Friday, February 19, 2010

Цагаан сар 2010


Сайн байна уу? Оюутан залуучуудаа.

Сар шинэдээ сайхан шинэлцгээсэн үү?

ЯМОХ-ын дараагийн үйл ажиллагааны нэг болох “Цагаан сар 2010” маань 2010оны 2сарын 27нд зохион байгуулагдах гэж байна.

Монгол ахуй, Монгол зан заншилаа сурталчлах ажлын нэгээхэн хэсэг болгож, Японд суралцагч Монгол оюутнууд бид Монголд элэгтэй Япон хүмүүст эрт дээр үеэс уламжлан тэмдэглэж ирсэн "Цагаан сар" арга хэмжээгээ зохиож байна. Япон Монгол хоёр орны цаг агаарын ялгаатай байдал зэргээс болон Япончууд өвлийн улиралд тэр бүр Монгол явж чаддаггүй. Тиймдээ ч талын Монгол айл, хүмүүс өвлийг өнөтэй давж, урин дулаан улиралтай золгож байгаагаа бэлгэддэг энэхүү цагаан сарын тэмдэглэлт, үндэсний уламжлалт баярыг маань сайн мэддэггүй билээ. Бид, оюутнууд энэ л боломжийг тэдэнд олгож, Цагаан сар, өвлийн улирлын нэгээхэн хэсгийг тэдэнд мэдүүлэх, эх орноо сурталчлах зорилготой. Ингэснээр нэг ч гэсэн Япон хүнийг эх орныхоо зүг хандуулах, Монголын тухай мэдлэгээ нэмэгдүүлэх, шинээр мэдэж аваасай гэсэн хүсэл оршино.

Оюутан залуус та бүхнийг “Цагаан сар 2010”-д хүрэлцэж ирж Цагаан сарын уур амьсгалыг мэдэрч, хамтдаа Цагаан сараа сайхан тэмдэглэхийг урьж байна.

Монгол хүн бүрийг дээлтэйгээ ирэхийг хүсэе!

Хэзээ: 2010оны 2сарын 27

Хугацаа: 17:30-20:30

Такс : 4000

(Оюутан 2000)

(Зохион байгуулалтанд оролцсон хүн таксгүй)

Хаана: Япон дахь МИАТ-ийн хурлын заал

(ミアト(MIAT)モンゴル航空の会議室

株式会社 チンギスハーン旅行

東京都荒川区西日暮里5-15-7投資ビル2階

газрын зургийг эндээс харна уу

http://maps.google.co.jp/maps?q=35.731752,139.768054&hl=ja)

Хэрхэн бүртгүүлэх: 2-р сарын 24-ны дотор

tsagaansar2010@gmail.com хаягаар

1.Нэр
2. Сургууль
3. Холбогдох утасны дугаар
4. Мэйл хаягаа ир
үүлнэ үү.

Жич: Цагаан сарын өдөр бууз, хуушуур хийлцэх, зохион байгуулалтанд туслах хүн хайж байна.

Зохион байгуулалтанд оролцсон хүн такс төлөхгүй болно.

Нэг өдрийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөж найз нөхдийнхөө хүрээг тэлэхийг хүсвэл дээрх утсаар холбоо барина уу

Холбоо барих утас:

Д.Дэлгэрдалай 080-3340-0360 (Softbank)

Д.Мөнхзул 080-3531-7619 (Softbank)

Б.Ундармаа 080-3596-8824 (Softbank)

Friday, January 22, 2010

Хаврын Баярын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой хүн хайж байна


Сайн байцгаана уу? Оюутан залуучуудаа.

Өдөр ирэх тусам гадаа хүйтэрч өвөл цаг ид дундаа орж байгаа ч ЯМОХ-ын Удирдах зөвлөлийн гишүүд маань Хаврын Баярын ажилдаа аль хэдийн ханьцуу шамлан орсон байгаа билээ. Энэ жилийн Хаврын Баяр маань “Хөх тэнгэрийн оронд 20 жил салхилсан салхи” сэдэвтэйгээр 2010 оны 5 сарын 2, 3ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Хаврын баяр бол Япон улсад суралцаж буй Монгол оюутнууд цөм болон, Япон улсын иргэдэд Монгол хэл, ёс заншил, түүх, урлаг соёлоо танилцуулдаг баяр билээ. Олон найз нөхөд болон япончуудын тус дэмжлэгтэйгээр баяраа зохион байгуулж, цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх нь “Хаврын баяр”-ын нэгэн зорилго юм. Энэ баяр нь Япон оронд зохион байгуулагддаг Монголыг танилцуулах хамгийн том баяр юм. Энэ утгаараа Монголоо гэсэн залуучууддаа Хаврын Баярыг зохион байгуулахад хүч нэмэрлээчээ хэмээн уриалж байна.

Хийх ажил маш их тул та сонирхсон ажилаа хийж болно. Жишээ нь Япончуудад Монгол үлгэр ярьж өгөх, үндэсний тоглоом наадгай зааж өгөх, загвар үзүүлэх, хоол хийх, хог ялгах гээд янз бүрийн зөндөө ажилууд байгаа. Япон оронд Монголоо суртчилах энэ ажилд өөрийн хүч хөдөлмөрөө нэмэрлэх чин хүсэлтэй залуус та бүхэн бидэнтэй доорх хаягаар холбоо барина уу!

Хаврын баяр дээр ирээд хуушуур бууз идчээд буцах бус энэ 2 өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлцгээе!

Холбоо барих Утас : 080-3531-7619

Email: hb.bosyuu@gmail.com

Нэр, утасны дугаар, сургууль, mail хаяг, юу хийх сонирхолтой байгаагаа бичээд явуулаарай. Одоохондоо юу хийхээ шийдээгүй бол бичихгүй байсан ч болно. Доор бичсэнээс өөр ажилууд ч байгаа.

(ЖичСайн дурын ажил болохоор цалин хөлс байхгүй гэдгийг анхааруулъя!)

Ажлын жагсаалт:

1. Дээл өмсөж үзэхэд туслах 4 хүн

2. Үндэсний тоглоом тоглуулах 4 хүн( хариуцах 1 хүн,1өдөрт 2,2оороо)

3. Үлгэр ярих 3 хүн (хариуцах 1 хүн, 1,1 өдөрт 1,1ээрээ)

4. Монголын талаарх асуулт хариулт 2 хүн(хариуцах 1 хүн)

5. Stamp rally 4 хүн, (хариуцах 1 хүн)

6. Фото зургийн уралдаан 2 хүн (хариуцах 1 хүн, энэ чиглэлээр суралцдаг эсвэл мэргэжлийн хүн байвал сайн)

7. Фото зургийн үзэсгэлэн 2 хүн(хариуцах 1 хүн, энэ чиглэлээр суралцдаг эсвэл мэргэжлийн хүн байвал сайн)

8. Кино үзүүлэх 2 хүн(хариуцах 1 хүн, энэ чиглэлээр суралцдаг эсвэл мэргэжлийн хүн байвал сайн)

9. Бөхийн засуул 4, шүүгч 4 хүн(хариуцах 1 хүн)

10. Зохион бичлэгийн уралдаан 4 хүн(хариуцах 1 хүн)

11. Гэр барих, буулгах, хүмүүст тайлбарлах 20 хүн(хариуцах 1 хүн)

12. Морин хуур хүмүүст зааж өгөх 1 хүн