Friday, February 19, 2010

Цагаан сар 2010


Сайн байна уу? Оюутан залуучуудаа.

Сар шинэдээ сайхан шинэлцгээсэн үү?

ЯМОХ-ын дараагийн үйл ажиллагааны нэг болох “Цагаан сар 2010” маань 2010оны 2сарын 27нд зохион байгуулагдах гэж байна.

Монгол ахуй, Монгол зан заншилаа сурталчлах ажлын нэгээхэн хэсэг болгож, Японд суралцагч Монгол оюутнууд бид Монголд элэгтэй Япон хүмүүст эрт дээр үеэс уламжлан тэмдэглэж ирсэн "Цагаан сар" арга хэмжээгээ зохиож байна. Япон Монгол хоёр орны цаг агаарын ялгаатай байдал зэргээс болон Япончууд өвлийн улиралд тэр бүр Монгол явж чаддаггүй. Тиймдээ ч талын Монгол айл, хүмүүс өвлийг өнөтэй давж, урин дулаан улиралтай золгож байгаагаа бэлгэддэг энэхүү цагаан сарын тэмдэглэлт, үндэсний уламжлалт баярыг маань сайн мэддэггүй билээ. Бид, оюутнууд энэ л боломжийг тэдэнд олгож, Цагаан сар, өвлийн улирлын нэгээхэн хэсгийг тэдэнд мэдүүлэх, эх орноо сурталчлах зорилготой. Ингэснээр нэг ч гэсэн Япон хүнийг эх орныхоо зүг хандуулах, Монголын тухай мэдлэгээ нэмэгдүүлэх, шинээр мэдэж аваасай гэсэн хүсэл оршино.

Оюутан залуус та бүхнийг “Цагаан сар 2010”-д хүрэлцэж ирж Цагаан сарын уур амьсгалыг мэдэрч, хамтдаа Цагаан сараа сайхан тэмдэглэхийг урьж байна.

Монгол хүн бүрийг дээлтэйгээ ирэхийг хүсэе!

Хэзээ: 2010оны 2сарын 27

Хугацаа: 17:30-20:30

Такс : 4000

(Оюутан 2000)

(Зохион байгуулалтанд оролцсон хүн таксгүй)

Хаана: Япон дахь МИАТ-ийн хурлын заал

(ミアト(MIAT)モンゴル航空の会議室

株式会社 チンギスハーン旅行

東京都荒川区西日暮里5-15-7投資ビル2階

газрын зургийг эндээс харна уу

http://maps.google.co.jp/maps?q=35.731752,139.768054&hl=ja)

Хэрхэн бүртгүүлэх: 2-р сарын 24-ны дотор

tsagaansar2010@gmail.com хаягаар

1.Нэр
2. Сургууль
3. Холбогдох утасны дугаар
4. Мэйл хаягаа ир
үүлнэ үү.

Жич: Цагаан сарын өдөр бууз, хуушуур хийлцэх, зохион байгуулалтанд туслах хүн хайж байна.

Зохион байгуулалтанд оролцсон хүн такс төлөхгүй болно.

Нэг өдрийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөж найз нөхдийнхөө хүрээг тэлэхийг хүсвэл дээрх утсаар холбоо барина уу

Холбоо барих утас:

Д.Дэлгэрдалай 080-3340-0360 (Softbank)

Д.Мөнхзул 080-3531-7619 (Softbank)

Б.Ундармаа 080-3596-8824 (Softbank)

Friday, January 22, 2010

Хаврын Баярын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой хүн хайж байна


Сайн байцгаана уу? Оюутан залуучуудаа.

Өдөр ирэх тусам гадаа хүйтэрч өвөл цаг ид дундаа орж байгаа ч ЯМОХ-ын Удирдах зөвлөлийн гишүүд маань Хаврын Баярын ажилдаа аль хэдийн ханьцуу шамлан орсон байгаа билээ. Энэ жилийн Хаврын Баяр маань “Хөх тэнгэрийн оронд 20 жил салхилсан салхи” сэдэвтэйгээр 2010 оны 5 сарын 2, 3ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Хаврын баяр бол Япон улсад суралцаж буй Монгол оюутнууд цөм болон, Япон улсын иргэдэд Монгол хэл, ёс заншил, түүх, урлаг соёлоо танилцуулдаг баяр билээ. Олон найз нөхөд болон япончуудын тус дэмжлэгтэйгээр баяраа зохион байгуулж, цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх нь “Хаврын баяр”-ын нэгэн зорилго юм. Энэ баяр нь Япон оронд зохион байгуулагддаг Монголыг танилцуулах хамгийн том баяр юм. Энэ утгаараа Монголоо гэсэн залуучууддаа Хаврын Баярыг зохион байгуулахад хүч нэмэрлээчээ хэмээн уриалж байна.

Хийх ажил маш их тул та сонирхсон ажилаа хийж болно. Жишээ нь Япончуудад Монгол үлгэр ярьж өгөх, үндэсний тоглоом наадгай зааж өгөх, загвар үзүүлэх, хоол хийх, хог ялгах гээд янз бүрийн зөндөө ажилууд байгаа. Япон оронд Монголоо суртчилах энэ ажилд өөрийн хүч хөдөлмөрөө нэмэрлэх чин хүсэлтэй залуус та бүхэн бидэнтэй доорх хаягаар холбоо барина уу!

Хаврын баяр дээр ирээд хуушуур бууз идчээд буцах бус энэ 2 өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлцгээе!

Холбоо барих Утас : 080-3531-7619

Email: hb.bosyuu@gmail.com

Нэр, утасны дугаар, сургууль, mail хаяг, юу хийх сонирхолтой байгаагаа бичээд явуулаарай. Одоохондоо юу хийхээ шийдээгүй бол бичихгүй байсан ч болно. Доор бичсэнээс өөр ажилууд ч байгаа.

(ЖичСайн дурын ажил болохоор цалин хөлс байхгүй гэдгийг анхааруулъя!)

Ажлын жагсаалт:

1. Дээл өмсөж үзэхэд туслах 4 хүн

2. Үндэсний тоглоом тоглуулах 4 хүн( хариуцах 1 хүн,1өдөрт 2,2оороо)

3. Үлгэр ярих 3 хүн (хариуцах 1 хүн, 1,1 өдөрт 1,1ээрээ)

4. Монголын талаарх асуулт хариулт 2 хүн(хариуцах 1 хүн)

5. Stamp rally 4 хүн, (хариуцах 1 хүн)

6. Фото зургийн уралдаан 2 хүн (хариуцах 1 хүн, энэ чиглэлээр суралцдаг эсвэл мэргэжлийн хүн байвал сайн)

7. Фото зургийн үзэсгэлэн 2 хүн(хариуцах 1 хүн, энэ чиглэлээр суралцдаг эсвэл мэргэжлийн хүн байвал сайн)

8. Кино үзүүлэх 2 хүн(хариуцах 1 хүн, энэ чиглэлээр суралцдаг эсвэл мэргэжлийн хүн байвал сайн)

9. Бөхийн засуул 4, шүүгч 4 хүн(хариуцах 1 хүн)

10. Зохион бичлэгийн уралдаан 4 хүн(хариуцах 1 хүн)

11. Гэр барих, буулгах, хүмүүст тайлбарлах 20 хүн(хариуцах 1 хүн)

12. Морин хуур хүмүүст зааж өгөх 1 хүн

Wednesday, August 19, 2009

2009 оны Зуны Вооркшоп

2009 оны 8-н сарын 18
Монгол улс, Улаанбаатар хот

Японд суралцагч оюутнуудын жил бүрийн зун зохиодог "вооркшоп" зуны ажил
энэ жил гурван хэсгээс бүрдэж байна.

Эцэслэн агуулгыг шийдээгүй ч, одоогийн байдлаар доорх мэдээллийг хүргэе.
Гэрийнхэнтэйгээ уулзах, цагийг хамт өнгөрөөх, амрах, хөдөө явах, шоудах,
эмчлүүлэх, сургалтанд суух, ном унших, зусланд гарах, гэрээ тохижуулах...
гээд олон ажлынхаа заваар оюутнууд маань идэвхийлэн ажлуудаа урагшлуулж
байна. Сэнпай нараас Наска сэнпай оффисоо ашиглаж болно гэж бас хэлсэн.

Амралтаараа ирсэн та ч бас, хошуу, хуруу нэмэрлэхийг хичээнгүйлэн хүсч байна.
Танидаг мэддэг найзуудаа уриалан бидэнтэй холбогдоорой.
Мөнхзул: 8881-2853, Тулгаа: 9981-0696 Булгаа: 9923-8223 Дэрмээ: 9169-0377...
(бид нар олуулаа хэ хэ) Монголд ирсэн чинь, мэйл бага хэрэглэж байна. Голцуу
утас юм. Мэйл бичвэл ЯМОХ-н мэйлинглистээр цацаарай.

Мөн Японд суугаа та ч бас, тусалж чадна. Өмнөх жилүүдэд хийж байсан зуны
ажлын дүрс бичлэг, тайлан материал байвал цуглуулж өгнө үү.

Бас Японд янз бүрийн шугамаар сураад энэ өдрүүдэд Монголд байх сэнпай
нарыг танилцуулж өгөхийг хүсье. Хувийн зардлаар суралцсан агуу туршлагатай,
төгсөөд ажилласан, доктор хамгаалсан ... гээд л мундаг сэнпай нарын маань хүнд
итгэл, мөрөөдөл төрүүлэхүйц чанартай яриаг хүргэхийг зорьж байна.

Тэргүүн ажил. Японд суралцах талаарх "шууд" зөвлөгөө
хэзээ: 2009 оны 9-н сарын 16-ны өдрийн 16:00 цагаас эхлэнэ
хаана: Монгол-Япон төв, Их танхим
хамтрагч: ????? телевиз
Нийт орон даяар цацагдах сувгийг сонгон нийтэд үнэн бодит
мэдээлэл өгөхийг зорьж байна.

Дэд ажил. Сурах бичгийг "хомсдолтой" газар нь хүргэх
хэзээ: 2009 оны 9-н сарын 2-ноос 3
хаана: ?????? аймгийн ????? сумын ???-р ахлах сургууль
Өрхийн дундаж орлого доогуур уурхай, малын тоо цөөн сумыг
шигшээд хамгийн эрэлттэй газрыг сонгохыг хичээж байна.
төсөв: 2 түм йэн
хэнд: 10, 11-р ангийн сурагчид
юуг: 2009 онд шинээр хэвлэгдсэн сурах бичиг

Гутгаар ажил. Мод тарьцгаая, мэдэцгээе
голлон зохион байгуулагч: GNC
хэзээ: 2009 оын 9-н сарын 6-наас 12
хаана: Төв аймгийн Баянчандмань
линк: http://www.kyouzon-gnc.com/proejct/ecotour.html
Жил болгон мод тарих, байгаль орчноо хамгаалах сургалт
явуулдаг билээ. Энэ талаар Тугаа маань улам дэлгэрэнгүй мэдээлэл
өгнө гэдэгт итгэлтэй байна.

Сүүл хүртэл нь уншсан таньд баярлалаа.

Monday, June 01, 2009

Далайн аялал 2009

Зохиогдох өдөр: 2009-06-20, 21

Зун цаг хаяанд ирлээ. 2-р курсийнхан маань жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Далайн аялал " маань шинээр ирсэн коохай нартайгаа танилцан, найз нөхдийнхөө хүрээг тэлэх, оюутан залуусын хооронд дотно сайхан нөхөрлөлийг бий болгох зорилготой билээ.

Энэ жилийн "Далайн аялал 2009"-өөр Шизуока мужийн алдарт 伊豆 хойгийн далайн эрэг рүү аялахаар тогтлоо.

Номын сан, лекцийн танхимаасаа түр холдон зуны дэлгэр цагийн зугаатай 2 өдрийг далайн эрэг дээр хамтдаа хөгжилдөн өнгөрөөцгөөе.

Аялалд оролцох хүний тоо хязгаарлагдмал байгаа тул та бүхэн яарцгаана уу.

Бүртгэлийн хугацаа: 6/1-6/7 (Эцсийн хугацаа 6/14)

Бүртгэх хүний тоо: 40

Байрлах газар: http://www.at-s.com/bin/yell/yell0020.asp?id=C844078831

16-20 хүний багтаамжтай 2 байшинд хуваагдан орох болно. Ариун цэврийн хэрэгслээ өөрсдөө авчрах шаардлагатай.

Цуглах газар: JR新宿駅西口 新宿センタービル前 (Газрын зурагнаас үзнэ үү http://www.tatemono.com/buil/jan/ricchi1.html

Цуглах цаг: 6 сарын 20-ны 10:00 -10:20 (Автобуснаас хоцорсон тохиолдолд өөрөө явж очих, эсвэл cancel төлөх гэх мэт хүндрэлүүд учрах тул цагаа баримтлахыг нийт оюутнуудаасаа хүсье. )

Үнэ: 12000 (Бүртгүүлэх өдрөө төлнө)

Төлбөр төлөх: Зохион байгуулагчтай уулзаж бэлэн мөнгөөр төлөх, эсвэл доорх данс руу шилжүүлэх (зохион байгуулагчтай заавал холбогдож ямар данснаас явуулахаа хэлэх шаардлагатай)

三菱東京UFJ銀行 武蔵境支店 普通預金 アマルサイハン エンフマンライ464-1761707

Бүртгэлээ цуцалсан тохиолдолд цуцалсан өдрөөсөө хамаараад үнийн тодорхой хувийг төлөх болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй:

6/8-6/13 - 10%

6/14-6/17 - 20%

6/18-6/20 - 50%

Холбогдох зохион байгуулагч: Энхманлай 080-3438-2613, manlai_lp@yahoo.comЭнэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй

Дэлгэрнаран 080-3438-2411, delgernaran@gmail.comЭнэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй

(Бүртгүүлэхдээ нэр, сургууль, утасны дугаар, мэйл хаягаа хэлнэ үү.)

Monday, May 18, 2009

"Хаврын баяр-2009"Зохион байгуулах хорооны талархал

Японы олон нийтийн амралтын өдрүүд болох "Алтан долоо хоног" үеэр буюу 2009 оны 5 сарын 3,4-нд Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд "Хаврын баяр-2009" наадам маань амжилттай зохион байгуулагдаж өндөрлөөд байна. Хаврын налгар сайхан өдөр, тэнгэрт бөртийх ч үүлгүй цэлмэг. Яг л эх орныг маань санагдуулах аж. Энэ өдрүүдэд эх орноо сурталчлах наадам маань "Таны мэдэхгүй Монгол?! Монголыг танин мэдэхүйн аялал" сэдвийн доор Японд суралцагч оюутан залуусын нөр их хүчин чармайлт, сайхан сэтгэлт Япон түншүүдийн маань оролцоотойгоор хоёр хоног нижгэр зохион байгуулагдлаа.

Японы өнцөг булан бүрээс цуглах элэг нэгт Монголчууд, Монгол түмэнд элэгтэй япончууд мөн тухайн өдөр цэцэрлэгт хүрээлэнгээр дайрч гарах олон хүмүүс манай баярыг сонирхож байлаа.
Тэдний таван түм гэсэн тоонд хүрсэн гэх үзүүлэлт гаргасан байлаа.
Эх орноо гэсэн оюутан залуус Япон дахь Монгол Оюутны Холбоо цөм, багана нь болж Хаврын баярын Зохион байгуулах Хороог бүрдүүлж бидэнд тусалдаг Японы сайн дурын байгууллага, хувь хүмүүстэй хамтран Хаврын баяраа энэ жил 10 дахь удаагаа зохиогоод байна. Арван нэгдэх хавартайгаа золгож, арав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Хаврын баяраар маань Монгол орныхоо онцлог, хүн ардын аж амьдрал, Монгол ахуйгаа бүх талаар харуулахыг хичээж байлаа.

Үргэлжлэлийг: http://www.harumatsuri.net/index.php?page=calendar&e_id=57

Monday, April 06, 2009

Угталт 2009

Жил бүр Японд шинээр суралцахаар ирсэн оюутнуудаа Япон дахь Монголын Элчин Сайдын Яам, Япон дахь Монгол Оюутны Холбооны зүгээс хүлээн авч уулздаг билээ.Хэлний бэлтгэл болон их сургууль,коллеж, мэргэжлийн сургуульд суралцахаар шинээр ирсэн оюутнууд болон,хэлний бэлтгэлээ төгсөөд энэ хавар их сургуульдаа дэвшин орж буй оюутнуудаа угтах уг арга хэмжээнд Японд суралцдаг нийт оюутан залуусаа өргөнөөөр оролцохыг урьж байна. Та бүхний таньдаг мэддэг хэн нэгэн их шинээр суралцахаар ирсэн бол бидэнтэй холбогдоорой.

Зохиогдох өдөр, цаг 2009-04-11 11:00 цаг
Зохиогдох газар Япон дахь Монголын Элчин Сайдын Яам

Tuesday, March 31, 2009

Ханами&BBQ

Сайн байцгаана уу,эрхэм ЯМОХ-чууд аа.
Удахгүй сакура дэлгэрэх нь ээ.Хаврын баяр 2009 маань ч сар гаруйхан хугацааны дараа болох гэж байна. Энэ жил эдийн засгийн хүнд байдлаас болсон уу, Хаврын баяр-т хандив өгөх, хамтран ажиллах компани жаахан цөөрсөн хандлага байна. Гэхдээ бид янз бүрийн арга хэмжээ зохиох хэлбэрээр Хаврын баярынхаа төсөв хөрөнгийг бага багаар бүрдүүлэхийг хичээж байна.Энэ удаад зохион байгуулах үйл ажиллагаа маань монголчуудын Ханами+BBQ юм.ЯМОХ-ынхоо сэнпай нар болон энэ жилийн УЗ,монголчуудаараа уулзангаа хагдран унах сакура цэцгийн модны доор ББӨ хийцгээе ээ. Хүнс, таваг хэрэгслийг бүгдийг бэлдсэн байх тул та зөвхөн ЯМОХ болон монголчуудаараа уулзаж цагийг хөгжилтэй өнгөрүүлэхдээ бэлдээрэй. Болох газрын хувьд Яма закура,Оошима закура зэрэг ховорхон сакура цэцэглэдэг 1000 буюу Токёо-доо сакура-ийн модны тоогоороо дээгүүрт орох Мусашино коэн(武蔵野公園) юм. Чуо сэн-гийн эки болох Мусашикоганэй эки-ээс явах тул төвөггүй олох байх аа. Одоогоор 30-40 хүний захиалга өгсөн байгаа. Хүний тоо их байвал нэмж бас болно.Ханами-гаас олсон бүх орлогыг Хаврын баяр 2009-ийг зохион байгуулахад зарцуулах тул Хаврын баяртаа дуртай та бүхнийг өргөнөөр ирэхийг урьж байна.ЯМОХ-ын сэнпай нараас олон хүн ирэхээр бүртгүүлвэл орой нь номикай хийхээр захиалга өгнө.BBQ-д хуушуур,якисоба,окономияки,мах ногооны шорлог,зайдас байна.Бас бид нар sandwich бэлдээд очий.BBQ-даж идэж уугаад,дараа нь тоглоод,ярьж суух нь суугаад...Tоглоомны хувьд агаарын теннис,хөл бөмбөг,дээс, воллебoлл,нисгэдэг таваг (диск),атом молекүл-ийг тоглоё гэж ярьж байгаа

Болох газар:Мусашино коэн(武蔵野公園)
http://www.tokyo-park.or.jp/park/format/index056.html
http://www.tokyo-park.or.jp/park/format/info056.html#3

Болох өдөр,цаг: 4 сарын 5 буюу Ням гариг 11 цаг
Уулзах газар: Мусашино коэн-ий төв хаалга (武蔵野公園入口)
交通 :
・JR「武蔵小金井」北口から京王バス 調布行き「武蔵野公園」下車すぐ、それとも多磨霊園または多磨町行き「多磨町」下車 徒歩3分 
・京王線「調布」北口から武蔵小金井行き「武蔵野公園」下車すぐ駐車場(有料)
Оролцох үнэ: 3000 иэн
Бүртгүүлэх хаяг: komubu2009@gmail.com -pуу Ханами гэж хаяглаад нэрээ бичиж ирүүлнэ үү.

ЯМОХ 2009
Хаврын баяр 2009-ЗБХ

Tuesday, March 03, 2009

Урам уулзалт

Сайхан амарцгааж байна уу, оюутан залуус аа!

Энэ удаагийн Урам уулзалт нь Японд суралцаж буй оюутан залуусаа өргөнөөр хамруулж, чуулга уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд 3 сарын 28, 29 гэсэн 2 өдөр дарааллан зохиогдохоор боллоо.

Эхний өдрийн уулзалтыг бакалавр, магистр, доктор ахлах болон судлаач оюутнууд өөрсдийн дипломын болон судалгааны ажил, семинарынхаа тухай сонирхолтой, үр өгөөжтэй яриа хийх болно.

Илтгэл тавих хүмүүс:
Д.Батдэрэм (一橋大学院商学研究科、修士1年), Илтгэлийн сэдэв: モンゴルの新興産業
Л.Энхтөр (筑波大学), Илтгэлийн сэдэв: 光トポグラフィデータの空間分析
А.Амаржаргал (東京大学大学院教育研究科), Илтгэлийн сэдэв:学校改革ー川越女子高等学校の教科間連携を中心に
Т.Пүрэвдорж (一橋大学院経済学研究科), Илтгэлийн сэдэв: 時系列解析
Г.Гарамханд (一橋大学、法学研究科), Илтгэлийн сэдэв: 安全保証理事会の第7章の権限とその制限:対テロ活動


2 дахь өдөр нь Монгол улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын Яамны төлөөлөгч Т.Жанабазар, МИАТ компанийн Япон дахь төлөөлөгчийн газрын борлуулалт хариуцсан менежер Л.Галт, Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Монгол судлалын зочин профессор Ж.Бат-Ирээдүй нар ирж, Монголынхоо ирээдүйн талаар онц сонирхолтой хэлэлцүүлэг хийх тул та бүхэн өргөнөөр ирж оролцоорой!

Мөн илтгэл тавих сонирхолтой хүмүүс байвал холбоо барина уу.

Хэзээ: 2009 оны 3 сарын 28, Бямба гараг 12:00 -16:00 цаг
2009 оны 3 сарын 29, Ням гараг 12:00 -16:00 цаг

Хаана: (Эхний өдөр)
Хитоцүбаши Их Сургууль, Баруун кампус
一橋大学 西キャンパス, 講義室205号
(最寄り駅: 国立駅、JR中央線)

(2 дахь өдөр)
Монгол Улсаас Япон Улсад Суугаа Элчин Сайдын Яам
駐日モンゴル大使館       
(最寄り駅: 駒場東大前駅、京王井の頭線)

Дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагчаас авна уу.

Зохион байгуулагч: ЯМОХ (www.yamoh.org)
http://yamoh.blogspot.com/2009/03/blog-post.html
Цахилгаан шуудан: bujinlkham@gmail.com

Saturday, February 14, 2009

УИХ-ын дэд дарга Н.Энхболд,БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр нартай уулзах уулзалт

Сайн байцгаана уу? Oюутан залуучууд аа.
Хаврын амралтыг тохиолдуулан та бүхэнд нэгэн сайхан мэдээг дуулгая.УИХ-ын дэд дарга Н.Энхболд, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр нар 2 сарын 22 нд Япон улсын Токёо хотод айлчлан ирж 23-нд оюутнуудтай уулзалт ярилцлага хийхээр болов.
Гадаад улсад суралцаж байгаа оюутан бидний хувьд энэ бол эх орныхоо төрийн өндөрлөгүүдтэй нүүр тулан уулзаж,басxүү Монгол, Японы боловсролын талаар өөрсдийн санаа бодлоо илэрхийлэх сайхан боломж билээ.
Оролцох оюутны тоо 40-50 гэсэн хязгаартай тул та бүхэн яаран бүртгүүлээрэй.
Хэзээ: 2009 оны 2 сарын 23-ны өдөр 14 цаг-15 цаг 30 минут
Хаана: Япон Улс дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны хурлын танхим
Бүртгүүлэхдээ: komubu2009@gmail.com гэсэн мэйл хаягруу "Бүртгэл" гэж хаяглаад өөрийн овог нэр,сургуулийн нэрээ бичиж илгээнэ үү.

Friday, January 09, 2009

"Урам" уулзалт

2009 оны 1 сарын 11

Энэ долоо хоногийн ням гаригт дахин Урам уулзалт болохоор боллоо . Энэ удаагийн уулзалтыг Японд суралцаж төгсөөд цаашид ажиллах сонирхолтой оюутан залуустаа зориулаад, "Ажил хайх" (就職活動) гэсэн сэдвийн дор нээж байна.

Японд ажилд орохын тулд хувь хүнээс бас нэлээд хүч хөдөлмөр, авъяас шаарддаг болно. Хувийн хэрэг материалаа бүрдүүлэхээс авахуулаад ажиллах эрхээ авах хүртэл нэлээд олон шат дамжлага, шалгуурыг давж гарах ёстой болдог. Яг л энэ бүх шат дамжлагыг нь даваад одоо Японд ажиллаж буй 4-н сэнпай маань ирж, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, ажил хайхад юуг анхаарах болон, юу хийх хэрэгтэй болдог талаар бодит зөвлөгөөг бидэнд өгөхөөр болоод байна.

Эдийн засгийн хямралаас болоод шинээр орох гэж буй ажилчдын гэрээ цуцлагдах, эсвэл хуучин гэрээний ажилчдаа халах, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах явдал сүүлийн үед ихсэж байгаа болохоор өмнө нь ажлаа амжилттай олоод, гялалзаж байгаа дээд үеийнхнээсээ зөвлөгөө авна гэдэг бол бидэнд том боломж билээ.
Дараах хүмүүс ирж яриа хийнэ:
1. Ариунзаяа (Nikko Citigroup Limited)
2. Баяраа (ドイツ銀行グループ: ドイツ証券株式会社)
3. Мандухай (CMR研究所: Architecture office)
4. Ариунаа (ダイキン工業株式会社)

Цаашид Японд ажиллах сонирхолтой оюутан та бүхэнд маш хэрэгтэй, өгөөжтэй яриа болно гэж найдаж байна. Та бүхэн өргөнөөр оролцоорой !

Хэзээ: 2009 оны 1 сарын 11, ням гариг 12:00 -16:00 цаг
Хаана: 一橋大学 西キャンパス 講義室301号

Хитоцүбаши Их сургууль Баруун кампус

301 тоот Хичээлийн танхим

Зохион байгуулагч: ЯМОХ (www.yamoh.org)
Утас: 080-3437-4075
Цахим шуудан: eboldbayar@gmail.com

Thursday, January 01, 2009

Шинэ жилийн мэнд хүргэе

Happy new year

Шинэ он гарлаа
Шинэ жил ирлээ
Ай хөө шинэ жил минь
Амархан сайн байна уу?



гээд л юу юугүй он солигдож 2008 он тэртээ ард хоцорч хэдийн өнгөрсөн жил болж орхилоо. 2009 он маань бидний урдаа барьсан зорилгын биелэх эхлэл болж сайхан цэлмэг өдрөөр эхэлж байна.
Сэтгэл сэргээд бүхнийг хийж амжуулах хүсэл зориг хэн бүхэнд минь төрөө байхаа.
Наран ургах зүгийн Япон оронд суралцаж буй залуус бид эх нутагтаа байгаа элгэн садан, эх дэлхийгээр тарж суугаа элэг нэгт Монгол түмнээсээ арай түрүүлж энэ жилийн эхний наран мандахыг харсан байхаа.

Ингээд Японд суралцаж буй нийт оюутнууд найз нөхөддөө шинэ жилийн мэнд хүргэе.
Та нар маань ингэхэд гэр бүл, ах дүү хамаатан садандаа шинэ оны мэнд дэвшүүлэхээ мартаагүй байхаа гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаа Япон дахь Монгол Оюутны Холбооны хувьд ч нийт гишүүд, оюутан залуусынхаа хүчээр хийх бүтээх гэсэн ажлуудаа ихэнхийг нь амжуулсан сайхан жил байлаа.
Урьд өмнө хийж ирсэн Хаврын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, Сагсан бөмбөгийн тэмцээнээ өргөжүүлэн "СПОРТ Наадам" болгон амжилттай зохион байгуулсан бөгөөд, нэгэн жилээ үдэж, шинэ оноо угтахаар "Оюутан шинэ жил-2009"-ыг зохион байгуулж, оюутан залуус маань нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлсэн сайхан арга хэмжээ болсон.

Үүнээс гадна эрдэм мэдлэгийн "Урам" уулзалт, шинэ оюутнуудаа тосож авах "Угталт" уулзалт болон оюутнууд ирээдүйд Монгол орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа болон юу хийвэл зохих талаарх санал асуулга гэх мэт олон арга хэмжээг зохиож, өнгөрсөн нэг жилийг ардаа үдлээ.
Ирэх жил маань Оюутны Холбооны хувьд ч, нийт оюутан залууст маань ч ээлтэй сайхан жил болоосой гэж хүсээд та бүхэндээ
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД дэвшүүлье.



Sunday, December 14, 2008

YAMOH NEW YEAR PARTY 2009



Дэлгэрэнгүйг www.yamoh.org дээрээс...

Friday, November 07, 2008

"Миний Эх Орон" сэдэвт зохиол бүтээлийн уралдаан

"Миний Эх Орон" сэдэвт зохиол бүтээлийн цуврал уралдааны 2-р уралдааныг зарлаж байна.

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү, Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму... О.Дашбалбар
МИНИЙ ЭХ ОРОН
Элэг зүрхэнд дэндүү ойрхон
Эх нутгаа санан зүүдэлж
Ээнэгшин дасч Гадаадад суугаа
Элгэн садан Монголчуудынхаа дунд www.bayanmongol.com багаас

"Миний Эх Орон" сэдэвт зохиол бүтээлийн цуврал уралдааны 2-р уралдааныг зарлаж байна.

Энэ удаагийн уралдааныг Орос орноо сураар одсон, Эх нутгаа эрмэлзэж элгэн саднаа санагалзан “Буурал ээж минь” шүлгээ тэрлэсэн, 2 настай Ро шүлгийн зохиогч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн (1908-1986) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна.
Зорилго: Монгол хүн сэтгэл зүрхний гүндээ эх орноо хэрхэн тээж явааг харуулах, хойчийг залгамжлах залуу үеийнхээ эх орон, элгэн садан, эх түүх, алдарт хүмүүс, монгол ахуй соёлоороо бахархах үзлийг дэмжихэд оршино.
Хоёрдугаар уралдааны нэр: ТЭНГЭРЛЭГ ЭХ ОРОН МИНЬ

"Миний Эх Орон" сэдвийн дор “Тэнгэрлэг ЭХ ОРОН минь” чөлөөт бичлэгийн 2-р уралдаанд эх орны тухай чөлөөт сэдвээр шүлэг, дууны үг, бодрол агуулсан өгүүлэл, эх орон, элгэн саднаа санасан өр зүрхнийхээ гүнээс ундрах сэтгэлийн харамгүй үг, санамж захиас үг, сэтгэлээ нээсэн тэмдэглэл, орчуулга зэрэг чөлөөт зохион бичлэгийг монгол хэлээр бичин ирүүлнэ.

Тодотгол: Гадаад улсад суугаа монголчууд оролцоно.Уралдаанд нас харгалзахгүй. Хүүхэд залуус болоод ахмад буурлууд бүтээлээ ирүүлэхийг чухалчилна. Тусгайлсан бичлэгийн төрөл заагаагүй. Хүүхдийн (16 нас хүртэлх) болон насанд хүрэгчдийн 2 ангилалаар шагналтай.

Хугацаа, хаяг: Бүтээлийг 2008 оны 11 сарын 26-ний дотор daanjuur@gmail.comЭнэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхижүүлэх хэрэгтэй. цахим хаягаар хүлээн авч дүнг BayanMongol.com интернет (цахим оюут) хуудсаар дамжуулан нийтэд зарлана. Уралдаанд гэж хаяглан овог, нэр, хүйс, нас,хаягаа тодорхой явуулна уу.

Бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр интернет (цахим оюут) хуудсаар дамжуулж олны хүртээл болгоно.
Шагнал: Шагналын сан 1000$.

Хүүхдийн (16 нас хүртэлх) шагнал
1-р байр 200$ (Эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн зохиол, дагалдах шагнал, CD, DүD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Марко Поло ба дэлхийг нээхүй” ном, дагалдах шагнал, CD, DүD, мөнгөн шагнал)
3-р байр 100$ (Хүн гүрэн, Бурханы ташуур ном” 100$, дагалдах шагнал, CD, DүD, мөнгөн шагнал)
Оролцсон хүүхдүүдэд, тусгай шагналт байранд урамшуулал, шагналтай

Насанд хүрэгчдийн шагнал
1-р байр 200$ (Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, CD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, CD, мөнгөн шагнал)
3-р байр 100$ (Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, CD, мөнгөн шагнал)

Уралдааны шагнал, тусгай шагналд:

* Монголч эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном
* Уран бүтээлчид, зохиолчдын гарын үсэгтэй ном, CD, DүD
* Соён гэгээрүүлэгч Насан-Очирын Наваан-Юндэнгийн ном
* Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн ном, Миний нутаг
* Эрдэмтэн Бямбын Ринченгийн ном
* Эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн ном, Short story international
* Тэнгэрлэг яруу найрагч Очирбатын Дашбалбарын ном
* Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн ном
* Бусад нэрт зохиолчдын номоос
* Бурхан багшийн сургааль ном, The Teaching of Buddha
* Хүн гүрэн, Аттилла хааны ялалтын нууцууд, үictory Secrets of Attila the Hun
* Хүн гүрэн, Аттилла хаан,Домог түүх, Attila, King of the Huns: Man and myth
* Үлэг гүрвэлийн ангуучид, Dragon Hunter, Roy Chapman Andrews
* Монголын үлэг гүрвэлийн өндөг олдворууд, Dragon Bones and Dinosaur Eggsz
* Чингис хаан ном, Genghis Khan by Brent, Peter Ludwig
* Монголчууд ном, The Mongols by Morgan, David
* Төмөрлөн хаан, Дэлхийн байлдан дагуулагч, Tamerlane, Conqueror of the World
* Хувилай хааны амьдрал цаг үе ном, Khubilai Khan by Rossabi
* Бусад шагналууд дагалдана

Зохион байгуулагчид:

1. mongolinternet.com Монгол Интернет компани
2. medeelel.com Мэдээлэл Баг
3. baigal.com “Хутай билиг" Уламжлалт анагаах ухааны төв
4. zamdaan.com Замдаан сэтгүүл
5. mashbat-film.com Машбат филм
6. Найз, нөхөд, уралдааныг дэмчигч олон

Tuesday, November 04, 2008

ЯМОХ 2008-2009 оны Удирдах Зөвлөлийн Ээлжит Сонгуулийн дүн

Эрхэм хүндэт оюутан залуус аа.

Өмнө зарласанчлан 2008 оны 11-р сарын 3-ны Даваа гарагт Монгол Улсаас Япон Улсад Суугаа Элчин Сайдын Яаман дээр амжилттай болж өнгөрлөө. Сонгуульд нийт 21 оюутан, 1 сэмпай хүрэлцэн ирсэн бөгөөд сонгуулийн хороонд УЗ-ийн 2007-2008 оны гишүүд болох Б. Мөнхтуг, Б. Булган, Ж. Болдмаа нар орж, Х. Зоригт сэмпай хянагчаар ажиллав.
Удирдах Зөвлөлд нэрээ дэвшүүлсэн 13-н оюутны нэрсийг сийрүүлье.

1. Ц.Гэрэлт Токиогийн ИС 2-р курс
2. А. Дөлгөөн Токиогийн ИС 2-р курс
3. Цогсаг Токиогийн ИС 2-р курс
4. Б. Энхзол Хитоцүбаши ИС 2-р курс
5. Бүжинлхам Хитоцүбаши ИС 2-р курс
6. Дэлгэрнаран Хитоцүбаши ИС 2-р курс
7. Дэлгэрцэцэг Хитоцүбаши ИС 2-р курс
8. Б.Түмэнцэнгэл Ёкохама ИС 2-р курс
9. Э.Болдбаяр Ёкохама ИС 2-р курс
10. Тэмүүлэн Чиба ИС 1-р курс
11. Гантуяа Чиба ИС 2-р курс
12. Ж.Дамдинцэрэн Токиогийн Урлагийн ИС 1-р курс
13. Цэрэнбат Үндэсний Батлан Хамгаалахын Академи 3-р курс

Сонгуулийн хороо нийт 21 саналыг хүлээн авсан бөгөөд, үүний 20 нь хүчинтэй санал байлаа. Шинээр УЗ-ийн гишүүнд сонгогдогсод авсан саналынхаа дарааллаар:

1. Ц.Гэрэлт Токиогийн ИС 2-р курс
2. Б.Түмэнцэнгэл Ёкохама ИС 2-р курс
3. Б. Энхзол Хитоцүбаши ИС 2-р курс
4. Э.Болдбаяр Ёкохама ИС 2-р курс
5. Цогсаг Токиогийн ИС 2-р курс
6. Цэрэнбат Үндэсний Батлан Хамгаалахын Академи 3-р курс
7. Ж.Дамдинцэрэн Токиогийн Урлагийн ИС 1-р курс
8. Тэмүүлэн Чиба ИС 1-р курс
9. А. Дөлгөөн Токиогийн ИС 2-р курс
10. Дэлгэрцэцэг Хитоцүбаши ИС 2-р курс
11. Бүжинлхам Хитоцүбаши ИС 2-р курс

Ийнхүү ЯМОХ-ын УЗ маань дээрх 11 гишүүнээс бүрдэж, УЗ-ийн гишүүдийн санал хураалтын дүнд Токиогийн ИС 2-р курсын оюутан Ц.Гэрэлт ЯМОХ-ын тэргүүнээр сонгогдов.

Шинээр сонгогдсон тэргүүн, Удирдах Зөвлөлийн гишүүддээ баяр хүргээд, ажилд нь амжилт хүсье.

Шинэ УЗ

Sunday, November 02, 2008

Songuulid ner devshuuleh talaar

YAMOH dotood buttsendee uurchlult oruulsan buguud Udirdah Zuvluliin gishuudiin toog 11 bolgoj nemegduullee. 10 buyu tuunees deesh oyutan suraltsdag Ikh surguuli burt neg suudal olgogodoh buguud, enehuu 1 suudald surguuli bur uursdiin tuluulul bolson neg oyutniig sanal bolgoh erhtei. Tuunees busad gishuudiig chuluut songuuliar songoh buguud, oyutan statustai hen bur neree devshuuleh bolomjtoi yum.
YAMOH-n uil ajillagaanii ontslogoos shaltgaalan neg oyutan 2 jil daraalan songogdoh heregtei gesen shiideld hursen buguud, 11-n gishuunii 5 n umnuh jiliin Udirdah Zuvluluus uliran songogdon, uldsen 6-n gishuuniig shineer huleej avah zarchmiig barimtlahaar bolson bilee. Gevch tuhain jiliin baidlaas shaltgaalan ene too oorchlogdoj bolno.

YAMOH-n Udirdah Zuvluld ner devshihdee ta buhen http://docs.google.com/Doc?id=dg4xqpcc_110gnpbt7tb haygaas Ner devshih mayagtiig tataj avan gerelt531@gmail.com hayag ruu yavuulah, esvel 11-r sariin 3-nd 14 tsagaas Mongol Ulsiin Elchin Saidiin Yamand boloh songuulid hureltsen irehdee uuriin biyer avchirch bolno.

Udirdah Zuvluliin shinehen gishuudtei uulzah udriig tesen yadan huleej baiy.

YAMOH

Friday, October 31, 2008

Сонгуулийн цаг тодорхой боллоо

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт оюутнуудаа.
ЯМОХ-ын Удирдах Зөвлөлийн сонгуулийн цаг тодорхой боллоо.
Сонгууль

Хэзээ: 2008 оны 11 дүгээр сарын 3-нын Даваа гараг 14:00-16:00 цаг
Хаана: Монгол Улсаас Япон Улсад Суугаа Элчин Сайдын Яамны Хурлын танхим
-д явагдах болно.

Сонгуулийн дүрмийг дараах нийтлэлдээ тодорхой бичих бөгөөд, сонгуульд нэрээ дэвшүүлэх оюутнууд өөрсдийн Мөрийн Хөтөлбөрийг 11-р сарын 2-ны 24:00 цаг хүртэл gerelt531@gmail.com хаяг руу илгээх буюу сонгуулийн өдөр хэвлэмэл байдлаар авчирна уу. Мөн сонгуулийн өдөр хүрэлцэн ирж чадахгүй бол тэр тухайгаа мөрийн хөтөлбөрийн хамт дээрх хаяг руу илгээнэ үү.

Эцэст нь хэлэхэд, ЯМОХ гэдэг өнөр гэр бүлийн хаалга танд үргэлж нээлттэй. ЯМОХ-ын Удирдах Зөвлөлд орсноор дотроо тээж явсан, бодож явсан зүйлсээ хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Оюутан насаа улам хөгжилтэйгээр өнгөрүүлэхийг хүсч байгаа бол ЯМОХ-ын Удирдах Зөвлөлийн сонгууль руу урагшаа !!

Жич: Удирдах Зөвлөлд нэрээ дэвшүүлэхгүй ч өөрсдийнхөө төлөөлөл болсон оюутнуудад саналаа өгөх, тэднийг дэмжих хэн хүнийг сонгуульдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.


Friday, October 24, 2008

ЯМОХ Удирдах Зөвлөлийн сонгууль

Сайн байцгаана уу, Эрхэм хүндэт Оюутан залуус, анд найз нараа?
Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтган гүнээ мэхийн ёслоё.

Та бүгдийн хичээл сурлага өндөр үү?
Юутай ч шинэ хичээлийн улирал эхэлсэн болохоор бүгдээрээ дор бүрнээ завгүй, хичээж байгаа байх гэж бодном. Та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэхийн ялдамд нэгэн зарыг хүргэх гэсэн юм.

Япон дахь Монгол Оюутны Холбоо(ЯМОХ) маань 10 дугаар сарын 13-ны өдөр өнгөрсөн нэгэн жилийнхээ ажлын тайланг тавьж, дүгнэлтээ хийгээд байгаа билээ. Харьцангуй цөөхөн оюутнууд, гишүүд ирж оролцсон нь бидний зүгээс зарлалаа оройтуулсных байх гэж дүгнэж байгаа. Та бүхнээсээ түмэнтээ хүлцэл өчье.
Одоо ч бас хэдийгээр оройтон хүргэж байгаа ч ЯМОХ-г ирэх жил удирдан чиглүүлж явах оюутан залуусаа сонгох "Удирдах Зөвлөлийн СОНГУУЛЬ" болох гэж байгааг дуулгаж байгаадаа баяртай байна.

УЗ СОНГУУЛЬ нь 2008 оны 11 дүгээр сарын 3-нд (Цаг нь хараахан тодорхойгүй)
Токио хотод байрлах Монгол Улсын Элчин Сайдын Яамны Хурлын танхимд болохоор төлөвлөгдөж байна.


Ирэх жил бид бүхэнд олон сайхан ажлыг төлөвлөж, биднийг хооронд нь уулзуулж байх олон сайхан боломжийг бий болгох, авъяаслаг охид, залуусаа сэтгэл нэгдэн сонгох, нэг үгээр бидний үүрэг гэж хэлж болох өдөр тул та бүхэн бүгдээрээ хүрэлцэн ирнэ үү?

Мөн та өөрийн санасан ажил, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд ЯМОХ гэдэг байгууллага танд хамгийн ойр байдаг, таны хамгийн ойрын түнш чинь юм. Тиймээс ЯМОХ-ны Удирдах Зөвлөлд нэрээ дэвшүүлэн сонгогдож, нэгэн жилийг шинэ найзуудтайгаа, шинэ орчинд мөн шинэ зүйлийг туршин хэрэгжүүлж үзэх их үр бүтээлийн жил болгоосой гэж, би ЯМОХ-ны гишүүн, Удирдах Зөвлөлийн гишүүн байж, оюутан насныхаа 3 жилийг энэ хамт олонтойгоо дурсамж дүүрэн өнгөрүүлсэн сэнпаи болохын хувьд танд санал болгож, мөн таныг заавал нэрээ дэвшүүлээсэй гэж хүсэж байна.

Монголын ирээдүйг авч явах бидний залуусын хамтын ажиллагаа(team work), тэр гар нийлсэн бүтээлч сэтгэлгээний үр дүнг харах ДУРСАМЖ дүүрэн, ХАРИУЦЛАГА-тай бөгөөд адал явдал, амжилт бүтээлийн нэгэн жил таныг дуудаж байна.
Хожим хойно дурсах дурсамж, хойшдын ажил үйлсийнхээ алтан түншийг олж авах, хүмүүсийн хоорондын итгэлцэл, тэр л нандин харилцааны учгийг та ЯМОХ-ны УЗ-ийн гишүүд болон нийт гишүүд дэмжигчдийн оролцоотойгоор бий болгож чадна.

Эрхэм ОЮУТАН та хэн ч байсан Таны өмнө ЯМОХ-ны хаалга үргэлж нээлттэй.
Та тэр босгыг даван, МОРИЛОН орно уу?

Та нарыгаа бүгдээрээ ирнэ гэж хүлээж байна.
Залуусаа 11 сарын 3-нд уулзацгаая!!!

ЯМОХ Удирдах ЗӨВЛӨЛ Сонгуулийг Зохион байгуулах Хороо

Гангасүрэгтэн Бяхарсүрэнгийн Мөнхтуг

Wednesday, October 22, 2008

Сайн байцгаана уу оюутан залуусаа.

Та бүхнийг төлөөлөн үйл ажиллагаа явуулсаар ирсэн Япон дахь Монгол Оюутны Холбооны 2007-2008
оны удирдах зөвлөлийн сонгуульт хугацаа дуусахад
хэдхэн хоног үлдээд байна. Үүнийгээ угтаж бид энэ нэг жилийн туршид хийсэн бүтээсэн, ойлгосон мэдэрсэн зүйлсээ тайлагнаж 10 сарын 13ны өдөр оюутнуудтайгаа уулзсан юм.

Оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд маань байснаас гадна бидний үйл ажиллагааг байнга дэмждэг идэвхитэй гишүүд маань бас ирж бид бүхний энэ нэг жилийн хугацаан дахь тайланг маань сонирхсон.

Энэ нэг жилийин хугацаагаа бид хийсэн, бүтээсэн, ойлгосон, суралцсан нэг жил байсан гэж дүгнэж болох юм. 5 гишүүн маань 1-р курсын оюутнууд байсан учир мэдэхгүй чадахгүй, бас туршлага багатай гээд олон зүйл тулгарч байсан хэдий ч энэ бүхнийг амжилттай даван гарч үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөд бэлдээд байна. Бид оюутыи холбоонд байснаар дан ганц оюутны холбооны ажлыг хийж сурах төдийгүй өөрсдийн амьдралд цаашид хэрэг болохуйц олон зүйлсийг сурч мэдэн цаашид хэрэгжүүлэх чадварыг бага ч гэсэн эзэмшиж чадсандаа баяртай байна.

Ингээд та бүхэнтэй ирэх 2008-2009оны ЯМОХын удирдах зөвлөлийн сонгууль дээр 2008 оны 11 сарын 3 ны өдөр уулзахаа тэсэн ядан хүлээж байна.

ЯМОХ-ны Удирдах Зөвлөл

Sunday, October 12, 2008

2008.10.13 YAMOH-n tailan boloh gazar

  (Cyrill usgiin font ashiglah bolomjgui baisan tul latin usgeer galiglan bichiv)

   2008 onii 10-r sariin 13nd boloh YAMOH-n Tailan hural 13:30 tsagaas 16 tsagiin hoorond Mongol Ulsaas Yapon Ulsad Suugaa  Elchin Saidiin Yamnii hurliin tanhimd boloh bolno. Gol haalgaar oron receptionoos zuvshuurul avch 2 davhar luu garna uu. Boloh gazriin talaar medeelliig oroituulsand hultsel uchyu. 
   

   


   

Thursday, October 09, 2008

ЯМОХ энэ 2007-2008 онд юу хийв?

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт оюутан залуус аа.
Алтан шаргал намар айлчилж, та бүхний маань хичээл сургууль эхлээд, шинэ гараа шинэ зорилгоор дүүрэн байгаа гэдэгт итгэж байна.

"ЯМОХ, ЯМОХ" хэмээн байнга сондог нэгнээс авахуулаад, "ЯМОХ гэж юу вэ?" гэж бодож буй хэн хүнгүй ЯМОХ-ын үйл ажиллагааны талаар сонсохыг хүсч байгаа байх. Удахгүй ээлж халаагаа солих "ЯМОХ-ын Удирдах Зөвлөлийн Сонгууль"-аасаа урьтаж, бид өөрсдийн нэг жилийн үйл ажиллагаагаа дүгнэн, тайлангаа тавих гэж байна.

Тайлан маань дараах байдлаар явагдах болно.

Хэзээ : 2008 оны 10-р сарын 13-ны өдөр (Даваа гараг) 13:30 - 16:00 цагийн хооронд
Хаана : Хараахан шийдэгдээгүй. 10-р сарын 12-нд блог болон веб хуудсаараа дамжуулан эцсийн байдлаар мэдэгдэх болно.
(Монгол Улсаас Япон Улсад Суугаа Элчин Сайдын Яам, Хурлын танхимыг төлөвлөж байна http://embmong.com/main.php?map=showmap&do=aboutus )
Хэрхэн: Удирдах Зөвлөлийн гишүүд тус тусын хариуцсан хэсгийн үйл ажиллагааны тайланг зураг слайд ашиглан тавина
Хэн оролцож болох: ЯМОХ-ын үйл ажиллагааг сонирхсон, үйл ажиллагаанд оролцдог хэн бүхэн оролцох эрхтэй
Холбоо барих хаяг: te.utopia@gmail.com Тэмүлэн

ЯМОХ-ын үйл ажиллагаанд оролцдог, оролцох хүсэлтэй эсвэл Монгол Оюутнуудтайгаа уулзалдах, хамтран ажиллах хүсэлтэй хүн бүрт бидний хаалга нээлттэй.