Monday, June 11, 2007

Зуны амралтаараа Монголд

Удахгүй Зуны амралт. Энэ зун амралтаараа Монголд зохиох
Зуны ажиллагаанд оролцох оюутан, залуучуудыг хайж байна.

Бид Япон оронд суралцахаас гадна харихдаа тэдний энэ өндөр хөгжсөн соёлоос
манай эх оронд хэрэгтэй зүйлсийг биедээ наах нь хамгийн чухал зүйлсийн нэг билээ.
Энэ ч утгаараа Японы хогийн системийн талаар, бас Монголын нөхцөлд хогний
асуудлыг яаж шийдвэрлэж болох талаар сургалт семинар зохиох болоод байгаа билээ.
Эх орондоо сурч байгаа оюутнууд залуучууд, сурагчид маань энэ талаар юу бодож
яваа тухай санал бодлоо хуваалцах зорилготой.
Өнөө үед тулгамдаад байгаа байгаль орчны асуудлыг цэгцлэхэд хувь хүн, иргэн тэгээд
оюутан залуус бид юу хийж чадах вэ?гэдгийг өөрсдийн биеэр мэдэрч энэ ажилд сэтгэл
гарган оролцвол та бүхэндээ чин сэтгэлээсээ талархах болно.
Одоогоор багийн гишүүдийг бүртгэх ажлийг эхлүүлээд байгаа болно. Нэг зүйлийг хэлэхэд
Монгол харихгүй ч энэ ажилд гар бие оролцох боломжтой шүү. Сэнпай нар туршлагаасаа
хуваалцана гэдэгт найдаж байна.
Ер нь иймэрхүү ажлаа мод тарих гэх мэтээр цаашид улажлал болгон зохиох бодолтой байгаа.
Бүгдээрээ хамтдаа бага ч болов хэрэгтэй зүйл хийж чадвал тэр маань бидний амьдралд
томоос том хичээл, дурсамж болж чадах байх.
Та нарыгаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Б.Мөнхтуг

☆Сүлжээгээр ирсэн мэйлийг засваргүйгээр нийтлэв.

гэсэн мэйлээр оролцохыг хүсэгчид хандаарай.
Бид цаашдаа yahoo messenger дээр конфэрэнс хийх болохоор
yahoo-ийн хаяг тавьлаа.

Уржнангийн вооркшопийн тухай дүрс бичлэгийг зохиогчоос нь зөвшөөрлийг нь
аваад доор тавилаа.

No comments: