Wednesday, August 19, 2009
2009 оны Зуны Вооркшоп
Монгол улс, Улаанбаатар хот
Японд суралцагч оюутнуудын жил бүрийн зун зохиодог "вооркшоп" зуны ажил
энэ жил гурван хэсгээс бүрдэж байна.
Эцэслэн агуулгыг шийдээгүй ч, одоогийн байдлаар доорх мэдээллийг хүргэе.
Гэрийнхэнтэйгээ уулзах, цагийг хамт өнгөрөөх, амрах, хөдөө явах, шоудах,
эмчлүүлэх, сургалтанд суух, ном унших, зусланд гарах, гэрээ тохижуулах...
гээд олон ажлынхаа заваар оюутнууд маань идэвхийлэн ажлуудаа урагшлуулж
байна. Сэнпай нараас Наска сэнпай оффисоо ашиглаж болно гэж бас хэлсэн.
Амралтаараа ирсэн та ч бас, хошуу, хуруу нэмэрлэхийг хичээнгүйлэн хүсч байна.
Танидаг мэддэг найзуудаа уриалан бидэнтэй холбогдоорой.
Мөнхзул: 8881-2853, Тулгаа: 9981-0696 Булгаа: 9923-8223 Дэрмээ: 9169-0377...
(бид нар олуулаа хэ хэ) Монголд ирсэн чинь, мэйл бага хэрэглэж байна. Голцуу
утас юм. Мэйл бичвэл ЯМОХ-н мэйлинглистээр цацаарай.
Мөн Японд суугаа та ч бас, тусалж чадна. Өмнөх жилүүдэд хийж байсан зуны
ажлын дүрс бичлэг, тайлан материал байвал цуглуулж өгнө үү.
Бас Японд янз бүрийн шугамаар сураад энэ өдрүүдэд Монголд байх сэнпай
нарыг танилцуулж өгөхийг хүсье. Хувийн зардлаар суралцсан агуу туршлагатай,
төгсөөд ажилласан, доктор хамгаалсан ... гээд л мундаг сэнпай нарын маань хүнд
итгэл, мөрөөдөл төрүүлэхүйц чанартай яриаг хүргэхийг зорьж байна.
Тэргүүн ажил. Японд суралцах талаарх "шууд" зөвлөгөө
хэзээ: 2009 оны 9-н сарын 16-ны өдрийн 16:00 цагаас эхлэнэ
хаана: Монгол-Япон төв, Их танхим
хамтрагч: ????? телевиз
Нийт орон даяар цацагдах сувгийг сонгон нийтэд үнэн бодит
мэдээлэл өгөхийг зорьж байна.
Дэд ажил. Сурах бичгийг "хомсдолтой" газар нь хүргэх
хэзээ: 2009 оны 9-н сарын 2-ноос 3
хаана: ?????? аймгийн ????? сумын ???-р ахлах сургууль
Өрхийн дундаж орлого доогуур уурхай, малын тоо цөөн сумыг
шигшээд хамгийн эрэлттэй газрыг сонгохыг хичээж байна.
төсөв: 2 түм йэн
хэнд: 10, 11-р ангийн сурагчид
юуг: 2009 онд шинээр хэвлэгдсэн сурах бичиг
Гутгаар ажил. Мод тарьцгаая, мэдэцгээе
голлон зохион байгуулагч: GNC
хэзээ: 2009 оын 9-н сарын 6-наас 12
хаана: Төв аймгийн Баянчандмань
линк: http://www.kyouzon-gnc.com/proejct/ecotour.html
Жил болгон мод тарих, байгаль орчноо хамгаалах сургалт
явуулдаг билээ. Энэ талаар Тугаа маань улам дэлгэрэнгүй мэдээлэл
өгнө гэдэгт итгэлтэй байна.
Сүүл хүртэл нь уншсан таньд баярлалаа.
Monday, June 01, 2009
Далайн аялал 2009
Зохиогдох өдөр: 2009-06-20, 21
Зун цаг хаяанд ирлээ. 2-р курсийнхан маань жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Далайн аялал " маань шинээр ирсэн коохай нартайгаа танилцан, найз нөхдийнхөө хүрээг тэлэх, оюутан залуусын хооронд дотно сайхан нөхөрлөлийг бий болгох зорилготой билээ.
Энэ жилийн "Далайн аялал 2009"-өөр Шизуока мужийн алдарт 伊豆 хойгийн далайн эрэг рүү аялахаар тогтлоо.
Номын сан, лекцийн танхимаасаа түр холдон зуны дэлгэр цагийн зугаатай 2 өдрийг далайн эрэг дээр хамтдаа хөгжилдөн өнгөрөөцгөөе.
Аялалд оролцох хүний тоо хязгаарлагдмал байгаа тул та бүхэн яарцгаана уу.
Бүртгэх хүний тоо: 40
Байрлах газар: http://www.at-s.com/bin/yell/yell0020.asp?id=C844078831
16-20 хүний багтаамжтай 2 байшинд хуваагдан орох болно. Ариун цэврийн хэрэгслээ өөрсдөө авчрах шаардлагатай.
Цуглах газар: JR新宿駅西口 新宿センタービル前 (Газрын зурагнаас үзнэ үү http://www.tatemono.com/buil/jan/ricchi1.html )
三菱東京UFJ銀行 武蔵境支店 普通預金 アマルサイハン エンフマンライ464-1761707
Дэлгэрэнгүй:
6/8-6/13 - 10%
6/14-6/17 - 20%
6/18-6/20 - 50%
Дэлгэрнаран 080-3438-2411, delgernaran@gmail.comЭнэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
(Бүртгүүлэхдээ нэр, сургууль, утасны дугаар, мэйл хаягаа хэлнэ үү.)
Monday, May 18, 2009
"Хаврын баяр-2009"Зохион байгуулах хорооны талархал
Японы өнцөг булан бүрээс цуглах элэг нэгт Монголчууд, Монгол түмэнд элэгтэй япончууд мөн тухайн өдөр цэцэрлэгт хүрээлэнгээр дайрч гарах олон хүмүүс манай баярыг сонирхож байлаа.
Тэдний таван түм гэсэн тоонд хүрсэн гэх үзүүлэлт гаргасан байлаа.
Эх орноо гэсэн оюутан залуус Япон дахь Монгол Оюутны Холбоо цөм, багана нь болж Хаврын баярын Зохион байгуулах Хороог бүрдүүлж бидэнд тусалдаг Японы сайн дурын байгууллага, хувь хүмүүстэй хамтран Хаврын баяраа энэ жил 10 дахь удаагаа зохиогоод байна. Арван нэгдэх хавартайгаа золгож, арав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Хаврын баяраар маань Монгол орныхоо онцлог, хүн ардын аж амьдрал, Монгол ахуйгаа бүх талаар харуулахыг хичээж байлаа.
Үргэлжлэлийг: http://www.harumatsuri.net/index.php?page=calendar&e_id=57
Monday, April 06, 2009
Угталт 2009
Зохиогдох өдөр, цаг 2009-04-11 11:00 цаг
Зохиогдох газар Япон дахь Монголын Элчин Сайдын Яам
Tuesday, March 31, 2009
Ханами&BBQ
Удахгүй сакура дэлгэрэх нь ээ.Хаврын баяр 2009 маань ч сар гаруйхан хугацааны дараа болох гэж байна. Энэ жил эдийн засгийн хүнд байдлаас болсон уу, Хаврын баяр-т хандив өгөх, хамтран ажиллах компани жаахан цөөрсөн хандлага байна. Гэхдээ бид янз бүрийн арга хэмжээ зохиох хэлбэрээр Хаврын баярынхаа төсөв хөрөнгийг бага багаар бүрдүүлэхийг хичээж байна.Энэ удаад зохион байгуулах үйл ажиллагаа маань монголчуудын Ханами+BBQ юм.ЯМОХ-ынхоо сэнпай нар болон энэ жилийн УЗ,монголчуудаараа уулзангаа хагдран унах сакура цэцгийн модны доор ББӨ хийцгээе ээ. Хүнс, таваг хэрэгслийг бүгдийг бэлдсэн байх тул та зөвхөн ЯМОХ болон монголчуудаараа уулзаж цагийг хөгжилтэй өнгөрүүлэхдээ бэлдээрэй. Болох газрын хувьд Яма закура,Оошима закура зэрэг ховорхон сакура цэцэглэдэг 1000 буюу Токёо-доо сакура-ийн модны тоогоороо дээгүүрт орох Мусашино коэн(武蔵野公園) юм. Чуо сэн-гийн эки болох Мусашикоганэй эки-ээс явах тул төвөггүй олох байх аа. Одоогоор 30-40 хүний захиалга өгсөн байгаа. Хүний тоо их байвал нэмж бас болно.Ханами-гаас олсон бүх орлогыг Хаврын баяр 2009-ийг зохион байгуулахад зарцуулах тул Хаврын баяртаа дуртай та бүхнийг өргөнөөр ирэхийг урьж байна.ЯМОХ-ын сэнпай нараас олон хүн ирэхээр бүртгүүлвэл орой нь номикай хийхээр захиалга өгнө.BBQ-д хуушуур,якисоба,окономияки,мах ногооны шорлог,зайдас байна.Бас бид нар sandwich бэлдээд очий.BBQ-даж идэж уугаад,дараа нь тоглоод,ярьж суух нь суугаад...Tоглоомны хувьд агаарын теннис,хөл бөмбөг,дээс, воллебoлл,нисгэдэг таваг (диск),атом молекүл-ийг тоглоё гэж ярьж байгаа
Болох газар:Мусашино коэн(武蔵野公園)
http://www.tokyo-park.or.jp/park/format/index056.html
http://www.tokyo-park.or.jp/park/format/info056.html#3
Болох өдөр,цаг: 4 сарын 5 буюу Ням гариг 11 цаг
Уулзах газар: Мусашино коэн-ий төв хаалга (武蔵野公園入口)
交通 :
・JR「武蔵小金井」北口から京王バス 調布行き「武蔵野公園」下車すぐ、それとも多磨霊園または多磨町行き「多磨町」下車 徒歩3分
・京王線「調布」北口から武蔵小金井行き「武蔵野公園」下車すぐ駐車場(有料)
Оролцох үнэ: 3000 иэн
Бүртгүүлэх хаяг: komubu2009@gmail.com -pуу Ханами гэж хаяглаад нэрээ бичиж ирүүлнэ үү.
ЯМОХ 2009
Хаврын баяр 2009-ЗБХ
Tuesday, March 03, 2009
Урам уулзалт
Энэ удаагийн Урам уулзалт нь Японд суралцаж буй оюутан залуусаа өргөнөөр хамруулж, чуулга уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд 3 сарын 28, 29 гэсэн 2 өдөр дарааллан зохиогдохоор боллоо.
Эхний өдрийн уулзалтыг бакалавр, магистр, доктор ахлах болон судлаач оюутнууд өөрсдийн дипломын болон судалгааны ажил, семинарынхаа тухай сонирхолтой, үр өгөөжтэй яриа хийх болно.
Илтгэл тавих хүмүүс:
Д.Батдэрэм (一橋大学院商学研究科、修士1年), Илтгэлийн сэдэв: モンゴルの新興産業
Л.Энхтөр (筑波大学), Илтгэлийн сэдэв: 光トポグラフィデータの空間分析
А.Амаржаргал (東京大学大学院教育研究科), Илтгэлийн сэдэв:学校改革ー川越女子高等学校の教科間連携を中心に
Т.Пүрэвдорж (一橋大学院経済学研究科), Илтгэлийн сэдэв: 時系列解析
Г.Гарамханд (一橋大学、法学研究科), Илтгэлийн сэдэв: 安全保証理事会の第7章の権限とその制限:対テロ活動
2 дахь өдөр нь Монгол улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын Яамны төлөөлөгч Т.Жанабазар, МИАТ компанийн Япон дахь төлөөлөгчийн газрын борлуулалт хариуцсан менежер Л.Галт, Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Монгол судлалын зочин профессор Ж.Бат-Ирээдүй нар ирж, Монголынхоо ирээдүйн талаар онц сонирхолтой хэлэлцүүлэг хийх тул та бүхэн өргөнөөр ирж оролцоорой!
Мөн илтгэл тавих сонирхолтой хүмүүс байвал холбоо барина уу.
Хэзээ: 2009 оны 3 сарын 28, Бямба гараг 12:00 -16:00 цаг
2009 оны 3 сарын 29, Ням гараг 12:00 -16:00 цаг
Хаана: (Эхний өдөр)
Хитоцүбаши Их Сургууль, Баруун кампус
一橋大学 西キャンパス, 講義室205号
(最寄り駅: 国立駅、JR中央線)
(2 дахь өдөр)
Монгол Улсаас Япон Улсад Суугаа Элчин Сайдын Яам
駐日モンゴル大使館
(最寄り駅: 駒場東大前駅、京王井の頭線)
Дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагчаас авна уу.
Зохион байгуулагч: ЯМОХ (www.yamoh.org)
http://yamoh.blogspot.com/2009/03/blog-post.html
Цахилгаан шуудан: bujinlkham@gmail.com
Saturday, February 14, 2009
УИХ-ын дэд дарга Н.Энхболд,БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр нартай уулзах уулзалт
Хаврын амралтыг тохиолдуулан та бүхэнд нэгэн сайхан мэдээг дуулгая.УИХ-ын дэд дарга Н.Энхболд, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр нар 2 сарын 22 нд Япон улсын Токёо хотод айлчлан ирж 23-нд оюутнуудтай уулзалт ярилцлага хийхээр болов.
Гадаад улсад суралцаж байгаа оюутан бидний хувьд энэ бол эх орныхоо төрийн өндөрлөгүүдтэй нүүр тулан уулзаж,басxүү Монгол, Японы боловсролын талаар өөрсдийн санаа бодлоо илэрхийлэх сайхан боломж билээ.
Оролцох оюутны тоо 40-50 гэсэн хязгаартай тул та бүхэн яаран бүртгүүлээрэй.
Хэзээ: 2009 оны 2 сарын 23-ны өдөр 14 цаг-15 цаг 30 минут
Хаана: Япон Улс дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны хурлын танхим
Бүртгүүлэхдээ: komubu2009@gmail.com гэсэн мэйл хаягруу "Бүртгэл" гэж хаяглаад өөрийн овог нэр,сургуулийн нэрээ бичиж илгээнэ үү.
Friday, January 09, 2009
"Урам" уулзалт
2009 оны 1 сарын 11
Энэ долоо хоногийн ням гаригт дахин Урам уулзалт болохоор боллоо . Энэ удаагийн уулзалтыг Японд суралцаж төгсөөд цаашид ажиллах сонирхолтой оюутан залуустаа зориулаад, "Ажил хайх" (就職活動) гэсэн сэдвийн дор нээж байна.
Японд ажилд орохын тулд хувь хүнээс бас нэлээд хүч хөдөлмөр, авъяас шаарддаг болно. Хувийн хэрэг материалаа бүрдүүлэхээс авахуулаад ажиллах эрхээ авах хүртэл нэлээд олон шат дамжлага, шалгуурыг давж гарах ёстой болдог. Яг л энэ бүх шат дамжлагыг нь даваад одоо Японд ажиллаж буй 4-н сэнпай маань ирж, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, ажил хайхад юуг анхаарах болон, юу хийх хэрэгтэй болдог талаар бодит зөвлөгөөг бидэнд өгөхөөр болоод байна.
Эдийн засгийн хямралаас болоод шинээр орох гэж буй ажилчдын гэрээ цуцлагдах, эсвэл хуучин гэрээний ажилчдаа халах, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах явдал сүүлийн үед ихсэж байгаа болохоор өмнө нь ажлаа амжилттай олоод, гялалзаж байгаа дээд үеийнхнээсээ зөвлөгөө авна гэдэг бол бидэнд том боломж билээ.
Дараах хүмүүс ирж яриа хийнэ:
1. Ариунзаяа (Nikko Citigroup Limited)
2. Баяраа (ドイツ銀行グループ: ドイツ証券株式会社)
3. Мандухай (CMR研究所: Architecture office)
4. Ариунаа (ダイキン工業株式会社)
Цаашид Японд ажиллах сонирхолтой оюутан та бүхэнд маш хэрэгтэй, өгөөжтэй яриа болно гэж найдаж байна. Та бүхэн өргөнөөр оролцоорой !
Хэзээ: 2009 оны 1 сарын 11, ням гариг 12:00 -16:00 цаг
Хаана: 一橋大学 西キャンパス 講義室301号
Хитоцүбаши Их сургууль Баруун кампус
301 тоот Хичээлийн танхим
Утас: 080-3437-4075
Цахим шуудан: eboldbayar@gmail.com
Thursday, January 01, 2009
Шинэ жилийн мэнд хүргэе
Happy new yearШинэ жил ирлээ
Ай хөө шинэ жил минь
Амархан сайн байна уу?
гээд л юу юугүй он солигдож 2008 он тэртээ ард хоцорч хэдийн өнгөрсөн жил болж орхилоо. 2009 он маань бидний урдаа барьсан зорилгын биелэх эхлэл болж сайхан цэлмэг өдрөөр эхэлж байна.
Сэтгэл сэргээд бүхнийг хийж амжуулах хүсэл зориг хэн бүхэнд минь төрөө байхаа.
Наран ургах зүгийн Япон оронд суралцаж буй залуус бид эх нутагтаа байгаа элгэн садан, эх дэлхийгээр тарж суугаа элэг нэгт Монгол түмнээсээ арай түрүүлж энэ жилийн эхний наран мандахыг харсан байхаа.
Ингээд Японд суралцаж буй нийт оюутнууд найз нөхөддөө шинэ жилийн мэнд хүргэе.
Та нар маань ингэхэд гэр бүл, ах дүү хамаатан садандаа шинэ оны мэнд дэвшүүлэхээ мартаагүй байхаа гэдэгт итгэж байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаа Япон дахь Монгол Оюутны Холбооны хувьд ч нийт гишүүд, оюутан залуусынхаа хүчээр хийх бүтээх гэсэн ажлуудаа ихэнхийг нь амжуулсан сайхан жил байлаа.
Урьд өмнө хийж ирсэн Хаврын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, Сагсан бөмбөгийн тэмцээнээ өргөжүүлэн "СПОРТ Наадам" болгон амжилттай зохион байгуулсан бөгөөд, нэгэн жилээ үдэж, шинэ оноо угтахаар "Оюутан шинэ жил-2009"-ыг зохион байгуулж, оюутан залуус маань нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлсэн сайхан арга хэмжээ болсон.
Үүнээс гадна эрдэм мэдлэгийн "Урам" уулзалт, шинэ оюутнуудаа тосож авах "Угталт" уулзалт болон оюутнууд ирээдүйд Монгол орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа болон юу хийвэл зохих талаарх санал асуулга гэх мэт олон арга хэмжээг зохиож, өнгөрсөн нэг жилийг ардаа үдлээ.
Ирэх жил маань Оюутны Холбооны хувьд ч, нийт оюутан залууст маань ч ээлтэй сайхан жил болоосой гэж хүсээд та бүхэндээ
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД дэвшүүлье.
Sunday, December 14, 2008
Friday, November 07, 2008
"Миний Эх Орон" сэдэвт зохиол бүтээлийн уралдаан
Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү, Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму... О.Дашбалбар
МИНИЙ ЭХ ОРОН
Элэг зүрхэнд дэндүү ойрхон
Эх нутгаа санан зүүдэлж
Ээнэгшин дасч Гадаадад суугаа
Элгэн садан Монголчуудынхаа дунд www.bayanmongol.com багаас
"Миний Эх Орон" сэдэвт зохиол бүтээлийн цуврал уралдааны 2-р уралдааныг зарлаж байна.
Энэ удаагийн уралдааныг Орос орноо сураар одсон, Эх нутгаа эрмэлзэж элгэн саднаа санагалзан “Буурал ээж минь” шүлгээ тэрлэсэн, 2 настай Ро шүлгийн зохиогч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн (1908-1986) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна.
Зорилго: Монгол хүн сэтгэл зүрхний гүндээ эх орноо хэрхэн тээж явааг харуулах, хойчийг залгамжлах залуу үеийнхээ эх орон, элгэн садан, эх түүх, алдарт хүмүүс, монгол ахуй соёлоороо бахархах үзлийг дэмжихэд оршино.
Хоёрдугаар уралдааны нэр: ТЭНГЭРЛЭГ ЭХ ОРОН МИНЬ
"Миний Эх Орон" сэдвийн дор “Тэнгэрлэг ЭХ ОРОН минь” чөлөөт бичлэгийн 2-р уралдаанд эх орны тухай чөлөөт сэдвээр шүлэг, дууны үг, бодрол агуулсан өгүүлэл, эх орон, элгэн саднаа санасан өр зүрхнийхээ гүнээс ундрах сэтгэлийн харамгүй үг, санамж захиас үг, сэтгэлээ нээсэн тэмдэглэл, орчуулга зэрэг чөлөөт зохион бичлэгийг монгол хэлээр бичин ирүүлнэ.
Тодотгол: Гадаад улсад суугаа монголчууд оролцоно.Уралдаанд нас харгалзахгүй. Хүүхэд залуус болоод ахмад буурлууд бүтээлээ ирүүлэхийг чухалчилна. Тусгайлсан бичлэгийн төрөл заагаагүй. Хүүхдийн (16 нас хүртэлх) болон насанд хүрэгчдийн 2 ангилалаар шагналтай.
Хугацаа, хаяг: Бүтээлийг 2008 оны 11 сарын 26-ний дотор daanjuur@gmail.comЭнэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхижүүлэх хэрэгтэй. цахим хаягаар хүлээн авч дүнг BayanMongol.com интернет (цахим оюут) хуудсаар дамжуулан нийтэд зарлана. Уралдаанд гэж хаяглан овог, нэр, хүйс, нас,хаягаа тодорхой явуулна уу.
Бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр интернет (цахим оюут) хуудсаар дамжуулж олны хүртээл болгоно.
Шагнал: Шагналын сан 1000$.
Хүүхдийн (16 нас хүртэлх) шагнал
1-р байр 200$ (Эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн зохиол, дагалдах шагнал, CD, DүD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Марко Поло ба дэлхийг нээхүй” ном, дагалдах шагнал, CD, DүD, мөнгөн шагнал)
3-р байр 100$ (Хүн гүрэн, Бурханы ташуур ном” 100$, дагалдах шагнал, CD, DүD, мөнгөн шагнал)
Оролцсон хүүхдүүдэд, тусгай шагналт байранд урамшуулал, шагналтай
Насанд хүрэгчдийн шагнал
1-р байр 200$ (Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, CD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, CD, мөнгөн шагнал)
3-р байр 100$ (Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, CD, мөнгөн шагнал)
Уралдааны шагнал, тусгай шагналд:
* Монголч эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном
* Уран бүтээлчид, зохиолчдын гарын үсэгтэй ном, CD, DүD
* Соён гэгээрүүлэгч Насан-Очирын Наваан-Юндэнгийн ном
* Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн ном, Миний нутаг
* Эрдэмтэн Бямбын Ринченгийн ном
* Эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн ном, Short story international
* Тэнгэрлэг яруу найрагч Очирбатын Дашбалбарын ном
* Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн ном
* Бусад нэрт зохиолчдын номоос
* Бурхан багшийн сургааль ном, The Teaching of Buddha
* Хүн гүрэн, Аттилла хааны ялалтын нууцууд, үictory Secrets of Attila the Hun
* Хүн гүрэн, Аттилла хаан,Домог түүх, Attila, King of the Huns: Man and myth
* Үлэг гүрвэлийн ангуучид, Dragon Hunter, Roy Chapman Andrews
* Монголын үлэг гүрвэлийн өндөг олдворууд, Dragon Bones and Dinosaur Eggsz
* Чингис хаан ном, Genghis Khan by Brent, Peter Ludwig
* Монголчууд ном, The Mongols by Morgan, David
* Төмөрлөн хаан, Дэлхийн байлдан дагуулагч, Tamerlane, Conqueror of the World
* Хувилай хааны амьдрал цаг үе ном, Khubilai Khan by Rossabi
* Бусад шагналууд дагалдана
Зохион байгуулагчид:
1. mongolinternet.com Монгол Интернет компани
2. medeelel.com Мэдээлэл Баг
3. baigal.com “Хутай билиг" Уламжлалт анагаах ухааны төв
4. zamdaan.com Замдаан сэтгүүл
5. mashbat-film.com Машбат филм
6. Найз, нөхөд, уралдааныг дэмчигч олон
Tuesday, November 04, 2008
ЯМОХ 2008-2009 оны Удирдах Зөвлөлийн Ээлжит Сонгуулийн дүн
Өмнө зарласанчлан 2008 оны 11-р сарын 3-ны Даваа гарагт Монгол Улсаас Япон Улсад Суугаа Элчин Сайдын Яаман дээр амжилттай болж өнгөрлөө. Сонгуульд нийт 21 оюутан, 1 сэмпай хүрэлцэн ирсэн бөгөөд сонгуулийн хороонд УЗ-ийн 2007-2008 оны гишүүд болох Б. Мөнхтуг, Б. Булган, Ж. Болдмаа нар орж, Х. Зоригт сэмпай хянагчаар ажиллав.
Удирдах Зөвлөлд нэрээ дэвшүүлсэн 13-н оюутны нэрсийг сийрүүлье.
