Monday, June 04, 2007

Зуны аялал 2007


Зун цаг, зун цаг гоёхон доо
Зугаатай цэнгэлтэй сайхан даа.

Зун цаг хаяанд ирлээ. Жил бүр уламжлал болгон 2-р курсийхан маань зохион байгуулсаар ирсэн Зуны аялал нь мартагдашгүй сайхан дурсамжаар дүүрэн болж өнгөрдөг билээ. Шинэ ирсэн коохай нартайгаа танилцах, хоорондоо улам дотносож сайхан амрах зорилготойгоор зохиогддог аялал маань энэ жил 6 сарын 23,24-нд зохион байгуулагдах болсныг зарлахад таатай байна. "Зуны аялал 2007" -аар Чиба мужийн 九十九里 (Күжүкүри) далайн эрэг рүү аялахаар тогтлоо.
Аяллын зардал хараахан тодорхой болоогүй байгаа боловч өмнө жилүүдийн жишгээр 10000 эн гаран хавьцаа болох болов уу гэж тооцоолж байна. Тодорхой болсны дараа дахин зарлах болно.
Аялалд оролцох хүний тоо хязгаарлагдмал байгаа тул яарцгаана уу.
Бүртгүүлэхийн тулд bookkii84@yahoo.com хаяг руу нэр, сургууль ажил, утасны дугаар, мэйл хаягаа бичин явуулна уу.
<< Далайн зүг! >>

1 comment:

Unknown said...

Nodnin ch saihan yavaad irj baisan shuu.Ene jil ch tanoshiminishite imasu.