Wednesday, June 14, 2006

Нис, нис!



Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 6-н сарын 10-нд Оомори Гакүэн гэдэг мэргэжлийн ахлах сургууль дээр Шри-Ланкагийн байгалийн гамшигт өртсөн иргэдэд суумгай хүний тэрэг засч илгээх арга хэмжээ болж өнгөрлөө. Оюутнуудаа төлөөлөн оролцоод ирлээ.

Тус сургуулиас өмнө нь "Тэнгэрээр дүүлэгч тэрэг" хөдөлгөөний хүрээнд манай монгол руу 2-ч удаа тэрэг явуулаад байгаа билээ.

Энэ жилийн зуны амралтаар оюутнууд маань бас тэрэг авч явах боломжтой ч монгол руу энэ жил нислэгийн тийз эрэлт бага байгаа тул авч явахад хүндрэлтэй байгаа юм.

Монголыг зорих хөлийн хөдөлгөөн намжихаар бидэнд МИАТ-ын Япон дахь төлөөлөгчийн газрын туслалцаатайгаар дахин тэрэг дайх боломж олдоно гэдэгт итгэж байна.

1 comment:

Aapyyl said...

Dermee chi shuu