Tuesday, November 21, 2006

11.23-нд цахим уулзацгаая

Бүгдэд нь оройн мэнд!

11 сарын 23-ны орой 9 цагаас 10:30-ийн хооронд аль болох зав гаргаж ЯМОХ-ын цахим уулзалтанд (Yahoo Messengeriin Conference) оролцохыг урьж байна.

Энэ удаагийн цахим уулзалтаар бүх оюутнуудтайгаа уулзаж (Ямохын төлөө санаа тавьж явдаг хэн бүхэнд нээлттэй учир бүгд оролцоорой)

Уулзалтын хөтөлбөр
1. Эхний 40 минутанд 2006-2007 оны хичээлийн жилд ЯМОХ-оос зохион байгуулах арга хэмжээ болон Ямохын цаашдын үйл ажиллагааны талаар нээлттэй санал солилцоё. Шинэ санаа оноо авч, хэрэгуүүлж болох арга хэмжээний жагсаалтыг үүсгэх юм. Санаа оноо байвал дэвшүүлэх замаар жагсаалтаа хийх.

2. Манай оюутнууд дундаас бие биенээсээ суралцая уриан дор, юун түрүүнд компьютер дээр "Криллээр бичиж сурцгаая!" гэсэн арга хэмжээг зохиох санал гарсан. Үүнийг хэзээ яаж, ямар арга замаар хэрэгжүүлэх вэ гэдгийг хэлэлцэх.

3. Сүүлд нь Шинэ Удирдах Зөвлөл нь албан ёсоор өмнөх удирдах зөвлөлөөсөө албан бичиг, тамга тэмдэгээ хүлээж авах өдөр буюу дараагийн Ямохын уулзалтыг товлох.

"Дараагийн уулзалтан дээрээ ажлаа хүлээлцсэний дараа бүгдээрээ Оюутнуудынхаа шинэ жил болон сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах талаар ярилцах."

Эцэст нь нэмж бичихэд Японд сурч байгаа бүх л оюутан Ямох-ын гишүүд болохоор та нар минь Ямохын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бүгдийг хамтран хийцгээе.
За пүрэв гаригийн 9 цагаас уулзацгаая.

Жич: Энэхүү цахим уулзалтыг 7 хоног бүрийн пүрэв гаригт орой 9-н цагаас тогтмол хийж байхаар тохирсон байгаа болно.

Тугаа
(Yahoo ID: tug_m83)

No comments: