Sunday, April 15, 2007

ЯМОХ шинэ оюутнуудаа угтан авав

Жил бүрийн хавраар
Жигүүртэн олон шувууд
Манай орныг зориод
Маш холоос ирдэг юм
гэсэн сайхан дуу байдаг билээ. Тиймээ энэ л жил бүрийн хавраар эрдмээр жигүүр хийж олон олон залуус эх орноосоо арлын Японыг зорин ирцгээдэг билээ. Тэд маань дуунд гарч байгаагийн яг эсрэгээр жил бүрийн хавар тэр шувууд ирдэг нутгийн зүг эрдэм сурахаар аяны дөрөө мулталдаг билээ.
Жил ирэх тутам Японд суралцагч Монголчуудын нэмэгдэж, 2005 оны баримтаар нэг мянгад хүрээд байна.
Япон дахь Монгол Оюутны Холбоо шинээр ирсэн оюутнуудаа хүлээн авах энэ жилийн "Угталт" уулзалт 4сарын 13-нд Япон дахь Монгол Улсын Элчин сайдын Яаманд болж өнгөрлөө. Энэ уулзалтад шинээр суралцахаар ирсэн болон, их сургуулийн босго алхан орж байгаа нийт гуч гаруй оюутнууд болон тэдэнтэй танилцах, зөвлөгөө өгөхөөр арав гаруй хуучин оюутнууд ирж оролцлоо.
Бидний уулзалтад Монгол улсаас Японд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р. Жигжид гуай, Элчин сайдын яамны боловсрол хариуцсан нарийн бичиг Ж.Сарантогос болон Монгол сүмочидын анхдагч Д. Батбаяр нар ирж мэндчилгээ дэвшүүлэн, шинэ оюутнуудад санал бодлоо хэлж, сурлагын амжилт хүслээ. Мөн Токио Их Сургуулийг төгсөгч Б. Мөнхзул, Тохо Гакү-эн сургуулийг төгсөгч Г. Энхтөгс сэнпай (дээд курсын оюутан) нар хүрэлцэн ирж өөрсдийн Япон дахь амьдрал, сурч байсан тухайгаа шинэ оюутнуудтай хуваалцлаа. Мөн Д. Батбаяр ах маань өөрийн зодог тайлах ёслолыг үзэж сонирхоорой гээд хүн бүрт билэт өгч сюрприз барилаа.
Монголын ирээдүй болсон залуучууд маань эрч хүчтэй, сурах эрмэлзлэл дүүрэн байгаа нь ажиглагдсан шүү. Та нартаа сурлагын өндөр амжилт хүсье.

Monday, April 02, 2007

Уралдаан зарлагдсан байна

Солонгост суралцаж байгаа оюутнуудын санаачилгаар нэгэн зохион бичлэгийн уралдаан зарлагдсан байна. Тус уралдааны зорилго нь гадаадад суралцагч оюутнуудын эх орныхоо тухай юу гэж бодож байгаа болон тэдний монголынхоо ирээдүйд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэлтэй нь танилцаж нийтэд цацах юм байна. Шагналын сан өндөртэй тус уралдаанд Японд суралцаж байгаа оюутнуудаа өргөнөөр оролцохыг уриалж байна.

Сонирхсон оюутнууд маань дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос авна уу.
http://cmox.org/forum/viewtopic.php?t=1777