Thursday, January 19, 2006

ЯМОХ-ын тухай эргэцvvлэл

2 жилийн өмнөх Зоригт, өнөөгийн Зоригт хоёр ЯМОХ-ын талаар тэс өөр төсөөлөлтэй ажээ. "Тэд" гэдэг үг "Бид" болж өөрчлөгдсөнөөс үзэхэд л ойлгомжтой.

Ер нь ЯМОХ гэж юуны төлөө байгууллага юм бэ? "Тойрог", ЭМОС гээд бусад клуб, байгууллагуудаас юугаараа ялгаатай вэ? Энэ асуултанд би нэрнээсээ бусдаар ямар ч ялгаагүй л гэж хэлнэ. Гэтэл ЯМОХ-ыг социалист нийгмийн үеийн Оюутны байгууллага (энд оюутан гэсэн сэтэр зүүсэн бүх хүний төлөө үйл ажиллагаа явуулах ёстой гэж үздэг хүмүүс орно), эсвэл өдгөөгийн Монголын их дээд сургуулиудын оюутны холбоо шиг сургуулиасаа төсөв авдаг (энд мөнгө төгрөг, карьерын хойноос хөөцөлдсөн бэртэгчингүүд цугласан гэж үздэг хүмүүс орно) гэж андуу ташаа ойлгодог нөхөд маш олон байдаг нь харамсалтай. ЯМОХ бол хэдэн ядуу оюутан цаг зав гарган нийгэмд хэрэгтэй зүйл хийн бусдын төлөө ажиллангаа өөрсдөө найз нөхөдтэй болж байгаа ердийн л нэг клуб юм. Адилхан л хэдэн оюутан санаачилгаараа цугласан, болохоор энэ утгаараа Тойрог, ЭМОС зэргээс огтхон ч ялгаагүй ээ. Өнөөдөр ЭМОС, Тойрог хоёр шүүмжлэлээс илүү магтаал сонсч байна, харин ЯМОХ-ыг ойлгохыг оролддоггүй хүн олон.

ЯМОХ өнөөдөр оюутны шинэ жил зохион байгуулж, ингэснээрээ нэг ахиц гаргасан, тэгвэл зөвхөн гишүүдийн шинэ жил зохиодог болсон тэр цагт хүмүүс ЯМОХ-ыг ЭМОС, Тойргоос ялгаагүй юм байна шүү гэдгийг ойлгох байх гэж би боддог юм. ЯМОХ-ын үүд хаалга энд суралцдаг оюутнуудад нээлттэй боловч, үйл ажиллагаа нь зөвхөн ЯМОХ-ынхонд л хүртээлтэй болсон цагт сонгодог утгаараа Оюутны холбоо маань үйл ажиллагаагаа явуулж байна гэж хэлж чадах болох юм. Бид гарааны шугамнаасаа дөнгөж хөдөлж байна, харин хэр удаан явж байж дээрх зорилгодоо хүрэхийг гагцхүү бидний хичээл зүтгэл л мэднэ.

Би ЯМОХ-ын ирээдүйд итгэдэг.