6 сарын 17-нд Япон дахь Монгол Элчин сайдын яам маань энэ жилийн Хаврын баяраа амжилттай зохион байгуулсан ЯМОХ-н удирдлага, гишүүдийг хамтран ажилласан япон нөхдийнх нь хамт хүлээж авсан билээ.
Хүлээн авалтанд Япон улсад Монголын хэргийг түр хамаарагч Жигжид гуай хүрэлцэн ирж, Япон дахь Монголын соёл, түүхийг сурталчлах үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж цөөн тооны байгууллага, хувь хүмүүст талархалын бичиг гардуулсан юм. Түүний дотор ЯМОХ маань байсан бөгөөд анх удаа талархалын бичиг хүлээн авлаа. Миний хувьд лав үнэхээр тэгнэ гэж бодоогүй байсан болохоор маш их сэтгэл хөдөлсөн юм байна. Баярт мэдээ биздээ. Дэрэмээ маань удахгүй "Талархалын бичиг"-н зургийг блогтоо тавих болов уу гэж бодож байна.
Мөн элчин сайдын хэргийг түр хамаарагч Жигжид гуай оюутнуудад хувьчлан ярьсан ярианаас та бүхэнд сонирхуулвал:
" Монгол оюутнууд маань Японы их дээд сургуульд суралцаж төгсөөд цаашлан Японы пүүс компаниудад ажилд орох нь тун зүйтэй хэрэг юм. Өдийг хүртэл оюутнууд маань биеэ дааж өөрсдийнхөө чадлаар ажилд орох нь их байсан. Элчин сайдын яам нь харилцагчдын хүрээ өргөнтэй, итгэл бүхий газруудтай харилцдаг бөгөөд зарим үед харилцагчидаас маань шинэ ажилтаны хүсэлт ирэх тохиолдол хүртэл байдаг. Гэвч бидэнд бэлэн мэдээлэл байдаггүйгээс болж ихэвчлэн тухайн сайхан боломжыг алддаг. Тиймээс Японд их дээд сургуулийг төгсөж, цаашдаа ажиллахаар бодож байгаа оютнуудын мэдээлэл бүрдүүлэх нь чухал юм" гэж ярилаа.
Энэ удаагийн Оюутны холбоо маань ажлаа хүлээж авахдаа өмнөө тавьсан нэг том зорилго маань "Японд суралцагч оюутнуудын бүртгэл"-г хийх байсан билээ.
Элчин сайдын яам маань хүртэл дэмжиж сайшааж байгаа юм чинь энэхүү зорилгоо биелүүлэхэд нэг алхам урагшиллаа гэсэн үг юм. Бас дахин баярлууштай зүйл сонссон минь энэ байлаа.
"THE BLUE STAR OF LIFE буюу АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ХӨХ ДЭЛХИЙ" УРАЛДААНТ
ШАЛГАРУУЛАЛТ
-
ХЭН ОРОЛЦОХ: 15-24 насны залуус/Сурагч, оюутан залуус/
ХЭЗЭЭ:
- Эссэ хүлээн авах: 05-р сарын 15 хүртэл ЭССЭ/Англи хэл/ хүлээн авна
- Хөдөө орон нутг...
9 years ago
2 comments:
Сайн байцгаана уу,
Бичлэгийг уншаад єєрийн саналаа хуваалцахыг хvслээ. Солонгост сурч байгаа оюутны бvртгэлийн ажлыг єнгєрсєн жилээс хийж эхэлсэн.Их ярвигтай ажил шиг байгаа юм.
Холбооныхоо цахим хуудас дээр онлайнаар бєглєх анкет оруулчихвал ажил их хялбарчлах юм билээ.
Манай оюутны холбооноос бvртгэлийг ажил олгогчидтой холбохоос гадна мєн бvртгэлд хамрагдсан оюутнууд сургуулиа тєгсєєд буцах vед миат-р нисэхэд ачааны хєнгєлєлт эдлэх эрхийн талаар гэрээ хэлэлцээр хийгдээд хэрэгжvvлэх шатандаа орсон гэж байсан.
Мєн оюутнууд тєгсєєд явахдаа єєрсдийн хийсэн судалгаа шинжилгээ ~ дипломын ажлаа єєрсдийн холбоондоо нэг хувийг ч юмуу vлдээж байвал бусдад их хэрэгтэй. Цугларсан хувийг Монгол руу тєв номын санд ч юмуу єгвєл монголд байгаа оюутнууддаа их хєрєнгє оруулалт хийж байгаа гэсэн vг байх. Энэ нь заавал хэвлээд гаргасан биш, locked pdf файлаар ч байж болох. Зохиогчийн эрхийг хамгаалсан. Монголдоо биш ч адил чиглэлээр сураад тєгсч байгаа оюутнуудад уншиж хараад санаа авчих онлайн номын сан бий болговол.
Ойлгомжгvй зvйл бичсэн бол уучлаарай... зєвхєн санаа шvv.
Та нар шүү!! :-)
Дөлөөгийн бичсэнээс нээрээ авах юм их байна шүү залуусаа!
Тэр сайдын хэлсэн Японд ажиллахын хувьд гэвэл мэдээж хувийн амьдралаа бодвол Японд амьдрасан нь дээр. Би ч гэсэн Японд төгсвөл тэгэх л байсан байх. Харин зарим нэг хүмүүс иймэрхүү зүйл бичиж байна лээ. Зүгээр хальт сонирхохгүй юу!
http://xanaduart.mn/blog/?p=273
Post a Comment