Friday, January 20, 2006

Хаврын баярын сурталчилгааны хэсгийн уулзалт

Бүгдийн хичээл ном сайн биз дээ?

Маргааш Тоокёод цастай өдөр болох шинжтэй. Гэсэн хэдий ч Хаврын баярын сурталчилгааны хэсгийн уулзалт болох гэж байгааг зохих хүмүүс нь мэдэж байгаа байх аа.

Ирж уулзалтанд оролцон, Хаврын баярын сурталчилгаанд хувь нэмрээ оруулмаар байгаа хүмүүс 11:50-д JR Очаномизү өртөөнд цугларна уу.

Ямар ч байсан миний бие, мөн Даваа, Төгсөө, Дэрмээ нар хүрэлцэн ирэх байх. Бусад хүмүүс ч гэсэн сонирхож байвал ирж болно шүү. Хүйтэн өдөр болох тул хувцсаа тохируулж өмсөөрэй.

1 comment:

AD said...

Уучлаарай. Ханиадтай байгаад, дээр нь хоцроод :( Юу ярьснаа бичээрэй!