1. Ц.Гэрэлт Токиогийн ИС 2-р курс
2. А. Дөлгөөн Токиогийн ИС 2-р курс
3. Цогсаг Токиогийн ИС 2-р курс
4. Б. Энхзол Хитоцүбаши ИС 2-р курс
5. Бүжинлхам Хитоцүбаши ИС 2-р курс
6. Дэлгэрнаран Хитоцүбаши ИС 2-р курс
7. Дэлгэрцэцэг Хитоцүбаши ИС 2-р курс
8. Б.Түмэнцэнгэл Ёкохама ИС 2-р курс
9. Э.Болдбаяр Ёкохама ИС 2-р курс
10. Тэмүүлэн Чиба ИС 1-р курс
11. Гантуяа Чиба ИС 2-р курс
12. Ж.Дамдинцэрэн Токиогийн Урлагийн ИС 1-р курс
13. Цэрэнбат Үндэсний Батлан Хамгаалахын Академи 3-р курс
Сонгуулийн хороо нийт 21 саналыг хүлээн авсан бөгөөд, үүний 20 нь хүчинтэй санал байлаа. Шинээр УЗ-ийн гишүүнд сонгогдогсод авсан саналынхаа дарааллаар:
1. Ц.Гэрэлт Токиогийн ИС 2-р курс
2. Б.Түмэнцэнгэл Ёкохама ИС 2-р курс
3. Б. Энхзол Хитоцүбаши ИС 2-р курс
4. Э.Болдбаяр Ёкохама ИС 2-р курс
5. Цогсаг Токиогийн ИС 2-р курс
6. Цэрэнбат Үндэсний Батлан Хамгаалахын Академи 3-р курс
7. Ж.Дамдинцэрэн Токиогийн Урлагийн ИС 1-р курс
8. Тэмүүлэн Чиба ИС 1-р курс
9. А. Дөлгөөн Токиогийн ИС 2-р курс
10. Дэлгэрцэцэг Хитоцүбаши ИС 2-р курс
11. Бүжинлхам Хитоцүбаши ИС 2-р курс
Ийнхүү ЯМОХ-ын УЗ маань дээрх 11 гишүүнээс бүрдэж, УЗ-ийн гишүүдийн санал хураалтын дүнд Токиогийн ИС 2-р курсын оюутан Ц.Гэрэлт ЯМОХ-ын тэргүүнээр сонгогдов.
Шинээр сонгогдсон тэргүүн, Удирдах Зөвлөлийн гишүүддээ баяр хүргээд, ажилд нь амжилт хүсье.
Шинэ УЗ
Sunday, November 02, 2008
Songuulid ner devshuuleh talaar
YAMOH-n uil ajillagaanii ontslogoos shaltgaalan neg oyutan 2 jil daraalan songogdoh heregtei gesen shiideld hursen buguud, 11-n gishuunii 5 n umnuh jiliin Udirdah Zuvluluus uliran songogdon, uldsen 6-n gishuuniig shineer huleej avah zarchmiig barimtlahaar bolson bilee. Gevch tuhain jiliin baidlaas shaltgaalan ene too oorchlogdoj bolno.
YAMOH-n Udirdah Zuvluld ner devshihdee ta buhen http://docs.google.com/Doc?id=dg4xqpcc_110gnpbt7tb haygaas Ner devshih mayagtiig tataj avan gerelt531@gmail.com hayag ruu yavuulah, esvel 11-r sariin 3-nd 14 tsagaas Mongol Ulsiin Elchin Saidiin Yamand boloh songuulid hureltsen irehdee uuriin biyer avchirch bolno.
Udirdah Zuvluliin shinehen gishuudtei uulzah udriig tesen yadan huleej baiy.
YAMOH
Friday, October 31, 2008
Сонгуулийн цаг тодорхой боллоо
ЯМОХ-ын Удирдах Зөвлөлийн сонгуулийн цаг тодорхой боллоо.
Сонгууль
Хэзээ: 2008 оны 11 дүгээр сарын 3-нын Даваа гараг 14:00-16:00 цаг
Хаана: Монгол Улсаас Япон Улсад Суугаа Элчин Сайдын Яамны Хурлын танхим
-д явагдах болно.
Сонгуулийн дүрмийг дараах нийтлэлдээ тодорхой бичих бөгөөд, сонгуульд нэрээ дэвшүүлэх оюутнууд өөрсдийн Мөрийн Хөтөлбөрийг 11-р сарын 2-ны 24:00 цаг хүртэл gerelt531@gmail.com хаяг руу илгээх буюу сонгуулийн өдөр хэвлэмэл байдлаар авчирна уу. Мөн сонгуулийн өдөр хүрэлцэн ирж чадахгүй бол тэр тухайгаа мөрийн хөтөлбөрийн хамт дээрх хаяг руу илгээнэ үү.
Эцэст нь хэлэхэд, ЯМОХ гэдэг өнөр гэр бүлийн хаалга танд үргэлж нээлттэй. ЯМОХ-ын Удирдах Зөвлөлд орсноор дотроо тээж явсан, бодож явсан зүйлсээ хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Оюутан насаа улам хөгжилтэйгээр өнгөрүүлэхийг хүсч байгаа бол ЯМОХ-ын Удирдах Зөвлөлийн сонгууль руу урагшаа !!
Жич: Удирдах Зөвлөлд нэрээ дэвшүүлэхгүй ч өөрсдийнхөө төлөөлөл болсон оюутнуудад саналаа өгөх, тэднийг дэмжих хэн хүнийг сонгуульдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.
Friday, October 24, 2008
ЯМОХ Удирдах Зөвлөлийн сонгууль
Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтган гүнээ мэхийн ёслоё.
Та бүгдийн хичээл сурлага өндөр үү?
Юутай ч шинэ хичээлийн улирал эхэлсэн болохоор бүгдээрээ дор бүрнээ завгүй, хичээж байгаа байх гэж бодном. Та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэхийн ялдамд нэгэн зарыг хүргэх гэсэн юм.
Япон дахь Монгол Оюутны Холбоо(ЯМОХ) маань 10 дугаар сарын 13-ны өдөр өнгөрсөн нэгэн жилийнхээ ажлын тайланг тавьж, дүгнэлтээ хийгээд байгаа билээ. Харьцангуй цөөхөн оюутнууд, гишүүд ирж оролцсон нь бидний зүгээс зарлалаа оройтуулсных байх гэж дүгнэж байгаа. Та бүхнээсээ түмэнтээ хүлцэл өчье.
Одоо ч бас хэдийгээр оройтон хүргэж байгаа ч ЯМОХ-г ирэх жил удирдан чиглүүлж явах оюутан залуусаа сонгох "Удирдах Зөвлөлийн СОНГУУЛЬ" болох гэж байгааг дуулгаж байгаадаа баяртай байна.
УЗ СОНГУУЛЬ нь 2008 оны 11 дүгээр сарын 3-нд (Цаг нь хараахан тодорхойгүй)
Токио хотод байрлах Монгол Улсын Элчин Сайдын Яамны Хурлын танхимд болохоор төлөвлөгдөж байна.
Ирэх жил бид бүхэнд олон сайхан ажлыг төлөвлөж, биднийг хооронд нь уулзуулж байх олон сайхан боломжийг бий болгох, авъяаслаг охид, залуусаа сэтгэл нэгдэн сонгох, нэг үгээр бидний үүрэг гэж хэлж болох өдөр тул та бүхэн бүгдээрээ хүрэлцэн ирнэ үү?
Мөн та өөрийн санасан ажил, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд ЯМОХ гэдэг байгууллага танд хамгийн ойр байдаг, таны хамгийн ойрын түнш чинь юм. Тиймээс ЯМОХ-ны Удирдах Зөвлөлд нэрээ дэвшүүлэн сонгогдож, нэгэн жилийг шинэ найзуудтайгаа, шинэ орчинд мөн шинэ зүйлийг туршин хэрэгжүүлж үзэх их үр бүтээлийн жил болгоосой гэж, би ЯМОХ-ны гишүүн, Удирдах Зөвлөлийн гишүүн байж, оюутан насныхаа 3 жилийг энэ хамт олонтойгоо дурсамж дүүрэн өнгөрүүлсэн сэнпаи болохын хувьд танд санал болгож, мөн таныг заавал нэрээ дэвшүүлээсэй гэж хүсэж байна.
Монголын ирээдүйг авч явах бидний залуусын хамтын ажиллагаа(team work), тэр гар нийлсэн бүтээлч сэтгэлгээний үр дүнг харах ДУРСАМЖ дүүрэн, ХАРИУЦЛАГА-тай бөгөөд адал явдал, амжилт бүтээлийн нэгэн жил таныг дуудаж байна.
Хожим хойно дурсах дурсамж, хойшдын ажил үйлсийнхээ алтан түншийг олж авах, хүмүүсийн хоорондын итгэлцэл, тэр л нандин харилцааны учгийг та ЯМОХ-ны УЗ-ийн гишүүд болон нийт гишүүд дэмжигчдийн оролцоотойгоор бий болгож чадна.
Эрхэм ОЮУТАН та хэн ч байсан Таны өмнө ЯМОХ-ны хаалга үргэлж нээлттэй.
Та тэр босгыг даван, МОРИЛОН орно уу?
Та нарыгаа бүгдээрээ ирнэ гэж хүлээж байна.
Залуусаа 11 сарын 3-нд уулзацгаая!!!
ЯМОХ Удирдах ЗӨВЛӨЛ Сонгуулийг Зохион байгуулах Хороо
Гангасүрэгтэн Бяхарсүрэнгийн Мөнхтуг
Wednesday, October 22, 2008
Сайн байцгаана уу оюутан залуусаа.
оны удирдах зөвлөлийн сонгуульт хугацаа дуусахад
хэдхэн хоног үлдээд байна. Үүнийгээ угтаж бид энэ нэг жилийн туршид хийсэн бүтээсэн, ойлгосон мэдэрсэн зүйлсээ тайлагнаж 10 сарын 13ны өдөр оюутнуудтайгаа уулзсан юм.
Оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд маань байснаас гадна бидний үйл ажиллагааг байнга дэмждэг идэвхитэй гишүүд маань бас ирж бид бүхний энэ нэг жилийн хугацаан дахь тайланг маань сонирхсон.
Энэ нэг жилийин хугацаагаа бид хийсэн, бүтээсэн, ойлгосон, суралцсан нэг жил байсан гэж дүгнэж болох юм. 5 гишүүн маань 1-р курсын оюутнууд байсан учир мэдэхгүй чадахгүй, бас туршлага багатай гээд олон зүйл тулгарч байсан хэдий ч энэ бүхнийг амжилттай даван гарч үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөд бэлдээд байна. Бид оюутыи холбоонд байснаар дан ганц оюутны холбооны ажлыг хийж сурах төдийгүй өөрсдийн амьдралд цаашид хэрэг болохуйц олон зүйлсийг сурч мэдэн цаашид хэрэгжүүлэх чадварыг бага ч гэсэн эзэмшиж чадсандаа баяртай байна.
Ингээд та бүхэнтэй ирэх 2008-2009оны ЯМОХын удирдах зөвлөлийн сонгууль дээр 2008 оны 11 сарын 3 ны өдөр уулзахаа тэсэн ядан хүлээж байна.
ЯМОХ-ны Удирдах Зөвлөл
Sunday, October 12, 2008
2008.10.13 YAMOH-n tailan boloh gazar
Thursday, October 09, 2008
ЯМОХ энэ 2007-2008 онд юу хийв?
Алтан шаргал намар айлчилж, та бүхний маань хичээл сургууль эхлээд, шинэ гараа шинэ зорилгоор дүүрэн байгаа гэдэгт итгэж байна.
"ЯМОХ, ЯМОХ" хэмээн байнга сондог нэгнээс авахуулаад, "ЯМОХ гэж юу вэ?" гэж бодож буй хэн хүнгүй ЯМОХ-ын үйл ажиллагааны талаар сонсохыг хүсч байгаа байх. Удахгүй ээлж халаагаа солих "ЯМОХ-ын Удирдах Зөвлөлийн Сонгууль"-аасаа урьтаж, бид өөрсдийн нэг жилийн үйл ажиллагаагаа дүгнэн, тайлангаа тавих гэж байна.
Тайлан маань дараах байдлаар явагдах болно.
Хэзээ : 2008 оны 10-р сарын 13-ны өдөр (Даваа гараг) 13:30 - 16:00 цагийн хооронд
Хаана : Хараахан шийдэгдээгүй. 10-р сарын 12-нд блог болон веб хуудсаараа дамжуулан эцсийн байдлаар мэдэгдэх болно.
(Монгол Улсаас Япон Улсад Суугаа Элчин Сайдын Яам, Хурлын танхимыг төлөвлөж байна http://embmong.com/main.php?map=showmap&do=aboutus )
Хэрхэн: Удирдах Зөвлөлийн гишүүд тус тусын хариуцсан хэсгийн үйл ажиллагааны тайланг зураг слайд ашиглан тавина
Хэн оролцож болох: ЯМОХ-ын үйл ажиллагааг сонирхсон, үйл ажиллагаанд оролцдог хэн бүхэн оролцох эрхтэй
Холбоо барих хаяг: te.utopia@gmail.com Тэмүлэн
ЯМОХ-ын үйл ажиллагаанд оролцдог, оролцох хүсэлтэй эсвэл Монгол Оюутнуудтайгаа уулзалдах, хамтран ажиллах хүсэлтэй хүн бүрт бидний хаалга нээлттэй.
Wednesday, September 17, 2008
ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ
Монгол Улсын Засгийн газар харийн нутагт ажил амьдралынхаа мөрийг хөөж яваа элгэн садан Та нартаа хандаж байна. Ардчиллын ачаар Монгол орон хаяа сөхөн хаалгаа нээж, монголчууд дэлхийн дайдад хөл тавих болсон тэр өдрөөс эхлэн хүний газар, гүний нутагт сайн ажил, сайхан амьдрал хайн одоцгоосон та нарыгаа эх орон, улс үндэстэн чинь аав, ээжтэй тань адил санан дурсаж, тосон хүлээсээр байгаа билээ.
Бидний монголчууд тэртээх газар орон, шинэ ертөнцийг танин мэдэхийн эрмэлзэл жигүүртэй төрсөн ард түмэн. Илдний ирээр ертөнцийг хураасан хүлэг баатруудаас эхлээд ном, номхролд гэгээрэхээр Жагар, Төвдийг зорьж, бурхны ариун сургаалыг түгээсэн хувраг мэргэдийг хүртэлх өвөг дээдсийн минь нэр алдар дэлхийн түүхэнд дурайж буй. Сумын шуудангаар гараад Зөвлөлт Улс, Европ тивийг зорьсон ХХ зууны сэхээтнүүдээс эхлээд жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэх малчин ардаа хүртэл ертөнцийг таньж, нүд тайлахыг оршин тогтнох хийгээд хөгжин дээшлэхийн нэгэн түлхүүр хэмээн эрт мэдэрсэн үндэстэн билээ, бид.
Харийн нутаг, гадаад орчныг хөндлөнгөөс биш ойрын зайнаас, бүр дотроос нь харж нээсэн өнөө цагийн монголчуудын нүд Та нарынх л байсан. Хүмүүс урьд нь албан томилолт, арилжааны хэргээр л хааяа зорчдог байсан, эсвэл монгол хүн огт хүрч чадаагүй газар орон руу Та нар одсон. Хүний газар, гүний нутаг дахь монгол үндэстний нэгэн хэсэг, эзэн Чингисийн байгуулсан их голомтын тасархай нь Та нар маань билээ. Монгол гэдэг нэрийг толь бичгээс л харж мэддэг, мэдлээ гэхэд будилсан түүхийн бурангуй ойлголттой, аугаа дээдсийг минь “талын зэрлэгүүд” мэтээр төсөөлдөг харь хүмүүсийн дунд амьдрахаар явсан Та нарын эр зориг, аж амьдралын төлөөх гайхамшигт эрмэлзэл монгол хүний үр хойчдоо хэлэх үлгэр сургаал болон үлдэх учиртай.
“Харь халуун хоёрт зүтгэж яваа аав ээжийнхээ, ах эгчийнхээ хөлс шингэсэн мөнгийг чихэр, бурамнаас өгөхгүй, эрдэм мэдлэгт зориулна” хэмээн өхөөрдөм гартаа ном тэвэрч суугаа хүүхдийг харахад хэний ч нүдэнд нулимс хурна аа.
Та нар маань хүний газар хөлөө олж ажиллаж амьдраад зогсохгүй, эх орныхоо мянга мянган өрх бүлийг тэжээн тэтгэж, түм түмэн хүүхдийг сайхан ирээдүйтэй нь золгуулж байна. Та нарын хөлс шингэсэн мөнгөөр олон арван орон сууц ашиглалтад орж, зуу зуун гэр бүлийн амьжиргаа өөдлөн дэгжиж байдаг аа.
Эзэн Чингисийн тал нутагт түгэн дэлгэрч, сумыг аймагтай, малчны хотыг нийслэлтэй нь холбон тэлж байгаа орчин үеийн холбоо мэдээллийн технологийн шинэчлэлийн үр дүн та нарт минь ч ач тусаа өгч, Монголынхоо тухай шинэ соргог мэдээ мэдээллээр байнга хангагдаж яваа гэдэгт итгэж байна.
Манай эх орон өөрийн гэсэн нүдээр харвал өндийж, өөдөлж явна. Арван найман жилийн өмнө дундаж цалин 5 ам.доллар байсан бол өдгөө доод хэмжээг нь 100 болгон тогтоогоод байна. “Чамлахаар чанга атгах” хэмжээний л мөнгө. Ерөөс өнгөрсөн жилүүдэд бид бэрхшээл хүндрэл багагүй амссан ч, цөөнгүй амжилт олж бас чадсан. Үүнийгээ бид чамлах биш харин бататгах хэрэгтэй. Мөн даяаршин нягтарч байгаа хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэхийг хичээн чармайх ёстой.
Хүн төрөлхтний гадаад бодлогын түүхэнд “Pax Mongolica” буюу “Монголын их энх амгалан байдал” гэсэн хэллэг хүртэл бий. Түүх сөхвөөс, бид дэлхийн хоёрдугаар дайнд ялагч гүрнүүдийн эвслийн бодитой гишүүний нэг байлаа. Өдгөө манай хөвгүүд Ирак болоод дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах их үйлсэд оролцож, даян дэлхийн амар амгаланд хувь нэмрээ оруулж байна. Бидний монголчууд хөгжлийнхээ эрэмбэ, эдийн засгийн далайцаараа тэргүүлэгч болж хараахан чадаагүй хэдий ч ертөнц дахины үйл хэрэгт хэр чинээгээрээ нэмэртэй яваа нь бидний бахархал.
Хэдхэн хоногийн өмнө “Бээжин-2008” олимпоос манай тамирчид бидний мөрөөддөг байсан баяр хөөрийг бэлэглэж, энгэртээ хос алт, хос мөнгө, дөрвийн дөрвөн медальтай ирлээ. Энэ гайхамшигт цаг мөчүүдэд та нар минь эх орноороо хэчнээн их бахархаж “Би монгол хүн шүү” хэмээн хүний нутгийг цочтол хашгирмаар, цээжээ дэлдэн гүймээр байсныг би сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Би ч гэсэн та нараасаа ялгаагүй л байв даа.
Ердөө гуравхан хоногийн өмнө Паралимпийн байт сурын төрөлд Баатаржав маань бас дахин алтан медаль зүүлээ.
Олимп хэмээх хүн төрөлхтний спортын их наадам алив улс үндэстний цог хийморь, золбоо жавхлангийн хэмжүүр байдаг. Та бидний эх орны хийморь лундаа өөдөө байгааг цөмөөрөө харж урамшлаа.
Та бидний эх орон Монгол Улс маань хөгжлийнхөө нэгэн том бэлчирт ирлээ. Энэ бэлчрийг аль гарцаар нь туулахаас хамаг юм хамаарах болоод байна. Манай орны ашигт малтмалын аугаа их нөөц баялаг, Евро-азийн ирээдүйн авто болон өнөөгийн агаарын замын уулзварт оршсон байрлал, ардчиллын үрээр бүрэлдсэн нээлттэй гадаад бодлого гэхчлэнгийн олон таатай хүчин зүйлс биднийг богино хугацаанд огцом өөдлөх, хөгжлийн дээд эрэмбэ рүү хөтлөх үүд хаалгыг нээж байна.
Гэхдээ хаалга нээгдэж байгаа ч гэлээ, бид тэр хаалганы босгыг давж амжаагүй байна.
Энэ алтан босгоор эвээ нийлүүлж, эрхэм хүслээ нийтгэн алхаж орох зорилгыг эш болгон МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулахаар бид зөвшилцөн шийдвэрлээд байна. Үүсэн ужгирсан бэрхшээлийг гэтэлж, өөдлөн дэвжихийн саруул замаар замнахын тулд бид нэгдсэн бодлого, нийлэн нягтарсан хүсэл зоригтой байх нь монгол түмэнд тохиосон түүхэн сонголтын өгөөжийг үр ашигтай амсан хүртэх гол нөхцөл мөн гэж үзсэний учир бид энэ алхмыг хийлээ. Бид эвтэй байхдаа ямагт хүчтэй байсан ард түмэн.
Чухам тийм ч учраас монголчууд эв нөхөрлөлийг эрхмийн дээд гэж үзсээр ирсэн зон олон. Бие биеийн эрдэм ухаан, боломж нөөцөд түшиглэж, нэгэн санаа нэгдмэл зорилготой байх энэ монгол ухаан харийн нутагт аж төрөн суугаа Та бүхэнд ч хамаатай гэдгийг хэлүүлэх юун. Монголын үр сад эх орондоо ч, хүний нутагт ч дэм дэмэндээ амьдрах чин сэтгэлтэй байгаасай гэж миний бие хүсэж байна.
Өнөөдөр Монголын иргэд дэлхийн өнцөг булан бүхэнд хүрчээ. Казахстан, Солонгос, АНУ-д хэдэн арван мянгаараа ажиллаж, амьдарч, сурч байна. Монгол хэлээр гардаг сайтуудаар орж байгаа хандалтыг ажиглавал дэлхийн 188 орноос өдөр болгон сэтгэлийн үгээ илгээж байгаа нь харагдлаа. Англи, Герман, Японоос эхлээд Тонга, Коста Рика, Сенегал улсаас хүртэл өдөрт зуугаас дээш хандалт бүртгэгдэж байх юм. Хүний газар зүтгэж, зовж олж байгаа олз ашиг чинь энд бидний халаасалж болохоос илүү байгаа учраас л та нар маань хүлэг морь янцгаасан хээр талдаа ирж чадахгүй байгаа билээ.
Хүний нутагт дуссан хөлс чинь одоохондоо унасан газартаа унагаснаас ахиу үнэлэгдэж байгаа болохоор л Та хэд маань Цагаан сарын Шинийн нэгэнд цэнхэр хангайнхаа овоонд мөргөж чадахгүй бэтгэрч суугааг тань бид ойлгодог.
Ингэж яваа нь та нарын буруу биш ээ. Хэрвээ зоригоо чангалан холыг зориогүй бол бэтгэртлээ санаж суугаа үр чинь хоолоор дутуу, жил жилийн Цагаан сарын идээ будаанаасаа “хүүгийн минь хишиг” хэмээн хадгалж байгаа аав ээж тань бэлээр гуцуу явах байсан.
Та нар тэндээ хэр боломжоороо, ямар ч байсан энд байсантайгаа харьцуулахад “арай дээр” амьдарч байгаа болохоор эргэн харьж чадахгүй байгааг чинь бид мэднэ. Бас буурал дээдсээ буцах замд нь үдэж, Бурхны оронд залах ёсонд ирж чадалгүй элгэндээ бэтгэрсэн нь олон гэдгийг бас гадарлана. Учир нь, талын монгол айл шиг ирсэн зочин болгонд нохойгоо хорьж, үүдээ нээж өгч, цайгаа даргилуулдаггүй ихэмсэг гүрнүүдэд нуугдаж хаагдахын гачланг та нар минь амсаж яваа. Нэг гаргавал эргээд оруулдаггүй оньс хатуу үүдийг нь бүрмөсөн хаалгачихгүйн тулд тийнхүү зовлонгоо нууж, жаргалыг хурайлан суугааг чинь мэдэрч байна. Гэхдээ улс орноо, өрх бүлээ тэтгэн тэжээх гэж яваа ариун үйлс, үнэн сэтгэлийг тань монгол нутгийн тэнгэр Чингис хааныг ивээсэн шигээ ивээнэ ээ. Бас “Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн эцэг дээдсийн ариун сургаалыг дагасны хүчинд болж, бүтэж яваагаа мартахын учиргүй биз ээ.
Гадаад орнуудад сурч, ажиллаж, амьдарч яваа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах Монгол төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны нэгэн чухал зорилт байх болно. Та нартаа эдийн засгийн хийгээд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тусгаар Монголын иргэний тань хувьд эрх ашгийг чинь дээдлэн хамгаалах, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхэд тань туслах зэрэг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлан батлуулахын төлөө би ажиллах болно.
Улсын хийгээд өрх бүлийн орлого ундарч эхлэх сайхан ирээдүй бидэнд байна. Таны тэнд олдог мөнгийг энд адил хэмжээтэй авч чадахгүй ч ядаж талыг нь тоолон өвөртөлж болох боломж бүрдэж байна. Өнөөдөр авч чадахгүй гэлээ ч маргааш авч чадах боломж харагдаж эхлэв. Хэдийгээр бэрхшээл, хүндрэл чамгүй байгаа ч манангийн цаана мандах нар байгаа нь ойлгомжтой. Монголчууд мэдрэмжтэй, зөнтэй ард түмэн. Найман зууны тэртээ Онон голын хөвөөнд өнчин өрөөсний зовлон дунд загас, мангирханаар Тэмүүжин хүүгээ тэжээж суусан Өүлэн эх түүнийг хожмоо дэлхийн эзэн болохыг мэдэрч л байв даа.
Аавын бийд хүн таньсан, агтын бийд газар үзсэн та нарын тус эх оронд чинь өдгөө хэрэгтэй байна. Та нар хөгжингүй улс үндэстний дотоодод хөндлөнгөөс орсон хүмүүс учраас тэдний хөгжлийн нууц, дэвшлийн гогцоог хэвшил, дэвшилдээ дассан өөрсдөөс нь илүү тод харж байгаа биз. Та бүхэн эх нутагтаа байгаа бидэнтэйгээ харьцуулахад хөгжлийн дээд эрэмбэ рүү шилжин, нүд тайлсан шинэ цагийнхан тул энд бидний юу нь болохгүй, ямар юман дээр буруутах гээд байгааг хамгийн соргог мэдэрч байгаа нь дамжиггүй.
Та нар суугуул холын нутгаасаа уугуул төрөлх орон гэртээ нэг л сайхан өдөр эргэж ирнэ. Хүний газар бөхийж олдог мөнгийг эх орондоо гэдийж олдог болчихлоор аавын хүүхдүүд төрсөн голомт, өссөн үүрэндээ буцаж ирэлгүй хаачнам билээ.
Тэр цагт та бүхний сурсан, мэдсэн бүхэн Монголын минь хөгжил дэвшилд алттай жишимгүй үнэтэй болохын учир энэ захидлыг илгээж байгаа юм. Сурсан мэдсэн гэхээр зөвхөн бакалавр, магистрийн диплом санаанд буудаг нь өрөөсгөл ойлголт биз ээ. Хүний газар ажиллаж амьдрахдаа сурсан харсан бүхэн, байшин шавардахаас эхлээд байгаль орчинд ээлтэй технологи эзэмших хүртэл, хүн хуурч, ажил оромдохыг жигшихээс эхлээд хуулийн хүрээнд амьдарч сурсан чинь хүртэл энд байгаа бидэнд хэрэгтэй болж байна. Архи дарсгүй амьдарч байсан аж төрөх хэвшлээс тань эхлээд ажиглаж мэдэрсэн бүхэн чинь бидэндээ үлгэрлэх жишээ болох нь байна.
Нарны эрт, насны залууд газар үзэж нүд тайлсан хэсэг нь улс үндэстнийхээ хөгжлийн түүчээ болдог нь уламжлал. ХХ зуунд Монголын мянга мянган залуус хуучин Зөвлөлт Улс болон Зүүн Европын орнуудад боловсрол эзэмшсэн байдаг. Чухамдаа тэд л өнөөгийн тусгаар тогтносон, соёлжиж иргэншсэн Монгол орны хөгжлийн “түүчээ” болсон. Тэд боловсрол мэдлэгээр үлгэрлээд зогсоогүй боловсон амьдралын хэв маяг, эс ширхэг бүрийг биеэр дэлгэрүүлэгчид байлаа. Үе тэнгийнхэн нь тэднийг хүндэтгэн бахархаж, даган дуурайсаар соёлжиж, иргэншсэн билээ. Харин өдгөө та нарын ээлж ирж байна.
Ази хэлбэрийн хөгжлийн удирдлагаас эхлээд Америк маягийн хөгжингүй ардчилал, Англи саксоны ёсорхуу шинэтгэл, аль нь давуу болоод онцлог шинжтэйг дотроос нь Та бүхэн харж байгаа билээ. Тэдний аль нь манайд дэвшил болохыг, аль эсвэл “монголчлоод” буруугаар эргүүлчих гэмтэйг ч бас бодолхийлэн тунгаасан болов уу. Чухам энэ үзсэн мэдэрсэн мэдлэгээрээ туслахыг эх орон чинь хүсэн хүлээж байна.
Та нар ар гэр, ах дүүсийнхээ амь зуулгыг амжилттай тэтгэж ирсэн шигээ өдгөө эх орноо мэдсэн сурсан, харсан үзсэнээрээ гийгүүлэн мялаах цаг ирлээ гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.
Тал нутагтаа өөрийн бизнесээ цэцэглүүлж, хүний газар хүйтэн халуунд зүдэн олдгоосоо илүү их баялгийг бүтээж, хишиг буяныг нь хүртэх, хурдан хөлгийн шандас шалгасан талаараа хуй салхи мэт дураараа давхин амсхийх цаг нэгэнт ойртжээ. Энүүхэн гүвээний цаана байгаа тэр цагийг авчрах их үйл хэрэгт та нарын минь оролцоо, зүтгэл үнэхээр хэрэгтэй байна.
Иймд Та бүхэн өөрсдийн санаж бодсон, ойлгож мэдэрсэн, олж харсан, ер нь Монгол эх орноо хөгжүүлэхэд яахын аргагүй нэмэр болно гэж үзсэн мэдлэгээ, тэр ч бүү хэл давтагдаж мэдэх алдаа завхралын талаарх сэрэмж сэлтээ, бага жижиг гэлтгүй бизнес хийх арга хөтөлбөр, бүтэн төслөөс эхлээд ганц өгүүлбэрт багтах саналаа хүртэл Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны
Та нарыгаа санан хүлээх элгэн садан, эх орон, улс үндэстнийг тань төлөөлж хүндэтгэн ёсолсон,
Монгол Улсын Ерөнхий сайд Санжаагийн Баяр
2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот
Friday, August 22, 2008
Экологийн боловсролын төвийн байрыг булаах нь
Энэ төв байхгүй болбол Монгол улс Шинжлэх Ухааны хувьд нэгэн шат уруудаж, оюутнууд хичээл хийх орчингүй болж, хүүхэд багачууд тоглох газар нэгээр хорогдож, хосууд болзох газар ч бас байхгүй болно гэсэн үг.
Байрнаас гадна сайхан цэцэрлэг, хүлэмж байхгүй болно гэдэг нь үнэхээр харамсалтай юм.
Мөн Япон-Монгол хоёр улсын иргэд, олон нийтийн байгууллагын хамтарсан бүтээл устана гэсэн үг. Энэ нь хоёр улсын иргэд, байгууллагын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж, цаашид Японы хөрөнгө оруулалт багасах үр дагавартай болно. Ингээд эх сурвалжийн мэдээллийг хүргэе.
Улсдаа ганц байдаг эмийн ховор ургамал, модлог буттай МУИС-ийн харьяа "Байгаль эх лицей", "Экологийн боловсрол" төвийн байрыг Нийслэлийн өмчийн харилцааны газар(НӨХГ) булаацалдан хэдэн жилийн нүүр үзэж байна.
Өнгөрсөн хавар мөн л сургуулийг лацдаж, багш, сурагчдыг багагүй сандраасныг манай сонин мэдээлж байсан билээ. Харин өнгөрсөн ням гаригийн өглөө дахиад л НӨХГ-ынхан очжээ. Энэ удаа тэд хичээлийн танхимын цонх, шалыг нь эвдэж сүйтгэсэн талаарх мэдээллийг уншигч та авсан байх. Болсон үйл явдал юунаас улбаатайг нэхэн сурвалжиллаа. Биднийг очиход цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны хаалгыг гинжээр ороож цоожилсон байв. Дотроос харуул нь гарч ирээд "Бид чинь ийм л байдалтай байраа хамгаалж байна шүү дээ" гэсээр хаалгаа онгойлгов.
Сургуулийн байрыг гадна талаас нь харахад нэг давхрын найман цонхыг рамаар нь мулт татаж, онгойлгожээ. Хичээлийн байр руу орж нөхцөл байдлыг ажих гэтэл хаалган дээр хэд хэдэн хүсэлт, шаардлага гэмээр бичээс наасан байв. Тэр нь "Хотын төвийн ногоон байгууламжийг хэвээр үлдээе", "Хүүхдийн сурах эрхийг бүү боогдуул", "Төрийн өмчийн сургууль нийслэлийн байранд үйл ажиллагаа явуулж болохгүй гэж үү", "МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн байрыг луйвардан авагчдаа бузар савраа тат" гэжээ. Ингээд дотогш орвол анги танхимыг орвонгоор нь эргүүлсэн байлаа. Дөрвөн ангийн найман цонхыг сүйтгэснээс гадна шалны банзыг хуулаад овойлгожээ. Халдлага болдог өдөр харуулд гарсан С.Батчулуунтай уулзаж болсон явдлыг тодруулсан юм.
-Хэдэн цагийн үед сургууль руу халдсан юм бэ. Тэд шууд дайрсан хэрэг үү?
-НӨХГ-ын Ашиглалтын захиргааны дарга Г.Баттулга, н.Алтансүх нар 17-ны буюу амралтын өдөр 08.30 цагт ирсэн юм. Нэрээ хэлээд хаалга тогшихоор нь онгойлгоогүй. Гэтэл цаанаас нь эрэгтэй, эмэгтэй нийлсэн 12 хүн шууд цонх хагалаад дайрч эхэлсэн. Би ч захирлуудыг дуудлаа. Тэд ч яаравчлан ирцгээсэн л дээ. Захирал ямар учраас ингэж байгааг нь асуухад "Эзэн нь юм аа мэдэж байна. Засвар хийх гэж байна" гээд сүйтгээд байв. Хэсэг хугацаанд маргалдсаны эцэст "Телевизийнхнийг дуудаж бичлэг хийлгэнэ" гэтэл зугтаад явчихсан.
-Засвар хийх гэж байгаагаа урьд нь та нарт дуулгасан уу?
-Үгүй ээ. Тэдний энэхүү үйлдэл нь манай хамгаалалтын албаны болон хэд хэдэн эрх зөрчсөн танхай үйлдэл л дээ.
-Үймээний үеэр анги танхимаас эд хогшил алдагдсан уу?
-Ханан дээр хадчихсан байсан химийн томъёотой самбарыг хулгайлаад аваад зугатаж байсныг араас нь хөөж бариад олж авсан шүү. Харин багш сурагчид хичээл эхлэхээр ирж юмаа бүртгэх байх. Тэр үед хичнээн зүйл алга болсон нь мэдэгдэх байх даа гэв. Яагаад, ямар учраас энэ байрыг Нийслэлийн өмчийн газар булаацалдаад байгааг "Байгал эх лицей" сургуулийн захирал Т.Буяндэлгэр, "Экологийн боловсрол" төвийн захирал М.Цогбадрах нартай уулзаж, дараах тодруулгыг бэлтгэлээ.
"Улсын сургууль бол төрийн өмч байдаг болохоор хэзээ ч түрээс төлж, үйл ажиллагаагаа явуулддаггүй. МУИС хичээлийнхээ дотуур байрууддаа түрээс төлдөггүй. Тэгэхээр тус сургуулийн харьяа Монголдоо ганц байгаа "Байгаль эх лицей" мөн л түрээс төлж боловсрол олгох учиргүй. Тийм гэрээ ч байхгүй" гэж дээрх хүмүүс тайлбарлаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр НӨХГ тус байрыг өмчирхөж, сар бүр 30 мянган төгрөгийн түрээс төлөхийг шаарддаг байна. Яагаад НӨХГ түрээсийн мөнгө нэхэж, байр булаацалдаад байна вэ? 1999 оны УИХ-ын 29 дүгээр тогтоолоор энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Нийслэлийн өмчид бүртгэчихсэн юм байна. Тиймээс НӨХГ байрныхаа ашиглалтыг сайжруулж, мөнгө олох зорилгоор "Байгаль эх лицей", "Экологийн боловсрол" төвийг удаа дараа хөөж, түрээс нэхэх болжээ.
Нийслэлд ганцхан үлдээд байгаа тэрхүү хотын төвийн ногоон байгууламжийн түүхэн замналыг товчхон дурдъя. 1957 оноос тэнд Залуу байгальчдын станц үйл ажиллагаа явуулж байв. Тухайн үед тэнд хүнсний ногоо, төрөл бүрийн цэцэг, суулгац тарьж, ан амьтан үржүүлдэг байлаа. 1997 онд Засгийн газраас "Бүх нийтийн экологийн боловсрол" хэмээх хөтөлбөрийг баталж, Залуу байгальчдын станцын үйл ажиллагааг Гэгээрлийн яамны харьяа болгожээ. Хөтөлбөрийн хүрээнд дугуйлан хичээллүүлдэг байсан гэдэг. Харин 1998 онд Гэгээрлийн яам МУИС-д шилжүүлсэн байна. Ингээд МУИС хууль тогтоомжийн дагуу өөрийн харьяандаа лицейг байгуулав. Тэр үеэс экологид сонирхолтой, авьяастай хүүхдүүдийг их сургуулийн эрдлэмтэн багш нарын нөөц бололцоогоор сургаж ирсэн билээ.
Анх дөрвөн га талбайд монгол орны байгалийн сан хөмрөгийг цогцоор нь арвижуулж байсан цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр 0.9 га хүрэхгүй газартай болжээ. Жил бүр эрх мэдэлтнүүд хэдэн талаас нь "идсээр" байгаад иймхэн болгосон гэнэ. Тэр байтугай өнгөрсөн хавар гүний худгийг эвдэж, оронд нь хоёр адилхан барилга босгож байлаа. Тэрхүү сан хөмрөгт одоо 500 гаруй ургамал ургадгаас 270-аад нь модлог буттай. Мөн Монгол орны ой, хээр талд ургадаггүй нэн ховор ургамал ч бий. Лицей байгуулагдсанаар тэдгээр ургамалд анхааралаа нэмэгдүүлэн төрөл, зүйлийг нь нэмэгдүүлээд зогсохгүй эрдэмтэн, багш нарын судалгааны ажлын гол цөм болдог байна. Гэтэл 2006 оны наймдугаар сарын 16-ны өдөр НӨМХГ-ын дэд даргын гарын үсэгтэй бичиг сургуулийн удирдлагуудад иржээ. "НӨХГ байраа авч хөдөлмөрийн бирж байгуулах болсноо мэдэгдье. 25-ны дотор суллаж өгнө үү" гэж шаардсан байна. Хичээлийн шинэ жил эхэлж байсан болохоор татгалзсан хариу өгснөөр энэ асуудал хэсэг хугацаанд намжсанаа дахиад манджээ. НӨХГ-аас дөрөв таван хүн сургууль дээр ирж "Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр байрын ашиг орлогыг сайжруулах" тушаал гарсныг танилцуулсан байна. Байрны ашиглалтад хяналт тавьж, мөнгө олох зорилгоор төлөөлөгч тавих болсноо мэдэгджээ. Тэгэхдээ НӨХГ-ын хоёр ажилтныг сар бүр 140 мянган төгрөгөөр цалинжуулж, ажлын байр гаргаж өгөхийг шаардсан байна. Энэ шаардлага ч тэдний хүслээр болжээ. Төлөөлөгчид ч тусгай өрөөнд сууж, байгууллагын дотоод бүхий л үйл ажиллагаанд оролцоод эхэлсэн гэнэ. Харин сургуулийн захиргаа үүнийг эсэргүүцэж болиулахаар шийдэн, ашиггүй орон тоо байна гэдгийг нь НӨХГ-ын даргад ойлгуулсны эцэст хоёр тал зөвшилцөд хүрчээ. Хамтарч мод тарьж, экологийн боловсрол олгох болж, санамж бичигт гарын үсэг зурахаар Нийслэлийн Засаг дарга байсан Ц.Батбаяр, МУИС-ын захирал Ц.Ганцог нар өдөр товлосон байна. Гэтэл энэ нь бүтээгүй аж.
Өнгөрсөн зургадугаар сарын 5-нд НӨХГ-аас хэсэг хүн ирж хичээлийн байрыг лацдаад, маргааш нь хүлээлгэж өгөхийг тулгажээ. Тэр өдөр нь сурагчид эхнийхээ шалгалтыг өгөх байсан учраас "Лацдахаа боль" гэж тэднээс хүсэхэд "Эзэн нь юм аа мэдэж байна. Та нарын үйл ажиллагаа бидэнд хамаагүй" хэмээн авирлажээ. Аргаа барсан сургуулийн удирдлагууд лацыг мултлан сурагчидынхаа шалгалтыг өгүүлснийхээ дараа нь БСШУ-ны сайд Л.Болормаа болон С.Баяр сайд нарт албан бичиг хүргүүлсэн байдаг. Харамсалтай нь тэр бичгийнхээ хариуг одоо болтол авч чадаагүй аж. Түүнээс хойш элдэв хэл ам гаргалгүй байж байтал тийнхүү өнгөрсөн амралтын өдөр НӨХГ сургуулийн байрыг булаахыг оролдсон байна. Тэрхүү танхай балмад үйлдлийг НӨХГ тайлбарлахдаа "Өөрийн байрандаа засвар хийхээр очиход хаалгаа онгойлгож өгөхгүй байсан юм. Тэгээд цонхноос нь эхэлж засварлахаар болсон. "Байгаль эх лицей", "Экологийн боловсрол" төвийг 2003 оноос эхлэн түрээсээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч шаардлагыг биелүүлээгүй. Тэд бусдын өмчинд дураараа халдаад байна. Харин тус сургууль тэр байрыг цаашид аваад явж чадвал, мөн түрээсээ төлчихвөл үлдэж болох юм" гэлээ.
М.Мєнхцэцэг
Мэдээллийн эх сурвалж:
