skip to main |
skip to sidebar
Амонг гэж оюутнуудын сүлжээ мөн үү?
Энэ удаагийн бичлэгээрээ хэд хэдэн хүнээс хүсэлт авсаныхаа дагуу, "Амонг" -н талаар товч танилцуулга бичье.
Үнэхээр маш товчхон тул түүний баялаг түүхийн талаар дурьдахгүй өнгөрч буйдаа сэнпай нараасаа уучлал гуйя. Энэ хамт олныг бий болгоход хувь нэмэр оруулсан хүмүүсийн талаар дурьдалгүй өнгөрч буй даа.
Амонг нь анх Япон улсад сурдаг Монгол оюутнуудын мэдээлэл солилцож, бие биенээ дэмжих зорилгоор үүсэн бий болсон интернэт дэх цахим захианы сан болон сүлжээ юм. Дан ганц монголчууд биш монголчуудад туслая гэсэн сэтгэл өвөрлөсөн хүмүүс ч бас хэрэгтэй мэдээлэл болон зарыг тараадаг байв.
Бас нэг онцлог нь нээгдсэн үеээсээ дан ганц япон доторх харилцаа холбоо биш төрөлх эх орон монгол руу чиглэсэн олон арга хэмжээг дэмжин, бас голлон ажиллаж ирсэн.
Улмаар "японд амьдрагч монголчуудын мэйлинг лист" болон хувирсан юм. Үүний шалтгаан гэвэл их дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж байсан оюутнуудын статус нь оюутан байхаа больсон хэдий ч тэдний бие биетэйгээ харилцаж, ганцаардсан нэгнийгээ түших сэтгэл нь хэвээрээ байсан учраас юм.
Нэг ёсондоо бүгдэд нээлттэй мэдээллийн сан болж үйл ажиллагаа нь өргөн хүрээнд ашиг тусаа өгч эхэлсэн гэсэн үг юм. Нөгөө талаар бас мэдээллийн үнэн бат байдал, бас бие биенээ хүндэтгэж харьцах, сахил дэг гэсэн бодит нийгэм дээр байдагтай адил асуудлууд ч бийг нуух юун.
Та хэрэв сонирхвол өөрөө www.http://groups.yahoo.co.jp/group/among/ руу орж үзээд миний болхи тайлбараас илүүтэйгээр ойлгоно биз ээ.
* hayagaa nemehdee oruulah gej bui hayagnaas among-subscribe@yahoogroups.jp ruu hooson mail ilgeene. * hayagaa hasah huseltei bol among-unsubscribe@yahoogroups.jp ruu uuriin hayagnaas hooson mail ilgeene. irsen hariug batalgaajuulj replay hiisneer ML nees buren chuluuulugdunu.
* niited handsan mailiig: among@yahoogroups.jp ruu ilgeene uu.
1 comment:
Тэгэхээр оюутнаас гаралтай боловч оюутны биш сүлжээ юмаа хөө гэж хэхэхэ Лав л оюутны сүлжээ биш. Унтмал, идэвхигүй, хөгшин сүлжээ...
Post a Comment