* Энэ жилийн баярын сэдэвийн учиг
Яагаад ийм сэдвээр энэ жил баяраа зохион байгуулсан бэ гэдгээ одоо тайлбарлая. Энэ жил оюутнуудаас маань япон улсад сурч, ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа цуглан уулзаж чөлөөтөй санал бодлоо солилцоё гэсэн санаа олон гарсан юм л даа. Хаврын Баяр маань жил бүр эх орныхоо урлаг соёл, ёс заншил, түүхийг япон хүмүүст танилцуулж ирсэн уламжлалаа хадгалж үлдэхийн зэрэгцээ, хамгийн их монголчууд цугладаг жилдээ ганц удаагийн энэ баяраараа сайхан санал бодлоо солилцоё!
Эндэх амьдралынхаа талаар
Эх орныхоо талаар гээд бидэнд хөөрөлдөх сэдэв олон байх учиртай. Япон улсад дөнгөж ирээд буй кохай ч бай, олон жил болж буй сэнпай ч гэсэн олонтойгоо хуваалцая гэж бодож явдаг зүйл олон бий байх. Тулгамдаад буй асуудлууд байвал хамтдаа ярилцвал болохдоо л болно. Мөн бид хэдий хол буй ч бидний зүрх сэтгэл үргэлж эх орныхоо зүг цохилж байдаг билээ. Гэтэл бодит байдал дээр эх орноосоо алс багагүй хугацаа өнгөрөхөд Монголынхоо мэдээллээр аргагүй цангадаг билээ. Бас хөөрөлдөөд суух, хань ч үгүйлэгдэнэ.
Одоо эх оронд минь ямар үйл явдал болж байгаа бол, юу өөрчлөгдөө бол гэхчлэн хөврөн гарах асуултууддаа хамтдаа хариу өгцгөөе. Эрдмийн их аянд яваа оюутан, эрдэмтэдтэйгээ эх орныхоо хөгжлийн талаар хөөрөлдөе. Бас бодит байдалд үнэлгээ хийж, өөрийнхөө оролцооны талаар бодоцгооё. Бид юу хийж чадах билээ, хамтдаа тунгаая.
* За яавал зорилгодоо хүрэхээр арга хэмжээ болох вэ
Аливааг хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэл юун түрүүнд байгаад дараа нь түүндээ хүрэх арга замаа боддог билээ. Тэрхүү арга зам нь янз бүр байж болно. Бид энэ арга хэмжээгээ хэрхэн зохион байгуулах талаар нарийн тодорхойгоор зөвлөлдөн гаргах хэрэгтэй. Олны хүч оломгүй далай гэдэг шиг хэдий чинээ олон хүний дуу хоолой, гар хөдөлмөр оролцоно төдий чинээ үр өгөөжтөй хүнд нэгийг хүргэж чадсан ажил болно буй заа.
Тиймд нийт япон улсад суралцаж буй оюутнууд, ажиллаж амьдарч буй монголчууддаа хүчээ нийлүүлэн оролцохыг уриалж байна.
Д.Батдэрэм
1 comment:
arhi darsgui baival zugeer baih shuu! yahav medeej am halaah heden beer baih heregtei baih.. Minii agsan tavidag shig yum bolvol ;-)
Olon Mongolchuud tsuglarahaaraa zodoon boldog geed neg ug baidag.
Gehdee ta nariigaa amjilttai sain zohion baiguulna gedegt itgeltei baina. Bugded chin amjilt husye!
Post a Comment