Monday, January 23, 2006

Сурталчилна гэж нарийн эд байна!


За ажлын шинэ өдөр эхлээд бүгдэнд нь шинэ долоо хоногийн мэнд хүргэе.

Өнгөрсөн бямба гаригт Зоригтын маань бичиж байсанчлан сурталчилгаа болон хандив цуглуулах хэсгийнхэн маань уулзалдаж халуун раамэн идэцгээлээ(それがメインじゃなかったけどね xэ xэ). Хоцроод очсон чинь Зоригт, Боргил 2 маань ирчихсэн байлаа. Бас дараа нь тараад цас хараад баярлаад Төгсөөтөй сайхан цасаар жаал тоглов.

Ярьсан гол зүйлсээ Даваа гээд ирээгүй бусаддаа танилцуулахад:

Өнгөрсөн жилийн сурталчилгааны тайлантай танилцаад, хажуугаар нь бас биднийг цуглахад тусалж офисоо хэрэглүүлсэн Абэ гуайн ажлын тайланг үзлээ.

Ерөнхийдөө энэ жилийнхээ хаврын баяраа юу гэж танилцуулах талаар мэдээллийн хэрэгсэлийнхэнд зориулж ямар мэдээлэл хүргэх вэ гэдгээ ярилцлаа. Нэг гэр бүлийн сэтгүүлээс аль хэдий нь хүсэлт ирээд байгаа юм байна л даа.

За дараа нь танилцуулах нэг зүйл бол өнөөдөр Чиба ороод нөгөө хүсэн хүлээж байсан зургаа аваад ирлээ. Бас далимд нь сайхан дайлуулаад халуун дотно яриа өрнүүллээ, маш их баярласн шүү.

5 comments:

Бамбууш said...

パシパシやね。良かった。

Агьнууд Х.Зоригт said...

Бамбуушийн сканнер ч ЯМОХ-т өөрийн "түүхэн үүргийг" гүйцэтгэж байна даа. :-)

Ирээгүй хүмүүст Абэ сангийн ажил дээр юу ярьсан тухайгаа бичих гээд залхуу хүрээд байж байтал ашгүй Дэрмээ маань биччихэж. 生き生きとしているね。

Агьнууд Х.Зоригт said...

"Нөгөө" зураг гэхээр мэдэхгүй хүмүүс байж магадгүй.

ЯМОХ-ынхон маань Монголынхоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа. Эхний ээлжинд суумгай хүний тэргэнцэр илгээж хэрэгцээтэй хүмүүст хүргэж байгаа юм. Энэ зураг бол ЯМОХ-ын нэрээр тэдэндээ илгээсэн анхны "сэтгэлийн бэлэг" эзэндээ очоод байгаа үеийн баримт юм шүү.
これからも社会に貢献できればいいね。

AD said...

Хөөе ийм тэрэг явуулах боломж хэр байдгийн. Ер нь энийг нэлээн олныг явуулбал нэлээн хэдэн хүнд хэрэг болох эд дээ.. Бас эмнэлэг энэ тэрээр яваад хуучин юм хум цуглуулаад явуулбал зүгээр ажил юмаа тээ.

Миний хуучин ажиллаж байсан эмнэлэгийн хогон дээр лав ийм тэрэг бараг 7 хоногт 1-2 хаягддаг байсышд. Тэр уг нь тэгээд л Монгол руу явдаг бол тээ? Заавал МИАТ гэлтгүй тэр нөгөө Эрин интернэшналь эд нартай яривал контенорт машины хажуугаар хийгээд өгч магадгүй юм даа тээ?

Нээрээ би юу хийхээ мэдэхгүй байгаа шүү Зоригтоо.

Үнэндээ хий гэсэн ч жоохон зав муутай л байна... Ямартай ч удахгүй нөгөө сайтыг нэг арай өөр хэлбэрээр хийж үзнээ.

Одоо унткүй бол...

Aapyyl said...

hi all