Tuesday, May 22, 2007

Урам уулзалт

Ta buxen sain btsgaana uu!

Yamokhoos zoxion baiguuldag eeljit
Uram uulzalt bolox gej baina.
Ene udaagiin uulzalt maani ontslon
4-r kursiin oyutnuudad zoriulan
zoxioj baina.

Niit xuviin, ulsyn ix deed surguuliin
mastert surch baigaa oyutnuud bolon
baklavaryn oyutnuudaa orgonoor
oroltsoxyg xusye.

Delgerenguig krilleer bichsen baigaa
tul encode-oor tailj unshina uu.

Зохиогдох огноо, цаг
2007-05-27 Ням гариг. 14:00 - 16:30

Болох газар
Хитоцүбаши ИС-ийн Күнитачи Хотхон
209 тоот анги
(最寄り駅:中央線国立駅 南口より歩いて10分)

Агуулга

Энэ удаагийн "Урам" уулзалтыг мастерийн шалгалтанд
бэлдэж буй оюутнуудад зориулан нээж байна. Өөрийн
мэдлэг чадвараа улам дээшлүүлэх зорилгоор үргэлжлүүлж
суралцах сонирхолтой байгаа оюутнууд аа өргөнөөр оролцохыг
урьж байна. Мөн одоогоор мастерийн курст суралцаж байгаа
сэнпай нар нь өөрийн туршлагаасаа хуваалцаасай гэж хүсч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагчаас авна уу.

Батдэрэм
утас: 080 5080 1525
мэйл: dermee@ezweb.ne.jp

Sunday, April 15, 2007

ЯМОХ шинэ оюутнуудаа угтан авав

Жил бүрийн хавраар
Жигүүртэн олон шувууд
Манай орныг зориод
Маш холоос ирдэг юм
гэсэн сайхан дуу байдаг билээ. Тиймээ энэ л жил бүрийн хавраар эрдмээр жигүүр хийж олон олон залуус эх орноосоо арлын Японыг зорин ирцгээдэг билээ. Тэд маань дуунд гарч байгаагийн яг эсрэгээр жил бүрийн хавар тэр шувууд ирдэг нутгийн зүг эрдэм сурахаар аяны дөрөө мулталдаг билээ.
Жил ирэх тутам Японд суралцагч Монголчуудын нэмэгдэж, 2005 оны баримтаар нэг мянгад хүрээд байна.
Япон дахь Монгол Оюутны Холбоо шинээр ирсэн оюутнуудаа хүлээн авах энэ жилийн "Угталт" уулзалт 4сарын 13-нд Япон дахь Монгол Улсын Элчин сайдын Яаманд болж өнгөрлөө. Энэ уулзалтад шинээр суралцахаар ирсэн болон, их сургуулийн босго алхан орж байгаа нийт гуч гаруй оюутнууд болон тэдэнтэй танилцах, зөвлөгөө өгөхөөр арав гаруй хуучин оюутнууд ирж оролцлоо.
Бидний уулзалтад Монгол улсаас Японд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р. Жигжид гуай, Элчин сайдын яамны боловсрол хариуцсан нарийн бичиг Ж.Сарантогос болон Монгол сүмочидын анхдагч Д. Батбаяр нар ирж мэндчилгээ дэвшүүлэн, шинэ оюутнуудад санал бодлоо хэлж, сурлагын амжилт хүслээ. Мөн Токио Их Сургуулийг төгсөгч Б. Мөнхзул, Тохо Гакү-эн сургуулийг төгсөгч Г. Энхтөгс сэнпай (дээд курсын оюутан) нар хүрэлцэн ирж өөрсдийн Япон дахь амьдрал, сурч байсан тухайгаа шинэ оюутнуудтай хуваалцлаа. Мөн Д. Батбаяр ах маань өөрийн зодог тайлах ёслолыг үзэж сонирхоорой гээд хүн бүрт билэт өгч сюрприз барилаа.
Монголын ирээдүй болсон залуучууд маань эрч хүчтэй, сурах эрмэлзлэл дүүрэн байгаа нь ажиглагдсан шүү. Та нартаа сурлагын өндөр амжилт хүсье.

Monday, April 02, 2007

Уралдаан зарлагдсан байна

Солонгост суралцаж байгаа оюутнуудын санаачилгаар нэгэн зохион бичлэгийн уралдаан зарлагдсан байна. Тус уралдааны зорилго нь гадаадад суралцагч оюутнуудын эх орныхоо тухай юу гэж бодож байгаа болон тэдний монголынхоо ирээдүйд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэлтэй нь танилцаж нийтэд цацах юм байна. Шагналын сан өндөртэй тус уралдаанд Японд суралцаж байгаа оюутнуудаа өргөнөөр оролцохыг уриалж байна.

Сонирхсон оюутнууд маань дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос авна уу.
http://cmox.org/forum/viewtopic.php?t=1777

Friday, March 23, 2007

Хаврын баярын үеэр ХАйКУ шүлгийн тэмцээн болно.

Японы Токио хотод жил бүр уламжлал болон зохиогдож байгаа Хаврын баярыг хүлээн суугаа нутаг нэгтнүүд олон бизээ. Энэ жилийн програмд хайкү шүлгийн тэмцээн нэмэгдлээ.

17 үсгээр бодол саналаа илэрхийлдэг шүлгийн энэ төрөл зөвхөн японоор зогсохгүй, дэлхий дахинд дэлгэрсээр байна.

Энэ удаад зохиогдох гэж буй ХАйКҮ тэмцээний сэдэв нь, "Миний доторхи Монгол" (私の中のモンゴル) нэртэй.
Өөрийн дотор буй Монголоо хэрхэн илэрхийлж болох вэ?
Хамгийн түрүүнд юуг онцолмоор байна вэ? Монголыг мэдэхгүй хүмүүст, монголд очиж үзээгүй бүхэнд яаж тайлбарламаар байна вэ?
Хайкү бичээд үзэхгүй юмуу? Оролдож үзээд болмоор байвал уралдаад үзээрэй! Аз болж аймар гоё шагнал авчих ч юм билүү. Бас монголд хайртай, сонирхолтой япон танилууддаа ч гэсэн энэ тухай дуулгачихаарай. Юмыг яаж мэдэх вэ, таны зарын ачаар түүний бүтээл олны танил болох ч юм билүү.

За тэгээд сонирхсон хүмүүс хаврын баярын хуудаснаас нарийн ширийнийг мэдээрэй.
http://harumatsuri.net/2007/index.htm
http://harumatsuri.net/2007/haikushirase.pdf

Б.Зука

Monday, March 19, 2007

Угталт

Жил бүр нүүдлийн шувуу лугаа сэтгэлийг гэгэлзүүлдэг хавар нэгэнтээ хаяаанд иржээ.

Бидний сэнпай нар анх биднийг Японд хүлээж авч, угтаж байсныг санахаар баярлаад ханашгүй. Аюулхай цээжиндээ аливаа бүх зүйлд санаа зовсон амьтан ирж байхад "болно доо" гээд мөрөн дээр алгадан зоригжуулж байсан тэдний царай одоо ч нүдэнд үзэгдэнэ.

Тиймээ бид энэ л дараа дараагийн оюутнуудаа гэсэн тэднийхээ сэтгэлийг дүү нартаа ч мэдрүүлж тэднийгээ Япон дахь амьдралд нь өлгийдөн авах хэрэгтэй болой.

ЯМОХ-оос зохион байгуулах гэж буй "Угталт" арга хэмжээ нь Японд шинээр суралцахаар ирж буй оюутнуудаа хүлээн авах, тэдэндээ сандарсан үед түшиж тулах найз нөхөд байгаа шүү гэдгийг мэдрүүлж, олон жил болсон сэнпай нарын туршалгаас сонсгох, харилцан санал бодлоо солилцох зорилготой юм.

Өнгөрсөн жил хийгдэж байсан ЯМОХ-ын энэ арга хэмжээнд Японд суугаа Монгол Улсын Элчин сайд оролцож үг хэлж баяр хүргэж байсан билээ. Тиймээ Элчин сайдын яам маань ч шинэхэн оюутнуудаа бидэнтэй хамт угтаж байгаа билээ.
Энэ жил 4-н сарын 13-ны баасан гаригт орой 17 цагаас Элчингийн хурлын танхимд хийхээр боллоо.

Манай сэнпай нар тэр үеэр кохай нараа зохион байгуулалттай авчраасай гэж хүсэх байна. Тэд маань элчин сайдын Яамаа олохгүй учраас ингэх хэрэгтэй болов уу.
За бүгдээрээ "Угталт"-ын үеэр уулзацгаая!

Sunday, March 18, 2007

Ээлжит Монголын Эко Форум боллоо

3-н сарын 17-ны өдөр Япон дахь Монгол улсын Элчин Сайдын Яаманд Монголын байгаль орчинд санаа тавьж, энэ талаар олон талт үйл ажиллагаа явуулдаг Японы төрийн бүс байгууллагууд оролцсон Эко сургалт семинар боллоо. Монгол судлаач эрдэмтэд болон Монголд мод тарьдаг төрийн бус байгууллагын төлөөлөл болсон хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. Тэд Монголд мод тарих талаар өөрсдийн туршлагыг солилцон дээрээс нь хүндрэлтэй талуудыг ч авч хэлэлцэн, шийдвэрлэх гарцыг ярилцаж байлаа.

Оролцогчид тайлангуудтай танилцсаны дараа санал сэтгэгдэлээ солилцсон юм. Энэ үеэр Монголчууд бид эх орондоо мод тарих үйлсэд оролцдоггүй болохыг шүүмжлэхээс гадна энэ тал дээр дан ганц гадаад хүмүүс, тэр дотроо япончууд зүтгээд, мэрийгээд үр дүн бага байна гэдгийг онцолж байлаа.

Энэ үеэр ЯМОХ-ын тэргүүн Мөнхтугаас нийт оюутнуудын оролцоог дэмжиж, энэ тал дээр хамтран ажиллах бололцоо бий гэдгийг дурьдаж байлаа.
Мөн Японд суралцагч, ажиллагч Монголчуудын нэр дээр төгөл бий болговол сайхнаа гэсэн яриа ч өрнөсөн юм.

http://news.mymongol.com/page.asp?mmCategory=mongol&ID=4272

Thursday, March 15, 2007

"Хаврын баяр"-ын үеэр таны туслалцаа хэрэг болно

Оюутан залуусын оргилуун гал халуун сэтгэл, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэлээр жил бүр зохион байгуулагдаж ирсэн "Хаврын баяр" Монголыг танилцуулах баяр (арга хэмжээ) маань болоход ердөө л сар хагасын хугацаа үлдээд байна. Энэ жил найм дахь удаагаа зохиогдох гэж байгаа "Хаврын баяр2007" маань "Монгол-Японы найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ой, Монгол дахь Японы жил" гэсэн түүхэн он цагтай давхцаж байгаа билээ. Японд эх орноо сурталчлах, таниулах хүсэлтэй хүмүүс их олон байдаг байх. Тиймдээ ч бид буцааж нэхэх хариу горьдолгүйгээр нэгэн сэтгэлээр сайхан Монгол орноо сурталчилж, таниулж байдаг билээ. Хаврын баярыг зохион байгуулалцаж байгаа найз нөхдөд тань одоо л таны тус хэрэг болоод байна.
"Хаврын баяр2007" үеэр олон хэсэгт хүн хүчний туслалцаа хэрэгтэй байгаа бөгөөд эхнээс нь шат дараатайгаар танилцуулаад явах болохоор та өөрийн хүссэн хэсэгтээ орж туслалцвал бид их талархах болно.
Хаврын Баяр 2007-оор уламжлал болсон загварын шоу зохион байгуулж ирсэн. Энэ удаад ч бас төлөвлөөд явж байгаа ба нийтдээ хорин хүний бүрэлдэхүүнтэй байх.Түүний арав нь Монгол, арав нь Япон хүн байх болно. Тус тус арван хүний тав нь Монгол дээл, тав нь Япон Кимоно өмсөх юм(таван Монгол хүн дээл өмсөж, таван Монгол хүн Кимоно өмсөнө. Мөн ялгаагүйгээр Япончууд тав нь дээл, тав нь Кимоно өмсөх болно).
Өөрийн дээлээ өмсөөд оролцох сонирхолтой, эсвэл дээлгүй ч гэсэн загварын шоунд оролцох хүсэлтэй таван Монгол хүн(сурдаг, ажилдаг харгалзахгүйгээр), Кимоно өмсөж тайзан дээр гарах хүсэлтэй таван хүнийг хайж байна. Мөн дээл өмсөж үзмээр байгаа таван Япон оюутныг хайж байгаа тул, найз нөхдөөсөө энэ тухай сонирхож байгаа хүн байвал урьж оролцуулахыг хүсье.
Та оролцохыг хүсвэл boykanaa@gmail.com -рүү "е-шуудан" бичээрэй.
Хаврын баяр маань ашгийн бус үйл ажиллагаа тул ямарваа нэгэн цалин хөлс олгохгүй болохыг анхааруулъя. Бүгдээрээ сайн дураараа идэвхтэйгээр оролцвол туйлын ихээр баярлах болно.
Удахгүй бусад хэсгүүдийн тухай танилцуулан сайн дураараа туслахыг хүмүүсийгхайх болно.

Хаврын баярыг зохион байгуулах хороо
Тайзны хэсэг

Friday, March 02, 2007

ХХ зууны Монголчууд

Өнөөдөр Осака дахь Үндэсний Үндэстэний Музейн монгол судлаач залуу эрдэмтэн Конагая Юкигээс нийт Японд сурч байгаа оюутнуудад эрдмийн бэлэг ирлээ. Энэхүү эрдмийн бэлэг маань И. Лхагвасүрэн гуайн зохиож эмхэтгэсэн

"SER 42, ХХ зууны Монголчууд" гэдэг ном болон түүний япон орчуулга
"SER 41 モンゴル国における20世紀" 社会主義を生きた人びとの証言,小長谷有紀 編 юм.

Монголчуудын хувьд өөрчлөлт хувьсгал гэдэг юу байсан, мөн орчин цагийн бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байсан талаарх судалгааны үр нь энэхүү ном билээ. Номонд гарах монголын түүхийг бичилцсэн ахмадуудын маань ярилцлага нь тун сонирхолтой тул нэг амтанд нь орвол нэг дор л уншаад дуусгачих сайхан ном юм.

Номыг уншихыг сонирхсон хүнд шуудангаар илгээе гэж бодож байгаа тул, та гэрийн хаягаа yamokh-owner@yahoogroups.co.jp гэсэн мэйл рүү илгээнэ үү.

Номын дэлгэрэнгүй танилцуулгыг доорх хаягнаас уншина уу.
http://www.minpaku.ac.jp/publication/ser/42.html

Friday, February 16, 2007

Ерөнхийлөгч Васэдагийн хүндэт доктор болох нь?

Монгол Улсын ерөхийлөгч Н.Энхбаяр 2007 оны 2 сарын 26-наас Япон улсад айлчлах болсон билээ. Энэ удаагйин ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Японы нэр хүндтэй сургуулиудын нэг Васэда Их Сургууль дээр Монгол Улсын ерөнхийлөгчид Васэда ИС-ийн "Хүндэт доктор" цол олгох ёслолын ажиллагаа болох юм.

Хэзээ: 2/28-ны Лхагва PM. 14:30-аас орж эхэлнэ.
(Ёслолын ажиллагаа PM.15:30-16:20)
Газар: Васэда Их Сургууль Ниши Васэда campus,27-р байр
(Васэда gallery), B2 Оногийн нэрэмжит хүндэтгэлийн заал
     (早大西早稲田キャンパス27号館=ワセダギャラリー
B2小野記念講堂)
   Хэрэв та газраа олохгүй төөрч будилбал цаг алдалгүйгээр энэхүү хаягийг сургуулийн төв хаалганы хамгаалалтын албаныханд үзүүлнэ үү?

Байршил заасан зургийг доорх линкээр орж хараарай!
http://www.waseda.jp/cas/html/access03.html

Хаяг
: Токио-то, Шинжюкү-кү, Ниши Васэда 1-6-1
Tel:03-5272-4783
Төлбөр:  Үнэгүй.
Анхаарах зүйлс: Ёслолд оролцогчид өөрсдийн оюутны үнэмлэх гэх мэт биеийн байцаалтаа авч ирэх
Сургууль руу очих аргачлал:
1. JR Yamanote line,JR Seibu Shinjuku line,
“TAKADANOBABA” буудлаас “Soudai Seimon
(早大正門行) явах автобус No.2(学02)-т (170¥) сууж эцсийн
            буудал “Soudai Seimon”дээр буугаад зам хөндлөн гармагц
чанх өмнө харагдана.

  2.  Tokyo Metro Touzai-line”WASEDA”T-04 буудал 3А
гарцаар гараад зүүн гар тийш алхаад zuun gar 5 минут явна.

3. Toden Arakawa line ”WASEDA”
эцсийн
           буудлаас алхаад 8 минут .

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэлl:
WASEDA University, Боловсролын хэлтэс
Tel: 03-3204-2253
Монгол Улсын Элчин Сайдын Яам
Tel: 03-3469-2088

Бизнэс уулзалт

"Бизнэс уулзалт" 2007 оны 3 сарын 1нд 15-18цаг
Монгол Улсын ерөхийлөгч Н.Энхбаяр 2007 оны 2 сарын 26-наас Япон улсад айлчлах болсон билээ. Энэ удаагйин ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Японд ирэх Монголын бизнэс эрхлэгчид болон Японы бизнэсийн хүрээнийхний уулзалт 2007 оны 3 сарын 1-ний 15-18 цагийн хооронд Ёкохама хотноо зохион байгуулагдахаар болсон байна.
Үүнтэй холбогдуулан бидэнд Монол бизнэс эрхлэгчидэд орчуулга хийж өгнө үү ? гэсэн хүсэлтийг МХАҮТ-ын Япон дахь салбараас ирүүлсэн юм.
Хэдийгээр цалин хөлс байхгүй боловч ирээдүйд эдийн засагч болохоор суралцаж байгаа
оюутнуудад сайхан боломж бололтой. Цалингүй ч унааны зардал мянган еэн өгөх юм байна. Бас уулзалтын дараагаар болох хүлээн авалтанд нь орж тэдэнтэй аминчлан ярилцах боломж гарах бололтой.
Хамгийн багаар бодоход арван оюутан оролцуулаач гэсэн болохоор бүгдээрээ цаг заваа зохицуулаад очицгооё.
Бидэнд үйл ажиллагаагаа сурталчлах сайхан боломж ч байж мэднэ. (Хаврын баяр гэх мэр ЯМОХ-ын зохион байгуулдаг арга хэмжээнүүд). Монгол бизнэс эрхлэгчдэд өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулангаа тэдэнтэй санал бодлоо хуваалцах, дэмжлэг авах арга зам ч байх юм билүү.
Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү?

Saturday, February 10, 2007

Олон улсын оюутны өвлийн спорт өдөрлөг


Уламжлалт Олон улсын оюутны өвлийн спорт өдөрлөг 15 дахь удаагаа, энэ жил 2.27-3.2, 3.7-3.10-ны хооронд, Нагоно-гийн 峰の原高原スキー場 –д зохион байгуулагдах гэж байна.

Тус өдөрлөгийн үеэр цана, snowboard-ын сургалтанд хамрагдах боломжтой бөгөөд гутал өмсөх аргаас эхлүүлэн бүгдийг анхан шатнаас зааж өгөх учир анх гулгах гэж байгаа хүнд ч гэсэн сайхан боломж олдох нь. Түүгээр зогсохгүй Японы тооцоогоо хувааж төлдөг заншил, Олон улсын хуримлалт зэрэг сонирхолтой сэдвүүдийн талаар бусадтай санаа бодлоо солилцох арга хэмжээ зохион байгуулагдах аж. Өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

旧正月を祝う会

モンゴルの"ツァガーンサル"を皆でお祝いしましょう!


"ツァガーンサル"とは日本語で旧正月のことを意味します。

 こんにちは。日ごろから大変お世話になっております。在日モンゴル留学生会です。

さて、新春を迎え、いかがお過ごしでしょうか。誠に勝手ながら、

モンゴルの「旧正月を祝う会」のお知らせをお送り致します。

主催者:在日モンゴル留学生会

目的: モンゴルでは、旧正月は最も大きな意味を持っています。今回、

このイベントの開催において、私たちはモンゴルの旧正月の伝統や習慣を紹介し、

皆様にモンゴルをより身近に感じていただきたいと考えました。

対象者:留学生が日頃お世話になっている日本人の方々、先輩たち
参加費:4000円( 飲食代含む)

会場:調布市文化会館たづくり12 階大会議室

京王線調布駅より徒歩4 分、調布市小島町2‐33‐1(地図をクリックして拡大できます)
日程:2月25 日18時~21時

プログラム:

1. "ツァガーンサル" 旧正月の挨拶紹介

2.留学生手作りのモンゴル料理および「ツァガーンサル」の伝統的おもてなし

3.留学生によるミニコンサート

モンゴル唱、モリンホール(馬頭琴 )演奏

4."ハワリンバヤル 2007"-の紹介、企画

(ハワリンバヤル2006のビデオ)

5.モンゴル民族衣装のファッション・ショー(試着可)

6.チャリティ・マーケット

(モンゴル国産製品, お相撲モンゴル人力士のサイン、手形など)

なお、今回の参加費の一部を"ハワリンバヤル2007 "の資金にします。興味をお持ちになった方は、

"ハワリンバヤル2007 "にて多方面でご協力をいただきたいと願っています。

皆様のご参加を心よりお待ちしております。


在日モンゴル留学生会代表 ………………………….B・ムンフトグ

Friday, February 09, 2007

"Урам" уулзалтын зар

Оюутнуудын маань шалгалт шүүлэг дуусч, хаврын амралт эхэлцгээж байгаа биз ээ. Хаврын амралтаараа ийш тийшээ явж юм үзэж нүд тайлах хүмүүс байж магадгүй ч, Тоокёод байх хүмүүст зориулж, жил гаруй тасалдаад байсан "Урам" уулзалтыг зохион байгуулахаар боллоо.

3-р сарын 11-ний Ням гаригийн 11-13 цагт "Хитачи Хай-технологи" хувьцаат компанийн Технологи хариуцсан гүйцэтгэх захирал (CTO) Ооки Хироши оролцох болно.
(株)日立ハイテクノロジーズ
http://www.hitachi-hitec.com/
執行役 CTO
大木 博 (オオキ ヒロシ)

Уулзалтад хүрэлцэн ирэх хүмүүст нанотехнологийн сүүлийн үеийн ололт амжилтын талаар оюутнуудад мэдээлэл өгч, компанийнхаа талаар танилцуулах бөгөөд харилцан ярилцлагын цаг ч байх болно. Нанотехнологийн талаар ярих учраас байгаль, техникийн ухаанаар суралцагч оюутнуудад илүү ойлгомжтой байж магадгүй ч, сонирхсон хүн бүхэнд нээлттэй. Мөн хэрвээ та сургуулиа удахгүй төгсч ажилд орох гэж буй бол тус компани монгол оюутнуудыг сонирхож буйг дуулгая.

Уулзалт зохиогдох газар хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд шийдэгдмэгц та бүхэнд мэдэгдэх болно.

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Жич: Дараагийн "Урам" уулзалтыг 5-р сард "Японы их сургуулиудын магистрын шалгалтанд хэрхэн бэлдэх вэ?" гэсэн сэдвээр явуулахаар төлөвлөж байгаа тул уг уулзалтанд оролцож, коохай нартаа туршлагаа хуваалцахыг хүссэн хүмүүс холбоо барина уу.
Түүнчлэн өөрийн судалдаг сэдвээр илтгэл тавих, ижил төстэй мэргэжлээр сурдаг бусад оюутнуудтай мэдлэгээ хуваалцах, мэтгэлцэх хүсэлтийг байнга дуртайяа хүлээн авах болно.

Tuesday, February 06, 2007

Эх орноо сурталчилав

Өнгөрөгч 2 сарын 3-ны өдөр Токио хотын Күнитачид ээлжит олон улсын өдөрлөг болж өнгөрлөө. Энэ жил Монгол улсыг танилцуулахаар болсонтой холбогдуулан манай оюутны холбоонд хүсэлт ирсэний дагуу бид хамтран энэ арга хэмжээг зохион байгууллаа. Жил болгон энэ үе нь ихэнх оюутнуудын маань хувьд жилийн эцсийн шалгалттай давхцдаг ч цагаа зохицуулан ирж оролцсон оюутнууддаа баярласнаа илэрхийлье.

Бид энэ өдөр эртлэн цуглаж монгол гэрээ барьж үзүүлэхээс өдөрлөгөө эхэлсэн юм. Цуглаад байсан бага сургуулийн сурагчдад монгол гэрийн тухай товчхон танилцуулангаа, гэрээ барьсан нь тэдэнд их сонирхолтой байсан буй за. Гэр барилцахад маань
Токиогийн Гадаад хэлний Их Сургуульд урилгаар ажиллаж буй багш Чулуунбаатар гуай ирсэн байлаа.

Удаагаар нь гэр дотроо бяцхан идээ засч амсууллаа. Дашрамд хэлэхэд мөнгөн аяга, найруулдаг цай, монгол чихрээр тусалсан Түмээ болон монголоос шаазан аяга авчирч өгсөн Амарбаяр сэнпай, монголын боорцог хийж өгсөн Монгол Таун хоолын газрын Энхээ эгч нартаа баярласнаа бичих ёстой билээ.


Тус арга хэмжээний хүрээнд монголын урлагийг танилцуулах зорилгоо хөөмийч, морин хуурч Үмэки өөрийн тоглолтоо хүргэлээ. Мөн японы бага сургуулийн сурах бичигт байдаг "Сүхийн цагаан морь" зохиолыг уран уншигчтай хамтран морин хуурын аялгуунд үзэгчиддээ толилуулсан нь үнэхээр сэтгэлд хүрлээ гэж үзэгчид сэтгэл хангалуун байцгаасан. Оролцсон монгол оюутнууд бас тоглолтын дундуур японд сурч байгаа талаараа товчхон яриа өрнүүлсэн нь дотно дулаан уурь амьсгалийг бүрдүүлж өгсөн байх аа.

Тоглолтоос гадна, монголд нэг жил амьдран уран бүтээлээ туурвиад ирсэн залуу зураач Мацумурагийн үзэсгэлэн нээгдсэн юм.


Тус өдөрлөгт хүүхдүүд хамгийн их идэвхтэй оролцсон нь "Монголын газрын зургийг хамтдаа хийцгээе" хэсэг байлаа. Ханан дээр монголын газрын зургийг зурж байрлуулсан байсан бөгөөд хүүхдүүд түүн дээр эхлээд хот, аймгийн нэрүүдийг ном харангаа байрлуулж, дараагаар нь томоохон гол мөрөн, уул нурууг өрж байлаа. Түүний хажуугаар зарим хүүхдүүд сонирхол татсан маркаа дуртай газраа наацгаах нь хөгжилтөй санагдсан билээ.







Monday, January 22, 2007

"Хүчээ нэгтгэцгээе! Эх орныхоо маргаашийн (ирээдүйн) төлөө"

1 сарын 20-нд (Бям) бид ээлжит " Хаврын Баяр"-ын бэлтгэл хурлаа хийцгээлээ. Энэ жилийн сэдвээ шийдэх гэсэн гол зорилго маань ч биелэв. Оюутнуудынхаа гаргасан санаануудыг нийт зохион байгуулагчидтайгаа хэлэлцэн, зөвшилдсөний үндсэн дээр "みんなでつくろう! モンゴルの明日(未来)" буюу монголоор үгчлэн орчуулбал "Хүчээ нэгтгэцгээе! Эх орныхоо маргаашийн (ирээдүйн) төлөө" гэж эцэслэн шийдлээ.


* Энэ жилийн баярын сэдэвийн учиг

Яагаад ийм сэдвээр энэ жил баяраа зохион байгуулсан бэ гэдгээ одоо тайлбарлая. Энэ жил оюутнуудаас маань япон улсад сурч, ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа цуглан уулзаж чөлөөтөй санал бодлоо солилцоё гэсэн санаа олон гарсан юм л даа. Хаврын Баяр маань жил бүр эх орныхоо урлаг соёл, ёс заншил, түүхийг япон хүмүүст танилцуулж ирсэн уламжлалаа хадгалж үлдэхийн зэрэгцээ, хамгийн их монголчууд цугладаг жилдээ ганц удаагийн энэ баяраараа сайхан санал бодлоо солилцоё!

Эндэх амьдралынхаа талаар
Эх орныхоо талаар гээд бидэнд хөөрөлдөх сэдэв олон байх учиртай. Япон улсад дөнгөж ирээд буй кохай ч бай, олон жил болж буй сэнпай ч гэсэн олонтойгоо хуваалцая гэж бодож явдаг зүйл олон бий байх. Тулгамдаад буй асуудлууд байвал хамтдаа ярилцвал болохдоо л болно. Мөн бид хэдий хол буй ч бидний зүрх сэтгэл үргэлж эх орныхоо зүг цохилж байдаг билээ. Гэтэл бодит байдал дээр эх орноосоо алс багагүй хугацаа өнгөрөхөд Монголынхоо мэдээллээр аргагүй цангадаг билээ. Бас хөөрөлдөөд суух, хань ч үгүйлэгдэнэ.

Одоо эх оронд минь ямар үйл явдал болж байгаа бол, юу өөрчлөгдөө бол гэхчлэн хөврөн гарах асуултууддаа хамтдаа хариу өгцгөөе. Эрдмийн их аянд яваа оюутан, эрдэмтэдтэйгээ эх орныхоо хөгжлийн талаар хөөрөлдөе. Бас бодит байдалд үнэлгээ хийж, өөрийнхөө оролцооны талаар бодоцгооё. Бид юу хийж чадах билээ, хамтдаа тунгаая.


* За яавал зорилгодоо хүрэхээр арга хэмжээ болох вэ

Аливааг хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэл юун түрүүнд байгаад дараа нь түүндээ хүрэх арга замаа боддог билээ. Тэрхүү арга зам нь янз бүр байж болно. Бид энэ арга хэмжээгээ хэрхэн зохион байгуулах талаар нарийн тодорхойгоор зөвлөлдөн гаргах хэрэгтэй. Олны хүч оломгүй далай гэдэг шиг хэдий чинээ олон хүний дуу хоолой, гар хөдөлмөр оролцоно төдий чинээ үр өгөөжтөй хүнд нэгийг хүргэж чадсан ажил болно буй заа.

Тиймд нийт япон улсад суралцаж буй оюутнууд, ажиллаж амьдарч буй монголчууддаа хүчээ нийлүүлэн оролцохыг уриалж байна.

Д.Батдэрэм

Friday, January 19, 2007

2007 оны ЯМОХ-ны ажлын ерөнхий график

2007 онд багтаан зохиогдохоор төлөвлөж байгаа ЯМОХ-ны ажлын жагсаалт:
  • Цагаан сар: 2сарын 25-нд хийхээр төлөвлөгдсөн. "Хаврын баяр-2007"-г зохион байгуулахын тулд ЯМОХ-той хамтран ажилладаг Япон хүмүүст зориулж энэ баярыг хийж, тэднийг хүлээн авч цаашид хамтран ажиллах,улмаар хаврын баярт санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэх.
  • Онлайн бүртгэл: ЯМОХ-ны вэб сайтыг шинэчилж Японд суралцагч оюутнуудын бүртгэлийг явуулах. Үүнд оюутнуудаа идэвхтэй оролцуулах.
  • "Тусч оюутнууд хөтөлбөр": Хаврын амралтаараа оюутнуудаараа цуглаж, хуучин тэргэнцэр засаж, цагаа хөгжилтэйгөөр өнгөрөөх. Зассан тэргэнцэрээ Монголруу илгээх хүмүүнлэгийн арга хэмжээ зохиох.
  • Танилцах уулзалт: 4 сарын эхээр шинээр Японд суралцахаар ирэх болон хэлний сургуулиа төгсөөд дараагийн шатны сургуульдаа дэвшин орж, суралцахаар болж байгаа бүх оюутнуудтайгаа "Танилцах уулзалт" зохиох. Тэдэндээ дээд курсын оюутнуудын зөвлөгөөг хүргэх.
  • Хаврын баяр-2007: 2007 оны 4 сарын 29,30-нд болно."Хаврын баяр" нь Японд Монголыг сурталчлах хамгийн том арга хэмжээ.
  • Урам уулзалт: Оюутнууд маань хоорондоо танилцаж, дотносох. Санал сэтгэгдэлээ солилцох, бие биеэсээ суралцах. Цаашид хамтран ажиллах .
  • Бусад арга хэмжээ: Энд тэндээс Монголыг сурталчлах арга хэмжээнд оролцооч гэсэн саналуудыг хүлээн авах, өөрсдийн зүгээс ч оролцох санал тавих.
  • УЗ-ийн сонгууль: 10 сарын сүүлийн амралтын өдөр, ирэх жил ЯМОХ-г удирдан чиглүүлэх багийг бүрдүүлэх сонгууль. Үүнд Японд суралцагч Монгол оюутнууд чөлөөтэй оролцох эрхтэй.
Дараагийн УЗ -ын сонгууль хүртэл, энэ сонгуульт хугацаандаа дээрх ажлуудаа хийх, түүндээ нийт оюутнуудынхаа туслалцаа дэмжлэгийг авах, тэдэнтэйгээ хамтран ажиллах.
Жич: "Юуг? Яаж?Хэрхэн?" хэрэгжүүлэх болон шинэ санаа гаргаж, хамтран ажиллахыг оюутнуудаасаа хүсэж байна.

