Monday, June 18, 2007

Яаралтай!! Зуны аялал 2007

Та бидний хүсэн хүлээсэн зуны аялал хүртэл ердөө 5-хан хоног үлдлээ. Өмнө нь бичсэн бичлэгээс очих газрынхаа талаар бага ч гэсэн мэдээлэл авч чадсан байх гэж найдаж байна. Энэ удаад 23-ны өдөр цуглах газар болон цагийг мэдэгдэе.

Цуглах газар: JR新宿駅西口 新宿センタービル前 (Газрын зурагнаас үзнэ үү)

Цуглах цаг: 10:15 минут (Цагаасаа хоцрохгүй байхыг хүсье.
Хоцорсон тохиолдолд өөрийн биеэр тухайн газар явж очих
ба зөрүү мөнгийг олгохгүй болохыг анхаарна уу)
Автобусны компаниас явуулсан газрын зураг: http://www.mapfan.com/m.cgi?MAP=E139.41.56.0N35.41.16.2&ZM=11

Хөдлөх цаг: 11:00 цаг

Үнэ: 12000 иен (Төлбөрийг автобусанд хурааж авах болно.
Аль болох мөнгөө тааруулж өгнө үү. )

Үнэнд багтах зүйлс: Байрлах газар, хоол унд,
ирж очих автобусны зардал

Хоноглох газар: バーネットビレッジ 4-н байшинд тус тус
10-аас 15-уулаа хуваагдан орох болно.
Дэлгэрэнгүйг http://www.burnet.jp/

Буцаж ирэх: Одоогийн байдлаар тухайн газраас 24-ний 13 цагт хөдлөхөөр төлөвлөөд байна. Токёо хүртэл ойролцоогоор 2 цаг хагас явна.

Жич: Олуулаа тоглож болохоор тоглоом( бөмбөг, дээс, олс, юу л бол юу)чадах чинээгээрээ авчрахыг бодоорой. Мөн зөөврийн сиди эсвэл кассетны хөгжим, I-pod залгаж болох дифузер авчирч чадах хүн байвал бидэн рүү холбоо барина уу. Энэ аялалыг мартагдашгүй дурсамж болгохын төлөө бүгдээрээ хамтдаа хичээцгээе!!

Ямар нэгэн асууж тодруулах зүйл, санал хүсэлт байвал бидэнтэй доорх хаягаар харилцана уу.

Болор-Эрдэнэ bookkii84@yahoo.com

Болдмаа boykanaa@gmail.com

No comments: