ЯМОХ нь Монгол оюутнуудаа түшиглэн , японы сайхан сэтгэлт хүмүүс болон сайн дурын байгууллагуудтай хамтран "Эх орон- Монгол Улс"-аа сурталчлах, Японы ард түмэнд таниулах зорилгоор "Хаврын баяр" гэгдэх сайхан арга хэмжээг зохиодог болсон билээ. Энэ жил найм дахъ удаагаа зохион байгуулагдах гэж байгаа "Хаврын баяр" маань жилээс жилд өргөжин одоо тавин мянган хүн үзэж сонирхдог, Японд Монголыг сурталчилдаг хамгийн том арга хэмжээ, баяр болжээ. "Хаврын баяр"-ыг маань Япон дахъ Монголын Элчин Сайдын Яам болон Японы Гадаад Хэргийн Яамууд дэмжиж хамтран ажилладаг билээ.
Одоогоор "Хаврын баяр-2007"-ын бэлтгэл ажил нь эхлээд явж байна. Энэ жилийн "Хаврын баяр" 2007 оны 4 сарын 29, 30-ны амралтын өдрүүдээр Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд болно. Өнгөрсөн жил"Их Монгол-800" жилийн ойн дээр зохиогдож байсан бол энэ удаа ч бас түүнээс дутуугүй Монгол Япон хоёр улсын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн дээр хийгдэх болсноороо онцлогтой билээ.
Сэтгэл байвал юуг ч хийж бүтээж болдог гэдэг билээ. Тиймээс бидний зүгээс та нартаа хандан эх орноо сурталчлах, таниулах зорилготой энэхүү арга хэмжээг зохиоход бидэнд туслан, хамтран ажиллаач гэж хүсэх байна. Үүнд:

- "Хаврын баяр"-ын ЗБХ-ны бүрэлдэхүүнд багтан, гар биеээр туслах хүмүүс бидэнтэй холбоо барина уу?
- Монголын урлаг соёлын хүмүүс хамтран ажиллавал бидний зүгээс маш их баяртай байх болно. Ардын болон орчин үеийн эстрад урлагийнхан, бүжигчид, уран нугараачид маань "Хаврын баяр-2007"-г ЗБХ-нд хандана уу?
- "Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос" гэдэг билээ. Бидний хийх гэж буй арга хэмжээнд маань санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх хүн албан байгууллага байвал бидний доорх дансруу маань хандана уу?
- "Хаврын баяр" болох тухайн өдрүүдэд өөрийн байгууллагаа сурталчлах, хоол хүнс хийж зарах хүмүүс холбоо барьж хамтран ажиллана уу?
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Холбоо барих утас , хаяг , данс:
e-шуудан: mongoltug@gmail.com
batderem@gmail.com
утас: 080-5335-1028
Хаврын баярын данс:
Tokyo Mitsubishi Bank Koganei branch(223)
account №: 1010567
name: Havriin bayar
ハワリンバヤル銀行口座
東京三菱銀行 小金井支店(223)
講座番号: 普1010567
名義 : ハワリンバヤル
"Хаврын баяр-2007"-ыг ЗБХ
5 comments:
Сайн байцгаана уу? Би Монголын байгалийн зураг авдаг. Хаврын баярын үеэр чинь Монголын байгалийн тухай гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж болох уу? Гэхдээ би японд сураагүй, Японд байдаггүй. Миний Photos of Mongolia блогоор зочилоорой
Yapond ireed 5 jil bolloo. Ene baiguullagiin hiideg ajil ch dee, jildee gants udaa havariin bayar zohiohoos hetrehgui l baih shig.
ENe blog-iig unshsan ch gesen Havriin bayaraas uur Oyutnii shine jil, sags geed l hiigeed bdag yum bish uu harin. Oyutan hun bur hamtran oroltsvol bur zunduu yum hiij chadah bolov uu.
хаварын баяр гэдэг чинь тийм бага ажил биш шүү дээ. Би ч гэсэн өөр оронд сурдаг оюутан хүн, бас л хаврын баяр хийгээд олон түмэнд Монголоо танилцуулдаг. Монголчуудынхаа хооронд сагсхан, дискохон зохиож байсанаар илүү өгөөжтэй юм уу гэж боддог. Та бүхэнд амжилт хүсье
Бидний сэтгэлийг ойлгож хүндэтгэж байгаа хүмүүстээ их баярлалаа. Шүүмжлэлийг шударгаар хүлээж авна. Харин дан ганц шүүмжлэх биш бидэнтэй хамтран ажиллаж, бидний нэг болбол илүү ихийг сэтгэж, хийж, бүтээж чадах байх гэж бодном.
Post a Comment