уян хатан бодлого барих.

2. Баклавраар сурч байгаа оюутнуудаас бусад магистр зэрэг бусад хөтөлбөрийн оюутнуудыг өргөнөөр оролцуулах.

3. УЗ-н гишүүд нь ямар нэг шалтгаантай болсон үед орлох орлогчтой болох.


(~16:02) Мэдээлэл Сурталчилгааны Алба


Х.Зоригт, Т.Түвшингэрэл

Мэдээлэл сурталчилгааны албаны гүйцэтгэх үйл ажиллагаануудад ЯМОХ-ын цахим хуудас болон блогийг тогтмол ажиллуулах, бусад гишүүдийг мэдээллээр хангах, гишүүнчлэлийг хариуцах гэх мэтийн үйл ажиллагаанууд хамрагддаг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийхийг төлөвлөж байсан зүйлс, түүний явц, үр дүнгээс жагсаан дурдвал:

1. ЯМОХ 2007 бүрэлдсэнээс хойш эхэн хавьцаа эрчимтэй дурдагдаж байсан сэдвүүдийн нэг нь сурч буй мэргэжлээрээ хоорондоо ярилцаж, мэдлэгээ хуваалцах орчинг бий болгох асуудал байсан бөгөөд энэ хүрээн дор http://www.erdem-yamoh.blogspot.com/ хаяг бүхий блог нээсэн. Одоогоор 2 бичлэгтэй байна.

2. Цахим хуудсыг шинэчлэх, гишүүнчлэлийг цахим хуудсаар дамжуулан хийх талаар яригдаж байсан боловч цахим хуудсыг шинэчилж, байнгын ажилд оруулж чадаагүй. Шинээр гишүүн бүртгэх журмын эх хийгдсэн.

3. 1 жилийн хугацаанд ЯМОХ-ын гишүүдийн ЯМОХ блог дээр үйлдсэн бичлэгийн тоо 37 байна.

4. Хаврын баярын мэдээлэл сурталчилгааг (цахим хуудас, брошюр, тараах материал, дүрс бичлэг, гэрэл зураг) хариуцан ажилласан.

5. Өөрсдөдөө байгаа хурлын тайлангууд болон бусад файлуудыг ЯМОХ-ын google дээрх групп-д оруулсан.

6. Япон дахь монголчуудад зориулсан SNS сайт VIMO-гоор дамжуулан ЯМОХ-ын үйл ажиллагааг сурталчилж ирсэн. VIMO сайт нь ЯМОХ-ыг дэмжиж хамтран ажиллаж буй бөгөөд among-той хамтдаа Японд буй монголчуудад мэдээлэл түгээх нэг суваг болж байна.

Цаашид анхаарах, сайжруулбал зохих зүйлс:

1. ЯМОХ-д гаднаас хандахад Гадаад харилцааны алба, тэргүүнтэй холбогдож буй. Тэгэхээр мэдээллийн хуримтлал Гадаад харилцааны алба, тэргүүнд төвлөрч байгаа нь Мэдээлэл сурталчилгааны албаны ажил үүрэгтэй давхардал үүсгэж байгаа. Иймд бүтэц зохион байгуулалтыг илүү сайжруулах шаардлагатай.

2. Удирдах зөвлөлийн гишүүн бус боловч идэвхтэй оюутнуудад тодорхой ажил хариуцуулж өгөх.

3. Эрдэм-ЯМОХ блогийн үйл ажиллагааг цаашид зогсоолгүй авч явж, улмаар Япон дахь монгол оюутнуудын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах нь зүйтэй.

4. Өмнөх бичиг баримтуудыг дижитал хэлбэрт оруулж хадгалах.

5. Сарын мэдээ ирэх сарын төлөвлөгөөний мэйлийг сэргээх.

(~16:18) Бодлого Төлөвлөлтийн Алба


Г.Суурь,С. Дашцэрэн, Ж.Болдмаа

Дашцэрэнгийн санал:

1. Албаны үүрэг, хариуцлагыг дахин хянах ёстой. Бодит байдал дээр бусад алба нь бодлого чиглүүлэлтийг хийдэг.

2. Хаврын баяр. Энэ арга хэмжээний сүрэнд дарагдаад бусад ЯМОХ-ын ажил нь цалгарддаг. Тиймд Хаврын баярт хамрагдалгүй бусад ажлаа авч явах албыг гаргах.

3. Япон оюутнуудыг Монголтой холбох арга хэмжээг санаачлан, боловсруулж хэрэгжүүлэх.

4. Цагаан сар дээр ажлын хуваарилалт, үүрэг хүлээн авалтыг тодорхойлж чадаагүйгээс таагүй харилцаа үүдсэн.

5. Уламжлалт арга хэмжээг зохион байгуулахад үүнийг сайжруулах тал дээр урьдчилан ярьж байх.

6. Зуны аялал. Уг нь Тойрог сангийн арга хэмжээ байсан. Албан ёсоор хариуцан зохион байгуулах хүн, байгууллагыг тодорхойлох. Жил бүр хоёрдугаар курсийнхэн хийнэ гэж тогтсон ч, албан ёсоор тодорхойлж нийтэд түгээх.

7. Гишүүнчлэлийг тодорхойлж, санхүүжилтийг авч явах.

Болдмаагийн санал:

Суурийн санал:

1. Гишүүн элсүүлэх дээр идэвхтэй ажиллаж, хэрэгжүүлэх.

2. Сагсны тэмцээн дээр оюутнууд хоорондоо танилцах цаг гаргах. Мөн охидын оролцоог албан ёсоор оролцуулах.

ЗАВСАРЛАГА

Цай ууж, боов идэцгээв. :)


(~17:15) ЯМОХ-н НЭГ жилийг зургаар эргэн харахад


Тэргүүн Б.Мөнхтуг нэг жилийн үйл явдлыг эргэн харуулсан presentation хийж тавьсан.


Нэмэлт. Монгол улсын Онцгой Байдлын Ерөнхий Газрын (ослоор амиа алдагсад болон гэмтэж бэртсэн) аврагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэх зорилгоор зохиосон хандивын аяны тайлан.

Анхааруулга. Асуулт, шүүмжлэлээ тухай бүрд нь асууж болно.