Tuesday, June 19, 2007

Зуны аялал 2007

Зуны аялалдаа бэлдэцгээж байгаа биз дээ?

Дахин сануулахад бид 6-р сарын 23-ны 10:15 цагт JR新宿駅西口 新宿センタービル前-д цугларах болно. Газрын зургийг http://www.mapfan.com/m.cgi?MAP=E139.41.56.0N35.41.16.2&ZM=11- ээс үзнэ үү.
Чибад байдаг зарим нэг хүмүүс шууд яваад очьё гэсэн санал гаргасан боловч, автобусаа хүнийхээ тоогоор захиалсан тул илүү их зардалтай болж, бусад хүмүүстээ төвөг удах магадлалтай тул хамт автобусаараа хөдлөхийг хүсье. Зайлшгүй шалтгаанаар өглөө цуглахад амжихгүй бол бидний мэйл хаягаар харилцана уу.

Зарим нэгэн хүмүүс очих газрынхаа веб хуудсаас мэдээд авчихсан байж магадгүй ч аялалдаа юу авч явах вэ гэдгийг мэдээлье.
Очих газарт маань үсний шампунь, биеийн саван, нүүр гар, ванны алчуур бэлэн байх болно. Харин шүдний оо сойз, нүүр цэвэрлэгч, нүүрний саван зэрэг байхгүй болохыг анхаарна уу.
Мөн бүх байшин интернэтэд холбогдсон тул яаралтай хийх ажилтай гэсэн хүмүүс нөүтбүкээ авч очоод ажлаа амжуулж болох юм (Мэдээж амрах гэж очсон гэсэн зорилгоо умартахгүйгээр).


No comments: