Өнгөрөгч 2 сарын 3-ны өдөр Токио хотын Күнитачид ээлжит олон улсын өдөрлөг болж өнгөрлөө. Энэ жил Монгол улсыг танилцуулахаар болсонтой холбогдуулан манай оюутны холбоонд хүсэлт ирсэний дагуу бид хамтран энэ арга хэмжээг зохион байгууллаа. Жил болгон энэ үе нь ихэнх оюутнуудын маань хувьд жилийн эцсийн шалгалттай давхцдаг ч цагаа зохицуулан ирж оролцсон оюутнууддаа баярласнаа илэрхийлье.
Бид энэ өдөр эртлэн цуглаж монгол гэрээ барьж үзүүлэхээс өдөрлөгөө эхэлсэн юм. Цуглаад байсан бага сургуулийн сурагчдад монгол гэрийн тухай товчхон танилцуулангаа, гэрээ барьсан нь тэдэнд их сонирхолтой байсан буй за. Гэр барилцахад маань Токиогийн Гадаад хэлний Их Сургуульд урилгаар ажиллаж буй багш Чулуунбаатар гуай ирсэн байлаа.
Удаагаар нь гэр дотроо бяцхан идээ засч амсууллаа. Дашрамд хэлэхэд мөнгөн аяга, найруулдаг цай, монгол чихрээр тусалсан Түмээ болон монголоос шаазан аяга авчирч өгсөн Амарбаяр сэнпай, монголын боорцог хийж өгсөн Монгол Таун хоолын газрын Энхээ эгч нартаа баярласнаа бичих ёстой билээ.
Тус арга хэмжээний хүрээнд монголын урлагийг танилцуулах зорилгоо хөөмийч, морин хуурч Үмэки өөрийн тоглолтоо хүргэлээ. Мөн японы бага сургуулийн сурах бичигт байдаг "Сүхийн цагаан морь" зохиолыг уран уншигчтай хамтран морин хуурын аялгуунд үзэгчиддээ толилуулсан нь үнэхээр сэтгэлд хүрлээ гэж үзэгчид сэтгэл хангалуун байцгаасан. Оролцсон монгол оюутнууд бас тоглолтын дундуур японд сурч байгаа талаараа товчхон яриа өрнүүлсэн нь дотно дулаан уурь амьсгалийг бүрдүүлж өгсөн байх аа.
Тоглолтоос гадна, монголд нэг жил амьдран уран бүтээлээ туурвиад ирсэн залуу зураач Мацумурагийн үзэсгэлэн нээгдсэн юм.
Тус өдөрлөгт хүүхдүүд хамгийн их идэвхтэй оролцсон нь "Монголын газрын зургийг хамтдаа хийцгээе" хэсэг байлаа. Ханан дээр монголын газрын зургийг зурж байрлуулсан байсан бөгөөд хүүхдүүд түүн дээр эхлээд хот, аймгийн нэрүүдийг ном харангаа байрлуулж, дараагаар нь томоохон гол мөрөн, уул нурууг өрж байлаа. Түүний хажуугаар зарим хүүхдүүд сонирхол татсан маркаа дуртай газраа наацгаах нь хөгжилтөй санагдсан билээ.
"THE BLUE STAR OF LIFE буюу АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ХӨХ ДЭЛХИЙ" УРАЛДААНТ
ШАЛГАРУУЛАЛТ
-
ХЭН ОРОЛЦОХ: 15-24 насны залуус/Сурагч, оюутан залуус/
ХЭЗЭЭ:
- Эссэ хүлээн авах: 05-р сарын 15 хүртэл ЭССЭ/Англи хэл/ хүлээн авна
- Хөдөө орон нутг...
9 years ago
No comments:
Post a Comment