Sunday, January 14, 2007

Хүсэлт , уриалга

ЯМОХ нь Монгол оюутнуудаа түшиглэн , японы сайхан сэтгэлт хүмүүс болон сайн дурын байгууллагуудтай хамтран "Эх орон- Монгол Улс"-аа сурталчлах, Японы ард түмэнд таниулах зорилгоор "Хаврын баяр" гэгдэх сайхан арга хэмжээг зохиодог болсон билээ. Энэ жил найм дахъ удаагаа зохион байгуулагдах гэж байгаа "Хаврын баяр" маань жилээс жилд өргөжин одоо тавин мянган хүн үзэж сонирхдог, Японд Монголыг сурталчилдаг хамгийн том арга хэмжээ, баяр болжээ. "Хаврын баяр"-ыг маань Япон дахъ Монголын Элчин Сайдын Яам болон Японы Гадаад Хэргийн Яамууд дэмжиж хамтран ажилладаг билээ.
Одоогоор "Хаврын баяр-2007"-ын бэлтгэл ажил нь эхлээд явж байна. Энэ жилийн "Хаврын баяр" 2007 оны 4 сарын 29, 30-ны амралтын өдрүүдээр Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд болно. Өнгөрсөн жил"Их Монгол-800" жилийн ойн дээр зохиогдож байсан бол энэ удаа ч бас түүнээс дутуугүй Монгол Япон хоёр улсын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн дээр хийгдэх болсноороо онцлогтой билээ.
Сэтгэл байвал юуг ч хийж бүтээж болдог гэдэг билээ. Тиймээс бидний зүгээс та нартаа хандан эх орноо сурталчлах, таниулах зорилготой энэхүү арга хэмжээг зохиоход бидэнд туслан, хамтран ажиллаач гэж хүсэх байна. Үүнд:
  • "Хаврын баяр"-ын ЗБХ-ны бүрэлдэхүүнд багтан, гар биеээр туслах хүмүүс бидэнтэй холбоо барина уу?
  • Монголын урлаг соёлын хүмүүс хамтран ажиллавал бидний зүгээс маш их баяртай байх болно. Ардын болон орчин үеийн эстрад урлагийнхан, бүжигчид, уран нугараачид маань "Хаврын баяр-2007"-г ЗБХ-нд хандана уу?
  • "Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос" гэдэг билээ. Бидний хийх гэж буй арга хэмжээнд маань санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх хүн албан байгууллага байвал бидний доорх дансруу маань хандана уу?
  • "Хаврын баяр" болох тухайн өдрүүдэд өөрийн байгууллагаа сурталчлах, хоол хүнс хийж зарах хүмүүс холбоо барьж хамтран ажиллана уу?
Эх орноо сурталчилна гэдэг бидний хувьд эрхэм зорилго ба Монгол хүн болж төрсний бахархал болой.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!


Холбоо барих утас , хаяг , данс:
e-шуудан: mongoltug@gmail.com
batderem@gmail.com
утас: 080-5335-1028

Хаврын баярын данс:
Tokyo Mitsubishi Bank Koganei branch(223)
account №: 1010567
name: Havriin bayar

   ハワリンバヤル銀行口座
   東京三菱銀行 小金井支店(223)
   講座番号: 普1010567 
   名義 : ハワリンバヤル
"Хаврын баяр-2007"-ыг ЗБХ
Япон дахъ Монгол Оюутны Холбоо



Saturday, January 13, 2007

ЯМОХ-ны статусын тухай

ЯМОХ-ны түүх бичигдэж эхлээд даруй арван жил болжээ. Энэ хугацаанд ЯМОХ нь Японд суралцагч Монгол оюутнуудаа төлөөлөн , тэдэнтэйгээ хамтран маш олон ажлыг зохиож ирсэн. Одоо ч зохиосоор байгаа билээ. Арван жилийн түүхтэй байгууллага маань оюутнуудаа , цаашилбал улсаа төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг болтлоо хүрээгээ тэлж байгаа билээ. ЯМОХ гэж хандсан хүмүүсийн тоо өсөж, бидэнтэй харилцаа холбоотой байгууллага хүмүүс ч олон болсон билээ. Энэ бол бидний үйл ажиллагааны цар хүрээг хэмжих үзүүлэлт болж чадах болов уу.
Энэ удаа би ЯМОХ гэж юу вэ? гэдэг талаар бодлоо. Өөрөөр хэлбэл энэ байгууллагын статусын талаар бодож үзлээ. Гэхдээ бидний төлөөлөл болсон ЯМОХ маань улсын бүртгэл гэж байдаггүй юм байна. Тиймээс ЯМОХ-г бүртгэлтэй болгох талаар бодолцох хэрэгтэй болов уу гэж одоогийн ЯМОХ-ны УЗ-өөс хүсэх байна.
Одоог хүртэл бүртгэл энэ тэр байхгүй болоод л байсан, хойшдоо ч болох байх гэж хэлэх хүмүүс байж магадгүй. Гэтэл үйл ажиллагаандаа байууллага гэдэг статустай явдаг, ямар нэг байдлаар Монгол улсыг ч төлөөлөх явдал байдаг энэ нэгдэл( хараахан бүртгэлгүй байгаа учраас ингэж хэлэв)бүртгэлгүй байж болохгүй байх.
ЯМОХ-г албан ёсны статустай болгох шалтгаануудыг

  • Хувь хүнээс ялгаж салгах ойлголт
  • Хуулийн хүрээнд хариуцлага үүрэх чадвартай байх
  • Оюутнуудаа төлөөлөх бүрэн чадвартай байх
гэх мэтээр жагсааж болох ахуй.

Sunday, December 24, 2006

Сагсан бөмбөгийн тэмцээн боллоо.

Япон дахь Монгол оюутны холбооноос зохион байгуулдаг "Сагсан бөмбөгийн тэмцээн" 2006 оны 12сарын 23-ны бямба гаригт Нэрима дүүргийн Хикаригаокоа 2-р дунд сургууль дээр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд японд суралцаж, ажиллаж амьдарч буй Монголчуудын нийт 9 баг тамирчид авхаалж самбаагаа сорилоо.Үүнээс Чиба их сургуулийн "Чиба-ТБ" баг тэмцээний аваргаар шалгарч "ЯМОХ" шилжэн явах цомын эзэд боллоо.2-р байранд Сайтама-кэнд ажиллаж, амьдарч буй залуусын "Сайтама" баг шалгарсан.

Мөн тэмцээний үеэр болсон "Холын зайн шидэлт"-ийн тэмцээнд нийт 40 хүн оролцсоноос Сайтама их сургуулийн Ч.Мөнх-Эрдэнэ тэргүүн байрыг эзэлж ,удаах хоёр , гурав дугаар байранд Комаба-2006 багийн Эрдэнэбат , Хитоцүбаши багийн Хишигбаяр нар тус тус орлоо.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа оюутан залуучуудаа төлөөлөн чин сэтгэлийн баяр хүргэж цаашдийн сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Энэ удаагийн "Сагсан бөмбөгийн тэмцээн"-д Японы мэргэжлийн сүмод хүч үзэж байгаа Монгол тамирчид хүрэлцэн ирсэн нь бидний баяр дээр баяр нэмлээ.Их аварга Д.Дагвадорж, озэки Хакүхо М.Даваажаргал , маэгашира Ама Д.Бямбадорж болон монгол сүмочидийн анхдагчдын нэг Кёкүтэнзан Энхбат тэргүүтэй арваад сүмочид хүрэлцэн ирсэн юм.

Сүмочид маань 1,2-р баг гаргаж тэмцээний аварга "Чиба-ТБ" болон 2-р байранд орсон "Сайтама" багуудтай нөхөрсөг тоглолт хийсэн нь хүрэлцэн ирсэн оюутан залуусыг маань баярлуулсан явдал болсон ба тэмцээний хаалтыг сонирхолтой болгож өглөө.

Мөн озэки Хакүхо М.Даваажаргал , маэгашира Ама Д.Бямбадорж нар тэмцээнд түрүүлсэн баг тамирчдын шагналыг гардуулж өгсөн нь тэдний зүгээс бидэнд үзүүлсэн хүндэтгэл байсан болов уу.

Эцэст нь "Сагсан бөмбөгийн тэмцээн"-ийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока 2-р дунд сургуулийн хамт олон болон "Хөх тэнгэр" нийгэмлэгийн Үчида Шиничи гуай нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Мөн тэмцээнийг зохион байгуулахад гар бие оролцсон оюутнууддаа нийт оюутнуудаа төлөөлөн талархал илэрхийлж сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Thursday, December 21, 2006

Шинэ жил хаана болох вэ?

Эрхэм оюутнууд аа, бид бүгдийн хүсэн хүлээсэн шинэ жилийн баяр маань ойртон ирж, гоёлын хувцсаа зэхэцгээж байгаа биз ээ.

Шинэ жил болох газар маань шийдэгдсэн тул та бүхэндээ мэдэгдье.

Болох газар: Токиогийн Их сургуулийн Митака Олон Улсын оюутны хотхон (東京大学三鷹国際学生宿舎).
Бусад мэдээллийг өмнөх бичлэгээс үзнэ үү.
Нээрээ сургуулиуд мэндчилгээ дэвшүүлэх боломжтой шүү.

Шинэ жилдээ яаж очих вэ?
Уг оюутны хотхонд очих олон арга бий. Дэлгэрэнгүйг энэ хаяг руу орж үзээрэй.
JR Chuo line, Keio Inokashira line, Tokyo Metro Tozai line-ийн Кичижожи (吉祥寺) өртөөнд буугаад, Марүй (丸井デパート、○I) их дэлгүүрийн өмнөх Одакюү (小田急バス) автобусны 3, 4-р буудлаас "Мүсашисакай минами гүчи буюу Оосава (武蔵境南口 or 大沢行き)", эсвэл "Чоофү эки кита гүчи (調布駅北口行き)" орох автобусанд сууж (210 иэн), Шинкава доори (新川通り) хэмээх буудалд бууна. Шинкава дооригоос цааш яаж явахыг доорх зургаас үзнэ үү. (Зураг дээр хулганаараа товшвол томорч харагдана)



4, 5-уулаа бол цахилгаан тэрэгний өртөөнөөс таксигаар оччихсон нь бараг хялбар байх.

За тэгээд, болзоот өдрөө учран золгож, шинэ жилээ хөгжилтэй угтацгаая, залуус аа!