Оюутнуудын маань шалгалт шүүлэг дуусч, хаврын амралт эхэлцгээж байгаа биз ээ. Хаврын амралтаараа ийш тийшээ явж юм үзэж нүд тайлах хүмүүс байж магадгүй ч, Тоокёод байх хүмүүст зориулж, жил гаруй тасалдаад байсан "Урам" уулзалтыг зохион байгуулахаар боллоо.
3-р сарын 11-ний Ням гаригийн 11-13 цагт "Хитачи Хай-технологи" хувьцаат компанийн Технологи хариуцсан гүйцэтгэх захирал (CTO) Ооки Хироши оролцох болно.
(株)日立ハイテクノロジーズ
http://www.hitachi-hitec.com/
執行役 CTO
大木 博 (オオキ ヒロシ)
Уулзалтад хүрэлцэн ирэх хүмүүст нанотехнологийн сүүлийн үеийн ололт амжилтын талаар оюутнуудад мэдээлэл өгч, компанийнхаа талаар танилцуулах бөгөөд харилцан ярилцлагын цаг ч байх болно. Нанотехнологийн талаар ярих учраас байгаль, техникийн ухаанаар суралцагч оюутнуудад илүү ойлгомжтой байж магадгүй ч, сонирхсон хүн бүхэнд нээлттэй. Мөн хэрвээ та сургуулиа удахгүй төгсч ажилд орох гэж буй бол тус компани монгол оюутнуудыг сонирхож буйг дуулгая.
Уулзалт зохиогдох газар хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд шийдэгдмэгц та бүхэнд мэдэгдэх болно.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Жич: Дараагийн "Урам" уулзалтыг 5-р сард "Японы их сургуулиудын магистрын шалгалтанд хэрхэн бэлдэх вэ?" гэсэн сэдвээр явуулахаар төлөвлөж байгаа тул уг уулзалтанд оролцож, коохай нартаа туршлагаа хуваалцахыг хүссэн хүмүүс холбоо барина уу.
Түүнчлэн өөрийн судалдаг сэдвээр илтгэл тавих, ижил төстэй мэргэжлээр сурдаг бусад оюутнуудтай мэдлэгээ хуваалцах, мэтгэлцэх хүсэлтийг байнга дуртайяа хүлээн авах болно.
"THE BLUE STAR OF LIFE буюу АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ХӨХ ДЭЛХИЙ" УРАЛДААНТ
ШАЛГАРУУЛАЛТ
-
ХЭН ОРОЛЦОХ: 15-24 насны залуус/Сурагч, оюутан залуус/
ХЭЗЭЭ:
- Эссэ хүлээн авах: 05-р сарын 15 хүртэл ЭССЭ/Англи хэл/ хүлээн авна
- Хөдөө орон нутг...
9 years ago
6 comments:
Zaaval oyutnuud oroltsoh yum uu ?
Togsson, ajil hiij baigaa hun oroltsoh bolomjtoi yu ?
To пирамид:
Илтгэл, яриа япон хэлээр болно.
To anonymous:
"Урам" уулзалтын зарыг сонирхсон танд баярлалаа. Мэдээж заавал оюутан гэлтгүй, хүссэн хүн бүхэн хүрэлцэн ирж оролцох боломжтой. Таныг ирнэ гэж найдаж байна.
Tokyod baidag humuust handaj neg zar hurgey.
Nano technologiin Fair Tokyo Big Site-d 2 sariin 21-23ni hoorond boloh yum baina. Tax ni 3000yen. doorhi site-ruu orj burtguuleh yum bol unegui oroh bolomjtoi.
http://www.ics-inc.co.jp/nanotech/
Manduhai
Манай Төгсөө бас "Урам" уулзалт зохиох юмсан гэж ярьж байсан.
Урам уулзалт болох газар шийдэгдсэн.
Шибүя дүүрэгт байх Монголын элчин сайдын яамны хурлын зааланд болохоор боллоо.
Илтгэл тавих хүн маань ажил алба ихтэй бизнесмэн хүн тул цагаа барихыг монголчуудаасаа хүсч байна.
3-р сарын 11-ний "Урам" уулзалтад USI компанийн ерөнхий захирал Буянцогтоо оролцож, "Монгол Silicon Valley"-гийн талаар оюутнуудтай яриа өрнүүлж магадгүй бололтой.
http://www.usi.mn/
Post a Comment