Monday, March 19, 2007

Угталт

Жил бүр нүүдлийн шувуу лугаа сэтгэлийг гэгэлзүүлдэг хавар нэгэнтээ хаяаанд иржээ.

Бидний сэнпай нар анх биднийг Японд хүлээж авч, угтаж байсныг санахаар баярлаад ханашгүй. Аюулхай цээжиндээ аливаа бүх зүйлд санаа зовсон амьтан ирж байхад "болно доо" гээд мөрөн дээр алгадан зоригжуулж байсан тэдний царай одоо ч нүдэнд үзэгдэнэ.

Тиймээ бид энэ л дараа дараагийн оюутнуудаа гэсэн тэднийхээ сэтгэлийг дүү нартаа ч мэдрүүлж тэднийгээ Япон дахь амьдралд нь өлгийдөн авах хэрэгтэй болой.

ЯМОХ-оос зохион байгуулах гэж буй "Угталт" арга хэмжээ нь Японд шинээр суралцахаар ирж буй оюутнуудаа хүлээн авах, тэдэндээ сандарсан үед түшиж тулах найз нөхөд байгаа шүү гэдгийг мэдрүүлж, олон жил болсон сэнпай нарын туршалгаас сонсгох, харилцан санал бодлоо солилцох зорилготой юм.

Өнгөрсөн жил хийгдэж байсан ЯМОХ-ын энэ арга хэмжээнд Японд суугаа Монгол Улсын Элчин сайд оролцож үг хэлж баяр хүргэж байсан билээ. Тиймээ Элчин сайдын яам маань ч шинэхэн оюутнуудаа бидэнтэй хамт угтаж байгаа билээ.
Энэ жил 4-н сарын 13-ны баасан гаригт орой 17 цагаас Элчингийн хурлын танхимд хийхээр боллоо.

Манай сэнпай нар тэр үеэр кохай нараа зохион байгуулалттай авчраасай гэж хүсэх байна. Тэд маань элчин сайдын Яамаа олохгүй учраас ингэх хэрэгтэй болов уу.
За бүгдээрээ "Угталт"-ын үеэр уулзацгаая!

No comments: