Thursday, January 19, 2006

Ирээдvйн ЯМОХ-н тухай "Эргэцvvлэл" by Bambuush

Ер нь бүгд л Ямох Ямох гээд л яриад байдаг. Японд байдаг бүх оюутнуудыг нэгтгэсэн, асар том байгууллага гэж боддог хүмүүс ч нилээдгүй байдаг байх. Yнэхээр тийм бол ч сайхан л даа. Даанч хараахан тэр хэмжээнд хүрээгүй л байна. Одоогоор байгаа оюутнууд маань цаг зав, чєлєєгєє ашиглаад үйл ажиллагаагаа явуулж л байна. Үүнд талархахаас єєр аргагүй.
Гэхдээ сүүлийн үед японд байдаг оюутнууд маань Ямох гэж чухам юу вэ гэдгийг ойлгож харьцдаг болж байгаад маш их баяртай байгаа. Надад ч гэсэн "тэд" гэсэн нүдээр хардаг үе байсан. Одоо бол "бид". Ийм болохын тулд нилээдгүй хугацаа зарцуулсан. Одоо бол анхнаасаа "бид" гэсэн ойлголттойгоор ханддаг "Нээлттэй" ЯМОХ бол бидний зорьж буй зорилт юм. "Бид"-ний дундах хэн нэгэнд ирсэн мэдээлэл нь бусдад нь цаг алдалгүй хүргэгдэж, хэн нэгэнд хэрэгтэй тусламжийг єєр нэг нь зааж тусладаг ЯМОХ л жинхэнэ утгаараа ЯМОХ юм.

No comments: