Thursday, March 15, 2007

"Хаврын баяр"-ын үеэр таны туслалцаа хэрэг болно

Оюутан залуусын оргилуун гал халуун сэтгэл, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэлээр жил бүр зохион байгуулагдаж ирсэн "Хаврын баяр" Монголыг танилцуулах баяр (арга хэмжээ) маань болоход ердөө л сар хагасын хугацаа үлдээд байна. Энэ жил найм дахь удаагаа зохиогдох гэж байгаа "Хаврын баяр2007" маань "Монгол-Японы найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ой, Монгол дахь Японы жил" гэсэн түүхэн он цагтай давхцаж байгаа билээ. Японд эх орноо сурталчлах, таниулах хүсэлтэй хүмүүс их олон байдаг байх. Тиймдээ ч бид буцааж нэхэх хариу горьдолгүйгээр нэгэн сэтгэлээр сайхан Монгол орноо сурталчилж, таниулж байдаг билээ. Хаврын баярыг зохион байгуулалцаж байгаа найз нөхдөд тань одоо л таны тус хэрэг болоод байна.
"Хаврын баяр2007" үеэр олон хэсэгт хүн хүчний туслалцаа хэрэгтэй байгаа бөгөөд эхнээс нь шат дараатайгаар танилцуулаад явах болохоор та өөрийн хүссэн хэсэгтээ орж туслалцвал бид их талархах болно.
Хаврын Баяр 2007-оор уламжлал болсон загварын шоу зохион байгуулж ирсэн. Энэ удаад ч бас төлөвлөөд явж байгаа ба нийтдээ хорин хүний бүрэлдэхүүнтэй байх.Түүний арав нь Монгол, арав нь Япон хүн байх болно. Тус тус арван хүний тав нь Монгол дээл, тав нь Япон Кимоно өмсөх юм(таван Монгол хүн дээл өмсөж, таван Монгол хүн Кимоно өмсөнө. Мөн ялгаагүйгээр Япончууд тав нь дээл, тав нь Кимоно өмсөх болно).
Өөрийн дээлээ өмсөөд оролцох сонирхолтой, эсвэл дээлгүй ч гэсэн загварын шоунд оролцох хүсэлтэй таван Монгол хүн(сурдаг, ажилдаг харгалзахгүйгээр), Кимоно өмсөж тайзан дээр гарах хүсэлтэй таван хүнийг хайж байна. Мөн дээл өмсөж үзмээр байгаа таван Япон оюутныг хайж байгаа тул, найз нөхдөөсөө энэ тухай сонирхож байгаа хүн байвал урьж оролцуулахыг хүсье.
Та оролцохыг хүсвэл boykanaa@gmail.com -рүү "е-шуудан" бичээрэй.
Хаврын баяр маань ашгийн бус үйл ажиллагаа тул ямарваа нэгэн цалин хөлс олгохгүй болохыг анхааруулъя. Бүгдээрээ сайн дураараа идэвхтэйгээр оролцвол туйлын ихээр баярлах болно.
Удахгүй бусад хэсгүүдийн тухай танилцуулан сайн дураараа туслахыг хүмүүсийгхайх болно.

Хаврын баярыг зохион байгуулах хороо
Тайзны хэсэг

No comments: