Saturday, February 11, 2006

ЯМОХ "гэр"-тэй болов

Өнөөдөр өглөө Онодэра гуайн Heartland дэлгүүрт очиж, тэдний компанийн давстай чингэлгээр хамт ачигдаж ирсэн, ЯМОХ-ын 5 ханатай гэрийг буулгав. Тээврийн зардал биднээс гаралгүй гэртэй болж, Хаврын баярын үеэр бусдаас зээлэх шаардлагагүй болсон нь баярлууштай.
Гэхдээ гэрийг маань үнэгүй тээвэрлэж авчирсны нь төлөөсөнд 1 дэх өдөр шалгалттай хэрнээ хагас өдөр зарцуулан тэдний компанийн давсыг бас буулгаснаа хэлэх нь зүйтэй байх. Ямар ч байсан өнөөдөр сайхан сэтгэл гарган ирж ажилласан Дэрмээ, Батсүрэн, Даваа, Баагий нарт баярласнаа илэрхийлье. Цэлмэг, дулаахан сайхан ч өдөр байлаа. 60кг-ийн жинтэй миний бие 50кг-ийн давс өргөж bodybuilding-ээр хичээллэснээ дурьдахад таатай байна аа чэкшэк.

Жич: Энэ долоо хоногт "Хурд" хамтлагийн ахлагч Ганбаяртай манай 3 гишүүн уулзсан байгаа. Уулзалтанд очсон гишүүд тун удахгүй энд "тайлан мэдээлэл" тавих байх аа гэж найдаж байна. Уулзалтын үр дүнг мэдэхийг тэсэн ядан хүлээж байгаа шүү.

No comments: